| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Ариунболд |
| Хэргийн индекс | 192/2025/03443/И |
| Дугаар | 192/ШШ2025/03592 |
| Огноо | 2025-05-01 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 192/ШШ2025/03592
|
05 05 01 |
19/ШШ05/0359 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, ******* ******* хаягт байрлах, Голомтбанк ХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймаг, Гурван тэс сум, Шивээ хүрэн боомтод оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******/,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, Алтан дугаар гудамж, тоот хаягт оршин суух, овогт /РД: ГЮ60080417/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 3,458,69.88 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 05 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 05 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Голомтбанк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.*******, Х. нар нь Голомт банктай 04 оны 0 дугаар сарын 14-ний өдөр ЗГ1715190433 дугаартай Зээл болон барьцааны гэрээ байгуулан 30 сарын хугацаатай, жилийн 19.8 хувийн хүүтэй байхаар харилцан тохиролцож 30,000,000 төгрөгийн цалингийн зээлийг авсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн зээл, зээлийн хүүг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлөхгүй байгаа нь гэрээний .4-т зааснаар зээлийн гэрээг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл бий болсон тул гэрээний 3.3.4-т зааснаар ЗГ1715190433 дугаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, тэдэнд холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: үндсэн зээл ,060,*******8.03 төгрөг, үндсэн хүү 1,*******,18*******.8 төгрөг, нэмэгдүүлсэн хүү *******,141.58 төгрөг, нийт 3,458,69.88 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Д.*******, Х. нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Голомтбанк ХК-ийн гаргасан 3,458,69.88 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Миний бие Д.******* болон Х. нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,458,69.88 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Голомтбанк ХК нь хариуцагч Д.*******, Х. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,458,69.88 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний үүрэгт 3,458,69.88 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.*******, Х. нар хүлээн зөвшөөрсөн болох нь хэрэгт авагдсан хариуцагчийн тайлбар болон бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч хариуцагчийн зөвшөөрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус заажээ.
Иймд Голомтбанк ХК-ийн нэхэмжлэлтэй, Д.*******, Х. нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,458,69.88 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар Голомтбанк ХК-ийн нэхэмжлэлтэй, Д.*******, Х. нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,458,69.88 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 75,43.46 төгрөгөөс Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн данс /10000100941/-аас 1,61.73 төгрөг, хариуцагч Д.*******, Х. нараас 1,61.73 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Голомтбанк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД