| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2023/06424/И |
| Дугаар | 192/ШШ2025/05158 |
| Огноо | 2025-06-16 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 192/ШШ2025/05158
|
|
|
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, шүүгч А.Зүмбэрэл, Н.Хангал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ************************** тоотод оршин суух, Д-ийн Т- /рд:*****************/,
Хариуцагч: **************** тоотод оршин суух, Д-ийн О- /рд:**************/,
Хариуцагч: ***************** тоотод оршин суух, С-ийн Ж- /рд:*************/,
Хариуцагч: ****************** тоотод оршин суух, Э-ийн Э- /рд:********************/,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 28,112,706 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогч:
нэхэмжлэгч Д.Т-,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О,
хариуцагч Д.О- ,
хариуцагчийн өмгөөлөгч Д.Г,
иргэдийн төлөөлөгч Б.Х,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Төвсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д.О- нь 2023 оны 7 дугаар сарын 31-нд өөрийн эзэмшлийн Harrier /Харрьер/ маркийн 52-82 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн төрсөн хүү С.Ж-эгийн гуйлтаар түүнд түр шилжүүлсэн байх бөгөөд С.Ж-э нь Э.Э-д шилжүүлж хамтдаа Улаанбаатар хотоос Архангай аймгийн Жаргалант сум орохоор явж байх замдаа Э.Э- нь замын хөдөлгөөний дүрэм зөрчиж эсрэг урсгалаар зорчиж явсан иргэн Д.Т-ийн Lexus 570 /Лексус/ маркийн тээврийн хэрэгслийн зүүн талаас мөргөж зам тээврийн осол гаргасан. Уг ослын улмаас хохирогч Д.Т-ийн эзэмшлийн Лексус 570 маркийн тээврийн хэрэгслийн зүүн урд хаалга 2 ш нугастайгаа, зүүн хойд хаалга 2 ш нугастайгаа, зүүн хойд үндсэн крило зүүн хормой, зүүн шал бүгд цааш чихэгдэж зүүн хажуугийн ослын дэр, зүүн урд суудлын ослын дэр тааз задарч, зүүн урд суудлын бүс 2 ш задарч гацсан байна. Архангай аймгийн Цагдаагийн газар уг зөрчлийг шалгаад осол гаргасан Э.Э-г Зөрчлийн тухай хуулиар торгох арга хэмжээ авсан. Зөрчил гаргагч Э.Э- нь өөрийн бурууг хүлээн зөвшөөрч хохирогч Д.Т-ийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг төлнө гэдгээ илэрхийлсэн боловч одоо хүртэл нэг ч төгрөг сайн дураараа төлөөгүй байна. Иймд Д.О- , С.Ж-, Э.Э- нараас нийт 28,112,706 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд бичгээр гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэг талаас нэхэмжлэгч Д.Т-, нөгөө талаас хариуцагч Д.О- бид нэхэмжлэлийн шаардлагын талаар дараах байдлаар хэлэлцэн тохирч эвлэрэв. Нэхэмжлэгч Д.Т- нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 340,000 төгрөг хасаж нийт 27,772,700 төгрөг нэхэмжилж байна. Хариуцагч Д.О- нь нэхэмжлэлийн нийт шаардлагын 50% болох 13,886,353 төгрөгийг төлөхийг зөвшөөрч эвлэрэх санал гаргасан. Нэхэмжлэгч Д.Т- нь хариуцагч Д.О- гийн эвлэрэх саналыг хүлээн авч байна. Хариуцагч Э.Э- нь нэхэмжлэлийн шаардлагаас 23,820,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбар өгсөн ч одоо түүнээс нэхэмжлэлийн шаардлагын 50% болох 13,886,353 төгрөг гаргуулж авах хүсэлтэээ шүүхэд илэрхийлж байна. Хариуцагч С.Ж-гээс гаргуулах мөнгөний хэмжээ байхгүй болно. Гэрчээр Д.Ж-ийг оролцуулах хүсэлтээсээ татгалзаж байна. Хариуцагч Д.О- нь өөрийн төлөхөөр зөвшөөрсөн 13,886,353 төгрөгийг 2025 оны 8 дугаар сарын 15-ны дотор төлж дуусгана гэснийг нэхэмжлэгч Д.Т- нь зөвшөөрсөн болно гэжээ.
Шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариуцагчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Т- нь хариуцагч Д.О- , Э.Э-, С.Ж- нарт холбогдуулан 28,112,706 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд нэхэмжлэгч Д.Т- нь нэхэмжлэлийн шаардлага болох 28,112,706 төгрөгийн 340,000 төгрөгт холбогдох хэсгээс, хариуцагч С.Ж-д холбогдох нэхэмжлэлээсээ тус тус татгалзсан ба үлдэх 27,772,700 төгрөгийг хариуцагч Д.О- , Э.Э- нараас шаардсан бөгөөд хариуцагч Э.Э-н 23,820,000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн боловч Э.Э-гаар 13,886,353 төгрөгийг төлүүлөхээр, хариуцагч Д.О- нь 13,886,353 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрсэн нь зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 298,514 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 27,772,700 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 296,813 төгрөгийн тал хувь 148,406.5 төгрөгийг хариуцагч Д.О- , Э.Э- нараас, 148,406.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Т-т олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Т- нь нэхэмжлэлийн шаардлага болох 28,112,706 төгрөгийн 340,000 төгрөгт холбогдох хэсгээс, хариуцагч С.Ж-д холбогдох нэхэмжлэлээсээ тус тус татгалзаж, үлдэх 27,772,700 төгрөгөөс хариуцагч Д.О- 13,886,353 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар, 13,886,353 төгрөгийг хариуцагч Э.Э- төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 298,514 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.О- , Э.Э- нараас 148,406.5 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 148,406.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Т-т олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШЗ2024/13217 дугаар захирамжийн дагуу шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ хүчингүй болсон болохыг мэдэгдсүгэй.
5. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН
ШҮҮГЧИД А.ЗҮМБЭРЭЛ
Н.ХАНГАЛ