2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 192/ШШ2025/03802

 

 

 

 

 

 

 

    2025          05           06                                         192/ШШ2025/03802                  

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

           Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг  би,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, ********* тоотод оршин суух, Х******* овогт О******* М******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, ********** тоотод оршин суух, Б******* овогт Л******* Н******* /РД:*******/-т холбогдох,

 

22,349,900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие 2022 оны 6 дугаар сараас 10 жилийн ангийн хүүхэд Л.Н*******тай холбогдож, түүнээс хойш байнгын холбоо харилцаатай байсан. 2022-2023 онуудад Л.Н*******т АНУ-ын их сургуулийн урилга авах, хэлний сургалт, визний материал бүрдүүлэх зэрэгт мөнгө болон түүний захиалсан эд зүйлсийг түүний нэр дээр шилжүүлсэн. Үүнд: Тухайн хугацаанд түүнд хэрэгтэй мөнгийг найз, нөхдөөрөө дамжуулан түүний хаан банкны тоот төгрөгийн данс руу нийт 11,391,250 төгрөг шилжүүлсэн. Мөн 14,033,650 төгрөг бүхий эд зүйлсийг АНУ-с Монгол Улс руу Сакура Мандал ХХК олон улсын илгээмжийн компаниар дамжуулан илгээж, тэрээр өөрийн нэр дээр хүлээн авч байсан. Нийт 25,424,900 төгрөгийн төлбөрөөс Л.Н******* миний Худалдаа хөгжлийн банкны тоот төгрөгийн данс руу 3,075,000 төгрөгийг шилжүүлсэн. Зөрүү төлбөр болох 22,349,900 төгрөгийг төлөөгүй. Би 2023 оны 9 сард монголд ирсэн ба намайг түүнээс жирэмсэн болсныг мэдсэний дараа “харилцаагаа энэ хүрээд дуусгая” хэмээн хариуцлагаас зугтаж мөн оны 112 дугаар сараас тэрээр надаас холбоогоо таслан өөртэй нь холбогдох бүх сувгийг хааж сураггүй алга болсон. Жирэмсэн байх хугацаанд нэг ч удаа холбогдоогүй. 2024 оны 6 дугаар сард хүүхдээ төрүүлэхээр төрөх эмнэлэг дээр яаралтай тусламжаар очсон боловч хүүхдээ амжилттай төрүүлж чадаагүй, бүтээлгэж эндүүлсэн. Гадаадад амьдарч байсан миний итгэлийг олж Монголд ирүүлэн надад эрүүл мэнд, цаг хугацаа болон сэтгэл санааны нөхөгдөшгүй хохирол учруулсанд маш их гомдолтой байна. Иймд түүнээс 22,349,900 төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

            Нэхэмжлэгч О.М******* нь хариуцагч Л.Н*******т холбогдуулан 22,349,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч О.М******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 22,349,900 төгрөгийн 4,349,900 төгрөгөөс татгалзаж, үлдэх 18,000,000 төгрөгийг хариуцагч Л.Н******* нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6 дахь хэсэг, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч О.М*******гийн нэхэмжлэлийн шаардлага болох 22,349,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч О.М******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 22,349,900 төгрөгийн 4,349,900 төгрөгөөс татгалзаж, үлдэх 18,000,000 төгрөгийг хариуцагч Л.Н******* нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 269,699 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Л.Н*******аас улсын тэмдэгтийн хураамжид 247,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.             

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Ц.ОЮУНБИЛЭГ