Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 184

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

            улсын яллагч Д.Ганчимэг,

            шүүгдэгч М.Э, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин,

шүүгдэгч О.О, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуяа,

шүүгдэгч Э.М, түүний өмгөөлөгч Д.Даваа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.5 дахь заалтад зааснаар, 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626010056 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Хатгал суманд төрсөн, 24 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, 2 дүүгийн хамт, 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 288 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 25 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, Монгол Улсын иргэн, 1991 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын өрөгч, угсрагч, засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Монгол Улсын иргэн, 1992 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Дундговь аймгийн Адаацаг суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дундговь аймгийн Адаацаг сум, 3 дугаар баг, Өвөр-Урт гэх газарт оршин суух бүртгэлтэй боловч одоо

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч нь 2016 оны 8 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Санзай зуслан”-д насанд хүрээгүй буюу 17 нас 11 сартай иргэн Б.Агийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг нь далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орох гэмт хэргийг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэж, бүлэглэж үйлдсэн,

Шүүгдэгч нь 2016 оны 8 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Санзай зуслан”-д насанд хүрээгүй буюу 17 нас 11 сартай иргэн Б.Агийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг нь далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орох гэмт хэргийг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэж, бүлэглэж, хохирогчид бэлгийн замын халдварт өвчин халдааж үйлдсэн,

Шүүгдэгч нь 2016 оны 8 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Санзай зуслан”-д насанд хүрээгүй буюу 17 нас 11 сартай иргэн Б.Агийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг нь далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орох гэмт хэргийг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэж, бүлэглэж үйлдсэн,

Мөн 2015 оны 9 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 23 дугаар байрны орчимд иргэн Э.Хашгэрэлийн өмчлөлийн Айфоне-6 маркийн гар утсыг авахаар хүч хэрэглэн нүүрэн тус газарт нь цохисоны улмаас бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж, бусдад 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2015 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Драгон төвийн орчимд иргэн Б.Бгийн эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн довтолж Айфоне-5 маркийн гар утас, түрийвч, Хаан, Худалдаа хөгжлийн банкны виза карт, иргэний үнэмлэх, автобусны карт, бэлэн 170.000 төгрөг, 12 доллар, хэлхээтэй 2 ширхэг түлхүүр зэрэг эд зүйлсийг нь хууль бусаар дээрэмдэн авч, бусдад 379.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Эгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...мөрдөн байцаалтад мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй. Би дээрмийн гэмт хэрэг үйлдээгүй, Эрүүгийн төлөөлөгч Баясгалан нь намайг уг хэргийг авчих гэхээр авсан. Тэр хэлэхдээ Сонгинохайрхан дүүргийн дээрмийн хэргийг авчих юм бол уг хүчингийн хэргээс мулталж өгье гэж хэлсэн. Тэгсэн одоо уг хоёр зүйл ангиар хоёулангаар нь явж байна” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Шүүгдэгч Э.Мгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 8 дугаар сарын 07-ны өдөр би өөрийн найз Отгонбаатар, Энх-Амгалан нарын хамт машинтай Санзайн зуслангаас орой 22 цагийн орчим явж байтал зам дээр хоёр эмэгтэй гар өргөөд зогсож байсан. Тэгээд ...нэг эмэгтэйг нь суулгаад явж байгаад зусланд нэг дэлгүүрт орсон. ...Тэр дэлгүүрт Энх-Амгалан бид хоёр орж архи аваад бид 4 уусан, тэгээд уг асуудал болсон.” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Шүүгдэгч О.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Би 2012 онд шивээс хийлгэж байсан. Тэгэхдээ тэмбүү өвчинг авсан байж магадгүй. Тэгээд эмчлүүлсэн байсан. Тэр эмэгтэйд би бэлгийн замын халдварт өвчин тараагаагүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

  

Мөн хавтаст хэргээс:

Насанд хүрээгүй хохирогч Б.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Хандгайтын зуслангийн дэлгүүрийн орчмоос би найз Намуундарийн хамт такси барихаар зам дээр зогсож байтал машин ирсэн, тэд нар манай найз Намуундарьд машины дугаар хараад авчих, 7 буудал орох гэж байна замдаа буулгачихна гэсэн. Би уг машинд суугаад замдаа явж байтал Шарга морьтын дэлгүүр дээр зогсоод хоёр нь дэлгүүрт ороод, 1 нь машиндаа үлдсэн. Тэгээд намайг суутал бид нар юмаа авсан, одоо чамайг хүргээд өгье гэж хэлээд буцаад эргээд Хандгайтын зуслангийн зүг явсан, тэгэхээр нь би долоон буудал явна гэж хэлтэл долоон буудал энэ зүгт байдаг юм гэсэн. Тэгэхээр нь би тэгвэл би бууя гэтэл арын суудалд сууж явсан саравчтай малгайтай түүн дээгүүрээ малгайтай хар улаан өнгийн цамц өмссөн залуу нь намайг хүзүүнээс боож үснээс зулгааж арын суудал дээр хэвтүүлж дээрээс дарж өндийлгөж харуулахгүй “орилох юм бол ална шүү” гэж хэлээд урд байсан хоёр залуугаасаа “хутга аваад ир” гээд байсан юм. Намайг дарсан хэвээрээ нилээн удаан явсан тэгтэл нөгөө машин барьж явсан залуу “хотоос 10-20 км явсан, чамайг алаад хаясан байхад хэн ч мэдэхгүй дуугай яваарай” гээд байсан тэгээд нилээн явж байгаад модонд ороод зогссон. Тэгтэл нөгөө намайг эхэлж үсдэж дарсан малгайтай цамцтай залуу нь “чи хувцасаа өөрөө тайл” гэхээр нь би “үгүй” гэтэл шууд миний хувцасыг тайлж эхэлсэн. Тэр малгайтай  цамцтай залуу нь арын суудал дээр миний хувцасыг тайлж байгаад нөгөө хоёр залуугаа “бууж бай” гэж хэлсэн, тэр жолоо барьж байсан залуугаа Оогий гээд байсан. Тэр хоёр буухад намайг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон. Тэгээд түүнийг надтай бэлгийн харьцаа хийгээд машинаас буухад машины жолоочийн хажууд сууж байсан саарал цамцтай залуу машинд орж ирээд намайг жолоочийн нөгөө талын суудалд суулгаад мөн надтай бэлгийн харьцаанд орсон. Тэр залууг буусны дараа гадаа гурвуулаа юм яриад байсан. Тэгээд би тэр хооронд хувцасаа хайж байтал нөгөө жолоо барьж байсан улаан өнгийн футболк өмссөн залуу нь ороод ирсэн, тэр залуу орж ирээд миний хүзүүнээс хазаад надруу дайраад байсан. Тэгэхээр нь би түүнээс нь “би гэртээ харьмаар байна, намайг гэрт минь хүргээд ядаж зам руу гаргаад буулгаад өгөөч” гэсэн тэгтэл нөгөө залуу “миний хүссэнээр байх юм бол чамайг угаасаа хүргэж өгнө” гэсэн. Тэгэхээр нь би гэртээ хүргүүлэх болон амьд гарахын тулд түүний өөдөөс эсэргүүцэл үзүүлээгүй, тэр надтай бэлгийн харьцаа хийж дуусаад нөгөө гурав машинаас буугаад хоорондоо юм яриад байсан. Тэгээд би тэр хооронд нь би машин дотроос хувцасаа хайгаад цамцнаас бусдыг нь олж өмсөөд цамц олдохгүй болохоор нь өөрийн цүнхэнд байсан футболк олж өмсөөд байж байтал нөгөө гурван залуу орж ирээд одоо чамайг хүргэж өгнө гэж хэлээд явсан.  Нөгөө гурав одоо гэртээ харьж амаръя гэж ярьж байснаа Шарга морьтын гүүрний доошоогоо яваад нэг газарт ирээд гурвуулаа машинаасаа буугаад нөгөө малгайтай цамц өмссөн надтай анх бэлгийн харьцаанд орсон залуу эргэж машинд орж ирээд дахин миний хувцасыг тайлж дахин бэлгийн харьцаанд орсон. Тэр хүн дуустал нөгөө жолоо барьж байсан улаан футболктой залуу нь дахин орж ирээд дахин надтай бэлгийн харьцаанд орсон. Тэгээд буугаад тэр гурав голруу явсан.  ...Тэгэхээр нь би “хэнд юу ч гэж хэлэхгүй та нар гэрт минь хүргээд дөхүүлээд буулгачих” гэсэн тэгтэл уг газраас хөдлөөд 7-н буудал талруу явсан...замдаа жолоо барьж байсан залуу нь “архины халуунд ийм зүйл болчихлоо, цагдаад хэлэх юм бол бид нар ялаа эдлээд явна, чамд ямар нэгэн ашиг байхгүй, хэрэв чамд мөнгө хэрэгтэй бол бид нар туслана, цаашдаа холбоотой байгаад мөнгө төгрөг хэрэг болох юм бол хэлж байж болно, сурдаг бол төлбөр мөнгөнд чинь туслая” гэсэн. Тухайн үед би машины дугаарыг харсан байсан болохоор мартахгүйг хичээгээд тэд нартай юу ч ярилгүй амандаа машины дугаар болох 90-87 УБИ гэсэн дугаарыг байнга давтаж явсан.  ..Уг машины дугаараа жолоочийн урд буюу жолооны хүрдны урд шилэний доор тавьсан байсан юм тэр дугаар нь явж байхад замын гэрэлд шилэн дээр нь ойж харагдаад байсан юм, түүнийг нь цээжилж авсан юм...Намайг үсдэж машины хаалга мөргүүлсэн, мөн хоолой боосон өөр ямар нэгэн гэмтэл учруулаагүй...Би урьд нь ямар нэгэн байдлаар бэлгийн харьцаанд орж байгаагүй...Би маш их гомдолтой байна эрүүл мэнд болон сэтгэл санаа биеэрээ хохирсон. Би эмчилгээний болон сэтгэл санааны хохиролд 1.869.150 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 153-156х, 2хх-ийн 176х/

 

Нас тоолсон тухай тэмдэглэл: “...Батаа овогтой Алтанзаяа нь 1998 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 17 нас 11 сартай байна...” /3хх-ийн 68х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11025 тоот дүгнэлтэд: “...1/ Б.Агийн охин хальсанд урагдал, хярзанд урагдал тогтоогдсон нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. 2/ Б.Агийн үтрээний арчдас наалдац дээр эр бэлгийн эс үрийн шингэн илрээгүй байна. 3/ Б.А бэлгийн замын халдварт тэмбүү өвчтэй байна. 4/ Б.А нь жирэмсэн эсэхийг одоогоор тогтоох боломжгүй байна. 5/ Б.Агийн биед хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 6/ Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 7/ Б.Агийн биед хүзүүнд цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэжээ. /1хх-ийн 184х/

 

Шинжээч эмч Г.Ханхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Алтанзаяагийн охин хальсанд 3, 5, 9 цагийн түвшинд урагдал гэмтэл тогтоогдсон...Уг гэмтэл нь хэрэг учрал болсон цагт үүсэх боломжтой шинэ гэмтэл...угаалгаж цэвэрлэгээ хийлгэсэн тохиолдолд эр бэлгийн эс илрэхгүй байх боломжтой...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 166-167х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8357 тоот дүгнэлтэд: “...1/ М.Э, Э.М нар нь ХДХВ болон тэмбүүгийн халдваргүй, О.О нь бэлгийн замын халдварт тэмбүү өвчтэй байна. 2/ Яллагдагч М.Э, О.О, Э.М нарын цус АВО системээр Оαβ /I/ бүлгийн харъяалалтай байна...” гэжээ. /1хх-ийн 187х/

 

Шинжээч эмч О.Даваасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэмбүү өвчин урвал үүсэх үе нь 14 хоногоос 3 сар хүртэл хугацаанд байдаг. Ийм учраас хохирогч Алтанзаяа нь тухайн үед тэмбүү өвчин авсан байх боломжгүй. Тэмүү нь төрөлхийн, цусаар халдварлах, мөн ихэнх тохиолдолд бэлгийн замаар халдварладаг. Тэмбүү өвчин нь халдвар дамжихгүй бусдад халдахгүй цусны шинжилгээ хийхэд  илэрдэг тохиолдол байдаг. Тийм болохоор уг хүн тэмбүүгийн сорил тавихгүй бол илрэх боломжгүй /хэрэьв төрөлхийн тэмбүү бол/. Охин хальс гэмтээгүй тохиолдолд бэлгийн замаар тэмбүү өвчин авахгүй байж болно...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 168-169х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8358 тоот дүгнэлтэд: “...1/М.Э, О.О, Э.М нарын гэх цус нь О/I/ бүлгийн харъяалалтай байна. /М.Э, О.О, Э.М нарын гэх цусны ДНХ-ийн тогтоцыг аутомын ДНХ-ийн D3S1358, THO1, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO8 PentaD, vWA, D8S1179, TPOX, FGA гэсэн локусын аллелиар тогтоов./2хх-ийн 57х/

 

 

Насанд хүрээгүй хохирогч Б.Агийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт /1 хх-ийн 174х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7461 тоот дүгнэлтэд: “...Машины суудлын шар алаг өнгийн хивс дээрх хүрэн өнгийн зүйлд цус илэрсэн. Уг цус нь В/III/ бүлгийн харъяалалтай байна...” гэжээ. /1хх-ийн 186х/

 

 Эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, тогтоол: “...хэрэг болох үед өмсөж явсан гэх Э.Мгийн ягаан өнгийн дотуур өмд 1 ш, О.Оын хөх /цэнхэр/  цоохор өнгийн дотуур өмд 1 ш, М.Эгийн хар өнгийн дотуур өмд 1 ш, замц, хос гутал, хивсэнцэр зэрэг эд зүйлийг. /1хх-ийн 145-147, 149х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8164 тоот дүгнэлтэд: “...1/ Шинжилгээнд ирүүлсэн нил ягаан өнгийн дотоожинд цус, үрийн шингэн, эр бэлгийн эс илрээгүй. 2/ Цэнхэр өнгийн дотоожинд цус, үрийн шингэн, эр бэлгийн эс илэрч байна. 3/ Хар өнгийн дотоожинд цус илрээгүй. Үрийн шингэн, эр бэлгийн эс илэрч байна. 4. Илэрсэн цус, үрийн шингэн, эр бэлгийн эс нь хүнийх мөн байна. 5/ Илэрсэн цус, үрийн шингэн, эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоцыг аутосомын ДНХ-ийн D3S1358, THO1, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO8 Penta D, vWA, D8S1179, TPOX8 FGA гэсэн локусын аллелиар тогтоов. 6/ Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн дотоожинд илэрсэн үрийн шингэн, эр бэлгийн эс нь аутосомын ДНХ-ийн D3S1358, THO1, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO8 Penta D, vWA, D8S1179, TPOX8 FGA гэсэн локусын аллелиар М.Эгийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Цэнхэр өнгийн дотоожинд илэрсэн цус нь аутосомын ДНХ-ийн D3S1358, THO1, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO8 Penta D, vWA, D8S1179, TPOX, FGA гэсэн локусын аллелиар Б.Агийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Цэнхэр өнгийн дотоожинд илэрсэн үрийн шингэн, эр бэлгийн эс нь аутосомын ДНХ-ийн D3S1358, THO1, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO8 Penta D, vWA, D8S1179, TPOX, FGA гэсэн локусын аллелиар О.Оын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэжээ. /2хх-ийн 60х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8163, 8481 тоот дүгнэлтэд: “...7461 дугаартай дүгнэлтээр гаргасан шар алаг хивсэнцэрт илэрсэн цус нь аутосомын ДНХ-ийн D3S1358, THO1, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO8 Penta D, vWA, D8S1179, TPOX, FGA гэсэн локусын аллелиар Б.Агийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэжээ. /2хх-ийн 64х/

 

Гэрч Н.Намуундарийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр өдөр манай ангийн хүүхдүүд бүгд уулзсан юм. Тэгээд манай гэрээс хойш байдаг Санзайн ойролцоо голын эрэг дээр байж байгаад орой 21 цагийн үед манай найз Алтанзаяа гэрлүүгээ явна гээд би мөн гэрлүүгээ явах замдаа бид хоёр цуг явсан. Тэгээд би гэрийнхээ доороос таксинд суулгаж өгсөн юм...Тэр машинд  3 эрэгтэй хүн байсан...Манай найз заавал явах ёстой гээд байсан, тэгээд такси олдохгүй байсан би дугаарыг нь харсан болохоор гайгүй байх гэж бодсон юм...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 159х/

 

Гэрч Б.Даваахүүгийн мэдүүлэг /3хх-ийн 169х/

Шүүгдэгч О.Оын эмнэлгийн магадлагаа /3хх-ийн 153, 159-161х/

 

Хохирол төлсөн талаарх

-шүүгдэгч О.Оын эхнэр Б.Цагаанаас 400,000 төгрөг насанд хүрээгүй хохирогч Б.Ад өгсөн тэмдэглэл, Даваадоржоос 300.000 шилжүүлсэн дансны хуулга /2хх-ийн 82х, 109, 3хх-13х/

 

Шүүгдэгч Э.Мгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 8 дугаар сарын 07-ны өдөр би өөрийн найз Отгонбаатар, Энх-Амгалан нарын хамт машинтай Санзайн зуслангаас орой 22 цагийн орчим явж байтал зам дээр хоёр эмэгтэй гар өргөөд зогсож байсан. Отгонбаатар машин барьж явсан зогстол нөгөө эмэгтэй би хотруу зам дөхөөд бууя гэсэн би тэгэхээр нь 3 эрэгтэй хүн байна зүгээр үү гэж хэлсэн тэгтэл нөгөө охин зүгээр гэсэн.  Би үлдсэн эмэгтэйд нь машины дугаар хараад аваарай гэж хэлсэн....тэгээд...явж байгаад зусланд нэг дэлгүүрт орсон...тэр дэлгүүрт Энх-Амгалан бид хоёр орж архи авсан тэгээд архиа аваад гараад иртэл нөгөө эмэгтэй машины гадаа утсаар яриад зогсож байсан...манай Энх-Амгалан, Отгонбаатар хоёр цуг жаахан архи ууж байгаад тэгээд хүргээд өгье гэсэн. Тэгтэл нөгөө эмэгтэй зөвшөөрөөд бид нар буцаж гудамжруу ороод архиа уусан...хойшоо зуслан руу явж байгаад нэг ойр хавьдаа айлгүй модтой газарт замаас гараад зогссон. Энх-Амгалан машины ард нөгөө эмэгтэйтэй сууж явсан зогсоход нөгөө эмэгтэйгийн хувцасыг тайлсан байсан. Тэгээд Отгонбаатар бид хоёрыг гарч бай гэж хэлсэн, бид хоёр архи аваад гарсан. Тэгээд бид хоёр модны хажууд архиа уугаад сууж байтал Энх-Амгалан нилээн байж байгаад гараад ирсэн. Тэгээд Отгонбаатар зөрөөд машин луу орсон нилээн байж байгаад Отгонбаатар гарч ирээд намайг ор гэсэн. Тэгээд би машинд ороход хувцасгүй нүцгэн дээшээ харсан хэвтэж байсан, тэгэхээр нь би түүнтэй хурьцал үйлдсэн. Би машинаас гартал Энх-Амгалан зөрөөд орсон. Энх-Амгаланг гарч ирэхэд Отгонбаатар дахиад орсон. Отгонбаатар гарч ирээд намайг дахиад орох уу гэсэн, тэгэхээр нь би үгүй гэсэн. Тэгээд бид нар яваад Шарга морьтын гүүр даваад голруу ороод Отгонбаатар, Энх-Амгалан хоёр цус гарсан байна, угаана гээд нөгөө охиныг аваад явсан...тэгээд явж байгаад нэг автобусны буудалтай дэлгүүрийн гадаа буулгаад бид нар явсан. Буулгахдаа Отгонбаатар, Энх-Амгалан хоёр “цагдаад битгий хэлээрэй” гээд утасны дугаарыг нь аваад байх шиг байсан...Би урагшаа хараад жолоочийн хажууд сууж байсан хувцасыг нь тайлж байхад уг эмэгтэй эсэргүүцэл үзүүлж боль гэх зэргээр хэлж байгаа сонсогдож байсан...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 230-231х, 3хх-ийн 112-113/

 

Шүүгдэгч О.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би өмнө нь ямар нэгэн бэлгийн замын өвчин авч байгаагүй, одоогоос 5 сарын өмнө манай эхнэр бид хоёр шинжилгээ өгсөн...Би нэг удаа орсон...Би дур тавиагүй...би нэг удаа л бэлгийн харьцаанд орсон...Энх-Амгалан уг санааг гаргасан наадах чинь хүчиндсэн гээд цагдаад хэлж магадгүй гэж ядаж угаалгая гээд гол руу аваачиж угаалгасан, тэгээд тэр гол дээр нь үлдээчихье гээд байхаар нь би гэрт нь хүргэж өгөхгүй бол болохгүй гээд гэрт нь хүргэж өгсөн...Надад ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...Харин...тэр эмэгтэйд би бэлгийн замын халдварт өвчин тараагаагүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 233-239х, 3хх-ийн 116-117х/

 

Шүүгдэгч М.Эгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би хоёр удаа бэлгийн харилцаанд орсон, гэхдээ эхний удаа миний бэлэг эрхтэн орохгүй байсан, харин дараагийн удаа хүчээр бэлгийн харьцаанд орсон...бусдыг хүчиндсэн болон 2 удаагийн дээрмийн хэрэгтээ би гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 246х, 3хх-ийн 120-121х/

 

2. Дээрэмдэх гэмт хэргийн тухайд дараах нотлох баримтуудыг тухайлбал:

-Б.Бгийн хүсэлт /1хх-ийн 12х/

-Б.Бгийн өгсөн тайлбар /1хх-ийн 9-10х/

-Илтгэх хуудас /1хх-ийн 15-16х/

Хохирогч Б.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Дарханаас 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хотод хүүгийндээ ирсэн. Ингээд 12-ны өдөр хүүгийнхээсээ Дархан руу явна гэж гарсан. Тэгээд Хан-Уул дүүрэгт манай нэг байр байдаг ба надад гэрийн түлхүүр байдаг учраас тэндээ ганцаараа очсон юм. Тэгээд би гэртээ ганцаараа архи уусан. Маргааш өглөө нь Дарханд ажил байсан учраас шөнө 02 цагийн орчимд гэрээсээ гараад такси бариад Драгон руу явсан. Ингээд очиход 1 машин байсан 1 хүнтэй байна та ороод сууж байгаач гэхээр нь би бие засах санаатай хуучин Драгоны баруун талаар харанхуй руу орж бие засчихаад эргэтэл 1 хүн миний нүд рүү цохьсон тэгээд хувцас хунар онгичоод халаас ухаад байсан миний ухаан балартаад байсан ба би босоод явахдаа хаашаа явсанаа мэдэхгүй нэг мэдсэн чинь засмал зам дээр гарсан тэгээд такси бариад Хан-Уул дүүрэгт байх гэртээ ирсэн....маргааш өглөө нь хүү Пүрэвдоржид хэлсэн чинь Пүрэвдорж цагдаад өргөдөл бичээд өгсөн байсан...Би одоо зүгээр байгаа учраас шүүх эмнэлэгт үзүүлэхгүй тухайн үед нүд рүүгээ цохиулсанаас хавдсан байсан одоо зүгээр болсон...99064649 дугаартай iphone-5  хар корпустай гар утас, Чингисийн зураг бүхий ногоон өнгийн монгол түрийвч, Хаан, Худалдаа хөгжлийн банкны виза карт, миний иргэний үнэмлэх, автобусны карт, 170.000 орчим төгрөг, 12 ам доллар, хэлхээтэй 2 ширхэг түлхүүр зэрэг байсан...би тухайн үед согтуу байсан...Намайг бие засчихаад эргэнгүүт нэг хүн миний нүд рүү гараараа цохьсон тэгээд миний ухаан балартсан...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй би өөрөө согтуу явж байж ийм зүйл болсон учраас...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 24-25х/

 

Хохирогч Э.Хашгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр салхилахаар 22 цаг өнгөрч байхад 22 дугаар байрны урд талын хүнсний дэлгүүр ороод орцныхоо харалдаа хүүхдийн тоглоомын талбай сагсан бөмбөгийн хашаан дотор...ганцаараа сууж байтал нэг согтуу гадуураа савхин куртик өмссөн эрэгтэй хүн над дээр ирсэнээ цаг хэд болж байна гэхээр нь хариулаагүй. Тэгээд удалгүй нөгөө согтуу эрэгтэй хүн буцаж ирсэнээ цаг асуухаар нь 22 цаг өнгөрч байна гэсэн чинь миний нүүрлүү нөгөө цаг асуусан залуу гараараа тасралтгүй цохиод эхэлсэн. Тэгээд миний гарт байсан гар утсыг авах гээд байхаар нь өгөхгүй гээд ноцолдож байтал миний харааны шил газар унаад хагарсан. Тэгээд миний гар утсыг аваад зугтаасан...Миний хамар нүүрлүү гараараа зөндөө цохьсон тэрнээс болоод хамар яс хугарсан байх нүүрэндээ их гэмтэл авсан...165-170 см орчим өндөр нуруутай,...дунд зэргийн урттай халимаг үстэй, дөрвөлжин царайтай 25-30 орчим настай. Цайвар өнгийн энгэрээрээ бараан өнгөтэй дөрвөлжин хээтэй, нэлхэгэр томдсон цахилгаангүй урт хоолойтой цамц өмссөн. Бараан өнгийн жинсэн өмд өмссөн байхаа толгой нүцгэн байсан. Өмнө нь тэр залууг харж байгаагүй. ...Намайг дээрэмдсэн хүн ганцаараа явж байсан...Ертөнцийн зүгээр баруун хойшоо гүйх шиг болсон...Би зүгээр сууж байгаад зодуулж эд зүйлээ дээрэмдүүлсэндээ гомдолтой байна. Буруутай этгээдийг зохих ялыг олгож өгнө үү. Надад одоо нэхэмжлээд байх зүйл алгаа би шүүх хуралд оролцохгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 78-79х, 2хх-ийн 175х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 14002 тоот дүгнэлтэд: “...1/ Э.Хашгэрэлийн биед хамар ясны хугарал, баруун зүүн дээд доод зовхи, цээжний зөөлөн эдийн няцрал цус хуралт, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2/ Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3/ Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4/ Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. /1хх-ийн 83х/

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийн схем зураглал, гэрэл зургийн үзүүлэлт: “...Э.Хашгэрэлийн сууж байсан гэх сандалны зүүн талд цус мэт хүрэн толбо зүүн хойд зүгт цацарч цуварсан байдалтай тогтсон” гэж тэмдэглэгдсэн /1хх-ийн 70-73х/

 

Эд зүйлийн үнэлгээ: 209.400 төгрөг /1хх-ийн 32х/

Эд зүйлийн үнэлгээ: 1000.000 төгрөг /1хх-ийн 84х/

 

М.Эгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: “... СХД 15 дугаар хороо, 23 дугаар байрны 3 дугаар орцны урд ирж зогсоод уг орцны урд талын сандал хэсэг рүү зааж энд хохирогч эмэгтэй сууж байсан санагдаж байна,  би тухайн үед согтуу байсан гэж заасан, мөн ...СХД ...23г дүгээр байрны орцны өмнө буюу ертөнцийн зүгээр баруун талд нь байрлах саарал блокон хашааны зүүн булан хэсэг рүү зааж энд хохирогч настайвтар ах зогсож байсан, би араас нь очиж эргэж харахад нь цохиод эд зүйлийг нь  дээрэмдсэн гэж заасан байна.   /1хх-ийн 107-108х, 3хх-ийн 16-17х/

 

Шүүгдэгч М.Эгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 9 дүгээр сарын сүүлээр яг он сарыг нь сайн санахгүй байна. Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 22 дугаар байрны харалдаа сагсан бөмбөгийн талбай дээр нэг нүдний шилтэй эмэгтэй сууж байхаар нь би дөхөж очоод цаг асуугаад эргэж хараад явах гэж байгаа дүр үзүүлээд нөгөө эмэгтэйг нүүр рүү нь 2-3 удаа алгадаад гар утсыг нь гарнаас нь салгаж аваад сагсны талбайн зүүн гар талын...гүйж...явсан...Мөнгө олох зорилгоор...би хар савхин куртик, бэлтгэлийн өмдтэй байсан...Би бага зэрэг халамцуу байсан... 2015 оны 12 дугаар сарын 11-ний үйлдэл дээр...Драгон төвийн арын байрнуудын булан эргээд гараад ирэхэд нэг блокон хашааны хажууд нэг настайвтар хүн цаашаа хараад шээгээд зогсож байсан тэгэхэд Мягмарсүрэн ард үлдэж хоцроод би уг бие засаж байсан хүн рүү дөхөөд очиход эргээд харахаар нь би нүүр рүү нь цохиж унагаагаад гар утас бусад эд зүйлийг нь авсан юм...гэмтлийг би Э.Хашгэрэлийн биед би учруулсан...Би Мягмарсүрэнг намайг хүчингийн хэрэгт...татаад байхаар нь би уурандаа цуг явсан гээд хэлчихсэн юм. Түүнээс биш Эрдэнэбатын Мягмарсүрэн дээрмийн хэрэгт огт оролцоогүй юм. Би уурандаа худлаа мэдүүлэг өгч байсан. Одоо миний өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 111-113х, 2хх-ийн 215/

 

Шүүгдэгч М.Эгийн хувийн байдлын талаар:

Иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-ийн 247х/

Гэрч М.Амгаланбаатарын мэдүүлэг /1хх-ийн 160х/,

Гэрч Д.Олзмаагийн мэдүүлэг /2хх-ийн 183х/

Б.Энх-амгалангийн хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /2хх-ийн 124х/

Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны тодорхойлолт /1хх-ийн 249х/

Тэрээр 2013 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 288 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 25 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 248х/, шийтгэх тогтоолын хуулбар /2хх-ийн 1, 3хх-ийн 1-2х/, шүүгчийн захирамжийн хуулбар /2хх-ийн 1-2х/, хорих ангиас суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт /2хх-ийн 3х/ зэргээр тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Э.Мгийн хувийн байдлын талаар:

Гэрч Ц.Гансүхийн мэдүүлэг /1хх-ийн 164х/

Иргэний үнэмлэхний лавлагаа /2хх-ийн 4х/

Тэрээр урьд ял шийтгэгдэж байгаагүй болх нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 5х/-аар тогтоогдлоо.

 

Шүүгдэгч О.Оын хувийн байдлын талаар:

Гэрч Б.Цагааны мэдүүлэг /1хх-ийн 161х/

Гэрч Ч.Баттулгын мэдүүлэг /1хх-ийн 163х/

Иргэний үнэмлэхний лавлагаа /2хх-ийн 6х/

Мэргэжлийн боловсролын үнэмлэхний хуулбар /2хх-ийн 8х/

Суурь боловсролын гэрчилгээний хуулбар /2хх-ийн 9х/

Тэрээр урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 7х/, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Мгийн өмгөөлөгч Д.Даваагаас гаргаж өгсөн 1 хуудас баримт зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн дүгнэлтийн талаар:

1.Шүүгдэгч М.Э, Э.М, О.О нар нь бүлэглэж, 2016 оны 8 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Санзай зуслан”-д 17 нас 11 сартай Б.Агийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, мөн хүч хэрэглэхээр заналхийлж, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчиндсэн гэмт хэргийг үйлдсэн болох  нь:

Насанд хүрээгүй хохирогч Б.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Хандгайтын зуслангийн дэлгүүрийн орчмоос би ...машинд суугаад замдаа явж байтал Шарга морьтын дэлгүүр дээр зогсоод 3 залуугийн хоёр нь дэлгүүрт ороод, 1 нь машиндаа үлдсэн. Тэгээд намайг суутал бид нар юмаа авсан, одоо чамайг хүргээд өгье гэж хэлээд буцаад эргээд Хандгайтын зуслангийн зүг явсан, тэгэхээр нь би долоон буудал явна гэж хэлтэл долоон буудал энэ зүгт байдаг юм гэсэн. Тэгэхээр нь би тэгвэл би бууя гэтэл арын суудалд сууж явсан саравчтай малгайтай түүн дээгүүрээ малгайтай хар улаан өнгийн цамц өмссөн залуу нь намайг хүзүүнээс боож үснээс зулгааж арын суудал дээр хэвтүүлж дээрээс дарж өндийлгөж харуулахгүй “орилох юм бол ална шүү” гэж хэлээд урд байсан хоёр залуугаасаа “хутга аваад ир” гээд байсан юм. Намайг дарсан хэвээрээ нилээн удаан явсан тэгтэл нөгөө машин барьж явсан залуу “хотоос 10-20 км явсан, чамайг алаад хаясан байхад хэн ч мэдэхгүй дуугай яваарай” гээд байсан тэгээд нилээн явж байгаад модонд ороод зогссон. Тэгтэл нөгөө намайг эхэлж үсдэж дарсан малгайтай цамцтай залуу нь “чи хувцасаа өөрөө тайл” гэхээр нь би “үгүй” гэтэл шууд миний хувцасыг тайлж эхэлсэн. Тэр малгайтай  цамцтай залуу нь арын суудал дээр миний хувцасыг тайлж байгаад нөгөө хоёр залуугаа “бууж бай” гэж хэлсэн, тэр жолоо барьж байсан залуугаа Оогий гээд байсан. Тэр хоёр буухад намайг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон. Тэгээд түүнийг надтай бэлгийн харьцаа хийгээд машинаас буухад машины жолоочийн хажууд сууж байсан саарал цамцтай залуу машинд орж ирээд намайг жолоочийн нөгөө талын суудалд суулгаад мөн надтай бэлгийн харьцаанд орсон. Тэр залууг буусны дараа гадаа гурвуулаа юм яриад байсан. Тэгээд би тэр хооронд хувцасаа хайж байтал нөгөө жолоо барьж байсан улаан өнгийн футболк өмссөн залуу нь ороод ирсэн, тэр залуу орж ирээд миний хүзүүнээс хазаад надруу дайраад байсан. Тэгэхээр нь би түүнээс нь “би гэртээ харьмаар байна, намайг гэрт минь хүргээд ядаж зам руу гаргаад буулгаад өгөөч” гэсэн тэгтэл нөгөө залуу “миний хүссэнээр байх юм бол чамайг угаасаа хүргэж өгнө” гэсэн. Тэгэхээр нь би гэртээ хүргүүлэх болон амьд гарахын тулд түүний өөдөөс эсэргүүцэл үзүүлээгүй, тэр надтай бэлгийн харьцаа хийж дуусаад нөгөө гурав машинаас буугаад хоорондоо юм яриад байсан. Тэгээд би тэр хооронд нь би машин дотроос хувцасаа хайгаад цамцнаас бусдыг нь олж өмсөөд цамц олдохгүй болохоор нь өөрийн цүнхэнд байсан футболк олж өмсөөд байж байтал нөгөө гурван залуу орж ирээд одоо чамайг хүргэж өгнө гэж хэлээд явсан.  Нөгөө гурав одоо гэртээ харьж амаръя гэж ярьж байснаа Шарга морьтын гүүрний доошоогоо яваад нэг газарт ирээд гурвуулаа машинаасаа буугаад нөгөө малгайтай цамц өмссөн надтай анх бэлгийн харьцаанд орсон залуу эргэж машинд орж ирээд дахин миний хувцасыг тайлж дахин бэлгийн харьцаанд орсон. Тэр хүн дуустал нөгөө жолоо барьж байсан улаан футболктой залуу нь дахин орж ирээд дахин надтай бэлгийн харьцаанд орсон. Тэгээд буугаад тэр гурав голруу явсан.  ...Тэгэхээр нь би “хэнд юу ч гэж хэлэхгүй та нар гэрт минь хүргээд дөхүүлээд буулгачих” гэсэн тэгтэл уг газраас хөдлөөд 7-н буудал талруу явсан...замдаа жолоо барьж байсан залуу нь “архины халуунд ийм зүйл болчихлоо, цагдаад хэлэх юм бол бид нар ялаа эдлээд явна, чамд ямар нэгэн ашиг байхгүй, хэрэв чамд мөнгө хэрэгтэй бол бид нар туслана, цаашдаа холбоотой байгаад мөнгө төгрөг хэрэг болох юм бол хэлж байж болно, сурдаг бол төлбөр мөнгөнд чинь туслая” гэсэн....Намайг үсдэж машины хаалга мөргүүлсэн, мөн хоолой боосон өөр ямар нэгэн гэмтэл учруулаагүй...Би урьд нь ямар нэгэн байдлаар бэлгийн харьцаанд орж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 153-156х, 2хх-ийн 176х/

 

Нас тоолсон тухай тэмдэглэл: “...Батаа овогтой Алтанзаяа нь 1998 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 17 нас 11 сартай байна...” /3хх-ийн 68х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11025 тоот дүгнэлтэд: “...1/ Б.Агийн охин хальсанд урагдал, хярзанд урагдал тогтоогдсон нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. 2/ Б.Агийн үтрээний арчдас наалдац дээр эр бэлгийн эс үрийн шингэн илрээгүй байна. 3/ Б.А бэлгийн замын халдварт тэмбүү өвчтэй байна. 4/ Б.А нь жирэмсэн эсэхийг одоогоор тогтоох боломжгүй байна. 5/ Б.Агийн биед хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 6/ Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 7/ Б.Агийн биед хүзүүнд цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэжээ. /1хх-ийн 184х/

 

Шинжээч эмч Г.Ханхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Алтанзаяагийн охин хальсанд 3, 5, 9 цагийн түвшинд урагдал гэмтэл тогтоогдсон...Уг гэмтэл нь хэрэг учрал болсон цагт үүсэх боломжтой шинэ гэмтэл...угаалгаж цэвэрлэгээ хийлгэсэн тохиолдолд эр бэлгийн эс илрэхгүй байх боломжтой...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 166-167х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7461 тоот дүгнэлтэд: “...Машины суудлын шар алаг өнгийн хивс дээрх хүрэн өнгийн зүйлд цус илэрсэн. Уг цус нь В/III/ бүлгийн харъяалалтай байна...” гэжээ. /1хх-ийн 186х/

 

 Эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, тогтоол: “...хэрэг болох үед өмсөж явсан гэх Э.Мгийн ягаан өнгийн дотуур өмд 1 ш, О.Оын хөх /цэнхэр/  цоохор өнгийн дотуур өмд 1 ш, М.Эгийн хар өнгийн дотуур өмд 1 ш, цамц, хос гутал, хивсэнцэр зэрэг эд зүйлийг. /1хх-ийн 145-147, 149х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8164 тоот дүгнэлтэд: “...1/ Шинжилгээнд ирүүлсэн нил ягаан өнгийн дотоожинд цус, үрийн шингэн, эр бэлгийн эс илрээгүй. 2/ Цэнхэр өнгийн дотоожинд цус, үрийн шингэн, эр бэлгийн эс илэрч байна. 3/ Хар өнгийн дотоожинд цус илрээгүй. Үрийн шингэн, эр бэлгийн эс илэрч байна. 4. Илэрсэн цус, үрийн шингэн, эр бэлгийн эс нь хүнийх мөн байна. 5/ Илэрсэн цус, үрийн шингэн, эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоцыг аутосомын ДНХ-ийн D3S1358, THO1, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO8 Penta D, vWA, D8S1179, TPOX8 FGA гэсэн локусын аллелиар тогтоов. 6/ Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн дотоожинд илэрсэн үрийн шингэн, эр бэлгийн эс нь аутосомын ДНХ-ийн D3S1358, THO1, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO8 Penta D, vWA, D8S1179, TPOX8 FGA гэсэн локусын аллелиар М.Эгийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Цэнхэр өнгийн дотоожинд илэрсэн цус нь аутосомын ДНХ-ийн D3S1358, THO1, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO8 Penta D, vWA, D8S1179, TPOX, FGA гэсэн локусын аллелиар Б.Агийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Цэнхэр өнгийн дотоожинд илэрсэн үрийн шингэн, эр бэлгийн эс нь аутосомын ДНХ-ийн D3S1358, THO1, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO8 Penta D, vWA, D8S1179, TPOX, FGA гэсэн локусын аллелиар О.Оын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэжээ. /2хх-ийн 60х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8163, 8481 тоот дүгнэлтэд: “...7461 дугаартай дүгнэлтээр гаргасан шар алаг хивсэнцэрт илэрсэн цус нь аутосомын ДНХ-ийн D3S1358, THO1, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO8 Penta D, vWA, D8S1179, TPOX, FGA гэсэн локусын аллелиар Б.Агийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэжээ. /2хх-ийн 64х/

 

Гэрч Н.Намуундарийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр өдөр манай ангийн хүүхдүүд бүгд уулзсан юм. Тэгээд манай гэрээс хойш байдаг Санзайн ойролцоо голын эрэг дээр байж байгаад орой 21 цагийн үед манай найз Алтанзаяа гэрлүүгээ явна гээд би мөн гэрлүүгээ явах замдаа бид хоёр цуг явсан. Тэгээд би гэрийнхээ доороос таксинд суулгаж өгсөн юм...Тэр машинд  3 эрэгтэй хүн байсан...Манай найз заавал явах ёстой гээд байсан, тэгээд такси олдохгүй байсан би дугаарыг нь харсан болохоор гайгүй байх гэж бодсон юм...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 159х/

 

Шүүгдэгч Э.Мгийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 08 дугаар сарын 07-ны өдөр би өөрийн найз Отгонбаатар, Энх-Амгалан нарын хамт машинтай Санзайн зуслангаас орой 22 цагийн орчим явж байтал зам дээр хоёр эмэгтэй гар өргөөд зогсож байсан. Отгонбаатар машин барьж явсан зогстол нөгөө эмэгтэй би хотруу зам дөхөөд бууя гэсэн.  тэгээд...явж байгаад зусланд байх нэг дэлгүүрт  Энх-Амгалан бид хоёр орж архи авсан, манай Энх-Амгалан, Отгонбаатар хоёр цуг жаахан архи ууж байгаад тэгээд хүргээд өгье гэсэн. ...хойшоо зуслан руу явж байгаад нэг ойр хавьдаа айлгүй модтой газарт замаас гараад зогссон. Энх-Амгалан машины ард нөгөө эмэгтэйтэй сууж явсан, зогсоход нөгөө эмэгтэйгийн хувцасыг тайлсан байсан, тэгээд Отгонбаатар бид хоёрыг гарч бай гэж хэлсэн, бид хоёр архи аваад гарсан. Тэгээд бид хоёр модны хажууд архиа уугаад сууж байтал Энх-Амгалан нилээн байж байгаад гараад ирсэн. Тэгээд Отгонбаатар зөрөөд машин луу орсон нилээн байж байгаад Отгонбаатар гарч ирээд намайг ор гэсэн. Тэгээд би машинд ороход нөгөө эмэгтэй хувцасгүй нүцгэн дээшээ харсан хэвтэж байсан, тэгэхээр нь би түүнтэй хурьцал үйлдсэн. Би машинаас гартал Энх-Амгалан зөрөөд орсон. Энх-Амгаланг гарч ирэхэд Отгонбаатар дахиад орсон. Отгонбаатар гарч ирээд намайг дахиад орох уу гэсэн, тэгэхээр нь би үгүй гэсэн. Тэгээд бид нар яваад Шарга морьтын гүүр даваад голруу ороод Отгонбаатар, Энх-Амгалан хоёр цус гарсан байна, угаана гээд нөгөө охиныг аваад явсан...тэгээд явж байгаад нэг автобусны буудалтай дэлгүүрийн гадаа буулгаад бид нар явсан. Буулгахдаа Отгонбаатар, Энх-Амгалан хоёр “цагдаад битгий хэлээрэй” гээд утасны дугаарыг нь аваад байх шиг байсан...Би урагшаа хараад жолоочийн хажууд сууж байсан хувцасыг нь тайлж байхад уг эмэгтэй эсэргүүцэл үзүүлж боль гэх зэргээр хэлж байгаа сонсогдож байсан...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 230-231х, 3хх-ийн 112-113, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Шүүгдэгч О.Оын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад өгсөн: “...Би дур тавиагүй...би нэг удаа л бэлгийн харьцаанд орсон...Энх-Амгалан уг санааг гаргасан, наадах чинь хүчиндсэн гээд цагдаад хэлж магадгүй гэж ядаж угаалгая гээд гол руу аваачиж угаалгасан, тэгээд тэр гол дээр нь үлдээчихье гээд байхаар нь би гэрт нь хүргэж өгөхгүй бол болохгүй гээд гэрт нь хүргэж өгсөн...Надад ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 233-239х, 3хх-ийн 116-117х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

             Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нар  нь бүлэглэн тухайн хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, мөн шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн өөрийн болон өөр хоорондын үйлдлийн оролцоог харилцан нотолж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтын эх сурвалжтай байна.

 

2. Шүүгдэгч М.Эгийн үйлдсэн дээрэмдэх гэмт хэргийн тухайд:

-Шүүгдэгч М.ЭнхАмгалан нь 2015 оны 9 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 23 дугаар байрны орчимд иргэн Э.Хашгэрэлийн эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн довтолж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан Айфоне-6 маркийн гар утсыг дээрэмдэж 1000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Э.Хашгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр салхилахаар 22 цаг өнгөрч байхад ...орцныхоо харалдаа хүүхдийн тоглоомын талбай сагсан бөмбөгийн хашаан дотор...ганцаараа сууж байтал нэг согтуу гадуураа савхин куртик өмссөн эрэгтэй хүн над дээр ирсэнээ цаг хэд болж байна гэхээр нь хариулаагүй. Тэгээд удалгүй нөгөө согтуу эрэгтэй хүн буцаж ирсэнээ цаг асуухаар нь 22 цаг өнгөрч байна гэсэн чинь миний нүүрлүү нөгөө цаг асуусан залуу гараараа тасралтгүй цохиод эхэлсэн. Тэгээд миний гарт байсан гар утсыг авах гээд байхаар нь өгөхгүй гээд ноцолдож байтал миний харааны шил газар унаад хагарсан. Тэгээд миний гар утсыг аваад зугтаасан...Миний хамар нүүрлүү гараараа зөндөө цохьсон тэрнээс болоод хамар яс хугарсан байх нүүрэндээ их гэмтэл авсан...165-170 см орчим өндөр нуруутай,...дунд зэргийн урттай халимаг үстэй, дөрвөлжин царайтай 25-30 орчим настай. Цайвар өнгийн энгэрээрээ бараан өнгөтэй дөрвөлжин хээтэй, нэлхэгэр томдсон цахилгаангүй урт хоолойтой цамц өмссөн. Бараан өнгийн жинсэн өмд өмссөн байхаа толгой нүцгэн байсан. Өмнө нь тэр залууг харж байгаагүй...Намайг дээрэмдсэн хүн ганцаараа явж байсан...Ертөнцийн зүгээр баруун хойшоо гүйх шиг болсон...Би зүгээр сууж байгаад зодуулж эд зүйлээ дээрэмдүүлсэндээ гомдолтой байна. Буруутай этгээдийг зохих ялыг олгож өгнө үү. Надад одоо нэхэмжлээд байх зүйл алгаа би шүүх хуралд оролцохгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 78-79х, 2хх-ийн 175х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 14002 тоот дүгнэлтэд: “...1/ Э.Хашгэрэлийн биед хамар ясны хугарал, баруун зүүн дээд доод зовхи, цээжний зөөлөн эдийн няцрал цус хуралт, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2/ Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3/ Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4/ Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. /1хх-ийн 83х/

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийн схем зураглал, гэрэл зургийн үзүүлэлт: “...Э.Хашгэрэлийн сууж байсан гэх сандалны зүүн талд цус мэт хүрэн толбо зүүн хойд зүгт цацарч цуварсан байдалтай тогтсон” гэж тэмдэглэгдсэн /1хх-ийн 70-73х/

 

Эд зүйлийн үнэлгээ: 1000.000 төгрөг /1хх-ийн 84х/

 

М.Эгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: “...СХД 15 дугаар хороо, 23 дугаар байрны 3 дугаар орцны урд ирж зогсоод уг орцны урд талын сандал хэсэг рүү зааж энд хохирогч эмэгтэй сууж байсан санагдаж байна, би тухайн үед согтуу байсан гэж заасан байна.   /1хх-ийн 107-108х, 3хх-ийн 16-17х/ зэрэг нотлох баримтуудаар,

 

-Шүүгдэгч М.Э нь 2015 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Драгон төвийн орчимд иргэн Б.Бгийн эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн довтолж Айфоне-5 маркийн гар утас, түрийвч, Хаан, Худалдаа хөгжлийн банкны виза карт, иргэний үнэмлэх, автобусны карт, бэлэн 170.000 төгрөг, 12 доллар, хэлхээтэй 2 ширхэг түлхүүр зэрэг эд зүйлсийг нь дээрэмдэж, 379.400 төгрөгийн хохирол учруулсан нь:

Хохирогч Б.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Дарханаас 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хотод хүүгийндээ ирсэн. Ингээд 12-ны өдөр хүүгийнхээсээ Дархан руу явна гэж гарсан. ...шөнө 02 цагийн орчимд гэрээсээ гараад такси бариад Драгон руу явсан. ...би хуучин Драгоны баруун талаар харанхуй руу орж бие засчихаад эргэтэл 1 хүн миний нүд рүү цохьсон тэгээд хувцас хунар онгичоод халаас ухаад байсан миний ухаан балартаад байсан ба би босоод явахдаа хаашаа явсанаа мэдэхгүй нэг мэдсэн чинь засмал зам дээр гарсан тэгээд такси бариад Хан-Уул дүүрэгт байх гэртээ ирсэн....маргааш өглөө нь хүү Пүрэвдоржид хэлсэн чинь Пүрэвдорж цагдаад өргөдөл бичээд өгсөн байсан...Би одоо зүгээр байгаа учраас шүүх эмнэлэгт үзүүлэхгүй тухайн үед нүд рүүгээ цохиулсанаас хавдсан байсан одоо зүгээр болсон...99064649 дугаартай iphone-5  хар корпустай гар утас, Чингисийн зураг бүхий ногоон өнгийн монгол түрийвч, Хаан, Худалдаа хөгжлийн банкны виза карт, миний иргэний үнэмлэх, автобусны карт, 170.000 орчим төгрөг, 12 ам доллар, хэлхээтэй 2 ширхэг түлхүүр зэрэг байсан...би тухайн үед согтуу байсан...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, би өөрөө согтуу явж байж ийм зүйл болсон учраас...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 24-25х/

 

Эд зүйлийн үнэлгээ: 209.400 төгрөг /1хх-ийн 32х/

 

М.Эгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: “...СХД ...23г дүгээр байрны орцны өмнө буюу ертөнцийн зүгээр баруун талд нь байрлах саарал блокон хашааны зүүн булан хэсэг рүү зааж энд хохирогч настайвтар ах зогсож байсан, би араас нь очиж эргэж харахад нь цохиод эд зүйлийг нь  дээрэмдсэн гэж заасан байна.   /1хх-ийн 107-108х, 3хх-ийн 16-17х/ зэрэг нотлох баримтаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

 

             Хохирогч нарын мэдүүлэг тогтвортой, эх сурвалжаа зааж чадсан, бусдыг гүтгэсэн, худал мэдүүлэг өгөх гэж үзэх үндэслэл, нотолгоогүй байх тул шүүгдэгч нарт  холбогдох хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч М.Э, О.О, Э.М нарыг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч М.Эг бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нар нь /17 нас 11 сартай/ буюу арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг шөнийн цагаар, эзгүй газарт буюу бусдаас дэмжлэг, тусламж авах ямар ч боломжгүй нөхцөлд аваачин, өөрсөдтэй нь бэлгийн харилцаанд орохыг шаардах, хохирогчийн хүзүүнээс боох, үснээс зулгаах зэргээр хүч хэрэглэсэн үйлдэл хийснээс гадна “орилох юм бол ална шүү, хутга аваад ир, хотоос 10-20 км явсан, чамайг алаад хаясан байхад хэн ч мэдэхгүй дуугүй яваарай” гэх мэтээр үг хэллэг хэрэглэн сэтгэлзүйн дайралт хийснийг хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж, хохирогчийг бие махбодь, санаа сэтгэлийн зовиур шаналал, айдаст автуулж, өөрийгөө хамгаалах, эсэргүүцэх чадваргүй байдалд оруулж гэмт санаагаа хэрэгжүүлсэн, хохирогч нь тэдгээрийн эрхшээлд нь байсан гэж тус тус үзэх үндэслэлтэй.

 

            Мөн шүүгдэгч М.Э нь бусдын эд хөрөнгийг авах зорилгоор хохирогч Б.Б, Э.Хнарын  эрүүл мэндэд халдаж, нүүрэн тус газар цохьсон, гэмтэл учруулсан үйлдлийг хийж  хохирогч нарын эд юмсыг нь өөрийн мэдэлд шилжүүлснийг дээрэмдэх гэмт хэргийг хүч  хэрэглэж үйлдсэн  гэж дүгнэхээр байна.

 

Харин Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч О.От холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.5 дахь заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. Учир нь,

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримтуудаар шүүгдэгч О.О, Э.М, М.Э нар нь 2016 оны 8 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Санзай зуслан”-д насанд хүрээгүй хохирогч  Б.Аг бүлэглэж хүчиндсэн гэмт хэргийг үйлдсэн, насанд хүрээгүй хохирогч Б.А нь 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчид үзүүлж, бактериологийн шинжилгээ хийлгэхэд Б.А нь ABO системээр B/III/ бүлгийн цустай, бэлгийн замын халдварт тэмбүү өвчтэй байх ба Б.Агийн охин хальсанд урагдал, хярзанд урагдал тогтоогдсон нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой гэсэн шинжээчийн 11025 тоот дүгнэлт /1хх-ийн 184х/, шинжээч Г.Ханхүүгийн мэдүүлэг /1хх-ийн 166-167х/ тус тус авагдсан,

Насанд хүрээгүй хохирогч Б.Аг бүлэглэж хүчиндсэн гэх М.Э, Э.М, О.О нарт бактерилогийн шинжилгээ хийхэд М.Э, Э.М нар нь ХДХВ болон тэмбүүгийн халдваргүй, О.О бэлгийн замын халдварт тэмбүү өвчтэй байна гэсэн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8357 тоот дүгнэлт авагдсан, /1хх-ийн 187х/

Мөн шүүгдэгч О.О, Э.М, М.Э нарын өөрсдийнхөө үйлдлийг болон харилцан бие биенийхээ үйлдлийг нотлон мэдүүлсэн мэдүүлгээр насанд хүрээгүй хохирогчийг удаа дараа, ээлжлэн хүчиндсэн талаар мэдүүлсэн /1хх-ийн 230-231, 233-239, 3ххийн 112-113, 116-117х/

Шинжээч эмч О.Даваасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэмбүү өвчин урвал үүсэх үе нь 14 хоногоос 3 сар хүртэл хугацаанд байдаг. Ийм учраас хохирогч Алтанзаяа нь тухайн үед тэмбүү өвчин авсан байх боломжгүй. Тэмбүү нь төрөлхийн, цусаар халдварлах, мөн ихэнх тохиолдолд бэлгийн замаар халдварладаг. Тэмбүү өвчин нь халдвар дамжихгүй бусдад халдахгүй цусны шинжилгээ хийхэд  илэрдэг тохиолдол байдаг. Тийм болохоор уг хүн тэмбүүгийн сорил тавихгүй бол илрэх боломжгүй /хэрэв төрөлхийн тэмбүү бол/. Охин хальс гэмтээгүй тохиолдолд бэлгийн замаар тэмбүү өвчин авахгүй байж болно...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 168-169х/ зэрэг тус тус авагдсан байна.

Дээрх байдалд дүгнэлт хийвэл, тэмбүү өвчин нь насанд хүрээгүй хохирогч Б.А, шүүгдэгч О.О нараас илэрсэн, бусад шүүгдэгч нарт илрээгүй, халдварласан байдал тогтоогдоогүйгээс гадна шинжээч эмч нь “тэмбүү өвчин урвал үүсэх үе нь 14 хоногоос 3 сар хүртэл хугацаанд байдаг тул хохирогч Алтанзаяа нь тухайн үед тэмбүү өвчин авсан байх боломжгүй” гэж мэдүүлсэн зэргээс үзвэл шүүгдэгч О.Оыг насанд хүрээгүй хохирогч Б.Ад бэлгийн замын халдварт өвчин халдаасан гэж дүгнэх боломжгүй, эргэлзээ бүхий байдал тогтоогдсон тул шүүгдэгч О.От холбогдуулан зүйлчилж ирүүлсэн  “хохирогчид бэлгийн замын өвчин халдааж” гэсэн шинжийг /үйлдлийг/ хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Талуудаас гаргасан санал, хүсэлтүүдийг шийдвэрлэсэн талаар:

1.Шүүгдэгч М.Э нь дээрэмдэх, хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн эсэх, гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч М.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “би дээрэмдэх гэмт хэргийг үйлдээгүй. Эрүүгийн төлөөлөгч Баясгалан нь намайг уг хэргийг авчих гэхээр авсан. Тэр хэлэхдээ Сонгинохайрхан дүүргийн дээрмийн хэргийг авчих юм бол уг хүчингийн хэргээс мултаж өгье гэж хэлсэн” гэж мэдүүлсэн, /шүүх хуралдааны тэмдэглэл/ боловч тэрбээр мөрдөн байцаалт, өмнөх шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах мэдүүлгийг өгсөн байна. Тухайлбал,

- мөрдөн байцаалтын шатанд, сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэхдээ: “Би хоёр удаа бэлгийн харилцаанд орсон, гэхдээ эхний удаа миний бэлэг эрхтэн орохгүй байсан, харин дараагийн удаа хүчээр бэлгийн харьцаанд орсон...бусдыг хүчиндсэн болон 2 удаагийн дээрмийн хэрэгтээ би гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 246х, 3хх-ийн 120-121х/

-эсхүл “Хашгэрэлийг дээрэмдсэн үйлдэл дээр О.Отай хамт явсан, Б.Бг дээрэмдэхэд Э.Мтэй хамт явсан” гэж /1хх-ийн 110-113х/

          -2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр шүүхийн хэлэлцүүлэгт “би насанд хүрээгүй хүнийг хүчиндээгүй. Мөрдөн байцаагч Буянбат нь намайг зодож дарамталж мэдүүлэг авсан. Энэ хэрэгт яагаад холбогдуулаад байгааг ойлгохгүй байна. /2хх-ийн 136х/ гэсэн мэдүүлгүүдийг тус тус өгсөн байх боловч түүний дээрх өөр өөр байдлаар мэдүүлсэн мэдүүлгүүд нь бусад нотлох баримтуудаар үгүйсгэгдсэн няцаагдсан болно.Тодруулбал,

-М.Э нь насанд хүрээгүй хүнийг бусадтай бүлэглэж хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн нь насанд хүрээгүй хохирогч Б.Агийн “...3 залуу ээлжлэн хүчиндсэн” талаар удаа дараа мэдүүлснээс гадна шүүгдэгч Э.М, О.О  нар нь “хүчиндэх гэмт хэрэг үйлдэх санааг Энх-Амгалан гаргасан, улмаар ээлжлэн хохирогчийг хүчиндсэн” талаар мэдүүлцгээсэн, мөн шинжээчийн 8164 дугаартай дүгнэлтээр эд мөрийн баримтаар хураан авсан шүүгдэгч О.О, М.Э нарын дотоожноос эр бэлгийн эс, үрийн шингэн илэрсэн, мөн хохирогч Б.Агийн цус илэрсэн зэрэг нотлох баримтаар шүүгдэгч М.Эгийн гэмт хэрэг үйлдээгүй гэсэн мэдүүлэг нь үгүйсгэгдсэнээс гадна дээрэмдэх хэрэг үйлдсэн нь хохирогч нарын өөрсдийг нь нэг хүн дээрэмдсэн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, шинжээчийн 14002 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр шүүгдэгч М.Э нь дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэх газруудаа өөрөө зааж өгсөн байдал тогтоогдсон, мөн шүүгдэгч нь мөрдөгч, мөрдөн байцаагч, эрүүгийн төлөөлөгч нарт зодуулсан, дарамтлуулсан, хэрэг наймаалцсан гэх асуудлын талаар ямар нэгэн баримтгүй тул шүүгдэгч М.Эг Үндсэн хуулинд заасан “ өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрх”-ийг эдэлсэн гэж үзэх үндэстэй тул  шүүгдэгч М.Эг  бусадтай бүлэглэж хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, мөн бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

            

2. Шүүгдэгч О.О, Э.М нарын өмгөөлөгч нар нь шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэх талаар гаргасан хүсэлтийн тухайд:

Шүүгдэгч О.О, Э.М нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй байх тул тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэх боломжтой байх тул тэдгээрийн хувийн болон арын гэрийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулахаар шийдвэрлэсэн болно.

 Харин шүүгдэгч М.Э нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн асуудал дээр маргасан тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэх боломжгүй болохыг дурдав.

 Шүүгдэгч М.Э нь 2013 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 288 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 25 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдсаныг илтгэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 248х/, шийтгэх тогтоолын хуулбар /2хх-ийн 1, 3хх-ийн 1-2х/, шүүгчийн захирамжийн хуулбар /2хх-ийн 1-2х/, хорих ангиас суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт /2хх-ийн 3х/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан байх бөгөөд М.Э нь тус хугацаанд /хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагсан хугацаанд/  дээрх хүчиндэх, дээрэмдэх гэмт хэргийг аль алиныг үйлдсэн байх боловч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 6.1.3 дахь заалтад заасан үндэслэлд тус хугацаа нь хамаарч байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

2002, 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх эсэх тухайд:

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6-д зааснаар “...таваас дээш арван жил хорих ял шийтгэнэ” гэж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад “...хоёр жилээс найман жил” гэж,

 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар “...таваас дээш арван жил хорих ял шийтгэнэ” гэж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...хоёр жилээс найман жил”-ийн хугацаагаар хорих ял оногдуулахаар зохицуулалттай байх бөгөөд шүүгдэгч нарт 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг хэрэглэх нь тэдний эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр байна.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Б.Б, Э.Хнар нь шүүгдэгч М.Эгаас гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөр нэхэмжлэхээсээ татгалзсан, мөн насанд хүрээгүй хохирогч Б.А, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Даваахүү нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөрт шүүгдэгч Э.Мгээс 900.000 төгрөг, О.Оаас 700.000 төгрөг, нийт 1.600.000 төгрөг авсан, улмаар хохирогч Б.Б, Э.Хашгэрэл, Б.А нар нь “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /1хх-ийн 24-25, 2хх-ийн 82, 109, 175, 3хх-ийн 14, 164, 169х/

 

Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын тухайд:

Шүүгдэгч О.О, Э.М нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас  анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй болохыг дурдаж, М.Эгийн хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн  нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно. 

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэг:

Шүүгдэгч М.Э, Э.М, О.О нар нь хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь насанд хүрээгүй хохирогч Б.Агийн мэдүүлэг /1хх-ийн 153-156х, 2хх-ийн 176х/, шинжээчийн 11025, 8357, 6932, 7461, 8164,  тоот дүгнэлт /1хх-ийн 184, 186, 187, 2хх-ийн 60, 64, 68х/, шинжээч эмч Г.Ханхүүгийн мэдүүлэг /1хх-ийн 166-167х/, шинжээч эмч О.Даваасүрэнгийн мэдүүлэг /1хх-ийн 168-169х/, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, тогтоол: /1хх-ийн 145-147, 149х/, гэрч Н.Намуундарийн мэдүүлэг /1хх-ийн 159х/, шүүгдэгч нарын мэдүүлэг /1хх-ийн 230-231, 233-239, 246х, 3хх-ийн 112-113, 116-117, 120-121х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч М.Э, Э.М, О.О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн  12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар ял шийтгэл оногдуулах,

Шүүгдэгч М.Э нь хохирогч Б.Б, Э.Хнарын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэж, дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч Э.Хашгэрэлийн  мэдүүлэг /1хх-ийн 78-79х, 2хх-ийн 175х/, шинжээчийн 14002, 8548 дугаартай дүгнэлтүүд /1хх-ийн 83, 86х/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 70-73х/, хохирогч Б.Бгийн мэдүүлэг/ 1хх-ийн 24-25х/, эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 32, 84х/, шүүгдэгч М.Эгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 107-108х, 3хх-ийн 16-17х/ шүүгдэгч М.Эгийн мэдүүлэг /1хх-ийн 111-113х, 2хх-ийн 215х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч М.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй, зүйтэй байна.

 

Бусад асуудлын тухайд:

Шүүгдэгч М.Э, Э.М нар нь 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүртэл, тус бүр 351 хоног, шүүгдэгч О.О нь 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 179 хоног тус тус цагдан хоригдсоныг тэдний эдлэх ялын хугацаанд оруулан тооцов. /1хх-ийн 54, 56, 59, 190, 193, 197, 199, 202, 206, 211, 215, 218, 221, 224х, 2хх-ийн 50-51, 53-54, 55-56, 76, 77, 99, 112, 156-157, 158-159, 160-161, 199, 200, 204, 205х, 3хх-ийн  20, 21, 22, 23, 66, 67, 89, 90х/

 

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг дотуур хувцас, юүдэнтэй улаан цамц, хар өнгийн хагас түрийтэй гутал  1 хос зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

 

            Энэ хэрэгт шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тэмдэглэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч О.От холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.5 дахь заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснээс   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 6.1.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Бэсүд овогт Мөнхбатын Энх-Амгалангийн хорих газраас тэнсэн суллагдсан хүний  хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Шүүгдэгч нарыг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Бэсүд овогт Мөнхбатын Энх-Амгаланг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.М, О.О тус бүрийг  1 /нэг/ жилийн  хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.Эг 2 /хоёр/ жилийн  хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч М.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх ялыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар тогтоосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.М, О.О, М.Э нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э, Э.М нарын цагдан хоригдсон 351 хоногийг, шүүгдэгч О.Оын цагдан хоригдсон 179 хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг дотуур хувцас, юүдэнтэй улаан цамц, хар өнгийн хагас түрийтэй гутал зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

10. Шүүгдэгч Э.М, О.О, М.Э нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.М, О.О, М.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогчид давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.            

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ялтан Э.М, О.О, М.Э нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.АЛТАНЦЭЦЭГ