Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 207/ма2024/00009

 

Б.Н нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

О аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.У даргалж, шүүгч С.Ц, ерөнхий шүүгч З.Х нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд

 

 Прокурор                                                                    Ж.Б

 Шүүгдэгч                                                                     Б.Н, Э.М, Б.Б, Г.С, Д.Д, Г.С

Шүүгдэгч нарын өмгөөлөгч                                    Б.Б, Ц.Б, Х.О, М.М, Д.О, Д.М,

 Хохирогч                                                                                Г.З

Нарийн бичгийн дарга                                           Б.М нарыг оролцуулан

 

 О аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Н даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 41... дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Б, М.М, Р.М, Х.О, Б.Б, Д.О, шүүгдэгч Д.Д

 нарын давж заалдах гомдлоор шүүгдэгч Б.Н, Э.М, Б.Б, Г.С, Д.Д, Г.С нарт холбогдох 202...0........ дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            1. У овогт Б-ын Н, Монгол Улсын иргэн, .... оны 11 дүгээр сарын 27-ны өдөр О аймагт төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний нөөц мэргэжилтэй, “Э” Төрийн өмчит үйлдвэрийн газрын аж ахуйн үйлчилгээний цехэд хүний нөөц ажилтай, ам бүл 3, хүүхдүүдийн хамт О аймгийн Б сумын Б багийн ...-41-.. тоотод оршин суух, урьд О аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ...00.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, торгох ялыг 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр биелүүлж дууссан /регистрийн дугаар: ......................./.

            2.А М овогт Г- С, Монгол Улсын иргэн, 1....1 оны 07 дугаар сарын 12-ны өдөр О аймагт төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хот төлөвлөлтийн инженер мэргэжилтэй, “Т” ХХК-д хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн сургагч багш ажилтай, ам бүл 4, эцэг, эх, хүүхдийн хамт О аймгийн Б сумын Б багийн ................... тоотод оршин суух бүртгэлтэй, У хот Б дүүрэг ....дугаар хороо 27 дугаар байр ....тоотод түр оршин сууж байгаа, урьд ял шийтгэлгүй, /РД ...................../.

            3. Б овогт Б-ийн Б, Монгол Улсын иргэн, 1....8 оны 0.. дүгээр сарын 17-ны өдөр Б аймагт төрсөн, 2... настай, эмэгтэй, дээд боловсролтой, нярав, нягтлан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ..., эцэг, эх, дүү, хүүхдийн хамт О аймгийн Б сумын С багийн 6-11-... тоотод оршин суух бүртгэлтэй, У хот, Х дүүрэг, 1... дугаар хороо, 2... дугаар байр ..... тоотод оршин сууж байгаа, урьд ял шийтгэлгүй /регистрийн дугаар: ............../,

            4. Б овогт Э-ын М, Монгол Улсын иргэн, 1....8 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр О аймагт төрсөн, 2... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин гоо сайханч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эх, хоёр дүү, 2 сартай хүүхдийн нарын хамт О аймаг Б сум У багийн Б-ын ...-3 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй /................./.

            .... Ө овогт Д-ийн Д, Монгол Улсын иргэн, 1....4 оны 03 дугаар сарын 16-ны өдөр О аймагт төрсөн, 2.. настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “А” ХХК-д нярав ажилтай, ам бүл ..., эх, эгч, дүү нарын хамт О аймгийн Б сум У баг ...-20-1... тоотод оршин суух бүртгэлтэй боловч У хот Х дүүрэг 1.. дүгээр хороо 86-30 тоотод оршин сууж байгаа, урьд ял шийтгэлгүй /регистрийн дугаар: ....................../,

            6. Б овогт Г-ын С, Монгол Улсын иргэн, 1....6 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр О аймагт төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Т” ХХК-нд хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн инженер ажилтай, ам бүл 4, эцэг, эх, хүүхдийн хамт О аймгийн Б сумын У баг ................. тоотод оршин суух бүртгэлтэй, У хот Сн дүүрэг 31 дүгээр Д 40-08 тоотод оршин сууж байгаа, урьд О аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 16... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, торгох ялыг 2020 оны 7 дугаар сард биелүүлж дууссан, /......................../,

          Д.Д, Б.Н, Г.С нар нь бүлэглэн 201.. оны ....дугаар сарын 1...-ны орой 21 цагийн үед О аймаг Б сум С баг .................... тоотод иргэн Г.Згийн Х банк дахь интернэт банканд нэвтэрч ...107042423 данснаас 4 удаагийн гүйлгээгээр 13.8...0.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авч, хулгайлсан,

Б.Н, Э.М, Б.Б, Г.С нар нь бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө О аймаг Б сум С баг .................... тоотод иргэн Г.Згийн Х банк дахь интернэт банканд нэвтэрч 40718.... данснаас 1.. удаагийн үйлдлээр ....,000,001 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авсан буюу их хэмжээний эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

О аймгийн Прокурорын газраас: Б.Н-ийн үйлдлийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар,

Г.С, Б.Б, Э.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар,

Д.Д, Г.С Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

О аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч У овогт Б-ын Н-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн бусдын их хэмжээний эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

          ШүүгдэгчА М овогт Г- С, Б овогт Б-ийн Б, Б овогт Э-ын М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан бүлэглэн бусдын их хэмжээний эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

          Шүүгдэгч Ө овогт Д-ийн Д, Б овогт Г-ын С нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Б-ын Н-ийг 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Г- С, Б-ийн Б нарыг тус бүр 2 жил ... сарын хугацаагаар хорих ялаар,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Э-ын Мг 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д-ийн Д, Г-ын С нарыг тус  бүр 8 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ....6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял, Г.С, Б.Б нарт тус бүр оногдуулсан 2 жил ... сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Э.Мд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.Д, Г.С нарт тус бүр оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар шүүгдэгч Д.Д, Г.С нарт тус бүр оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялыг тус бүр 8 сарын хугацаагаар У хотоос гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус сольж,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ....... дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д, Г.С нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н, Г.С, Б.Б, Э.М нарын тус бүр цагдан хоригдсон 18 хоногийг эдлэх ял нь оруулан тус тус тооцож, шүүгдэгч Д.Дгийн цагдан хоригдсон 18 хоногийг, шүүгдэгч Г.С-ийн цагдан хоригдсон 4 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас нь хасаж,

          Шүүгдэгч Г.С, Б.Б, Э.М, Д.Д, Г.С нарыг бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон тэдний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж,

          Иргэний хуулийн 4..7 дугаар зүйлийн 4..7.1, ...10 дугаар зүйлийн ...10.1-т зааснаар шүүгдэгч Б.Нэс 1..,430,000 төгрөгийг гаргуулан хохирогч О аймаг Б сум С баг .................... тоотод оршин суух, Ц овогт Г-ын З /ЦЕ...8031616, утас ....01138.../-д, 1,......0,000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч О аймаг Б сум У баг ...-24-..1 тоотод оршин суух, Б овогт Д-ийн М /ФБ860...0631, утас .................../-т тус тус олгож,

          Шүүгдэгч Б.Н-ийн Х банкны 40721....... тоот данс, шүүгдэгч Г.Сгийн Х банкны 46601.... тоот данс, Х банкны ...1270061..... тоот данс, шүүгдэгч Б.Бгийн Х банкны ...0..46060..4 тоот данс, иргэний хариуцагч Ц.Ү-ийн Х банкны ...217031663 тоот дансны зарлагын хөдөлгөөнийг хязгаарласныг цуцалж,

          шүүгдэгч Б.Н-ийн Х банкны 40721....... тоот дансан дахь 40,370,000 төгрөгийг, шүүгдэгч Б.Бгийн Х банкны ...0..46060..4 тоот дансан дахь 12,440,000 төгрөгийг, иргэний хариуцагч Ц.Ү-ийн Х банкны ...217031663 тоот дансан дахь ...,000,000 төгрөгийг, шүүгдэгч Г.Сгийн Х банкны ...1270061..... тоот дансан дахь 2,...00,000 төгрөгнөөс 1,86...,000 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч О аймаг Б сум С баг .................... тоотод оршин суух, Ц овогт Г-ын З /ЦЕ...8031616, утас ....01138.../-д олгож,

          Гэр бүлийн тухай хуулийн 2... дугаар зүйлийн 2......., 2....10-т зааснаар шүүгдэгч Б.Н-ийн 2014 оны 0... сарын 14-ний өдөр төрсөн хүү Б.Б, 2021 оны ....сарын 0...-ны өдөр төрсөн хүү С.А нар, шүүгдэгч Г.Сгийн 201... оны 11 сарын 22-ны өдөр төрсөн охин М.Ж, шүүгдэгч Б.Бгийн 2017 оны 0... сарын 02-ны өдөр төрсөн охин Ц.Э, шүүгдэгч Э.Мгийн  2023 оны 0.. дүгээр сарын 07-ны өдөр төрсөн хүү О.А нарт асран хамгаалагч тогтоохыг О аймгийн Б сумын Засаг даргад даалгаж,

Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н, Г.С, Б.Б нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгааг гаргах таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Э.М, Д.Д нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээнүүд, шүүгдэгч Г.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Э.Мд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Б, Г.С нарын өмгөөлөгч Ц.Б давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

... Анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тухайд: Шүүхийн шийдвэрт ... хавтаст хэрэгтэй танилцахад мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан мөрдөгч Б.С нь хохирогч Г.Зтой хувийн харилцаа тогтоосон байна гэж дүгнэсэн атлаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хууль ёсны явагдсан гэж дүгнэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл  хохирогч нь мөрдөгчтэй хувийн харилцаатай байсан нөхцөл байдал нь дээрх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа нь анхнаасаа хууль зөрчиж явагдсаныг нотолно. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас өмнө шүүх хурал дээр гаргаж өгсөн бичгийн нотлох баримтууд, хохирогч Г.Згийн дансны хуулга, СД бичлэг зэрэг нотлох баримтууд алга болсон байх тул дээрх асуудлыг шалгуулах, хэрэгт хавсаргуулах хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1....2 дугаар зүйлийн 1, 34.16 дугаар зүйлийн ... дахь хэсэгт зааснаар удаа дараа гаргасан байхад хүлээж авалгүй хэргийг яаран шийдвэрлэсэн нь хуулийг ноцтой зөрчсөнийг харуулахын зэрэгцээ мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3...6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан зөрчлийг бий болгосон гэж үзэх үндэслэлтэй.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд: Гэтэл хохирогч Г.Згийн удаа дараагийн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй, гэрч Б.Н-ийн мэдүүлгүүд зөрүүтэй, дээрх хоёр гэрч, хохирогчийн мэдүүлгүүд нь хоорондоо мөн зөрүүтэй тул нэг нэгнийхээ мэдүүлгийг давхар нотолж чаддаггүй, өөрөөр хэлбэл дээрх мэдүүлгүүд бусад эх сурвалжаар давхар нотлогддоггүй.

Тухайлбал: 1 хх ..-....хуудсанд авагдсан гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлд Г.З нь “нэвтрэх код нь тусгай кодоор буюу зөвхөн хурууны хээгээр нэвтэрдэг” гэх, 1 хх 14 хуудсанд авагдсан хохирогч Г.Згийн мэдүүлэгт “ямар нэгэн байдлаар гэр рүү нэвтэрч ороод миний гар утсыг нээж, данснаас мөнгө авсан байна. ... миний гар утас болон мобайл банкны нээхэд баруун гарын долоовор хурууг уншуулахад нээгддэг, тоо, үсгэн код байгаа тэрийг бол хэн ч мэдэхгүй. М, Т хоёрыг хэзээ гарч явсныг санахгүй байна” гэх, 1 хх 17 хуудсан авагдсан хохирогч Г.Згийн мэдүүлэгт ... утсаа хайсан, гэрийн утаснаас өөрийн утас руу залгасан, гар утасныхаа түгжээг би дэлгэцэн дээрх кодоор тайлж, түгжээг гарган өгсөн ... гэх, 1 хх 18 хуудсанд авагдсан ... гэрт байхад мөнгө данснаас гараагүй, гар утсыг хакердаж авсан байх гэж бодож байна, өөрөөр авах арга байхгүй ... шөнө ....цаг гээд л унтсан байх гэх мэдүүлгүүд нь бүгд хоорондоо зөрүүтэй байхад ганцхан удаагийн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон авахдаа үндэслэлээ тодорхой бичээгүй, мөн бусад мэдүүлгийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3...6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 , 1.3-т заасныг зөрчсөнийг харуулна.

Шүүхийн шийдвэрт дурдагдсан нотлох баримтууд болон яллагдагч нарын удаа дараагийн мэдүүлгүүд, гэрч Б.Н-ийн мэдүүлгүүд, гэрч Ц.У-ын мэдүүлэг, гэрч Д.Д-ын мэдүүлэг, хохирогч Г.Згийн өөрийнх нь

 

 

шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээс дүгнэхэд Г.З нь залуу охидуудтай бэлгийн харьцаанд ордог, бэлгийн харилцааны шинжтэй үйлдэл гаргадаг, нэр бүхий охидуудын данс руу “хөөрхөнөө”, “хайртай шүү”, “утсаа аваарай” гэх мэт утгаар их хэмжээний мөнгийг өөрөө, сайн дураараа шилжүүлдэг нөхцөл байдал байхад шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, түүнийг няцаан үгүйсгэсэн дүгнэлтийг хийгээгүй нь хэргийн бодит нөхцөл байдалд зөв дүгнэлт хийгээгүйг харуулна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3...6 дугаар зүйл болоод 3...8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т заасныг тус тус зөрчжээ.

... Б.Б, Г.С нар нь хулгайлах гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн гэдэг нь эргэлзээгүй, хөдөлбөргүй, нотлон тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1... дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3...... дугаар зүйлийн 1, 3..... дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Б, Г.С нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү ... гэв.

 

Шүүгдэгч Э.М, Г.С, Б.Н нарын өмгөөлөгч М.М давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд тайлбартаа:

 

... Миний үйлчлүүлэгч Б.Н-ийг Д.М гэх хүнд хохирол учруулсан гэж яллагдагчаар татаагүй, яллах дүгнэлт үйлдээгүй байтал шүүх Д.Мт 1 ......0 000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан мэтээр Иргэний хуулийн гэм хор учруулснаас үүсэх үүргийн зүйл заалтыг баримтлан шийдвэр гаргасан нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй гэж үзнэ.

Тодруулбал: Б.Н нь Д.М гэх барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг хүнээс өөрийн гар утсыг барьцаанд тавьж Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан барьцаалан зээлдэх журмаар зээл олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн байгааг үндэслэл бүхий дүгнээгүйгээс Иргэний хэргийн шүүхийн харьяаллын маргааныг Эрүүгийн хэргийн шүүхээр шийдвэрлэж хэргийн жинхэнэ байдалд нийцэхээргүй дүгнэлт хийж Б.Н-ийн эрх зүйн байдлыг дордуулсан.

Б.Н-ийн эрх зүйн байдал дордсон гэж үзэх үндэслэл нь түүнийг бусдад буюу Д.Мт гэмт хэргийн улмаас хохирол учруулсан ба тухайн хохирлоо төлөөгүй мэт ойлголтыг бий болгож байна. Монгол Улсын Дээд шүүхийн 200.. оны 0... дугаар сарын 22-ны өдрийн 1... дугаартай “Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах талаарх эрүүгийн байцаан шийтгэх болон иргэний хуулийн зарим зүйл, заалтыг эрүү, иргэний шүүх таслах ажиллагаанд хэрэглэх тухай” тогтоолын 1.1-д “Эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол” гэдэгт Иргэний хуулийн 4..7 дугаар зүйлийн 4..7.1-д зааснаар “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр учруулсан гэмт хорыг ойлгоно”, “Харин гэмт хэргээс улбаатай боловч тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоогүй бусад хохирлын асуудлыг эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэхгүй” гэж тус тус тайлбарласан агуулгад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нийцээгүй.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3...6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ” гэж заасан үндэслэлд хамаарч байна.

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт 17 дахь талд “Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Д нь 201.. оны ....дугаар сарын 1...-ны орой 21 цагийн үед О аймаг Б сум С баг .................... тоот иргэн Г.Згийнд байсан, Б.Н, Г.С нар нь шүүгдэгч Д.Д лүү утсаар ярихад Г.Згийнд байгаа талаараа хэлсэн, Б.Н, Г.С нар нь Дгөөр дамжуулж Г.Згоос мөнгө гуйсан, Г.З өгөөгүй, Д.Д нь Г.Зд мэдэгдэлгүйгээр түүний гар утсыг нь ашиглан Х банк дахь интернэт банканд нэвтэрч ...107042423 данснаас нь 4 удаагийн гүйлгээгээр Б.Н-ийн Х банкны ...0..447...140 тоот данс руу 11,3...0 000 төгрөгийг, Г.С-ийн Х банкны ...127142403 тоот данс руу 2,...00,000 төгрөгийг шилжүүлсэн...үйл баримт болсон байна” гээд “шүүгдэгч Д.Д, Б.Н, Г.С нар нь бүлэглэн 201.. оны ....дугаар сарын 1...-ны орой 21 цагийн үед О аймаг Б сум С баг .................... тоотод иргэн Г.Згийн Х банк дахь интернэт банкинд нэвтэрч ...107042423 данснаас нь 4 удаагийн гүйлгээгээр 13.8...0.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авсан” гэм буруутай талаар дүгнэсэн байна.

Б.Н, Г.С нарыг 201.. оны ....дугаар сарын 1...-ны өдөр хэрэг гарсан гэх О аймаг, Б сум С баг .................... тоот орон сууцанд байсан мэтээр дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна. Учир нь тухайн өдөр Б.Н У хотод өвчтэй аавыгаа асарч байсан, Г.С-ийг Г.З нь удаа дараагийн мэдүүлэгтээ гэртээ ирээгүй гэж мэдүүлдэг. Нөгөө талаас Б.Н-ийг Г.Стэй, Г.С-ийг Б.Н-этэй хэрхэн яаж бүлэглэсэн талаар дүгнэлт хийгээгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан ба Б.Н, Г.С нарын дансанд тус тусдаа мөнгөн шилжүүлэг хийгдсэн байхад тэднийг хэрхэн санаатай нэгдсэн талаар дүгнэлт хийгээгүй.

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн гэм буруугийн талаарх дүгнэлтэд “шүүгдэгч Б.Н, Г.С, Б.Б, Э. М нар нь бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө О аймаг Б сум С баг .................... тоотод иргэн Г.Згийн Х банкин дахь интернэт банканд нэвтэрч 40718.... данснаас нь 1.. удаагийн үйлдлээр .....000.001 төгрөг буюу их хэмжээний мөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авсан” гэж үзэхдээ нэр бүхий 4 шүүгдэгчийн үйлдэл, оролцооны талаарх үйл баримт, хууль зүйн дүгнэлт бичээгүй. Зөвхөн тогтоолын 21 дэх хуудасны доороосоо 3 дахь догол мөрнөөс 22 дах хуудасны дээрээсээ 4 дэх догол мөр хүртэл “хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл юм. Уг гэмт хэргийг нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилах ба гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, уг хөрөнгийг захиран зарцуулснаар буюу захиран зарцуулах боломж бүрдүүлснээр хангагддаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд хуульчлан тодорхойлсон байх ба их хэмжээний эд хөрөнгө буюу ...0.000.000 төгрөгнөөс дээш эд хөрөнгийн хохирол учруулсан бол хүндрүүлэн зүйлчлэхээр заасан байна.

Шүүгдэгч Б.Н, Г.С, Б.Б, Э.М, Д.Д, Г.С-э нар нь өөрсдийнхөө үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан боловч түүнийг хүсэж, үйлдлээрээ санаатай нэгдэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул тэднийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Шүүгдэгч Б.Н, Г.С, Б.Б, Э.М нарын үйлдэл нь өмчлөх эрхийн эсрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.3-т заасан бусдын их хэмжээний эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийн, шүүгдэгч Д.Д, Г.С нарын үйлдэл нь өмчлөх эрхийн эсрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй гэж дүгнэв” гэж нийт 6 шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо тэдний үйлдэл, оролцооны талаар тус бүрд нь дүгнэлт хийлгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэт ерөнхий байдлаар хэрэглэсэн байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д “шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн гэм буруутайд тооцох хэсэгт тусгана” гэж заасан шаардлагад шийтгэх тогтоол бүрэн нийцээгүй болохыг харуулж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3....-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэрэгсэхгүй болгох, хэлэлцэхгүй орхих тухай үндэслэлийг шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт тусгана” гэж заасан.

Шийтгэх тогтоолын 22 дахь талд хохирол хор уршгийн талаарх дүгнэлт тусгагдсан байх ба хохирогч, иргэний нэхэмжлэгч нь нь нийт болон тус бүр хэдэн төгрөг нэхэмжилсэн, нийт хэдэн төгрөгийн хохирол учирсан гэж шүүх үзсэн, хохирлоос хэн хэн хэдэн төгрөгийг хэрхэн яаж төлж барагдуулсан, иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь болон хэсэгчлэн хангаж байгаа эсэх талаар огт дурдаагүй. Зөвхөн Б.Нэс 1...430.000 төгрөгийг гаргуулан Г.Зд 1 ......0 000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Ж.Мт тус тус олгохоор шийдвэрлээд Б.Н, Г.С, Б.Б, иргэний хариуцагч Ц.ҮүрийнТ нарын банкин дахь данснаас мөнгө гаргуулан хохирогч Г.Зд олгохоор шийдвэрлэжээ. Энэ нь шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн эрүүгийн хариуцлага оногдуулах хэсэгт тавигдах дээр дурдсан хуулийн шаардлагыг хангаагүй. Нөгөө талаас тогтоох хэсгийн .. дахь заалтаар нэр бүхий 3 шүүгдэгч, 1 иргэний хариуцагчийн банкин дахь дансны зарлагын хөдөлгөөнийг хязгаарласныг цуцалж нийт ......67....000 төгрөгийг Г.Зд олгохоор шийдвэрлэхдээ Иргэний хуулийн ямар зүйл, заалтыг үндэслэн ийнхүү шийдвэрлэсэн талаарх үндэслэлээ бичээгүй нь Улсын дээд шүүхийн 200.. оны ... дугаар сарын 22-ны өдрийн 1... дугаартай “Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах талаарх эрүүгийн байцаан шийтгэх болон иргэний хуулийн зарим зүйл, заалтыг эрүү, иргэний шүүн таслах ажиллагаанд хэрэглэх тухай” тогтоолын 6.3.1. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулах асуудал эрүүгийн эсхүл иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар хянан хэлэлцэгдэж байгаагаас үл хамааран шүүх хохирлын хэмжээ, түүнийг арилгах арга, хэлбэрийн талаар хуульд заасан журмыг нэг мөр хэрэглэж байвал зохино, 6.3.2. гэмт хэргийн улмаас учирсан хохирлын асуудлыг эрүүгийн хэрэгт хянан шийдвэрлэхдээ шүүх Иргэний хуулийн гэм хор учруулснаас үүсэх үүргийг зохицуулсан холбогдох зүйл, заалтыг баримтална гэж тус тус тайлбарласанд нийцээгүй.

Хэргийн 3 дахь хавтасны 4 дэх талд 2020 оны 0.. дүгээр сарын 01-ний өдрийн “Эд зүйл баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл”-ээр мөрдөгч Г.Згоос гаргаж өгсөн дансны хуулга 34, 16... хуудас нийт 200 хуудас материалыг хүлээн авсан. Энэхүү хүлээн авсан материалыг буюу 200 хуудас баримтыг ... дахь талд 2020 оны 0.. дүгээр сарын 01-ний өдрийн тогтоолоор хэрэгт хавсаргахаар шийдвэрлэсэн.

Хэргийн 20 дахь талд өмгөөлөгч би хэргийг хянаж байсан прокурор Б.О-д хандан 2020 оны 0.. дүгээр сарын 02-ны өдөр 20/..8 дугаартай хүсэлтээр Б.Згийн арилжааны банкин дахь дансны хуулгыг 2017-2020 оны 0.. дүгээр сарын 01-ны өдрийг хүртэл хугацаагаар гаргуулан хэрэгт хавсаргуулах ажиллагаа хийлгүүлэх талаар хүсэлт гаргасан. Энэхүү хүсэлтийг хэргийн 21 хуудсанд байх Прокурорын 2020 оны 0.. дүгээр сарын 10-ны өдрийн 88 дугаартай тогтоолоор хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байдаг.

Гэтэл өмгөөлөгчөөс хүсэлт гаргаж байх үед нэгэнт хохирогчоос дээрх хүсэлтэд дурдсан баримтуудыг гарган өгч мөрдөгчийн шийдвэрээр хэрэгт хавсаргахаар шийдвэрлэсэн байтал прокурор хүсэлтийг хангахгүй гэж цагаатгах талаас шүүх хуралдаан дээр шинжлэн судлуулах зорилготой байсан хохирогчоос гаргасан баримтыг нуусан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт “Хохирогч, яллагдагч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгчөөс гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг мөрдөгч, прокурор авч хавтаст хэрэгт тусгаж хавсаргана”, 11.11 дүгээр зүйлийн 1-д “Хавтаст хэрэг нь хэрэгт тусгасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шийдвэр, баримт бичиг, хэрэгт хавсаргасан бусад баримт бичиг, зүйлсээс бүрдэнэ”, 2-д “Мөрдөгч, прокурор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нь оролцогч, бусад оролцогчоос гаргасан хүсэлт, гомдол, мэдээлэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шийдвэр бусад баримт бичиг, эд зүйлийг тэмдэглэл үйлдэж, эсхүл төрийн албан хэрэг хөтлөх журмын дагуу бүртгэж, хавтаст хэрэгт тусгаж, хавсаргана” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалт нь оролцогчоос гаргаж өгсөн баримтыг хэрэгт хавсаргах талаар мөрдөгч, прокурорыг үүрэгжүүлсэн заавал биелэгдэх заалт ба хавтаст хэрэгт тавигдах хуулийн шаардлагыг тодорхойлж өгсөн байна. Гэтэл анхан шатны шүүх хэрэгт заавал хавсаргагдсан байхыг хуулиар тодорхойлсон бөгөөд хавтаст хэрэгт тавигдах хуулийн шаардлага хангагдаагүй материалаар хэргийг эцэслэн шийдвэрлэж шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон нь хэт яллах талыг баримталж хэргийг шийдвэрлэсэн байна. Нөгөө талаас дээрх хэрэгт хавсаргагдсан байвал зохих баримт шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаагүй тул өмгөөлөх, яллах талын мэтгэлцээн тэнцвэргүй байдлаар явагдаж хэргийн бодит байдлыг шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зарчим бүрэн хэрэгжиж чадаагүй.

Хэргийн 4 дэх хавтасны 163-174 дэх талд О аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 0.. дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл авагдсан. Энэхүү тэмдэглэлд нэр бүхий шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Г нь гар утасны мессежний 17 хуудас гэрэл зураг, 1 ширхэг плаш дискийг хэрэгт хавсаргуулахаар гарган өгсөн. Өмгөөлөгчийн гарган өгсөн дээрх баримтуудыг шүүх хүлээн авч хэрэгт хавсаргаж хэргийн прокурорт хүргүүлэхдээ “1 ширхэг плаш”-ийг хэргийн хамт хүргүүлсэн болох нь 183 дахь талд авагдсан О аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 311 дугаартай О аймгийн прокурорын газарт хэрэг хүргүүлсэн тухай албан тоотоор нотлогдоно.

Энэхүү баримт нь 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр явагдсан гэм буруугийн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаагүй байна. Үүний учир нь хэргийн ... дахь хавтасны .. дахь талд 2021 оны 10 дугаар сарын 1...-ны өдрийн огноо бүхий илтгэх хуудас гэх нэртэй баримтаар 1 ширхэг плашийг илтгэх хуудсын хамт хүргүүлэв гэжээ.

Дээрх илтгэх хуудас гэх баримтаар тухайн 1 ширхэг флашийг аль байгууллагын хэн гэх албан тушаалтанд хүргүүлсэн болох нь тодорхойгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1-д “Эд мөрийн баримтад гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл, уналга, зэвсэг, хэрэгсэл ...бусад эд зүйлс, гэмт хэргийн ул мөр үлдсэн, агуулсан ...хэргийн бодит байдлыг тогтоох, сэжигтэн яллагдагч, шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл хөнгөрүүлэхэд ач холбогдол бүхий бичмэл болон цахим баримт, бусад эд зүйлийг тооцно” гэж заасан тул тухайн флашийг эд мөрийн баримт гэж ойлгохоор байна. Эд мөрийн баримтыг хэрхэн хадгалах, хамгаалах, шийдвэрлэх асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.4 дүгээр зүйлийн 1-д “Хэргийг өөр мөрдөгчид болон шүүхэд шилжүүлэхдээ хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг хамт хүргүүлнэ”, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д “Эд мөрийн баримтыг хэрхэн шийдвэрлэх тухай шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана” гэж тус тус заажээ.

Тодруулбал эд мөрийн баримтыг хэргийн хамт шүүхэд хүргүүлэх, шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгтээ эд мөрийн баримтыг хэрхэн тухай шийдвэрлэж тусгахаар тус тус журам тогтоосон. Харин мөрдөгч эд мөрийн баримтыг бусад газарт хүргүүлэх тухай журам тогтоогоогүй байна. Гэтэл анхан шатны шүүх эд мөрийн баримтаар өмгөөлөгчөөс энэхүү хэрэгт гарган өгсөн баримтыг шүүхэд шилжүүлэн ирүүлээгүй асуудалд тогтоолдоо хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна.

Ийнхүү О аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/41... дугаартай шийтгэх тогтоолоор хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй байх тул тогтоолыг хүчингүй болгуулж хэргийг дахин хэлэлцүүлэхээр гомдол гаргаж байгааг шийдвэрлэж өгөхийг хүсье ... гэв.

 

Шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Р.М давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг “... гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэж хуульчилсны зэрэгцээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдалд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, Ха, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/; гэмт хэргийг хэн үйлдсэнийг тус тус нотолно гэж заажээ. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд миний үйлчлүүлэгч Б.Б 2020 оны 02 дугаар сарын 22-ны орой хохирогч Г.Згийн дуудсаны дагуу шүүгдэгч Э.Мгийн хамт О аймгийн Б сум, С баг, ................ тоот гэрт нь ирж, тодорхой хугацаанд байж байгаад явсан болох нь тогтоогдсон байдаг. Гэтэл түүнийг бусадтай бүлэглэн хохирогч Г.Згийн гар утсыг ашиглан Х банк дахь интернэт банкинд нэвтэрч 40718.... дугаартай данснаас 1.. удаагийн үйлдлээр .....000.001 төгрөгийг хулгайлан авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа нь дээр дурдсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэхгүй шийдвэр болжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан хохирогч Г.З, гэрч Б.Н-, гэрч Д.Д-, гэрч Г.Х, иргэний хариуцагч Ц.ҮүрийнТ нарын мэдүүлэг, хохирогч Г.Згийн Х банкны 40718.... тоот данснаас шүүгдэгч Б.Бгийн Х банкны ...0..46060..4 дугаартай дансанд 1...,000,000 төгрөг шилжиж орсон дансны хуулга, хохирогч Г.Згийн Х банкны дээрх дансанд 2020 оны 2 дугаар сарын 22-23-ны өдрийн хооронд интернэт банкинд хандсан /лог/ мэдээллийн хавсралт, IР хаяг, төхөөрөмжийн нэр, тайлбарын хавсралт, түүний уг дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, гар утсанд хийсэн туршилт зэрэг нотлох баримтуудыг үндэслэн түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэж шийтгэх тогтоолд дүгнэсэн байна.

Эдгээр нотлох баримтууд нь Б.Бг 2020 оны 02 дугаар сарын 22-ны орой хохирогч Г.Згийн дуудсаны дагуу шүүгдэгч Э.Мгийн хамт О аймгийн Б сум, С баг, ................ тоот гэрт нь ирж, тодорхой хугацаанд байж байгаад явсан болохыг нотолж байгаа болохоос хэн, хэзээ хохирогч Г.Згийн гар утсыг авч түүний интернэт банканд нэвтэрч Х банк дахь данснаас нь их хэмжээний мөнгө хулгай хийсэн, энэ үйлдлээ хэрхэн, яаж гүйцэтгэснийг огтхон ч нотолж тогтоогоогүй болно.

Хохирогч Г.Згийн тухайн үед ашиглаж байсан гар утсанд түүнээс өөр хүн хурууны хээгээрээ нэвтэрч, нууц кодуудыг хийж интернэт банк ашиглан гүйлгээ хийх боломжгүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар одоо ч тодорхой харагдаж байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн гүйцэд нотлогдоогүй байхад миний үйлчлүүлэгч Б.Бг уг гэмт хэргийг үйлдсэн гэж гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа нь хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй нөхцөл байдлыг нотлогдон тогтоогдсон мэтээр дүгнэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3...... дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” үндэслэлд хамаарч байгаагийн зэрэгцээ миний үйлчлүүлэгч Б.Бг хэлмэгдүүлсэн, бодит байдалд нийцээгүй таамаглал, хийсвэрлэлд үндэслэсэн шийдвэр болжээ.

Иймд Б.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1... дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.1.. дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж өгнө үү.

Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн талаар: Прокуророос шүүгдэгч Б.Н-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Г.С, Б.Б, Э.М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар, шүүгдэгч Д.Д, Г.С нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх уг зүйл ангид зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн (Бүлэглэн гүйцэтгэх) 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.”, 2 дахь хэсэгт “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийн гүйцэтгэгчийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж, гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялын ялгамжтай оногдуулна.” гэж тус тус хуульчилсан байна.

Хуулийн уг агуулгахаас харвал хоёр буюу түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхээр сэтгэл санаа болон үйл хөдлөлөөрөө санаатайгаар нэгдэж гэмт хэрэг үйлдэхдээ бүгд гүйцэтгэгчийн үүрэг гүйцэтгэн оролцсон тохиолдолд уг зүйл хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн тохирох зүйл хэсгээр зүйлчилж, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэхдээ гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай байдлаар оногдуулах тухай хэм хэмжээ болох нь ямар нэгэн салаа утгагүйгээр ойлгомжтой байна.

Уг эрүүгийн хэргийн тухайд шүүгдэгч нар бүгд гүйцэтгэгчийн үүрэг гүйцэтгэн гэмт хэрэг оролцсон эсэх нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй байхад бүгдэд нь хавтгайруулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан яллагдагчаар татаж, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3...7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3...... дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болжээ.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар шүүгдэгч Д.Д, Г.С нарт тус бүр оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялыг тус бүр 8 сарын хугацаагаар У хотоос гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ....... дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ.” гэж тодорхойлжээ. Зорчих эрхийг хязгаарлах ял нь хорих ялыг бууруулж, хорихоос өөр төрлийн ялыг нэмэгдүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг богино хугацаанд сэргээх нөхцөлийг бүрдүүлэх буюу нийгмээс тусгаарлахгүйгээр зарим эрхийг хязгаарлан, ажил эрхлэх, сурч боловсрох боломжийг олгож, гэр бүл, олон нийтийн дунд засарч хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх болон цээрлүүлэх зорилготой бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 18 дахь хэсэгт заасан “улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах...” хүний суурь эрхэд хориг, хязгаарлалт тогтоосон эрүүгийн хариуцлагын төрөл юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ....... дугаар зүйлийн 1-д “...өөрийн оршин суух газраас явахыг хориглох...” гэж заасан ба оршин суух газар гэх ойлголтыг Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Иргэний оршин суугаа газрыг хуулийн дагуу түүний харьяалагдан бүртгүүлсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр тодорхойлно”, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д “Нэгж” гэж аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороог ойлгоно гэж хуульчилсан тул уг хууль зүйн нэр томьёоны ойлголтыг үндэслэж, шүүгдэгч Д.Д, Г.С нарын зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ хязгаарыг тогтоох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн талаар.

О аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцээд гаргасан 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/41... дугаартай шийтгэх тогтоолын “Холбогдсон хэргийн талаар” хэсэгт “Шүүгдэгч Д.Д, Б.Н, Г.С нар нь бүлэглэн 201.. оны ....дугаар сарын 1...-ны орой 21 цагийн үед О аймгийн Б сум С баг .................... тоотод иргэн Г.Згийн Х банк дахь интернэт банканд нэвтэрч ...107042423 данснаас 4 удаагийн гүйлгээгээр 13,8...0,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авч, хулгайлсан,

Шүүгдэгч Б.Н, Э.М, Б.Б, Г.С нар нь бүлэглэн 2020 оны 2 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө О аймгийн Б сум С баг 6-17-в тоотод иргэн Г.Згийн Х банк дахь интернэт банканд нэвтэрч 40718.... данснаас 1.. удаагийн үйлдлээр

.....000.001 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авсан буюу их хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.” гэж бичсэн атлаа тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...шүүгдэгчА М овогтой Г- С, Б овогт Б-ийн Б, Б овогт Э-ын М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан бүлэглэн бусдын их хэмжээний эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Ө овогт Д-ийн Д, Б овогт Г-ын С нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэжээ.

Тодруулбал, шүүх шүүгдэгч Г.С, Б.Б, Э.М нарыг гэм буруутайд тооцохдоо Б.Н-ийг орхигдуулж, зөвхөн Г.С, Б.Б, Э.М нарыг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн мэтээр, шүүгдэгч Д.Д, Г.С нарыг гэм буруутайд тооцохдоо мөн Б.Н-ийг орхигдуулж, зөвхөн Д.Д, Г.С нарыг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн мэтээр тус тус гэм буруутайд тооцсон нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцээгүй байна.

Иймд О аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/41... дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3...... дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтуудад заасан үндэслэлүүдээр хүчингүй болгож өгнө үү ... гэв.

 

Шүүгдэгч Э.Мгийн өмгөөлөгч Х.О давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Э.М нь бусадтай бүлэглэн хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутай гэж шүүх шийдвэрлэхдээ Э.М гэмт хэргийн шинжтэй ямар үйлдэл хийснийг гэмт хэрэг гэж үзэж байгаа талаар огт дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл гэрч Б.Н-ийн удаа дараагийн мэдүүлэг.хохирогч Г.Згийн шүүх хуралдаан болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээр Э.М гэмт хэргийн шинжтэй ямар үйлдэл хийсэн болохыг нотлоогүй. Б.Н-ийн мэдүүлэгт ... Э. М-гийн талаар мэдүүлэхдээ: ...Нөгөө охин ерөөсөө утсаар оролдоогүй ... З ахын дансыг шалгаж үзэхэд намайг орж ирэхээс өмнө шахуу буюу 22 цаг өнгөрч байхад шилжүүлэг хийсэн юм шиг харагдаж байсан. Би З ахынд 22:3... минутын үед орсон / 1хх-43-..х/

... Згийн гэрт очсон, тэрнээс хойш нэг цаг орчмын дараа Э.М , Б.Б нар явлаа гээд гарсан ,/4хх-1..8 хх -1....х /

... 2020 оны 02 дугаар сарын 22-ны орой ... ямар ч байсан 22 цаг өнгөрч байсан намайг Згийн гэрт ороход Б.Б, М нар байсан ... гэрт орж ирснээс хойш өөр хүн орж ирээгүй /...хх-12.. х/ гэх мэдүүлэг,

Г.Згийн ....Тэр хоёрыг кино үзээд сууж байх хооронд Х-ын найз нэг хүүхэн манай гэрт ирээд Х хаалгаа тайлдаггүй архи уучихсан юм болов уу, ариун цэврийн өрөө ормоор байна гээд орсон. Энэ хооронд М Т хоёр кино үзэж байсан.Тэгээд Т гэж охин Х-ын найз охинтой хамт пиво авахаар явсан гэх үйл баримтыг гэрч, хохирогч нар ярих ба энэ үеийн цаг хугацааг гэрч Н 22:00 цаг өнгөрч байхад гэж тодорхойлох ба энэ үед Э.М нь кино үзсэн, утсаар оролдоогүй сууж байсан гэх үйл баримт гэрчлэгдсэн 22 цаг өнгөрч байх цаг хугацаанд гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаа гэж Г.Згийн дансны хуулгаар тодорхойлж байгаа бөгөөд уг дансны хуулгыг харахад 21 цаг 08 минутад Мгийн данс руу 100.000 төгрөг шилжүүлсэн. Уг мөнгө шилжүүлсэн талаар ... Би Мгийн хэлсэн дансны дугаар луу 100.000 төгрөг шилжүүлсэн. Харин Т дэлгүүрээс миний шилжүүлсэн мөнгөөр идэж уух юм авчирна гээд Мгаас виза карт аваад гарсан. Э.Мгийн картыг Б.Б гарч яваад 30 минутын дараа байх архи зарахгүй гэнэ гээд буцаад ирсэн /Г.Згийн мэдүүлэг /1хх14-16хх / гэх мэдүүлэг зэргээс гэмт хэрэг үйлдэж эхэлсэн гэх 21 цаг ...8 минутын орчимд Э.М гэрт Б.Бгийн хамт кино үзэж байсан талаар хохирогч мэдүүлсэн байдаг ба Бг гэрт орж ирсний дараа гэрч Н 22 цаг өнгөрч байхад ирж, Бтай дахин хамт гарсныг гэрчилдэг. Энэ үйл баримтын үед утас алга болсон талаар огт яриа гараагүй. Гэтэл мөнгө 21....8 минутад Н-ийн данс руу шилжүүлж эхэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл гэрч Н байх үеийн ойролцоо буюу Г.З Э.Мг кино үзээд сууж байсныг гэрчилж мэдүүлсэн цаг хугацаанд Н-ийн данс руу мөнгө шилжсэн байна. Энэхүү мэдүүлгээр Э.М ерөөсөө утсаар оролдоогүй, кино үзэж байсан гэх хугацаа юм. Иймд Э.Мг гэмт хэрэг хамтран үйлдсэн гэж буруутгасан нь үндэслэлгүй.

Харин гэрч Н Згийн гэрт ирж, пивонд яваад ирсний дараа утас хайсан тухай яригддаг буюу шүүгдэгч нарыг 00 орсон тухай мэдүүлгийг гэрч Н болон хохирогч З нар мэдүүлдэг. Энэхүү цаг хугацааны талаар гэрч Н болон хохирогч З нар зөрүүтэй мэдүүлдэг. 00 орсон гэх цаг хугацааны мэдүүлгийн талаар харьцуулан үзэхэд: Г.З 02 цаг орчим 00-д байсан гэж шүүх хуралдаанд мэдүүлдэг. Анхны мэдүүлэг буюу 1хх-14-16 х мэдүүлэхдээ М Т хоёрыг хэзээ гарч явсныг санахгүй байна гэх мэдүүлэг ... гэрч Н ...1хх-43 х ... Энэ хооронд нөгөө 2 охин ариун цэврийн өрөөнд ороод 10 минут болсон байх 00 цаг 30 минутаас 01 цагаас 00 цагийн хооронд болсон байх гэх зөрүүтэй мэдүүлэг авагдсан баримтаар Э.Мг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй.

Мөн дээрх хугацаанд ... Г.Згийн мэдүүлэгт /1хх18 х / ... би сэрүүн байсан. Тэгээд мөнгө Хаас яаж гарсныг мэдэхгүй байна, би тэр хоёрыг гарснаас хойш унтсан тул гэрт байхад мөнгө данснаас гараагүй, харин гар утсыг хакердаж авсан байх. Өөрөөр авах арга байхгүй гэх мэдүүлэг ... 1 хх-20 хх Ц.У- ... тухайн мөнгийг З өөрөө өгсөн байх гэх зэрэг мэдүүлгээр Г.Згийн гэрт 21 цагаас 08 минутаас хойш ... 00:04 цагт Э.Мгийн дансанд мөнгө хийх хугацаанд Згийн данснаас мөнгө гарсан гэх цаг хугацаанд хохирогч Г.Згийн гэрээс огт гараагүй, утсаар оролдоогүй, кино үзэж суусан байх ба Мгаас өмнө дансыг нь З өөрөө асууж мөнгө шилжүүлж байсан зэрэг хэрэгт нотлогдсон ба гэрч Н 00 орсон гэх цаг хугацааг 10 минут гэж мэдүүлснээс харахад гэмт хэргийг Э.М үйлдсэн гэх үндэслэл хангалттай нотлогдоогүй, ялангуяа тухайн өдөр л зүс харсан гэх Н, Г.С, Б.Б нарын данс руу хэд хэдэн удаагийн гүйлгээгээр хэдэн төгрөг шилжүүлснийг мэдэхгүй гэх түүнийг данснаас мөнгө шилжүүлэхэд оролцсон гэх үйл баримт хангалттай нотлогдохгүй байхад гэм буруутай гэсэн нь хуульд нийцээгүй гэж үзэж байх тул О аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/41... тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож цагаатгаж өгнө үү... гэв.

 

Шүүгдэгч Б.Н-ийн өмгөөлөгч Б.Б давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Мөрдөгч Б.С явуулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрдүүлсэн хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлүүд, эд зүйл, нотлох баримт хураасан, битүүмжилсэн тэмдэглэл зэрэг бүх нотлох баримтуудыг нотлох баримтаас хасуулах,

Мөрдөгч Б.С Г.Згоос 200 орчим хуудас дансны хуулга авсан хавтаст хэрэгт хавсаргасан гэх мөртлөө уг хуулгууд хавтаст хэргээс алга болсон, уг дансны хуулгыг дахин авахуулж хэрэгт хавсаргуулах,

Мөрдөгч Б.С гэгчийн Х банкны ...0..6141024 тоот дансны хуулгыг 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 0.. сарын 07-ны өдөр хүртэл хугацаагаар О аймгийн Х банкны салбараас гаргуулж эрүүгийн хэрэгт хавсаргах,

Эрүүгийн хэрэгт нотлох баримтаар өгсөн хохирогч Г.Згийн хувцасгүй шалдан байх үедээ нэг эмэгтэйтэй бэлгийн харьцаанд хүчээр орох гэж довтолж байгааг харуулсан бичлэг бүхий флаш дискийг /хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан/ олж эрүүгийн хэрэгт хавсаргуулах зэрэг хүсэлтийг гаргасан боловч анхан шатны шүүх хэрэгт ач холбогдолгүй, хавтаст хэргээс эд мөрийн баримтууд учир битүүлгээр алга. болж байгаа нь хамааралгүй, түүнийг нөхөн авах шаардлагагүй гэж үзэн хүсэлтийг хангахгүйгээр хуралдааныг үргэлжлүүлсэн.

Гэтэл шүүх хуралдааны явцад анхан шатны шүүх хэрэгт ач холбогдолгүй гэж үзсэн дээрх нотлох баримтууд нь эрүүгийн хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой, хавтаст хэрэг бүхэлдээ хэрэгсэхгүй болох үндэслэл тодорхой болсон, тодруулж хэлбэл хохирогч Г.З мөрдөгч Б.С нар хайр сэтгэлийн холбоотой болж бэлгийн харилцаанд ордог, мөнгөн болон бусад байдлаар хохирогчоос санхүүгийн тусламж авдаг байсан болох нь хоорондоо харилцсан мессеж, Г.Згийн мэдүүлгээр тогтоогдсон.

Иймд мөрдөгч Б.С явуулсан мөрдөн шалгах ажиллагааны бүх нотлох баримтуудыг нотлох баримтаас хассанаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах санал хүргүүлэх, оролцогчдын мэдүүлэг болон бусад нотлох баримтууд нотолгооны чадвараа алдаж, шүүгдэгч нарын хувьд цагаатгах үндэслэл бий болох байсан гэж үзэж байна.

Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан дансны хуулга, флаш диск зэргийг хэн ямар учир шалтгааны улмаас алга болгосон, устгасан, гээгдүүлсэн эсэх нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх тэдгээр баримтгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжтой, нөхөн гаргуулах шаардлагагүй гэж үзэж байгаа нь анхан шатны шүүх нотлох баримтын нотолгооны ач холбогдлыг урьдчилан үгүйсгэж, шүүгдэгч нарын үйлдлийг цагаатгах, хөнгөрүүлэх, хохирогчийн хувийн байдлыг тогтоох, шүүгдэгч нарт мөнгө шилжүүлж байгаа үйлдэл нь Г.Згийн хувьд жирийн буюу байнгын шинжтэй үйлдэл мөн эсэх, урд өмнө нь хүмүүст мөнгө төгрөг өгч байсан эсэх, гүйлгээний утгыг хэрхэн бичдэг байсан зэргийг тогтоох, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дах зүйлд заасныг хангах ажиллагааг хязгаарласан үйлдэл гэж үзэхээр байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1-т Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино гэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг тодорхойлсон.

Мөн хуулийн 1.6-т “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж заасан ба хуулийн 10... дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан үндэслэл байвал мөрдөгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад оролцож болохгүй” 10.1 дүгээр зүйлийн 1.4-т “өөрөө шууд, эсхүл шууд бусаар энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл байгаа бол” гэж тодорхой хуульчилсан байхад мөрдөгч Б.С нь хохирогчтой хувийн харилцаанд орж, улмаар хэргийг шалгасан нь тус хуулийн зохицуулалтыг ноцтой зөрчсөн байна.

Цаашид мөрдөгч хэргийн оролцогчидтой хувийн харилцаанд орж, хэргийг шалгаж болох мөрдөн шалгах ажиллагааны практик тогтвол Монгол улсын Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн үйлчлэл, цар хүрээ, хэм хэмжээ, хязгаар, хоригийг үгүйсгэсэн, хүний эрх, эрх чөлөө, шударгаар хэргээ шийдүүлэх, хэргийн оролцогчийн жигд, адил хэмжээнд мэтгэлцэх эрхийг хөндсөн ноцтой зөрчил болохыг үгүйсгэхгүй юм.

Түүнчлэн хавтаст хэргээс мөрдөгч нотлох баримтыг хэрхсэн эсэх нь тодорхойгүй алга болгож, устгаж болох практик тогтох хандлага эрүүгийн хэргийг шийдвэрлэхэд ажиглагдсан ба энэ нь дээр дурдсан зөрчлийг бий болгоно.

Нэгэнт мөрдөгчийн хууль зөрчиж цуглуулсан нотлох баримтыг улсын яллагч яллах дүгнэлтдээ, шүүх цагаатгах болон шийтгэх тогтоолдоо дурдаж, үндэслэл болгож болохгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд мөрдөгч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг шийдвэр гаргахдаа үнэлээгүй болно гэж дурдсан. Нэгэнт мөрдөгчийн цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг үнэлээгүй нь нотлох баримтаас хасуулах өмгөөлөгчийн хүсэлт үндэслэлтэй байсныг нотолж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1.т “Эд мөрийн баримтад гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл, уналга, зэвсэг, хэрэгсэл, гэмт үйлдлийн замаар олсон мөнгө, үнэ бүхий зүйл, бусад эд зүйлс, гэмт хэргийн ул мөр үлдсэн, агуулсан түүнчлэн гэмт хэрэг, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг илрүүлэх, хэргийн бодит байдлыг тогтоох, эсхүл сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл хөнгөрүүлэхэд ач холбогдол бүхий бичмэл болон цахим баримт, бусад эд зүйлийг тооцно.” гэж заасан.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4-т “Мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж, бэхжүүлнэ.”, 6.т “Нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлэхийг хориглоно.”, 7.т “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй.”, 8.т “Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно.”, 10.т “Хохирогч, яллагдагч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг мөрдөгч, прокурор авч хавтаст хэрэгт тусгаж хавсаргана.” гэж заасныг мөрдөгч Б.С зөрчсөн ба үүнийг анхан шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ харгалзахгүй байгаа нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна.

Түүнчлэн тус хуулийн 16.10 дугаар зүйлийн 1.т “Хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, яллагдагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг мөрдөгч хүлээн авч, тэмдэглэл үйлдэн хавтаст хэрэгт тусгаж хавсаргана.”, 7.т “Энэ зүйлд заасны дагуу гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг оролцогчийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр нотлох баримтаар тооцуулах, шүүх хуралдаанд шинжлэн судлуулах эрхтэй” гэж заасны дагуу шүүгдэгч Н хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрдүүлэх талаар шинжлэн судлуулах талаар хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх харгалзан үзээгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2.т “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчин цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэж байгаа эсэхийг харгалзан бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нь, тодорхой мөрдөн шалгах ажиллагаагаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын заримыг нотлох баримтаар тооцохгүй байх тухай прокурорын санал, оролцогчийн хүсэлтийг шүүх хянан хэлэлцэж, дараах шийдвэр гаргана:”

2.2 “бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нотлох баримтаар тооцохгүй байх;”

2.3 “тодорхой мөрдөн шалгах ажиллагаагаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын заримыг нь нотлох баримтаар тооцохгүй байх” зэрэг шийдвэрийг гаргана гэж заасныг анхан шатны шүүх зөрчсөн гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн З.т “Мөрдөгч нотлох баримт цуглуулж, бэхжүүлэхдээ тэдгээрийг устах, гэмтэх, үрэгдэхээс хамгаалах арга хэмжээг авна” мөн хуулийн 16.1... дугаар зүйлийн 2.т “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасныг зөрчсөн байхад анхан шатны шүүх харгалзан үзээгүй нь шийтгэх тогтоолд нөлөөлсөн гэж үзэж байна.

Хоёр: Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэх үндэслэлийн тухайд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3...6 дугаар зүйлийн 1.2.т “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол” хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр хуульчилсан. Дээр дурдсан нөхцөл байдлууд нь анхан шатны шүүхийн шийдвэр, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох байсан гэж үзэж байгаа бөгөөд энэ талаар тодорхой тайлбарласан гэж үзэж байна.

Мөн зүйлийн 1.3.т “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” гэж заасныг анхан шатны шүүх дараах байдлаар зөрчсөн гэж үзэж байна.

Хохирогчийн мэдүүлэг зөрүүтэй, гэрч Б.Н-ийн мэдүүлэг зөрүүтэй, түүнчлэн хохирогчийн дансны хуулга нь хэрэгт онцгой ач холбогдолтой байсан, мөн флаш диск зэргийг устгасан зэрэг нотлох баримтыг үнэлж дүгнэхдээ хэргийг яллах, цагаатгах талын нотлох баримтууд харилцан зөрүүтэй байхад үүнд дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна.

Иймд О аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 41... дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3..... дүгээр зүйлийн 1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэв.

 

Шүүгдэгч Г.С-ийн өмгөөлөгч Д.О давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн байна.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 д ”17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино гэсэн байх бөгөөд энэ нь Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдан гарахаас өмнө Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял шийтгүүлээд уг ялаа эдэлж дуусаагүй ялтанд өршөөл үзүүлэх тухай зохицуулалт юм.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд “ Энэ хуулийн ... ...2 т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтанд шүүхээс оногдуулсан .... ялыг өршөөн хэлтрүүлнэ гэж заасан байх бөгөөд шүүгдэгч Г.Сд энэ зүйл хэсгээр өршөөл үзүүлэх ёстой байсан гэж үзэж байна.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн ...1-т Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг нэрлэж заагаагүй байгаа.

Иймд шийтгэх тогтоолд Г.Сд холбогдох хэргийг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, ... дугаар зүйлийн ....1-д заасныг үндэслэн өршөөн хэрэгсэхгүй болгоно уу ... гэв.

 

Шүүгдэгч Д.Д давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Надад Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж гэм буруутайд тооцсон. Улмаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон юм. Миний бие өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1-д зааснаар өршөөлд бүрэн хамрагдах боломжтой гэж үзэж байна. Миний гомдлыг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү ... гэв.

 

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Н тайлбартаа:

            ...Өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байна гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Г.С тайлбартаа:

... Өмгөөлөгчийнхөө гаргасан саналыг дэмжиж байна Гомдлоо дэмжиж оролцож байна. Бага насны хүүхэдтэй. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Э.М тайлбартаа:

            Өмгөөлөгчийнхөө гаргасан саналыг дэмжиж байна гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Б тайлбартаа:

            Өмгөөлөгч нарынхаа гаргасан саналыг дэмжиж байна. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгөөч гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Г.С тайлбартаа:

Өмгөөлөгчийнхөө гаргасан саналыг дэмжиж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Г.З тайлбартаа:

...Үйлдэл нь ойлгомжгүй гэж яриад байна. Зөвхөн Б.С оролцсон гээд байна. Өөр олон мөрдөгч шалгасан. Үйлдэл нь батлагдсан. Д.Д хэргээ хүлээсэн. Намайг өөрөө согтуу байж байгаад өөрсдөө шижлүүлсэн гэж яриад байдаг. 22-нд миний лимит хэтрээд хүлээж байгаад дахин шилжүүлдэг. Миний утсыг зөвшөөрөлгүй авч хулгайн хэрэгтээ ашигласан. бүрээр гүтгэдэг. Гомдлыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй. ...Үйлдлүүд нь тогтоогдсон. ...Анхан шатны шүүхийн шийдвэр зөв гарсан гэж үздэг гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ж.Б дүгнэлтдээ:

... Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Прокуророос Б.Н-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт,

Г.С, Б.Б, Э.М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт,

Д.Д, Г.С нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж шүүгдэгч Б.Н-ийг үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн бусдын их хэмжээний эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.С, Б.Б, Э.М нарыг бүлэглэн бусдын их хэмжээний эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.Д, Г.С нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага оногдуулсныг эс зөвшөөрч шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Б, М.М, Р.М, Х.О, Б.Б, Д.О болон шүүгдэгч Д.Д нар тус тус давж заалдах гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарын өмгөөлөгч, шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3...1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Н нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гаргасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “ ... эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон журмын дагуу томилно” гэж зааснаас гадна Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-т зааснаар шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах нь тухайн шүүхийн ерөнхий шүүгчийн бүрэн эрхэд хамаарна.

Харин ерөнхий шүүгчийн түр эзгүйд түүний албан үүргийг түр орлон гүйцэтгэж буй шүүгч дээрх шийдвэрийг албажуулах эрхтэй юм.

Гэтэл Б.Н нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх 2023 оны 07 дугаар сарын 2...-ны өдөр хүлээн авч, уг хэргийг хянан шийдвэрлэх шүүгчээр Б.Ныг томилсон шийдвэрийг тус шүүхийн шүүгч Г.Э  албажуулжээ.

Шүүгч Г.Э нь тухайн үед ерөнхий шүүгчийн түр эзгүйд түүний албан үүргийг орлон гүйцэтгэх эрхтэй байсан эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй атал уг хэргийг хянан шийдвэрлэх шүүгчийг томилсон нь буруу байна.

Дээрх зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3...8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн“ гэж үзэх үндэслэлд хамаарах тул давж заалдах шатны шүүх мөн хуулийн 3...... дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Иймд давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мын гаргасан “... хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү... ” гэсэн хүсэлтийг хүлээн авч, шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй тул шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Б, М.М, Р.М, Х.О, Б.Б, Д.О болон шүүгдэгч Д.Д нарын давж заалдах гомдлыг тус тус хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Н, Г.С, Б.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Д.Д, Г.С, Э.М нарыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т тус тус зааснаар Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3...... дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3...8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 3..... дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. О аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 41... дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

           

2. Шүүгдэгч Б.Н нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Бтамирт даалгасугай.

 

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мын шүүх хуралдаанд гаргасан “...хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү... ” гэсэн хүсэлтийг хүлээн авч, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Б, М.М, Р.М, Х.О, Б.Б, Д.О болон шүүгдэгч Д.Д нарын давж заалдах гомдлыг тус тус хэлэлцэхгүй орхисугай.

4. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Н, Г.С, Б.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Д.Д, Г.С, Э.М нарт Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

.... Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.У

                        ШҮҮГЧ                                                           С.Ц

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      З.Х