Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2024/ДШМ/146

 

  

 

 

2024            01              25                                         2024/ДШМ/146

 

Х.Д, Т.Э нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Итгэл,

иргэний нэхэмжлэгч, хариуцагч Д.Ц,

хохирогч Д.А,

шүүгдэгч Х.Д, түүний өмгөөлөгч Х.Даваахүү,

шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгч  Г.Оюунцэцэг,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/1343 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний нэхэмжлэгч Д.Ц, шүүгдэгч Х.Дий өмгөөлөгч Х.Даваахүү нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Х.Д, Т.Э нарт холбогдох эрүүгийн 2303 00242 0229 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

0000000 Э, 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын механик инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр хоёр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлааст 00 дүгээр гудамж 0000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:000000000/,

00000000 Д, 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Зүүн баян уул 00 дугаар гудамж 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:00000000000/,

Шүүгдэгч Т.Э нь 2023 оны 04 дүгээр 08-ны өдрийн 10 цаг 50 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Гүнтээс Төв аймгийн Батсүмбэр сум руу эргэх уулзварт Toyota Highlander маркийн 00-00 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа,

Шүүгдэгч Х.Д нь 2023 оны 04 дүгээр 08-ны өдрийн 10 цаг 50 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Гүнтээс Төв аймгийн Батсүмбэр сум руу эргэх уулзварт Nissan Note маркийн 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа тус тус  хөДий аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас харилцан мөргөлдөж Toyoa Highlander маркийн 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч Д.А-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Х.Д, Т.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э, Д-ийг нарыг тус бүр авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүрэлхүүгийн Д, Төмөрийн Э нарт тус бүр 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган / төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Х.Д-өөс нийт 9.707.850 /есөн сая долоон зуун долоон мянга найман зуун тавин/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ад 2.323.850 /хоёр сая гурван зуун хорин гурван мянга найман зуун тавин/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Д.А-т 150.000 /нэг зуун тавин мянган/ төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын сангийн төрийн санд 169.000 /нэг зуун жаран есөн мянган/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Т.Эд 7.065.000 /долоон сая жаран таван мянган/ төгрөгийг тус тус олгож, Т.Э-аас нийт 5.445.350 /таван сая дөрвөн зуун дөчин таван мянга гурван зуун тавин/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.А-д 2.323.850 /хоёр сая гурван зуун хорин гурван мянга найман зуун тавин/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Д.А-т 150.000 /нэг зуун тавин мянган/ төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын сангийн төрийн санд 169000 /нэг зуун жаран есөн мянган/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Д.Ц-д 2.802.500 /хоёр сая найман зуун хоёр мянга таван зуун /төгрөгийг тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.А-гийн 2023.05.05-аас хойших эм тариа эмчилгээндээ зарцуулсан төлбөр нэхэмжилсэн болон сэтгэл санааны хохирол нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Д.А нь баримтаа бүрдүүлэн шүүхээс гэм буруутайд тооцсон этгээдүүдээс жич нэхэмжлэх эрхтэйг зааж, шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ялыг, хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Х.Дий өмгөөлөгч Х.Даваахүү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Зам тээврийн осол гарсан шалтгаан нөхцлийг тогтооход чухал нотлох баримтууд болох хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем зураг, фото зургийн үзүүлэлтүүдээс үзэхэд Х.Д эсрэг хөДтэй хоёр эгнээ замаар баруун гар тийшээ эргэх үйлдэл хийх үед Х.Д явах ёстой эгнээг хааж эсрэг урсгалыг сөрж хөД үйлдсэн Т.Э замын хөДий дүрмийн 10.8-ыг болон 11.3-т заасныг зөрчсөнөөс болж осол гарсан үндсэн шалтгаан болсон. Хоёр тээврийн хэрэгслийн хөДий чиглэл огтлолцох А цэгийг зэрэг нэвтрэх боломжгүй тул замын хөДий дүрмийн 1.2 дугаар зүйлийн 16 болон 1.2 дугаар зүйлийн 11-д зааснаар нэвтрэх дарааллыг тогтоосон байдаг. Энэ дүрэмд зааснаар Х.Д нь давуу эрхтэй, Т.Э зам тавьж өгөх байсан. Иймд Х.Дийг гэм буруугүйд тооцож, иргэний нэхэмжлэлтэй холбоотой 9.707.850 төгрөгийг гаргахаар заасныг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Иргэний нэхэмжлэгч Д.Ц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Миний хүү Х.Д нь зам тээврийн осолд буруугүй гэж үзэж байгаа тул надаас гаргуулсан төлбөрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Х.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“...Өмгөөлөгчийнхөө гаргасан гомдлыг дэмжин оролцож байна. ...” гэв.

Шүүгдэгч Т.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Х.Дий өмгөөлөгч “Замын хөдөлгөөний дүрмийн 1.2 дугаар зүйлийн 1б болон 1.2 дугаар зүйлийн 11-д зааснаар нэвтрэх дарааллыг тогтоосон байдаг.  Энэ дүрэмд зааснаар Х.Д нь давуу эрхтэй” гэж тайлбарлаж байна. Шүүгдэгч Х.Д нь туслах замаар ирж байсан. Мөн тэрээр анхан шатны шүүх хуралдааны явцад шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн. Тухайн үед шүүгдэгч Х.Д нь эсрэг урсгалаар ирж байсан. Баруун болон зүүн талын гэрлэн дохиог өгөөгүй болох нь хэрэгт авагдсан дүрс бичлэгээс харагддаг. Тухайн үед шүүгдэгч Х.Д нь 70км/ц хурдтай явж байсан. Энэ бол осол гарах үндсэн шалтгаан болсон. Давж заалдах гомдлыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Т.Э-ийн  өмгөөлөгч Г.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....Миний үйлчлүүлэгч давж заалдах гомдол гаргасан боловч гомдлоосоо татгалзсан. Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Э нь гэм буруугийн асуудлаар маргадаггүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Шинжээчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй. Тухайн ослыг камерын бичлэгээр бэхжүүлж авсан байдаг. Камерын бичлэгээс үзэхэд шүүгдэгч Х.Д нь эргэх үйлдэх хийх гэж байгаа эсэх нь тодорхойгүй байдаг. Ямар нэгэн дохио өгөөгүй бөгөөд маш хурдтайгаар ирж миний үйлчлүүлэгч Т.Эы тээврийн хэрэгслийг мөргөсөн. Баруун гар талын хөвөө рүү шахаж явж, дүрэм зөрчсөн нь осол гарах гол шалтгаан болсон. Шинжээчийн дүгнэлтийг хуульд нийцсэн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Д.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн осол нь 2023 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр гарсан. Би тухайн үед жолоочийн хажуу талд зорчин явж байсан. Харин манай нөхөр төв замаар жолоо барьж байсан. Харин шүүгдэгч Х.Д нь туслах замаар явахдаа 2 эгнээнээс маш хурдтай ирсэн. Уг ослоос болж миний биед маш их гэмтэл учирсан бөгөөд 9 сарын хугацаанд огт эдгээгүй. Мөн надад ямар ч хохирол, төлбөр төлөөгүй. Шүүгдэгчийн өмгөөлөгч нь хүртэл хохирогчид хохирол, төлбөр өгч болохгүй гэж зөвлөдөг. Шүүгдэгч Х.Дий үйлдлээс болж осол гарсан. Мөн шүүгдэгч Х.Д нь тухайн үед 70км/ц хурдтай явж байсан гэдэг боловч 100км/ц хурдтай явж байсан. Би тухайн үед шүүгдэгч Х.Дий тээврийн хэрэгслийг 2 дугаар эгнээнээс маш хурдтай ирж байхыг харсан. Энэ үед нөхөр минь тухайн тээврийн хэрэгслээс бултахын тулд шугам давсан байхыг үгүйсгэхгүй. Хэрэв шүүгдэгч Х.Д нь баруун тал руу эргэж гэж байсан бол баруун гар талын дохиогоо өгөх ёстой байсан. Осол гарсны дараа шүүгдэгч Х.Д нь машинаасаа буухдаа мансуурсан, эсхүл согтуу мэт үйлдэл гаргаж байсан. Хэрэгт авагдсан камерын бичлэгээс үзвэл шүүгдэгч Х.Д нь маш хурдтай ирж мөргөсөн байдаг. Өчигдөр би хагалгаанд орсон бөгөөд биеийн байдал маш хүнд байна. Одоо хүртэл эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. ...” гэв.

Прокурор П.Итгэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Тухайн осол гарах болсон шалтгааныг мөрдөгчийн магадлагаа болон шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Шинжээчийн дүгнэлтээр 2 жолооч хоёулаа буруутай болох нь тогтоогдсон. Нэг нь урсгал сөрсөн, нөгөөдөх нь уулзвар дээр баруун гар тийшээ эргэхдээ баруун гар тал руу шахаагүй. Үүний улмаас 2 тээврийн хэрэгсэл мөргөлдсөн. Замын хөДий дүрэмд “замууд нэг түвшинд огтолцсон бэлчрийг уулзвар гэнэ” гэж тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, 2 автомашин нэг цэгт уулзах боломжтой цэгийг ойлгоно. Уулзвар дээр эгнээ гэсэн байдал алдагддаг. Учир нь, автомашинууд нэгнийхээ зорчих хэсгийг дайрч өнгөрдөг учраас эгнээ гэсэн байдлаар ойлгох боломжгүй. Зүүн гар тийшээ эргэж байгаа буюу буцаж яваа тээврийн хэрэгслийг баруун гар талдаа өнгөрөөх ёстой. Өөрөөр хэлбэл, автомашинууд хоорондоо шүргэлцэхгүйгээр хоорондын зай барина гэсэн дүрмийг баримталж тухайн уулзварыг нэвтрэх ёстой. Энэ талаар гарсан шинжээчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь :

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчээс гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар тухайн шүүгдэгч нарт холбогдох хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа болон тус хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн эсхүл оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэж үзэх  үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.        

2. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны тал, оролцогч нарын эрхийг хангасан байхаас гадна шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтын эх сурвалж болон оролцогч, талуудын санал, дүгнэлтийг бүх талаас нь бодит байдлаар шалгаж, үнэлсэний үндсэн дээр шүүгдэгч Х.Д, Т.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Тодруулбал, шүүгдэгч Т.Э нь 2023 оны 04 дүгээр 08-ны өдрийн 10 цаг 50 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Гүнтээс Төв аймгийн Батсүмбэр сум руу эргэх уулзварт Toyota Highlander маркийн 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа,

шүүгдэгч Х.Д нь 2023 оны 04 дүгээр 08-ны өдрийн 10 цаг 50 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Гүнтээс Төв аймгийн Батсүмбэр сум руу эргэх уулзварт Nissan Note маркийн 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа тус тус  хөДий аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас харилцан мөргөлдөж Toyoa Highlander маркийн 96-68 УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч Д.А-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь :    

- хохирогч Д.Агийн: “...Toyota Highlander” загварын 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгслээ манай нөхөр Э жолоодоод явж байсан ба Батсүмбэрээс Гүнт рүү эргэдэг уулзварт ирж, уулзвараар зүүн гар тийш эргэх дохиогоо өгөөд зөөлөн явж байсан. Тэгтэл тухайн уулзварт байрлах шатахуун түгээгүүрийн газраас цагаан өнгийн жижиг суудлын тээврийн хэрэгсэл их хурдтай гараад ирэх шиг болсон. Тэгээд юу болов гэхийн зуургүй тэр цагаан өнгийн машин манай машиныг уулзвар дээр мөргөсөн. ...” гэх мэдүүлэг /1хх-19/,

- иргэний нэхэмжлэгч Д.Аийн:..тухайн үед тээврийн хэрэгслийг найз Х.Д жолоодоод би, М.Г, У.Н бид гүнтийн замаар явж байгаад Батсүмбэр эргэх уулзварт ирсэн, урд талаас машин гарч ирээд, Х.Д тухайн уулзвараар баруун гар тийш эргэх гэж байгаад мөргөлдсөн...Тухайн үед Д 70 орчим км цагийн хурдтай явж байсан байх, яг яаж мөргөлдсөнийг мэдэхгүй байна. Гэнэтхэн л мөргөлдчихсөн...” гэх мэдүүлэг /хх-32/,

- шинжээчийн дүгнэлт : хохирогч Д.Агийн эрүүл мэндэд баруун атгаал ясны далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учирсан.../1хх 63-64/,

- техникийн шинжээчийн дүгнэлт : Toyota Highlander маркийн 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Т.Э нь Замын хөДий дүрмийн 10.8.а-р заалт “...уулзвар, ...-аас гарахдаа тухайн орж буй зорчих хэсгийн эсрэг урсгалыг сөрөхгүйгээр үйлдлийг гүйцэтгэнэ” гэснийг зөрчсөн байна. Nissan Note маркийн 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Х.Д нь Замын хөДий дүрмийн 10.8.в-р заалт “Жолооч уулзвар ...-аар нэвтрэхдээ... баруун гар тийш нэвтрэх үйлдлийг  зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явж гүйцэтгэнэ”, 12.1-р заалт  “Жолооч... замын...нөхцөл, хөДий дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг...тохируулан сонгож явна” гэснийг тус тус зөрчсөн байна. Тухайн тээврийн хэрэгслүүдийг жолоодож явсан жолооч Х.Д, Т.Э нь тус тус Замын хөДий дүрмийн заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна /1хх-126-127/,

- зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлт /1хх-3-11/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-13/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон байна.  

Тухайн нотолгооны эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай, эх сурвалжаа харилцан нотолсон буюу эргэлзээгүй байх шалгуурт нийцсэн байх тул шүүгдэгч нарын үйлдсэн “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан” гэмт хэргийн шинж хангагдсан байна.    

Тус хэрэгт шинжээч нар дүгнэлт гаргахдаа тус тус тусгай мэдлэгийнхээ хүрээнд Шүүх шинжилгээний болон ХөДий аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Замын хөДий дүрэм зэрэгт заасан үндэслэл, шалгуурт тулгуурласан байх тул шинжээчийн дүгнэлтүүдийг  үгүйсгэн няцаах  үндэслэлгүй.     

Замын хөДий дүрэм нь Замын хөДий аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт зааснаар тус хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт бөгөөд тус шүүгдэгч нарын хувьд хэн аль нь хүний амь бие, эрүүл мэндэд ноцтой аюул учруулж болох автотээврийн хэрэгслийг жолоодон замын хөДд оролцохдоо Замын хөДий дүрмээр хүлээлгэсэн үүргээ биелүүлэх ёстой тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн хүрээнд үйлдсэн, тэдний үйлдлийг цагаатгах үндэслэл тогтоогдоогүй байна.

Өөрөөр хэлбэл, Nissan Note маркийн 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Х.Дий Замын хөДий дүрмийн 10.8.в, 12.1-р заалт, Toyota Highlander маркийн 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Т.Э нь Замын хөДий дүрмийн 10.8.а заалтыг тус тус зөрчсөн болгоомжгүй үйлдлүүд нь хүний амь бие, эрүүл мэндэд ноцтой аюул учруулж болох эрсдлийг тус тус бууруулах бус харин ихэсгэх үндсэн шалтгаанууд болсон, хэрэв тэдний аль нэг нь гэм буруугийн хувьд болгоомжгүй хандсан үйлдэл хийгээгүй бол хохирогчийн эрүүл мэндэд тухайн үед хохирол учрахааргүй байсан нь тогтоогдсон байх тул шүүгдэгч тус бүрийн “Замын хөДий дүрэм зөрчсөн” үйлдлүүд ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирлын хооронд нийлмэл шалтгаант холбоо, обьектив хамаарал тогтоогдсон гэж үзнэ.

Шүүгдэгч тус бүр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх нь хуулиар баталгаажуулсан тэдний эрхэд хамаарах ба тус эрхийг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд тухай бүр танилцуулсан, зөрчигдөөгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.         

Иймд Х.Дд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар гаргасан иргэний нэхэмжлэгч Д.Ц, шүүгдэгч Х.Дий өмгөөлөгч Х.Даваахүү нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.        

3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах энэхүү шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл,  хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд  хамаарна.         

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д, Т.Э нарт тус бүр 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа харгалзвал зохих хууль зүйн үндэслэл, журмын талаар дүгнэсэн байх тул шүүгдэгч нарт хүлээлгэсэн торгох ял, түүний хэмжээ нь тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.        

Дээрх үндэслэлийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/1343 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь :     

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/1343 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, иргэний нэхэмжлэгч Д.Ц, шүүгдэгч Х.Дий өмгөөлөгч Х.Даваахүү нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

           

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

                                    ШҮҮГЧ                                                            Г.ГАНБААТАР