2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 192/ШШ2025/03544

 

 

 

 

 

 

 

*******25 04 30

192/ШШ*******25/03544

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* чөлөө хаягт байрлах, Баянгол дүүргийн ******* ******* хэлтсийн хүсэлттэй,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 7б байр, 55 тоот хаягт оршин суух, овогт ******* ******* /РД: *******/-ийг захиргааны журмаар албадан эмчилгээнд явуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд З.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амарзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 7б байр, 55 тоот хаягт оршин суух, ******* ******* нь согтуурсан мансуурсан үедээ өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон, согтууруулах мансуурах донтой болох нь эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тул албадан эмчилгээ хийлгэх шийдвэр гаргаж өгнө үү. гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

.... Миний бие 1 жилийн өмнө архины албадан эмчилгээнд явж байсан бөгөөд хэсэг хугацаанд архи больсон ч буцаж найзуудтай архи ууж эхэлсэн. Одоо миний бие өөрийн ээжийгээ бодоод архины албадан эмчилгээнд хамрагдах хүсэлтэй байх тул албадан эмчилгээнд явахыг хүлээн зөвшөөрч байна. гэв.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Баянгол дүүргийн ******* ******* ******* хэлтсээс захиргааны журмаар албадан эмчилгээнд явуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-т Эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.14-т тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал, 15 дугаар зүйлийн 15.4-т Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ *******, эсхүл тухайн үйл явдал болсон ******* шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлтийг тус шүүхэд гаргасан, мөн Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4-т заасан этгээд болох З.Бат-Эрдэнийн төрсөн эх ын хүсэлтийг үндэслэж шүүхэд хандсан байна.

 

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д согтуурах, мансуурах донтой хүнийг гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор захиргааны журмаар албадан эмчлэх, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна гэж заасан.

 

Хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл З.******* нь Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт архидан согтуурч, нийгмийн хэв журмыг зөрчдөг, өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй болох нь Баянгол дүүргийн ******* ******* ******* хэлтсийн тодорхойлолт, төрсөн эх , хэсгийн ахлагч нарын мэдүүлэг, түүнчлэн зөрчил гаргаж байсан, удаа дараа эрүүлжүүлэгдэж байсан, мөн Баянгол дүүргийн ******* ******* ******* хэлтсийн тодорхойлолт, зөрчлийн арга хэмжээ авагдаж байсан баримт, тайлбар зэргээр нотлогдож байна.

 

Түүнчлэн гуравдагч этгээд З.******* нь архины хамааралтай болох нь Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч нарын захиргааны журмаар албадан эмчилгээнд явуулж болно гэх дүгнэлтээр тогтоогдох бөгөөд Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7-д Энэ хуулийн 5.2-т заасан  дүгнэлтийг тухайн хүн, түүний гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн эс зөвшөөрвөл сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх төв байгууллагад хандан гомдол гаргаж болно гэж заасны дагуу З.******* нь эмнэлгийн дүгнэлттэй танилцсан, уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, маргаагүй болно. Мөн архины албадан эмчилгээнд явуулахыг түүний эх  хүлээн зөвшөөрсөн тул гэр бүл төрөл садангийн хүнд эмнэлгийн дүгнэлтийг танилцуулсан, архины албадан эмчилгээнд явуулахаар зөвшөөрөл авч, мэдэгдсэн гэж үзнэ.

 

Гуравдагч этгээдээс сайн дураар архины эмчилгээнд хамрагдах боломжгүй тухай, тайлбар өгсөн байх ба түүний хувийн байдал болон хэрэгт авагдсан баримтаар өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон болох нь тогтоогдох ба согтуурах донтой нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон үндэслэлээр захиргааны журмаар албадан эмчлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.14, 115-р зүйлийн 115. 2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасныг баримтлан  овогт ******* ******* /РД: *******/-ийг албадан эмчилгээнд явуулсугай.

 

2. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар албадан эмчилгээнд явуулж буй талаар холбогдох хүмүүс болон байгууллагад ажлын 5 хоногийн дотор мэдэгдэхийг Баянгол дүүргийн ******* ******* ******* хэлтэст даалгасугай.

 

3. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар албадан эмчлэх, эмнэлэгт хүргэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар албадан эмчилгээг 3-6 сар хүртэл хугацаагаар хийх бөгөөд эмчлүүлэгчийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэн гаргасан шүүхийн шийдвэрээр дуусгавар болохыг мэдэгдсүгэй.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

6. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т зааснаар шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн биелүүлэхийг дурдсугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.1, 1*******.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй бөгөөд гомдол гаргаагүй бол дээрх хугацаа дууссан өдрөөс тус шийдвэр хүчин төгөлдөр болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД