Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 189

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Л.Баатар, шүүгч Б.Дашдондов,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

            улсын яллагч Р.Энхтуяа,

            иргэдийн төлөөлөгч П.Гансүх,

            шинжээч Ц.Ганболд

            шүүгдэгч Ц.О, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1708019610169 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Говь-Алтай аймгийн Жаргалант суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, охины хамт

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ц.О нь 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 08 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны Эмээлтийн баруун дэнжийн 3-4 тоотод хадам ах 65 настай Ж.Ныг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2х/

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 80-83х/

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6х/

 

2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Ц.Энхтуяа гэрчээр мэдүүлсэн: “...2017 оны 10 дугаар сарын 09-ний бглөө 07-08 цагийн үед миний төрсөн дүү Ц.О, эхнэр Цэнд-Аюуш, 4 настай охин Номинсувд нарын хамт орж ирээд ажилдаа явлаа манай охиныг хараад өгөөч гэх үедээ нөхөр Насанжаргалын орны өмнө байсан 0,75 литрийн Их монгол нэртэй тал шил архи байхыг хараад та 2 нийлээд архи уугаад байгаа юмуу гэсэн. Тэгтэл манай нөхөр Насанжаргал уурлаад  гарцгаа та нар, зайл гээд орны өмнө байсан гутлаа Отгонбилэг рүү шидсэн, дахиад нэг гутлаа шидэх гэхэд Отгонбилэг Насанжаргалыг цохих шиг болоод хойш нь унагаасан. Талийгаачийг орноос босож ирэхэд Отгонбилэг дахиад нүүр лүү нь 3 удаа алгадсан. Орон дээр түлхэж суулгаад дахиад 2 алгадсан. Насанжаргал Отгонбилэгийг хөлөөрөө тийрсэн чинь Отгонбилэг хөлнөөс нь татаад орны урд руу аягүй хүчтэй унагаасан.  Би хүүе болиоч гэсэн чинь Насанжаргалыг өргөөд бадушкатай орон дээр шидсэн. Мөн хөл дээр гараараа цохиод байсан.  Эхнэр нь наад хүнээ хаячих, одоо болно ш дээ гэж хэлтэл эхнэр хүүхэдтэйгээ хамт гараад явсан. Тэр 3-г гарсаны дараа Насанжаргал уурлаад танай дүү намайг зодлоо, чамайг ална гээд намайг зодох гээд хөөсөн. Би гэрээсээ гараад байшиндаа ороод хартал Насанжаргал гэрээсээ  гарч ирээд дайвалзаад сонин яваад бие засчихаад буцаад гэр лүүгээ орж байгаа харагдсан.  Би байшингаа цэвэрлэх гадуур дотуур ойр зуурын ажил хийж байгаад 10 цаг өнгөрч  байх үед гэртээ ороход Насанжаргал зүүн орон дээр буруу хараад унтаж байх шиг  ямар ч хөдөлгөөнгүй  байсан,  дуудсан чинь дуугарахгүй байсан, архиа уучихсан юм болов уу гэтэл уугаагүй байсан,  очоод чагнасан чинь  хурхираад байхаар нь унтаж гэж бодсон. ... маргааш өглөө нь түргэн дуудаад 11 цагийн үед түргэн ирээд тархинд нь цус хурсан байна гээд авч яваад 14 цагийн үед тархины хагалгаанд, дараа нь уушгины хагалгаанд ороод ухаан орохгүй 12 хоноод 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр нас барсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14х/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Энхтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 09-ний өглөө 07-08 цагийн үед манай дүү Отгонбилэг эхнэр Цэнд-Аюуш, 4 настай охин Номинсувдын хамт гурвуулаа манайд орж ирсэн. Отгонбилэг “ажилдаа явлаа, манай охиныг хараадах” гэж хэлсэн. Би “за тэгье” гэж хэлсэн. Манайд Бат-Эрдэнэ гэдэг залуу унтаж байсан. Манай нөхөр Насанжаргал унтах гээд бүхлээрээ орон дээрээ хэвтэж байсан. Ц.О “та хоёр хоёулаа нийлээд архи уугаад амар юм болж дээ, архиа өмнөө бэлэн тавьсан байна” гэж хэлсэн. ...Тэгтэл манай нөхөр “зайл, чи пизда минь, гарцгаа та нар” гээд уурлаад орныхоо өмнө тайлсан байсан 1 гутлаа Отгонбилэг рүү шидсэн. Дахиад 1 гутлаа аваад шидэх гэхэд Отгонбилэг Насанжаргалыг цохих шиг болоод хойш нь унагасан. Би цай уудалж байсан болохоор яг харж амжаагүй. “Болиоч, хөгшин хүн зодоод наадах чинь хөгшин хүн ш дээ, согтуу хүн, эрүүл хүн хоёр ондоо байдаг юм ш дээ, гарчихаач чи” гэж би Отгонбилэгт хэлсэн. Насанжаргалыг босоод ирсэн чинь Отгонбилэг хацар луу нь 3 удаа алгадсан. Насанжаргалыг түлхээд орон дээр суулгаад дахиад 2 алгадсан. Насанжаргал босоод ирсэн чинь Отгонбилэг түлхээд ор луу бөгсөөр нь суулгасан. Тэгээд дахиад 2 удаа Отгонбилэг Насанжаргалыг алгадсан. Насанжаргал Отгонбилэгийг хөлөөрөө тийрсэн чинь Отгонбилэг хөлнөөс нь татаад орны урд руу хүчтэй унагасан. Би “хүүе болиоч” гэсэн чинь Насанжаргалыг өргөөд бадушиктай орон дээр шидсэн. Мөн хөл дээр нь Отгонбилэг гараараа цохиод байсан. “Та нар болиоч, гай болов, наад хүн чинь танай ах дүү нар намайг зодлоо” гээд надад агсан тавина ш дээ, боль” гэж би хэлсэн. Эхнэр нь “наад хүнээ хаячих, одоо болно ш дээ” гэж хэлсэн. Тэгээд Отгонбилэг эхнэр, хүүхдээ дагуулаад гараад явсан. ...Би байшингаа цэвэрлээд, гадуур ойр зуурын ажил хийж байгаад 10 цаг өнгөрч байх үед гэртээ орсон. Насанжаргал зүүн талын орон дээрээ буруу хараад унтаж байх шиг, ямар ч хөдөлгөөнгүй байсан. Дуудсан чинь ямар ч хөдөлгөөнгүй байсан. Архиа уусан юм уу гэсэн чинь стаканд хийгээд тавьсан архийг уугаагүй байсан. Очоод чагнасан чинь хурхираад байсан. Би Насанжаргалыг унтаж байна гэж бодсон. ...Би Насанжаргалыг босохгүй болохоор нь гайхаад 17-18 цагийн үед хажуу айлынхаа Энхмаа гэдэг эмэгтэйг дуудаад “Насанжаргал унтаж байна уу, яаж байна, чи чагнаадах, би сайн сонсохгүй байгаа юм болов уу” гэж асуусан. Энхмаа Насанжаргалыг чагнаж байснаа “хурхираад унтаж байна” гэж хэлсэн. Удалгүй Отгонбилэг орж ирэхээр нь “энэ хүн чинь сэрэхгүй байна ш дээ, болохоо байсан юм биш байгаа, эмнэлэг дуудах уу, яах уу” гэж асуусан чинь Насанжаргалыг тонгойж харснаа “юун сүртэй юм, унтаж л байна шээ” гээд гараад явсан. Би шөнө 20 цагийн үед хоол хийчихээд Насанжаргалыг сэрээх гэсэн чинь ерөөсөө хөдлөхгүй, хурхираад байсан. Би гал түлээд өндийлгөх гээд чадаагүй. Тэгээд хоёр гар нь хөрсөн байхаар нь хоёр гар, хөлийг нь барьж дулаацуулсан. Шөнөжин гал түлээд хоносон. Тэгээд 2017 оны 10 дугаар сарын 10-ны өглөө 06 цагт босоод цайгаа чанчихаад Насанжаргалыг архи нь гарсан байлгүй, одоо босох байлгүй гээд татсан чинь сэрэхгүй байсан. ...Гаднаас Батбаяр гэдэг хүн орж ирэхээр нь “Насанжаргал ах нь босдоггүй, яасан юм болоо” гэсэн чинь Батбаяр Насанжаргалыг 2 удаа татаж үзээд “энэ хүн шоконд орсон юм биш үү” гэж хэлэхээр нь би түргэн 08 цагийн үед дуудсан. Түргэний машин 11 цагийн үед ирж үзээд “тархинд нь цус хурсан байна, авч явна” гэж хэлсэн. ...Тэгээд 14 цагийн үед тархины хагалгаанд орсон. Тэгээд эмчилгээ хийлгээд ухаан орохгүй байсаар байгаад 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 12 цагийн үед нас барсан. Эмнэлэгт эхлээд тархины хагалгаанд ороод, дараа нь уушигны хагалгаанд орсон. ...Оршуулгын зардлын тооцоо гаргаагүй. Олны хүчээр ажил явдал нь сайхан бүтсэн. Ямар ч байсан Хөдөлмөр халамжийн хэлтсээс 1.000.000 төгрөгийг аваад, мөн Отгонбилэг 900.000 төгрөг, мөн 2 ямааны бүтэн мах өгсөн. Тэгээд оршуулгын зардлын ажиллгаа болчихсон. Одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...Манай өвгөн /амь хохирогч Н.Насанжаргал/ өнгөрсөн жилээс “толгой дүүрээд байна, толгой сонин болоод байна” гэж хэлдэг байсан. Толгой нь байнга өвддөг байсан. Толгой өвдөөд гээд эм авч уудаг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37х/

 

Амь хохирогч Ж.Нын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 51х/

 

Гэрч Б.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 09-ний өглөө 08 цагийн үед пижигнээд дуу шуу болоод явсан. Сэрээд харсан чинь Насанжаргал гуай зүүн талын орон дээрээс унаж байсан. Энхтуяа гуай хажуу талд нь байсан. Би өндийгөөд харахад Насанжаргал гуай орон дээрээсээ босоод ирсэн. Насанжаргал гуай зүүн талын орон дээрээ хөндлөн дээшээ хажуулдасхийгээд унаж байсан. Насанжаргал гуай унангуутаа өөрөө босоод ирэхэд нь Отгонбилэг баруун чихнийх нь ард хавьд 2 удаа гараа зангидалгүйгээр алгаараа цохьсон чинь хөгшин хүн чинь юу байхав дээ Насанжаргал гуай ор луугаа унасан. Би тэр үед нилээд чанга алгадлаа даа гэж бодож байсан. Тэгээд Насанжаргал гуай эхнэр лүүгээ хараад орон дээрээ өндийгээд суусан. Отгонбилэг “нутгийгаа хараад онгироод байна уу” гэж хэлээд эхнэр хүүхдээ аваад гараад явсан. ...Би машинаа асаах гэтэл машины аккумулятор суучихаад асахгүй Отгонбилэгийнд орсон. ...10:30 цагийн үед Насанжаргал гуайнд орсон. Энхтуяа эгч гэртээ орж ирээгүй байсан. Насанжаргал гуай зүүн талын орон дээрээ хөнжлөө нөмрөөд цаашаа хараад хэвтэж байсан. Үүнээс хойш удаагүй гаднаас Энхтуяа эгч орж ирсэн. Насанжаргал гуайг унтаж байгаа юм байх гэж бодож байсан. Энхтуяа эгч бас Насанжаргал гуайг сэрээх гээгүй гэр орныхоо юмыг л хийж байсан. Миний машиныг холбож өгөх хүн олдоогүй, би Насанжаргал гуайнд бүтэн өдөржин орж гараад өнжсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42х/

 

Гэрч С.Энхмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 09-ний ...12 цаг өнгөрч байх үед гэртээ ирэхэд Энхтуяа эгч манайд орж ирээд “манай хүнийг Отгонбилэг орж ирээд зодчихлоо” гэж ярьж байсан. Би ч нэг их юм бодоогүй, яасан ийсэн гэж асуугаагүй. Энхтуяа эгч тэгээд гараад явчихсан. ...17-18 цагийн үед Энхтуяа эгч манайд дахиж орж ирээд “Насанжаргал хурхираад байна, чи ороод үзээдэх, би сайн мэдэхгүй байна” гэж хэлсэн. Би гэрт нь ороход Насанжаргал ах зүүн талын орон дээрээ буруу хараад хурхираад унтаж байсан. Би очоод тонгойж л харсан. ...Маргааш нь 10-ны өглөө 10 цагийн үед худаг онгойсны дараа худгаас ус аваад гэртээ ирж байх үед Энхтуяа эгч зам дээр зогсож байсан. “Насанжаргал ухаан алдсан байна” гэж хүн хэллээ, “би түргэн дуудчихлаа” гээд Энхтуяа эгч уйлж байсан. Би гэртээ ороод байж байтал “түргэний машин ирчихлээ, ороод хувцсыг нь өмсүүлээд өгөөч” гэж Энхтуяа эгч хэлсэн. Би гэрт нь ороход Насанжаргал гуай хурхираагүй, хөдөлгөөнгүй байсан бөгөөд эмч “ухаангүй байна, хувцсыг нь солиод эмнэлэг авч явна” гэсэн. Энхтуяа эгч бид хоёр Насанжаргал ахын хувцсыг нь солиулаад Энхтуяа эгч Насанжаргал гуайг аваад эмнэлэг явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-47х/

 

Гэрч Н.Болортуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Талийгаач аав маань ээжтэй 1983 онд гэр бүл болж байсан, Түүнээс хойш хамт амьдарч байгаад 1986 салсан гэсэн. Би аавтайгаа хамт амьдарч байгаагүй учраас түүний зан байдал, ахуй амьдралын талаар сайн мэдэхгүй байна. Талийгаач аав маань 2001 онд намайг 10 дугаар анги төгсөх жил нэг удаа ирж уулзаж байсан. Түүнээс хойш огт уулзалдаагүй. Улаанбаатар хотод амьдардаг гэсэн сурагтай байсан. Талийгаач аавыг Улаанбаатар хотод бусдад зодуулаад эмнэлэгт ухаангүй байгаа гэдгийг ах дүүгийнх нь хүнээс дуулсан юм. ...Миний хувьд одоо гаргах санал, хүсэлт, гомдол алга байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-56х/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2093 дүгнэлтэд: “...Талийгаачид баруун зулайн хатуу хальс доорхи цусан хураа гэмтэл тогтоогдлоо. Энэ гэмтэл нь мохоо зүйлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Шинжилгээгээр талийгаачид баруун уушгины доод, зүүн дээд дэлбэнгийн хатгаа саарал элэгжих үедээ болон идээт мэнэн тархины буглаа өвчтэй байна. Эмнэлэгт 12 хоног эмчлэгдсэн тул согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тогтоосонгүй. Талийгаач баруун зулайн хатуу хальс доорхи цусан хураа гэмтэл шинэ гэмтэл байна. Талийгаач нь идээт мэнэн ба баруун уушгины доод, зүүн дээд дэлбэнгийн хатгаа, өвчтэй байсан ба энэ өвчин нь үхэлд хүргэжээ. Цус нь 3-р бүлэг байна...” гэжээ. /хх-ийн 59-60х/

 

            Шинжээч Ц.Ганболдын шүүхийн хэлэлцүүлэгт болоон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Талийгаачид учирсан баруун зулайн хатуу хальс доорхи цусан хураа гэмтэл нь 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр үүссэн байх боломжтой. Уг гэмтэл мохоо зүйлийн цохих, доргих үед үүссэн. Алгадахад үүсч болно. Хөгшин хүний тархи жижгэрдэг учраас ялимгүй доргилтод хүртэл цусан хураа үүсэж болно. ...Өвчин, гэмтэл хоёр нь хоорондоо холбоогүй. Гэмтэл авсан аваагүй уг өвчин /идээт мэнэн ба баруун уушигны доод, зүүн дээд дэлбэнгийн хатгаа/ нь үхэлд хүргэх байсан...”

“...Идээт мэнэн ба баруун уушигны доод, зүүн дээд дэлбэнгийн хатгаа 2 өвчин нь тус тусдаа ийм байдлаар хүндэрсэн тохиолдолд 2-уул үхэлд хүргэнэ. Талийгаачид хоёулаа байгаа учраас хоёулаа үхэлд хүргэсэн байгаа юм. Талийгаач анх эмнэлэгт хэвтэх үедээ уушгинд хиржигнүүртэй, амьсгаатсан байсан. 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр цээжний рентгений зурагт хатгааны сүүдрүүдтэй, цэрэнд нь хатгаа үүсгэгч, стафелохокк нян илэрсэн зэргээс үзэхэд талийгаач нь гэмтлийнхээ өмнө уушигны цусан хатгаагаар өвчилсөн байсан. Хатгаа нь даарч, хөрөх, ханиадны хүндрэл зэргээс үүсдэг. Гэмтлийн эмнэлгийн эмч нар толгойн  гэмтийг 1-рт буюу түрүүлж бичээд үхэлд  хүргэсэн идээт мэнэн, уушгины хатгааг  дараагаар нь  тавьсан байгааг хэлж байгаа юм. Үхлийн шалтгаан бол идээт мэнэн, уушгины хатгаа,  тархины гэмтлийг оношилж  мэс засал  хийж эмчилсэн байсан тул  энэ нь үхлийн шалтгаан болоогүй. ГССҮТ-ийн эмч нар  оношоо зөв тогтоож зөв эмчилсэн энэ талаар  өвчний түүхэнд тодорхой бичсэн байсан. Тухайлбал, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрүүдэд гуурсан хоолойг дурандаж  уушгинаас  идээг нь соруулж авсан,  энэ нь хатгааны  эсрэг эмчилгээ байгаа юм. Хэвтсэний  маргааш нь  цээжний рентген зургаар хатгааны оношоо баталсан. ...хохирогчийн биеэ хамгаалах чадварын тухайд тухайн хүний нас хэдийгээр хамаарах боловч тухайн хүний биеийн онцлог, бусад байдал нь нөлөөлнө, иймд ийм настай хүн болгоныг биеэ хамгаалах чадваргүй гэж дүгнэх боломжгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл,  /хх-ийн 63-64, 65-66х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12885 дүгнэлтэд: “...Ж.Нын биед тархины баруун тал бөмбөлгийг хамарсан хатуу хальсан доорх цусан хурааг авах мэс заслын дараах байдал /2017.10.10./, тархи дарагдал, зүүн өвдөг, шилбэнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэжээ. /хх-ийн 68х/

 

Гэрч Т.Цэн-Аюушийн мэдүүлэг /хх-ийн 39х/

 

2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Ц.Оийн гэрчээр  мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 12-р х/

 

Шүүгдэгч Ц.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 09-ний өглөө 07 цаг өнгөрч байх үед би эхнэр Цэнд-Аюуш, 4
настай охин Номинсувдын хамт Насанжаргал ахынд орсон. Насанжаргал унтаж
байсан, эхнэр Энхтуяа нь гал дээрээ цай чанаад байсан. Би “хүүхдээ үлдээгээд явъя, эхнэр бид хоёр ажилдаа явлаа” гэж хэлсэн. Тэгтэл Насанжаргал босож ирээд “муусайн гуйлгачингуудын хүүхдийг харахгүй, ах дүүс нь ах дүүсээ л хардаг юм байгаа биз, харахгүй” гэж хэлээд намайг гутлаараа 2 удаа мөр, хөлөн дээр
цохиж авсан. Тэгээд Насанжаргал гуай орныхоо өмнө тавьсан байсан, дээрээс нь 2 хуруу орчим уусан байсан архины шил рүүгээ ухас гээд тонгойсон. Тэгээд
Насанжаргал гуай өөрөө сөгдөөд газар унасан. Насанжаргал гуай согтуу байсан.
Насанжаргал гуай намайг өшиглөх гээд ширээгээ өшиглөсөн. Би Насанжаргал гуайг босгох гэсэн чинь намайг хөлөөрөө дахиад 1 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би
Насанжаргал гуайн 2 хөлийг хөлнийхөө завсар хавчуулаад орон дээр нь өргөж
тавьсан. Насанжаргал гуай “хутгална” гээд хэл амаар дайраад байхаар нь би Насанжаргал гуайг алгадсан. Тэгээд би эхнэр хүүхдээ дагуулаад гараад явсан.
Үдээс хойш 16 цагийн үед ирэхэд Насанжаргал гуай унтаж байсан. Эхнэр Энхтуяа
нь архиа уугаад 1 хуруу хоцроогоод, тасраад унтаад өглөө гэж хэлсэн. Тэгээд би
гараад явсан. Дахиж би Насанжаргал гуайнд ороогүй. ...Би Насанжаргалыг 2 удаа л алгадсан. ...Оршуулгын зардалд 900.000 төгрөг, мөн нэг ямааг 100.000 төгрөгөөр тооцож 2 ширхэг ямаа өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12, 30-32, 33, 34, 135-136, 141-142х/

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ мөрдөн байцаалтад өгсөн, нэмж мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Ц.Оийн хувийн байдлын талаар:

Гэрч Ц.Дэмбэрэлсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хувь хүний чанар бол хүнтэй наанатай, цаанатай, зөв харьцдаг. Хүнд тусархуу, ажилсаг залуу. Эмээлт зах дээр түүхий эд, арьс ширэн дээр грушик хийж амьдардаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44х/

Гэрч Д.Амартүвшингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Отгонбилэг хүнд тусархуу, үгнээс гардаггүй, зөөлөн чихтэй, айл амьтны малыг их хардаг хүн байсан. Их л тусч залуу. Отгонбилэг зан ааш сайтай, инээгээд л явж байдаг, тоглоом их даадаг залуу...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45х/

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны тодорхойлолт /хх-ийн 119х/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 128х/

Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 126-127х/  болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн 5 хуудас баримт зэрэг болно.

 

Шүүхийн дүгнэлтийн талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Ц.От холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх  заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй байна. Учир нь,

Улсын яллагч нь шүүгдэгч Ц.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх  заалтад заасан /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8-д заасан/  “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх шинжээр зүйлчилж ирүүлсэн байх боловч дараах нөхцөл байдал тогтоогдсон.

Тухайлбал, амь хохирогч Ж.Н нь хамтран амьдрагч Ц.Энхтуяагийн хамт Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны Эмээлтийн баруун дэнжийн 3-4 тоотод амьдардаг байсан нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Энхтуяагийн мэдүүлэг, Ж.Нын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 36-37, 51х/ зэргээр тогтоогдох ба шүүгдэгч Ц.О нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт Халгайт 4 дүгээр гудамжны 129 тоотод оршин суудаг болох нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон байна. /хх-ийн 119х/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэг “гэр бүлийн гишүүн гэж Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т заасныг ойлгоно гэж, Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4-т   “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг; 3.1.5.“төрлийн хүн” гэж гэрлэгчийн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, ач хүү, ач охин, зээ хүү, зээ охин, тэдгээрийн хүүхдийг; 3.1.6.“садангийн хүн” гэж гэрлэгчийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг хэлнэ гэж,

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн  5 дугаар зүйлийн 5.1 дүгээр хэсгийн  5.1.1.“гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд /3.1.1.эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд; 3.1.2.тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү. 3.2.Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна./ энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар Ж.Н нь Ц.О нар нь хоорондоо ямар нэгэн төрөл, садан, гэр бүлийн харилцаа хамааралгүй, гэр бүлийн гишүүн биш, улмаар хамт амьдардаггүй болох нь тэдгээрийн оршин суугаа газрын тодорхойлолт зэргээр тогтоогдсон байх тул шүүгдэгч Ц.Оийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Хэргийн үйл баримтаас үзвэл, хохирогч Ж.Н нь 65 настай байх боловч тэрбээр Ц.Оийг хэл амаар доромжлох, шүүгдэгчийн өөдөөс гутал шидэх, шүүгдэгчийг өөрийг нь алгадах, цохих үйлдэл хийсний дараа өөдөөс нь дайрах, тийрэх зэргээр хариу үйл хөдлөл хийсэн нь хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон, түүнчлэн шинжээч Ц.Ганболд нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...биеэ хамгаалах чадварын тухайд тухайн хүний нас хэдийгээр хамаарах боловч тухайн хүний биеийн онцлог, бусад байдал нь нөлөөлнө, иймд ийм настай хүн болгоныг биеэ хамгаалах чадваргүй гэж дүгнэх боломжгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ байх тул хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй байсан гэж шууд дүгнэх боломжгүй, эргэлзээ бүхий байна.

Нөгөө талаас шүүгдэгч Ц.Оийн хувьд хохирогч Ж.Ныг өөрийнх нь эсрэг идэвхитэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг ухамсарласан байхыг шаардахаар байх боловч энэ талаар нотолж тогтоосон баримтгүй тул шүүгдэгч Ц.Оийг “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж”  гэж түүний эрх зүйн байдлыг хүндрүүлэх боломжгүй юм.

Иймд зүйлчлэлийг хөнгөрүүлэх үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгч Ц.О нь 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 08 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны Эмээлтийн баруун дэнжийн 3-4 тоотод иргэн Ж.Нтай маргалдан улмаар түүнийг зодож хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2х/

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6х/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Энхтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 09-ний өглөө 07-08 цагийн үед манай дүү Отгонбилэг эхнэр Цэнд-Аюуш, 4 настай охин Номинсувдын хамт гурвуулаа манайд орж ирсэн. Отгонбилэг “ажилдаа явлаа, манай охиныг хараадах” гэж хэлсэн. Би “за тэгье” гэж хэлсэн. Ц.О “та хоёр хоёулаа нийлээд архи уугаад амар юм болж дээ, архиа өмнөө бэлэн тавьсан байна” гэж хэлсэн. ...Тэгтэл манай нөхөр Насанжаргал түүнийг “зайл, чи пизда минь, гарцгаа та нар” гээд уурлаад орныхоо өмнө тайлсан байсан 1 гутлаа Отгонбилэг рүү шидсэн. Дахиад 1 гутлаа аваад шидэх гэхэд Отгонбилэг Насанжаргалыг цохих шиг болоод хойш нь унагасан. Би “болиоч, хөгшин хүн зодоод наадах чинь хөгшин хүн ш дээ, согтуу хүн, эрүүл хүн хоёр ондоо байдаг юм ш дээ, гарчихаач чи” гэж би Отгонбилэгт хэлсэн. Насанжаргалыг босоод ирсэн чинь Отгонбилэг хацар луу нь 3 удаа алгадсан. Насанжаргалыг түлхээд орон дээр суулгаад дахиад 2 алгадсан. Насанжаргал босоод ирсэн чинь Отгонбилэг түлхээд ор луу бөгсөөр нь суулгасан. Тэгээд дахиад 2 удаа Отгонбилэг Насанжаргалыг алгадсан. Насанжаргал Отгонбилэгийг хөлөөрөө тийрсэн чинь Отгонбилэг хөлнөөс нь татаад орны урд руу хүчтэй унагасан. Би “хүүе болиоч” гэсэн чинь Насанжаргалыг өргөөд бадушиктай орон дээр шидсэн. Мөн хөл дээр нь Отгонбилэг гараараа цохиод байсан. “Та нар болиоч, гай болов, наад хүн чинь танай ах дүү нар намайг зодлоо” гээд надад агсан тавина ш дээ, боль” гэж би хэлсэн. Эхнэр нь “наад хүнээ хаячих, одоо болно ш дээ” гэж хэлсэн. Тэгээд Отгонбилэг эхнэр, хүүхдээ дагуулаад гараад явсан. ...Оршуулгын зардлын тооцоо гаргаагүй. Олны хүчээр ажил явдал нь сайхан бүтсэн. Ямар ч байсан Хөдөлмөр халамжийн хэлтсээс 1.000.000 төгрөгийг аваад, мөн Отгонбилэг 900.000 төгрөг, мөн 2 ямааны бүтэн мах өгсөн. Тэгээд оршуулгын зардлын ажиллгаа болчихсон. Одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...Манай өвгөн /амь хохирогч Н.Насанжаргал/ өнгөрсөн жилээс “толгой дүүрээд байна, толгой сонин болоод байна” гэж хэлдэг байсан. Толгой нь байнга өвддөг байсан. Толгой өвдөөд гээд эм авч уудаг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37х/

 

Гэрч Б.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 09-ний өглөө 08 цагийн үед пижигнээд дуу шуу болоод явсан. Сэрээд харсан чинь Насанжаргал гуай зүүн талын орон дээрээс унаж байсан. Энхтуяа гуай хажуу талд нь байсан. Би өндийгөөд харахад Насанжаргал гуай орон дээрээсээ босоод ирсэн. Насанжаргал гуай зүүн талын орон дээрээ хөндлөн дээшээ хажуулдасхийгээд унаж байсан. Насанжаргал гуай унангуутаа өөрөө босоод ирэхэд нь Отгонбилэг баруун чихнийх нь ард хавьд 2 удаа гараа зангидалгүйгээр алгаараа цохьсон чинь хөгшин хүн чинь юу байхав дээ Насанжаргал гуай ор луугаа унасан. Би тэр үед нилээд чанга алгадлаа даа гэж бодож байсан. Тэгээд Насанжаргал гуай эхнэр лүүгээ хараад орон дээрээ өндийгээд суусан. Отгонбилэг “нутгийгаа хараад онгироод байна уу” гэж хэлээд эхнэр хүүхдээ аваад гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42х/

 

Гэрч С.Энхмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 09-ний ...12 цаг өнгөрч байх үед гэртээ ирэхэд Энхтуяа эгч манайд орж ирээд “манай хүнийг Отгонбилэг орж ирээд зодчихлоо” гэж ярьж байсан. Би ч нэг их юм бодоогүй, яасан ийсэн гэж асуугаагүй. Энхтуяа эгч тэгээд гараад явчихсан. ...17-18 цагийн үед Энхтуяа эгч манайд дахиж орж ирээд “Насанжаргал хурхираад байна, чи ороод үзээдэх, би сайн мэдэхгүй байна” гэж хэлсэн. Би гэрт нь ороход Насанжаргал ах зүүн талын орон дээрээ буруу хараад хурхираад унтаж байсан. Би очоод тонгойж л харсан. ...Маргааш нь 10-ны өглөө 10 цагийн үед худаг онгойсны дараа худгаас ус аваад гэртээ ирж байх үед Энхтуяа эгч зам дээр зогсож байсан. “Насанжаргал ухаан алдсан байна” гэж хүн хэллээ, “би түргэн дуудчихлаа” гээд Энхтуяа эгч уйлж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-47х/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2093 дүгнэлтэд: “...Талийгаачид баруун зулайн хатуу хальс доорхи цусан хураа гэмтэл тогтоогдлоо. Энэ гэмтэл нь мохоо зүйлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Шинжилгээгээр талийгаачид баруун уушгины доод, зүүн дээд дэлбэнгийн хатгаа саарал элэгжих үедээ болон идээт мэнэн тархины буглаа өвчтэй байна. Эмнэлэгт 12 хоног эмчлэгдсэн тул согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тогтоосонгүй. Талийгаач баруун зулайн хатуу хальс доорхи цусан хураа гэмтэл шинэ гэмтэл байна. Талийгаач нь идээт мэнэн ба баруун уушгины доод, зүүн дээд дэлбэнгийн хатгаа, өвчтэй байсан ба энэ өвчин нь үхэлд хүргэжээ. Цус нь 3-р бүлэг байна...” гэжээ. /хх-ийн 59-60х/

 

            Шинжээч Ц.Ганболдын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Талийгаачид учирсан баруун зулайн хатуу хальс доорхи цусан хураа гэмтэл нь 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр үүссэн байх боломжтой. Уг гэмтэл мохоо зүйлийн цохих, доргих үед үүссэн. Алгадахад үүсч болно. Хөгшин хүний тархи жижгэрдэг учраас ялимгүй доргилтод хүртэл цусан хураа үүсэж болно. ...Өвчин, гэмтэл хоёр нь хоорондоо холбоогүй. Гэмтэл авсан аваагүй уг өвчин /идээт мэнэн ба баруун уушигны доод, зүүн дээд дэлбэнгийн хатгаа/ нь үхэлд хүргэх байсан...”

            “...Идээт мэнэн ба баруун уушигны доод, зүүн дээд дэлбэнгийн хатгаа 2 өвчин нь тус тусдаа ийм байдлаар хүндэрсэн тохиолдолд 2-уул үхэлд хүргэнэ. Талийгаачид хоёулаа байгаа учраас хоёулаа үхэлд хүргэсэн байгаа юм. Талийгаач анх эмнэлэгт хэвтэх үедээ уушгинд хиржигнүүртэй, амьсгаатсан байсан. 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр цээжний рентгений зурагт хатгааны сүүдрүүдтэй, цэрэнд нь хатгаа үүсгэгч, стафелохокк нян илэрсэн зэргээс үзэхэд талийгаач нь гэмтлийнхээ өмнө уушигны цусан хатгаагаар өвчилсөн байсан. Хатгаа нь даарч, хөрөх, ханиадны хүндрэл зэргээс үүсдэг. Гэмтлийн эмнэлгийн эмч нар толгойн  гэмтийг 1-рт буюу түрүүлж бичээд үхэлд  хүргэсэн идээт мэнэн, уушгины хатгааг  дараагаар нь  тавьсан байгааг хэлж байгаа юм. Үхлийн шалтгаан бол идээт мэнэн, уушгины хатгаа,  тархины гэмтлийг оношилж  мэс засал  хийж эмчилсэн байсан тул  энэ нь үхлийн шалтгаан болоогүй. ГССҮТ-ийн эмч нар  оношоо зөв тогтоож зөв эмчилсэн энэ талаар  өвчний түүхэнд тодорхой бичсэн байсан. Тухайлбал, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрүүдэд гуурсан хоолойг дурандаж  уушгинаас  идээг нь соруулж авсан,  энэ нь хатгааны  эсрэг эмчилгээ байгаа юм. Хэвтсэний  маргааш нь  цээжний рентген зургаар хатгааны оношоо баталсан...” гэсэн мэдүүлгүүд /хх-ийн 63-64, 65-66х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12885 дүгнэлтэд: “...Ж.Нын биед тархины баруун тал бөмбөлгийг хамарсан хатуу хальсан доорх цусан хурааг авах мэс заслын дараах байдал /2017.10.10./, тархи дарагдал, зүүн өвдөг, шилбэнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэжээ. /хх-ийн 68х/

 

Шүүгдэгч Ц.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 09-ний өглөө 07 цаг өнгөрч байх үед би эхнэр Цэнд-Аюуш, 4
настай охин Номинсувдын хамт Насанжаргал ахынд орсон. Насанжаргал унтаж
байсан, эхнэр Энхтуяа нь гал дээрээ цай чанаад байсан. Би “хүүхдээ үлдээгээд явъя, эхнэр бид хоёр ажилдаа явлаа” гэж хэлсэн. Тэгтэл Насанжаргал босож ирээд “муусайн гуйлгачингуудын хүүхдийг харахгүй, ах дүүс нь ах дүүсээ л хардаг юм байгаа биз, харахгүй” гэж хэлээд намайг гутлаараа 2 удаа мөр, хөлөн дээр
цохиж авсан. Тэгээд Насанжаргал гуай орныхоо өмнө тавьсан байсан, дээрээс нь 2 хуруу орчим уусан байсан архины шил рүүгээ ухас гээд тонгойсон. Тэгээд
Насанжаргал гуай өөрөө сөгдөөд газар унасан. Насанжаргал гуай согтуу байсан.
Насанжаргал гуай намайг өшиглөх гээд ширээгээ өшиглөсөн. Би Насанжаргал гуайг босгох гэсэн чинь намайг хөлөөрөө дахиад 1 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би
Насанжаргал гуайн 2 хөлийг хөлнийхөө завсар хавчуулаад орон дээр нь өргөж
тавьсан. Насанжаргал гуай “хутгална” гээд хэл амаар дайраад байхаар нь би Насанжаргал гуайг алгадсан. Тэгээд би эхнэр хүүхдээ дагуулаад гараад явсан.
Үдээс хойш 16 цагийн үед ирэхэд Насанжаргал гуай унтаж байсан. Би Насанжаргалыг 2 удаа л алгадсан. ...Оршуулгын зардалд 900.000 төгрөг, мөн нэг ямааг 100.000 төгрөгөөр тооцож 2 ширхэг ямаа өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12, 30-32, 33, 34, 135-136, 141-142х/

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Дээрх нотлох баримтуудад үнэлэлт, дүгнэлт өгвөл, “...Талийгаач Ж.Н нь идээт мэнэн ба баруун уушгины доод, зүүн дээд дэлбэнгийн хатгаа, өвчтэй байсан ба энэ өвчин нь үхэлд хүргэсэн” гэх шинжээчийн 2093 дугаартай дүгнэлт /хх-ийн 59-60х/, шинжээч Ц.Ганболдын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад өгсөн “...Өвчин, гэмтэл хоёр нь хоорондоо холбоогүй. Гэмтэл авсан, аваагүй уг өвчин /идээт мэнэн ба баруун уушигны доод, зүүн дээд дэлбэнгийн хатгаа/ нь үхэлд хүргэх байсан. Идээт мэнэн ба баруун уушигны доод, зүүн дээд дэлбэнгийн хатгаа 2 өвчин нь тус тусдаа ийм байдлаар хүндэрсэн тохиолдолд хоёул үхэлд хүргэнэ. Талийгаачид хоёулаа байгаа учраас хоёулаа үхэлд хүргэсэн байгаа юм” /хх-ийн 63-64, 65-66х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр Ж.Нын амь нас хохирсон нь шүүгдэгч Ц.Оийн үйлдэлтэй шалтгаант холбоогүй болох нь тогтоогдсон байна.

            Харин Ж.Нын тархинд үүссэн цусан хураа бүхий хүнд гэмтлийг шүүгдэгч нь учруулсан буюу хохирогчийг удаа дараа алгадах, цохих, түлхэх зэргээр хохирогч руу чиглэн хийсэн үйлдэл хийснээс үүдэн үүссэн нь шинжээчийн дүгнэлтүүд, шинжээч Ц.Ганболдын мэдүүлэг, хохирогчийн төлөөлөгч Ц.Энхтуяа, гэрч  нь Б.Бат-Эрдэнэ нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгч Ц.Оийг тус хэргийг санаатай үйлдсэн гэж дүгнэсэн болно.

 

Иймд шүүгдэгч Ц.Оийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Ц.О нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 128х/-аар тогтоогдлоо.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

            Шүүгдэгч Ц.О нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан  нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

            Харин шүүгдэгч Ц.О нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн асуудал дээр маргаагүй, хохирлыг төлсөн байх тул Ц.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэх боломжтой гэж үзэж, улмаар түүний хувийн болон ар гэрийн байдал, тухайн хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан тухайн зүйлд оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ялыг оногдуулахаар шийдвэрлэв.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Энхтуяа нь “шүүгдэгчээс 900.000 төгрөг, 2 ширхэг ямаа авсан, шүүгдэгчээс цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй” гэх тул шүүгдэгч Ц.Оийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

  

Шүүгдэгч Ц.О нь 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 2 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцов. /хх-ийн 77х/

            Энэ хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тэмдэглэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Ц.От холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх  заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Оийг 1 /нэг/  жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.От оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оийн цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

 6. Шүүгдэгч Ц.Оийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ц.Оийг энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогчид давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.            

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ялтан Ц.От урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.АЛТАНЦЭЦЭГ

 

 

                                             ШҮҮГЧИД                             Л.БААТАР

 

 

                                                                                           Б.ДАШДОНДОВ