2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 192/ШШ2025/01929

 


 

2025 03 14

192/ШШ2025/01929

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Уранзул би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* *******, ******* ******* *******, ******* ******* ******* ******* , /рд:620761*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *******, 9 дүгээр *******, , оршин суух, Галсан овогт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 21,5*******1,932.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024-05-09-нд 60001*******4*******94 Цахим зээлийн гэрээ-г байгуулж 21,050,000 төгрөгийн зээлийг сарын 2%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан 60001*******4*******94 Цахим зээлийн гэрээ-ний үүргийг *******4 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан 60001*******4*******94 Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2026-10-21-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 225 ******* зүйлийн 225.1, 225.2, 226 ******* зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний ******* ******* зүйлийн *******.3 дахь заалтыг тус тус үндэслэн дээрх Цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна. Иймд дээрх Цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 60001*******4*******94 гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 19,199,333.79 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 2,329,175.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 36,423.02 төгрөг, нотариатын төлбөрт 17,000 төгрөг, нийт 21,5*******1,932.42 төгрөгийг зээлдэгч Н.Эрдэнэтулгаас гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч   нь хариуцагч Н.Эрдэнэтулгад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21,5*******1,932.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн болох нь зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдсон болно.

 

Эвлэрлийн гэрээнд: ... -ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Эрдэнэтулгад холбогдох 21,5*******1,932.42 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Хариуцагч Н.Эрдэнэтулга нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөд төлөлтийг,

1.2025 оны 03 сарын 25-ны өдөр 2,200,000 төгрөг,

2.2025 оны 04 сарын 25-ны өдөр 2,200,000 төгрөг,

3.2025 оны 05 сарын 25-ны өдөр 2,200,000 төгрөг,

4.2025 оны 06 сарын 25-ны өдөр 2,200,000 төгрөг,

5.2025 оны 07 сарын 25-ны өдөр 2,200,000 төгрөг,

6.2025 оны 0******* сарын 25-ны өдөр 2,200,000 төгрөг,

7.2025 оны 09 сарын 25-ны өдөр 2,200,000 төгрөг,

*******.2025 оны 10 сарын 25-ны өдөр 2,200,000 төгрөг,

9.2025 оны 11 сарын 25-ны өдөр 2,200,000 төгрөг,

10.2025 оны 12 сарын 25-ны өдөр 1,7*******1,932.42 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар гарын үсэг зурж эвлэрлийн гэрээ үйлдсэн байна.

 

Зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зөв гэж үзэв.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 ******* зүйл, 123 ******* зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАЖЛАХ нь:

 

1.Н.Эрдэнэтулгад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 21,5*******1,932.42 төгрөг гаргуулах тухай  -ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нь 2025.03.25-2025.11.25-ны хугацаанд сар бүрийн 25-ны өдөр 2,200,000 төгрөг, үлдэх 1,7*******1,932.42 төгрөгийг 2025.12.25-ны өдрийн дотор тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 265,*******60 төгрөгөөс 132,930 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн данснаас 132,930 төгрөг, хариуцагч Н.Эрдэнэтулгаас 132,930 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч  -д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 ******* зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ