2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 192/ШШ2025/01927

 


 

 

05 0 14

19/ШШ05/0197

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Уранзул би,

 

Нэхэмжлэгч: ******* *******, ******* *******, ******* ******* *******, ******* , 5 тоот , /рд:ЗЮ8071*******55/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ******* хороо, хороолол, намсрай , байр, 07 тоот , /рд:д холбогдох,

 

Гэм хорын хохиролд ,98,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 05 оны 01 сарын 1*******-ны өдөр хүлээн авч, 05 оны 01 сарын -ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

О. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... миний бие 0 оны 0******* сарын 1-ны өдөр Нэткапитал Финанс Корпораци ББСБ-аас 17,850,000 төгрөг зээлж Toyota Prius ALPHA-XW маркийн 1*******-*******7УНС улсын *******тай сувдан цагаан өнгийн автомашин худалдаж авсан. 04 оны 10 сарын 10-ны өдөр миний машиныг манай эхнэрийн дүү Баянжаргал нь барьж явах үедээ өөрийн найз машиныг чинь барья гээд гуйхад нь манай эгчийн машин болохгүй гэсэн боловч гуйсаар байгаад машиныг барьсан байдаг. нь автомашиныг барих үедээ замын хажуу руу онхолдож Хуурай мухрын задгай тоот айлын хашааг мөргөж зам тээврийн осол гаргасан байдаг. Жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна, 1. Жолооч хөдөлгөөнд аюул саад мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 1.4 Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт *******0 км, суурин газрын гадна 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно, 1. Замын хөдөлгөөнд оролцогч аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэх заалтуудыг зөрчсөн. Үүний улмаас Toyota Prius ALPHA-XW маркийн 1*******-*******7УНС улсын *******тай миний машин эвдэрч цаашид ашиглах боломжгүй болсон ба хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд ,98,000 төгрөгийн үнэлгээ гарсан. ий гэм буруугийн талаар дүгнэлт гарч Монгол улсын Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авагдаж шийтгэл оногдуулсан байдаг. Миний бие Иргэний хуулийн 497.1, 499.-т зааснаар хариуцагч ээс өөрт учирсан гэм хорын хохиролд ,98,000 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд хариуцагч ээс гэм хорын хохиролд ,98,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч О. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...миний бие Отгонжаргал ой нь О.ийн нэхэмжилсэн ,98,000 төгрөгийг гэм хорын хохиролд өгөхөө хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 05 оны 0 сарын 1-ний өдрийн дотор барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О. нь хариуцагч О.д холбогдуулан гэм хорын хохиролд ,98,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О. нь ,98,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тайлбарыг шүүхэд ирүүлжээ.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74., 75 ******* зүйл, 1 ******* зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.О.д холбогдох, гэм хорын хохиролд ,98,000 төгрөг гаргуулах тухай О.ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нь ,98,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******9,940 төгрөгөөс 14,970 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн данснаас 14,970 төгрөг, хариуцагч О.ээс 14,970 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 ******* зүйлийн 75.******* дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ