2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 192/ШШ2025/03737

 

 

 

 

 

 

 

2025 05 05

192/ШШ2025/03737

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, ******* ******* *******, Стадион оргил-1, ******* банк ******* байрлах, ******* банк ХК /РД: /-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******, ******* нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* банк ХК-иас шүүхэд гаргасан хүсэлтдээ: Зээлдэгч *******, ******* нар нь ******* банк ХК- ийн СБ Хүнсний нэг тооцооны төвтэй 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ЗГ/201642853944 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулж 15,000,000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, цалингийн зээл зориулалтаар зээл авч, гэрийн хогшил, цалин зэргийг барьцаалуулсан. Зээлдэгч *******, ******* нар нь ******* банк ХК-ийн СБ Хүнсний нэг тооцооны төвтэй 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ЗГ/201742933507 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл болох 13,596,477.14 төгрөг дээр нэмж 3,500,000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, цалингийн зээл зориулалтаар зээл авч, цалин барьцаалуулсан. Зээлдэгч ******* нь ******* банк ХК-ийн СБ Хүнсний нэг тооцооны төвтэй 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ЗГ201743020526 тоот зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл 15,744,000 төгрөг дээр нэмж 3,000,000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, цалингийн зээл зориулалтаар зээл авч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор БГ201743020526 тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж гэрийн хогшил, цалин барьцаалуулсан. Зээлдэгч ******* нь ******* банк ХК-ийн СБ Хүнсний нэг тооцооны төвтэй 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ЗГ/201843360274 тоот Зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл болох 16,461,706.99 төгрөг дээр нэмж 3,538,293.01 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, цалингийн зээл зориулалтаар зээл авч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулах зорилгоор БГХ201843360274 тоот барьцааны гэрээ байгуулан зээлийн барьцаанд гэрийн эд хогшил, цалин зэргийг барьцаалуулсан. Зээлдэгч *******, ******* нар нь ******* банк ХК-ийн СБ Хүнсний нэг тооцооны төвтэй 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ЗГ/201843494648 тоот Зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл болох 19,527,196.77 төгрөг дээр нэмж 4,072,803.23 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, цалингийн зээл зориулалтаар зээл авч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор БГХ201843360274 тоот барьцааны гэрээ байгуулан гэрийн эд хогшил, цалингийн орлого зэргийг барьцаалсан. Зээлдэгч *******, ******* нар нь ******* банк ХК-ийн СБ Хүнсний нэг тооцооны төвтэй 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр ЗГ/201843755634 тоот Зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл болох 22,314,033.9 төгрөг дээр нэмж 7,600,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, цалингийн зээл зориулалтаар зээл авч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор БГХ201843755634 тоот барьцааны гэрээ байгуулан гэрийн эд хогшил, ирээдүйд орж ирэх цалингийн орлого зэргийг барьцаалуулсан. Зээлдэгч *******, ******* нар нь ******* банк ХК-ийн СБ Хүнсний нэг тооцооны 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ЗГ/201844054952 тоот Зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл болох 28,391,301.11 төгрөг дээр нэмж 1,600,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, цалингийн зээл зориулалтаар зээл авч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор БГХ201844054952 тоот барьцааны гэрээ байгуулан гэрийн эд хогшил, ирээдүйд орж ирэх цалингийн орлого зэргийг барьцаалуулсан. Зээлдэгч *******ын хүсэлтээр 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ЗГ/201844054952 тоот зээлийн гэрээнд 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ЗГ201844054952-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулсан. Зээлдэгч *******, ******* нар нь ЗГ/201642853944, ЗГ/201742933507, 37201743020526, ЗГ/201843360274, ЗГ/201843494648, ЗГ/201843755634, ЗГ/201844054952, болон 37201844054952-1 тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 24,350,804.21 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 25,204,020.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 16,594.77 төгрөг, нийт 49,571,419.51 төгрөг төлсөн байна. Зээлдэгч *******, ******* нар нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн тул банк *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээнд гэрээнд дурдсан хаягаар буюу Баянзүрх дүүрэг, 15-р хороо, 13- р хороолол, 6-р байр, 144 тоот хаягаар нэхэмжлэл гаргасан боловч нь тус шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 191/Ш32025/03997 дугаартай захирамжаар *******, ******* нар нь нэхэмжлэлд дурдсан хаяг дээрээ оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******, ******* нар нь хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн хувьд түүний оршин суугаа хаягийг тодруулах боломжгүй бөгөөд зээлийн гэрээнд дурдсан хаяг дээрээ оршин суудаггүй болох нь шүүгчийн захирамжаар тогтоогдож байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Булган ургийн овогтой /РД: /, ургийн овогтой /РД: / нарыг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү. гэжээ.

2. Хэрэгт авагдсан нотлох баримтууд

 

2.1 Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нотлох баримт. Үүнд: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Барьцаат зээлийн гэрээ, түүний хавсралт, мөнгөн шилжүүлгийн баримт, 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээ, түүний хавсралт, мөн өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Зээлийн гэрээ, түүний хавсралт, мөн өдрийн Барьцааны гэрээ болон мөнгөн шилжүүлгийн баримт, 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Зээлийн гэрээ, түүний хавсралт, мөн өдрийн барьцааны гэрээ болон мөнгөн шилжүүлгийн баримт, *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Зээлийн гэрээ, түүний хавсралт, мөн өдрийн Барьцааны гэрээ, мөнгөн шилжүүлгийн баримт, *******, ******* нарын гэрлэсний бүртгэлийн гэрчилгээ, 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Зээлийн гэрээ, түүний хавсралт, мөн өдрийн Барьцааны гэрээ болон мөнгөн шилжүүлгийн баримт, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Зээлийн гэрээ, мөн өдрийн Барьцааны гэрээ болон мөнгөн шилжүүлгийн баримт, 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, түүний хавсралт, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 191/ШЗ2025/03997 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж.

 

2.2. Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар цуглуулсан нотлох баримтгүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* банк ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******, ******* нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагч нь өөрийн оршин суух нутаг дэвсгэрийн харьяалах шүүхэд хандсан байна.

 

3. Нэхэмжлэгчийг байлцуулахгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасантай нийцэж байх тул түүний эзгүйд хэргийг хэлэлцэв.

 

4. Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд *******, ******* нар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, зээлийн гэрээ болон барьцааны гэрээнүүд, мөнгөн шилжүүлгийн баримтБаянзүрхСүхбаатарЧингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 191/ШЗ2025/03997 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэргээр хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах шаардлага, үндэслэл нотлогдож байна гэж үзэв.

 

5. Иймээс хариуцагч *******, ******* нарын хаягийг нэхэмжлэгч тогтоох боломжгүй байх тул эрэн сурвалжлуулахыг хүссэн түүний хүсэлтийг хангаж, хариуцагчийн хаягийг тогтоох ажиллагааг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дах хэсэгт заасныг баримтлан Булган овогт Цогт-Очир /РД: /, овогт /РД: / нарыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасныг баримтлан *******, ******* нарыг эрэн сурвалжилж, оршин байгаа хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД