| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 102/2024/07740/И |
| Дугаар | 192/ШШ2025/01728 |
| Огноо | 2025-03-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 192/ШШ2025/01728
2025 03 07 192/ШШ2025/01728
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 01 дүгээр хороо, Сүхбаатарын талбай 5, ******* “Голомтбанк” ХК (РД:2075377)-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянгол дүүрэг, 04 дүгээр хороо, *******, *******, ******* тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* (РД:УШ00041930)-нд холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 20,886,446.09 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Голомтбанк” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...П.******* нь 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр манай байгууллагатай ЗГ-R000826520-2024/07/03 тоот дижитал зээлийн гэрээ байгуулж, 23,490,000 төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. Гэтэл зээлдэгч П.******* нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаандаа төлөөгүй өнөөдрийг хүрлээ. Иймд хариуцагч П.*******аас үндсэн зээл 19,991,341.10 төгрөг, зээлийн хүү 883,415.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,709.83 төгрөг, нийт 20,886,446.09 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Зохигч талууд 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “…талууд дараах байдлаар эвлэрэв. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 20,886,446.09 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцов” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрч, нэхэмжлэлийн шаардлага болох 20,886,446.09 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож, энэ тухай баримтыг шүүхэд ирүүлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эвлэрэх эрхтэй бөгөөд энэ эрхийнхээ хүрээнд талууд эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Голомтбанк” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч П.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 20,886,446.09 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 20,886,446.09 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 262,383 төгрөгийн 50 хувь болох 131,191.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос болон хариуцагч П.*******аас тус бүр 131,191.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Голомтбанк” ХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах болон хяналтын шатны журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД