| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Ариунболд |
| Хэргийн индекс | 192/2025/03439/И |
| Дугаар | 192/ШШ2025/03735 |
| Огноо | 2025-05-05 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 192/ШШ2025/03735
| 2025 05 05 | 192/ШШ2025/03735 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* дүгээр гудамж, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: ВВ6002*******02/-ийн хүсэлттэй,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Хан-Уул дүүрэг, ******* дүгээр хороо, гудамж, дүгээр байр, 2с тоот хаягт оршин суух, ******* овогт Санлайгийн Гантамир /РД: ЛЕ78011/,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Хан-Уул дүүрэг, ******* дүгээр хороо, гудамж, дүгээр байр, 2с тоот хаягт оршин суух, овогт ******* /РД: /
Үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд , Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие өөрийн төрсөн охин Д.ийн төрсөн хүү 3 настай байхад , Д. нар нь БНСУ-д ажиллах хугацаанд үрчилж авч байсан юм. Одоо ач хүү болох ийн төрсөн эцэг, эх нь БНСУ-аас ирсэн бөгөөд ач хүү маань 16 нас хүрч иргэний үнэмлэхээ авах болсон тул өөрийн төрсөн эцэг, эхийн нэр дээр шилжүүлж өгөхийг хүсэж байна. Одоо миний бие өндөр настай бөгөөд эрүүл мэндийн шалтгааны хүү цаашид асран хамгаалах боломжгүй тул үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү. гэв.
2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид БНСУ-д хууль бусаар ажиллаж, амьдарч байх хугацаандаа өөрийн төрсөн хүү Тэмүүжинг төрсөн эх Д.*******д үрчлүүлсэн юм. Одоо бид өөрийн төрсөн хүү Тэмүүжинг асрамждаа авч, өсгөж хүмүүжүүлэх хүсэлтэй байна. Иймд үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү. гэв.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д. нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид БНСУ-д хууль бусаар ажиллаж, амьдарч байх хугацаандаа өөрийн төрсөн хүү Тэмүүжинг төрсөн эх Д.*******д үрчлүүлсэн юм. Одоо бид өөрийн төрсөн хүү Тэмүүжинг асрамждаа авч, өсгөж хүмүүжүүлэх хүсэлтэй байна. Иймд үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү. гэв.
4. Хэрэгт авагдсан нотлох баримтууд:
4.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Үрчилсний бүртгэлийн лавлагаа, Хан-Уул дүүргийн Жинст өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Нийслэлийн Хан-Уул дүүргийн ******* дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Д.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Д.ийн иргэний үнэмлэхийн хуулбар, ийн төрсний гэрчилгээний хуулбар, өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн үзлэгийн баримт, эмчийн магадалгаа.
4.2. Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтгүй болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэл /хүсэлт/-ийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
1. Нэхэмжлэгч Д.******* шүүхэд хандаж, 2009 оны 5 дугаар сарын 09-ний өдөр төрсөн *******ийн Тэмүүжинг 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Д.*******д үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлт гаргажээ.
2. Нэхэмжлэгч Д.******* хүсэлтийн үндэслэлээ: ..., Д. нар нь Бүгд Найрамдах Солонгос Улсад ажиллах хугацаанд үрчилж авч байсан. Одоо миний бие өндөр настай бөгөөд эрүүл мэндийн шалтгааны хүү цаашид асран хамгаалах боломжгүй тул үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү... гэж тайлбарласан.
3. Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д үрчлэгч нь эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан бөгөөд үрчлэн авсан этгээд нь хүүхэд үрчлэн авах үедээ 60-аас дээш настай, эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан буюу хязгаарлуулж, хасуулж байсан, урьд нь үрчлэн авсан хүүхдээ өөрийн буруугаас буцаан өгсөн, ашиг хонжоо олох зорилготой, шүүхийн шийдвэрээр иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон, сүрьеэ, сэтгэцийн өвчтэй, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг, эрүүгийн хэрэгт удаа дараа шийтгүүлсэн болон хорих ял эдэлж байгаа хүнд хүүхэд үрчлүүлсэн болох нь хожим илэрсэн тохиолдолд шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцно, гэж заасан тул нэхэмжлэлийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлд заасан журмын дагуу шийдвэрлэх үндэслэлтэй юм.
3.1 Түүнчлэн, хууль тогтоогч мөн Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт .... бусад үндэслэл.... байвал мөн үрчлэлтийг хүчингүй болгож болох талаар хуульчилсан. Хуульд заасан энэхүү бусад үндэслэл гэдэг нь үрчлэгч хүүхдийн эрхийг зөрчсөн, эсхүл хүүхэд үрчлэн авах санаа зорилгогүй байсан зэрэг хуулиар нэг бүрчлэн заагаагүй тохиолдлуудыг хамруулж ойлгох нь зүйтэй.
4. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн тайлбараас үзвэл, , Д. нар нь Бүгд Найрамдах Солонгос Улсад ажиллах хугацаанд үрчлүүлсэн байна. Гэр бүлийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д хүүхдийг тэдний ашиг сонирхлын үүднээс үрчлүүлэхээр заажээ. Эцэг, эх нь Бүгд Найрамдах Солонгос Улсад ажиллах хугацаанд хүүхдийг бусдад үрчлүүлсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан хүүхдийн ашиг сонирхолд нийцэхгүй юм.
5. Ийнхүү бусдад үрчлүүлэхдээ түүний ашиг сонирхлын үүднээс үрчлүүлээгүй нь хожим тогтоогдсон тул энэ үндэслэл нь Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т заасан үрчлэлтийг хүчингүй болгох бусад үндэслэлд хамаарна.
6. Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д: Үрчлэлтийг хүчингүйд тооцсон тохиолдолд хүүхдийг төрүүлсэн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь буцаах асуудлыг шүүх шийдвэрлэнэ. гэж заажээ. Иймд төрүүлсэн эцэг, эх , Д. нарын асрамжид буцаах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2009 оны 5 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү ******* овогт *******ийн Тэмүүжин /РД: УП09250975/-г 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Д.*******д үрчилсэн дугаартай үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2009 оны 5 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү төрүүлсэн эцэг ******* овогт Санлайгийн Гантамир /РД: ЛЕ78011/, эх овогт ******* Бат-Эвлэл /РД: ВВ83052606/ нарт буцаан шилжүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД