| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лидагийн Одбаатар |
| Хэргийн индекс | 159/2025/0065/З |
| Дугаар | 159/ШШ2025/0069 |
| Огноо | 2025-09-04 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 159/ШШ2025/0069
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:159/2025/0065/3
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Обаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Ц
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газарт холбогдуулан гаргасан,
Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Б/15 дугаар тушаалыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.С, хариуцагч Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын даргын түр орлон гүйцэтгэгч У.Энхбат, гуравдагч этгээд А.Ш, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нар оролцов.
ТООРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ц нь тус шүүхэд “Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Б/15 дугаар тушаалыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1. Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Б/20 дугаар захирамжаар Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томилогдох хүртэлх хугацаанд нэхэмжлэгч Б.Ц-д аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг хариуцуулсан байна.
1.2. Гэтэл Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Б/15 дугаар тушаалаар орон нутгийн өмчит эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр А.Шыг томилж, ажил хүлээлцжээ.
1.3. Нэхэмжлэгч Б.Ц нь Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Б/15 дугаар тушаалыг хууль бус хэмээн маргаж хүчингүй болгуулахаар Төрийн албаны зөвлөлийн Сэлэнгэ аймгийн салбар зөвлөлд хандахад тус салбар зөвлөлийн 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 77 тоот албан бичгээр “...Аймгийн Эрүүл мэндийн даргын 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Б/15 дугаар тушаалыг Төрийн албаны зөвлөлийн Сэлэнгэ аймгийн салбар зөвлөл хянаж хууль бус захиргааны актаар тогтоох, хүчингүй болгох эрхгүй тул захиргааны хэргийн шүүхэд хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.” гэх хариуг ирүүлжээ.
1.4. Дээрх хариуг хүлээж аваад Сэлэнгэ аймгийн Засаг даргад хандахад Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 01/653 тоот албан бичгээр “...Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Б/15 дугаар тушаал нь хууль бус захиргааны акт эсэхийг манай байгууллагаас тогтоох эрхгүй тул энэхүү асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд хандах нь зүйтэй байна.” гэсний дагуу нэхэмжлэгч нь 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргажээ.
Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар түүний үндэслэл:
2.1. Нэхэмжлэгч Б.Ц 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд бүрдүүлбэр ханган ирүүлсэн нэхэмжлэлдээ: "... Б.Ц миний бие Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2013 оноос эхэлж ажилласан бөгөөд 2018 оноос Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар ажилласан болно.
Ийнхүү ажиллаж байх хугацаанд буюу 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Засаг даргын Б/20 дугаар захирамжаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томилогдох хүртэл хугацаанд Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Ц миний биед даргын үүргийг хариуцуулж ажиллаж эхэлсэн.
Гэтэл Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн газрын дарга Ж.Оын 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Б/15 дугаар тушаалаар Аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын эмнэлгийн эрхлэгч А.Шыг шилжүүлэн томилсон болно.
Ийнхүү ажлын хэсэг байгуулж хүчээр ажил хүлээлцэж Ооогийн байдлаар А.Ш нь Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байна.
Иймд, Б.Ц миний бие 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн Сэлэнгэ аймгийн салбар зөвлөлд, 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Засаг дарга нарт “...Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газар түүний дарга Ж.О нь Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Б/20 захирамж хүчин төгөлдөр хэвээр байхад дээд шатны захиргааны байгууллагын шийдвэрийг хууль бусаар зөрчиж тушаал гаргасан. Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газар түүний дарга Ж.О нь Эрүүл мэндийн тухай хуулиар өөрт эрх олгогдоогүй асуудлын хүрээнд тушаал гаргасан...” гэх үндэслэлүүдээр үг тушаалыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан болно.
Гэвч Төрийн албан зөвлөлийн Сэлэнгэ аймгийн салбар зөвлөлөөс 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 77 тоот албан бичгээр, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 011653 дугаар албан бичгээр тус тус "Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Б/15 дугаар тушаалыг хууль бус захиргааны акт эсэхийг манай байгууллагаас тогтоох боломжгүй, Захиргааны хэргийн шүүхэд хандах нь зүйтэй" гэх ижил агуулгатай хариу ирүүлсэн болно.
Иймд, Нэхэмжлэгчийн зүгээс Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын даргын Б/20 дугаар тушаалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:
Нэг. Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлд Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын бүрэн эрхийг зааж өгсөн. Уг хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт "Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нь тухайн шатны Засаг даргатай зөвшилцөж, харьяа Нэгдсэн эмнэлгээс бусад эрүүл мэндийн байгууллагын даргыг хууль тогтоомжид заасны дагуу томилж, чөлөөлнө” гэж заасан.
Үүнээс үзэхэд Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газарт эрүүл мэндийн байгууллагын даргыг хуульд заасны дагуу томилж, чөлөөлөх эрх хуулиар олгогдсон хэдий ч Нэгдсэн эмнэлгийн даргыг томилох, чөлөөлөх эрх хуулиар олгогдоогүй болно.
Иймд Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ж.Оын 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Б/15 тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3-т заасан захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан"-д хамаарах учиртай.
Хоёр. Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Б/20 дугаар захирамжаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томилогдох хүртэл хугацаанд Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Ц миний биед даргын үүргийг хариуцуулсан захирамж гарсан байдаг.
Энэхүү захирамжийг Сэлэнгэ аймгийн Засаг даргаас өнөөдрийг хүртэл хүчингүй болгоогүй буюу уг захирамж өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээр байгаа болно.
Мөн Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар нь “эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газар, нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргаас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах"-аар хуульчилсан буюу Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын дээд шатны захиргааны байгууллага нь Сэлэнгэ аймгийн Засаг дарга болно.
Иймд, Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын дарга нь Сэлэнгэ аймгийн Засаг дарга буюу дээд шатны захиргааны байгууллагын хууль ёсны шийдвэр, хүчин төгөлдөр хэвээр байхад, мөн заавал Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа этгээд томилогдсон буюу заавал даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч томилох шаардлагагүй байхад дур мэдэн тушаал гаргаж Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр А.Шыг томилох нь хууль бус юм.
Мөн нөгөө талаараа Б.Ц намайг Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаанд ажил үүрэгтэй холбоотой зөрчил гаргаж байгаагүй, эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байсныг дурдах нь зүйтэй.
Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын даргын Б/15 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-т заасан "захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” нөхцөлд мөн хамааралтай болно.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасны дагуу Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн газрын дарга Ж.Оын 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын эмнэлгийн эрхлэгч А.Шыг шилжүүлэн томилсон Б/15 дугаар тушаалыг “илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.
2.2. Хариуцагчийн төлөөлөгч У.Энхбат 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга, Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч У.Энхбат миний бие аймгийн Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/23 дугаар Захирамжийн дагуу газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байна.
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хариуцагч талд Б.Цын Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 4 дүгээр сарын 09-ний едрийн Б/15 дугаар "А.Шыг аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай" тушаалыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохоор гаргасан нэхэмжлэлийн дагуу дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:
1. Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-т тусгагдсаны дагуу бүх шатны Засаг даргын бүрэн эрхээр тухайн шатны Нэгдсэн эмнэлгээс бусад эрүүл мэндийн байгууллагын удирдлагыг томилох, чөлөөлөх асуудлаар эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөж томилгоожуулна, 12 дугаар зүйлийн 12.2-т Эрүүл мэндийн газрын бүрэн эрхээр аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нь тухайн шатны Засаг даргатай зөвшилцөж, харьяа Нэгдсэн эмнэлгээс бусад эрүүл мэндийн байгууллагын даргыг хууль тогтоомжид заасны дагуу томилж, чөлөөлнө. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нь тухайн шатны Засаг даргатай зөвшилцөж, харьяа Нэгдсэн эмнэлгээс бусад эрүүл мэндийн байгууллагын даргыг хууль тогтоомжид заасны дагуу томилж, чөлөөлнө гэж тус тус заасан.
2. Монгол Улсын Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар бүлгийн 15 дугаар зүйлээр Төрийн болон орон нутгийн өмчит эмнэлгийн удирдлага, зохион байгуулалтыг, 16 дугаар зүйлээр Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, Нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх удирдлага, эрх, үүргийг, Эрүүл мэндийн тухай хуулийн 4 дүгэр бүлгийн 17 дугаар зүйлээр Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, Нэгдсэн эмнэлгийн удирдлага, зохион байгуулалтыг тус тус тусгайлан заасан байдаг.
3. Монгол Улсын Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.30-д Төрийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, орон нутгийн өмчит Нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг аймаг, дүүргийн Засаг дарга шууд батламжилна гэж заасан, тухайн төлөөлөн удирдах зөвлөлийн олон нийтийг төлөөлөх гурван гишүүнийг Эрүүл мэндийн сайдын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/565 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан журмын дагуу сонгон шалгаруулалтыг аймгийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/53 дугаар "Сонгон шалгаруулах хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах тухай" захирамжийн хүрээнд хийж хугацаанд нь нэрсийг хүргүүлсэн.
4. Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 01/398 "Чиглэл хүргүүлэх тухай” албан тоотО Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар дугаар зүйлийн 12.1.4-т заасан харьяалах нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, хяналт тавих гэж заасан хэрэгжилтийг хангуулж ажиллах, төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах хүртэлх хугацаанд удирдлагыг томилох асуудлыг холбогдох хуулийн дагуу шийдвэрлэн ажиллах чиглэлийг өгсөн нь Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.9 дэх заалтад Орон нутгийн өмчит эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 15.1-д заасан шалгуурыг хангасан гишүүнийг дараах байдлаар нэр дэвшүүлнэ.
Иймд холбогдох хууль тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн гаргасан журамд Эрүүл мэндийн газрын дарга нь аймгийн Нэгдсэн эмнэлгийн шууд удирдлагыг сонгох эрх зүйн орчин бүрдээгүй тул нэхэмжлэлд тусгагдсан илт хууль бус захиргааны акт гэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна.” гэжээ.
2.3. Гуравдагч этгээд А.Ш шүүхэд 2025 оны 8 дугаар сарын 08-ны өдөр бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Миний боловсрол, мэргэжлийн туршлагын тухайд 2012 он Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их сургууль, хүний их эмч, 2013 он Дотор судлалын эмч, 2016 он хэт авиан шинжилгээний эмч, 2017 он бөөр судлалын эмч, 2018 он диализ эмчилгээний эмч, 2021-2023 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд Эрүүл мэндийн бОлого, удирдлагын чиглэлээр магистр, 2024 он Удирдлагын академи, Эрүүл мэндийн удирдлагын чиглэлээр мэргэшүүлэх сургалт, Төрийн албаны ерөнхий шалгалт өгч, нөөцөд бүртгэгдсэн.
Эрүүл мэндийн салбарт 15 жил, үүнээс 12 жил удирдах албан тушаалд, Жавхлант сумын Эрүүл мэндийн төвийн даргаар ажилласан туршлагатай.
Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 01/398 тоот чиглэл, Авлигатай тэмцэх газрын 2025 оны 4 дүгээр сарын 9-ний 05/6717 тоот албан бичгийн дагуу, мөн Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын даргын Б/15 тоот тушаалаар Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон.
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 заалтыг бүрэн хангасан. "Нэгдсэн эмнэлгийн дарга нь эрүүл мэндийн салбарт 10-аас доошгүй жил ажилласан, удирдах ажилтан 5-аас доошгүй жил ажилласан байх” гэж заасан.
Би энэхүү шаардлагыг бүрэн хангасан бөгөөд төрийн албаны нөөцөд бүртгэлтэй тул Аймгийн Засаг дарга болон Эрүүл мэндийн газрын даргын шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэн уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.
2.4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “.... Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь нэхэмжлэгч Б.Ц нь Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2013 оноос хойш ажиллаж амьдарч, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар 2018 оноос эхэлж ажилласан. Ийнхүү ажиллах хугацаандаа 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Засаг даргын Б/20 дугаартай захирамжаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогдох хүртэл хугацаанд даргын үүргийг хариуцуулж шийдвэрлэсэн. Уг аймгийн Засаг даргын захирамж нь өмнөх аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргыг чөлөөлсөн байгаа юм. Гэтэл Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн дарга Ж.О нь маргаан бүхий Б/15 дугаар тушаалаар Нэгдсэн эмнэлгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын эмнэлгийн эрхлэгч А.Шыг томилсон. Ийнхүү ажлын хэсэг байгуулж, нэхэмжлэгчийн ажлыг хүчээр хүлээлгэж авсан. А.Ш нь Ооогоор Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байна. Нэхэмжлэгч Б.Ц нь 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн Сэлэнгэ аймгийн салбар зөвлөлд, 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Засаг даргад тус тус дээрх маргаан бүхий акттай холбогдуулан гомдлууд гаргасан. Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ж.О нь аймгийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Б/20 дугаар захирамж хүчин төгөлдөр хэвээр байхад дээд шатны захиргааны байгууллагын шийдвэрийг хууль бусаар зөрчиж тушаал гаргалаа. Эрүүл мэндийн тухай хуулиар өөрт олгогдоогүй бүрэн эрхийн асуудлаар тушаал гаргалаа гэх үндэслэлүүдээр хүчингүй болгуулахаар тус тус урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийсэн. Гэтэл Төрийн албан зөвлөл, аймгийн Засаг даргаас Б/15 дугаар тушаалыг хууль бус захиргааны акт болохыг манай байгууллагаас тогтоох боломжгүй, захиргааны хэргийн шүүхэд хандах нь зүйтэй гэх агуулгатай албан бичиг ирүүлсэн учраас шүүхэд нэхэмжлэлийг гаргасан. Маргаан бүхий Б/20 дугаартай захирамжийг нэхэмжлэгч дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Маргаан бүхий тушаал нь Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлд аймаг, нийслэлийн засаг даргын бүрэн эрхийг зааж өгсөн. Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нь тухайн шатны засаг даргатай зөвшилцөж, харьяа Нэгдсэн эмнэлгээс бусад эрүүл мэндийн газрын даргыг хууль ёсны дагуу томилж, чөлөөлнө” гэж байгаа. харьяа Нэгдсэн эмнэлэг буюу аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаас бусдыг нь томилж, чөлөөлөх эрх хуулиар олгогдсон. Тиймээс харьяа Нэгдсэн эмнэлгийн газрын даргыг томилж, чөлөөлж байгааг Эрүүл мэндийн тухай хуулийг зөрчиж гаргасан илт хууль бус захиргааны акт гэж үзэж байна. Эрүүл мэндийн газрын дарга нь Нэгдсэн эмнэлгийн удирдлагыг томилж, чөлөөлөхдөө Аймгийн Засаг даргатай зөвшилцсөн талаар баримт хэрэгт байхгүй, зөвшилцсөн талаар дурдаагүй байгааг хэлэх нь зүйтэй. Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн газрын дарга нь хуулиар олгогдоогүй эрх хэмжээг эдэлсэн. Иймд бүхий захиргааны тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэдэгт хамаарч байгаа учраас илт хууль бус захиргааны акт гэж үзэж байна. Аймгийн засаг даргын Б/20 дугаар захирамжаар Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг Б.Ц хүлээсэн байдаг. Уг захирамжийг Аймгийн Засаг дарга өнөөдрийг хүртэл хүчингүй болгоогүй бөгөөд хүчин төгөлдөр хэвээр байгаа юм. Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар нь хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Засгийн газар, нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргын шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэрт зохион байгуулахаар хуульчилсан. Аймгийн Эрүүл мэндийн газрын дээд шатны захиргааны байгууллага нь Засаг дарга мөн. Аймгийн засаг дарга буюу дээд шатны захиргааны байгууллагын захирамж хэвээр байхад Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа этгээд томилогдсон буюу түр орлон гүйцэтгэгчийг томилох шаардлагагүй байхад дур мэдэн тушаал гаргаж, Нэгдсэн эмнэлгийн түр орлон гүйцэтгэгчийг шинээр томилсон тушаал нь илт хууль бус гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тОорхойлсон. Нэхэмжлэгч Б.Ц нь Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байх хугацаандаа ажил үүрэгтэй холбоотойгоор ямар нэгэн зөрчил гаргаагүй, эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Эрүүл мэндийн газрын даргын маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэж хүсэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн агуулгатай хариу тайлбарыг өгсөн. Гуравдагч этгээд хууль бусаар томилогдсон учраас эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхгүй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т зааснаар илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэв.
2.4. Хариуцагчийн төлөөлөгч Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч У.Энхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүл мэндийн газар нь эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргаж байгаа шийдвэрийг орон нутагт бүх шатны эрүүл мэндийн байгууллага мэргэжил арга зүйгээр хангаж ажиллах үүрэгтэй. Аймгийн Засаг даргаас өгсөн чиглэлийн тухайд Эрүүл мэндийн газраас төлөөлөн удирдах зөвлөлд орох хүнийхээ нэрийг баталгаажуулаад аймгийн Засаг даргад хүргүүлбэл төлөөлөн удирдах зөвлөл батлах бэлэн болсон байгаа юм. Бүрэлдэхүүн нь болсон байсан учраас аймгийн Засаг даргын чиглэл хүргүүлэх албан бичиг нь холбогдох Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуульд заасан эрүүл мэндийн газрынхаа чиг үүргээ хэрэгжүүлж ажиллах чиглэл хүргүүлсэн. Мөн аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй холбоотой асуудлууд гарч ирсэн учраас дотоО хяналт, шалгалтаа тогтмол хийж, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх талаар хангаж ажилла гэсэн утгаар чиглэл өгсөн гэж ойлгож байна. Эрүүл мэндийн газрын дарга, аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдлагыг томилох ямар ч эрх зүйн үндэслэлгүй. Тийм учраас нэхэмжлэгч талаас гаргасан захиргааны акт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Хариу тайлбараа хугацаанд нь шүүхэд хүргүүлсэн.” гэв.
2.5. Гуравдагч этгээд А.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Удирдлагыг яагаад солих болсон шалтгаан чухал байсан юм. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэг эхийн эндэгдлээр 1 дүгээрт, өр авлагаараа 1 дүгээрт жагсаж байна. Энэ нөхцөл байдлыг үндэслэн Аймгийн засаг дарга чиглэл хүргүүлж, чиглэлдээ “эмч, эмнэлгийн ажилтын нийгмийн баталгаа хангагдахгүй байна. Төлөөлөн удирдах зөвлөл байгуулагдах хүртэл энэ асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэ” гэх агуулгатай үүрэг чиглэл өгсөн гэж ойлгосон. Аймгийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Б/20 дугаар тушаалын 5 дахь заалтад “дараагийн Нэгдсэн эмнэлгийн даргыг түр орлон гүйцэтгэгч томилогдох хүртэл хугацаанд Б.ЦО түр хариуцуулсугай” гэж гарсан. Миний хувьд хэн ч хохирсон гэж харахгүй байна. Учир нь, түр хариуцаж байгаа ажлыг дараагийн түр орлон гүйцэтгэгч хуульд нийцүүлэн томилогдсон. Монгол Улсын нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Эрүүл мэндийн тухай хуулийг миний хувьд тОорхой хэмжээгээр судалж үзсэн. Би болон Нэгдсэн эмнэлгийн дарга, сумын иргэдийн дарга, төрийн албан хаагч нь Төрийн албаны тухай хуулиар төсвийн шууд захирагч. 21 аймгийн хэмжээнд гэхээр Ооогийн байдлаар 5 аймаг нь Төлөөлөн удирдах зөвлөлтэй, бусад аймгууд нь аймгийн Засаг даргатайгаа зөвлөлдөж байгаад яам эрх хэмжээний дагуу томилдог. Бусад аймгууд нь дийлэнхдээ Эрүүл мэндийн газар, Засаг даргатайгаа зөвшилцөж томилсон байдаг. Тийм учраас манай өмгөөлөгчийн зүгээс төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатаас тОруулъя гэсэн юм. Өнөөдрийн нөхцөл байдал үүсэж байгаа гол асуудал нь манай эмнэлгийн тусламж үйлчилгээ цалгардсан, өр авлагад орсон, Төсвийн тухай хууль зөрчигдсөн. Б.Ц болон Ооогийн нягтлан бОох бүртгэлийн ажилтан хэрэг үүссэн, Авлигатай тэмцэх газраас шалгалт ирсэн, аудит орсон бөгөөд зөрчлүүд илэрсэн. Эдгээр нөхцөл байдлыг урьдчилан дүгнэж, удаа дараа асуулга, тОруулга хийгээд болохгүй болоО би томилогдсон гэж ойлгож байгаа. Гэхдээ би түр томилогдсон учраас төрийн албыг хашиж болно гэж ойлгож байна. Тэгэхээр нэхэмжлэгч болон хариуцагчийн гаргаж байгаа тайлбарыг дэмжихгүй байна. Өнөөдрийн байдлаар Нэгдсэн эмнэлгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр томилох шаардлагыг аймгийн хэмжээнд хангасан ганц хүн гэж ойлгож байгаа. Төрийн албаны ерөнхий шалгалт өгсөн, төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд байгаа. 2020 онд н.Оргил даргыг байхад Төлөөлөн удирдах зөвлөл байгуулагдаж байсан. 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр цуцалж, дараагийн төлөөлөн удирдах зөвлөлийн олон нийтийн төлөөллийн гурвыг сонгон шалгаруулж, захирамжлаад баталсан. Дараа нь сонгон шалгаруулалтыг явуулахгүй байж байгаад энэ оны сүүлээр төлөөлөн удирдах зөвлөлийн дотоОын гурвыг, төрийг төлөөлөх гурвыг сонгон шалгаруулсан байдаг. Өнөөдрийг хүртэл Засаг дарга батламжлаагүй, үйл ажиллагааг нь явуулаагүй. Үүнтэй ямар нэгэн ашиг сонирхол үүссэн гэж ойлгож байгаа. Тийм учраас би бүр томилогдоогүй, түр томилогдсон. Төлөөлөн удирдах зөвлөл байгуулагдах хүртэл хугацаанд түр томилогдсон. Засаг даргын Б/20 дугаар захирамжид Ц.Эрдэнэчимэгийг чөлөөлж, Б.Цыг дараагийн түр орлон гүйцэтгэгч томилогдох хүртэл хугацаанд түр хариуцсугай гэсэн. Түүнээс түр орлон гэж томилоогүй. Дараагийн түр орлон томилогдсон учраас 5 дахь заалт хүчингүй болсон гэдгийг албан ёсоор Засаг даргын Тамгын газраас өгсөн байдаг. Эрүүл мэндийн яамнаас манай Нэгдсэн эмнэлгээс 31 албан хаагч ажлаа хаясан гэж байгаа боловч нэг ч тийм өргөдөл өгөөгүй, Эрүүл мэндийн газарт ч өгөөгүй. Сошиалаар удаа дараа намайг болон Эрүүл мэндийн газрын даргыг гүтгэх оролдлогууд явсан. Үүнтэй холбогдуулан хяналт шалгалт явсан. Харин захиргааны хэргээр шийдэгдэнэ. Ооогийн байдлаар хүчин төгөлдөр байгаа, тамга тэмдгээ авсан бүрэн эрхтэй гэж хэлсэн. Төрийн албан зөвлөлд Эрүүл мэндийн газрын дарга асан Ж.Оын гомдол удахгүй шийдвэрлэгдэнэ гэж бОож байна. Аймгийн Засаг дарга 2 хүний буруутай үйлдэл байхгүй байтал удаа дараа чөлөөлж байгаа асуудал бол эцэслэн шийдвэрлэгдэх байх. Өмгөөлөгчтэйгөө уг хүнээс хариу тайлбар, эсхүл гэрчийн мэдүүлэг авах нь зүйтэй гэж ярилцсан. Энэ хэрэгт миний ойлгож байгаагаар Аймгийн Засаг даргад ч бүрэн эрх байхгүй, Эрүүл мэндийн газрын даргад ч бүрэн эрх байхгүй гэж ойлгож байна. Нутаг дэвсгэрийнхээ хувьд уг хоёр хүн харилцан зөвшилцөөд нутаг дэвсгэртээ зохион байгуулалтыг хийж болно. Улс, аймгийн дунджаар эхийн эндэгдэл болон хүүхдийн эндэгдлээр хамгийн өндөр байгаа. Мөн 3,4 тэрбум төгрөгийн өртэй. 3 жил гаруй өртэй байсан учраас эмч болон эмнэлгийн ажилтны нийгмийн баталгаа хангагдахгүй байгаа юм. Бүхий л нөхцөл байдлууд бүрдсэн учраас намайг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Тийм учраас хууль ёсны шийдвэр байсан гэж үзэж байна.” гэв.
2.6. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 01/398 тоот Эрүүл мэндийн газрын даргад өгсөн чиглэлийн хүрээнд тус дарга томилгооны асуудлыг шийдвэрлэжээ. Уг томилгоо 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Б/15 дугаартай тушаалыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь хэсэгт заасныг баримталсан байна. Энэ нь Эрүүл мэндийн газрын даргын хувьд тушаал шийдвэр гаргах эрхийг хуулиар олгосон байна гэж үзэж байна. Мөн төрийн үйлчилгээний албан тушаал учраас Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлан шийдвэрлэсэн байгаа нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т заасныг баримтлан хэрэгжүүлсэн байна. Эрүүл мэндийн газрын даргын хувьд хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд тухайн асуудлыг шийдвэрлэсэн байх үндэслэлтэй байна. Сэлэнгэ аймгийн Засаг даргын гаргасан маргаан бүхий 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн чиглэл хүргүүлэх тухай 01/398 дугаар албан бичгийг үндэслэсэн нь өмгөөлөгчийн хувьд хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч талаас Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус захиргааны акт гэх байдлаар маргадаг. Илт хууль бус захиргааны акт биш юм. Өмгөөлөгчийн хувьд илт хууль бус захиргааны актад хамаарахгүй гэж үзэж байна. Тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгтэй үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан. Эрүүл мэндийн газрын даргатай холбоотой үйл ажиллагааны асуудлаар хяналт тавих, чиглэл өгөх, тушаал шийдвэр гаргах эрх хуулиар олгогдсон байгаа учраас захиргааны байгууллагын чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэдэгт нийцэхгүй гэж нэхэмжлэгч талаас гаргаж байгаа. Хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд зааснаар утга агуулгын илэрхий алдаатай, бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тОорхойгүй, тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, захиргааны актыг гүйцэтгэх этгээд тОорхой бус, хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, түүнийг бОит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэсэн 7 үндэслэлээр захиргааны актыг илт хууль бус гэж тооцдог. Нэхэмжлэгчийн гаргаж байгаа үндэслэл нь Эрүүл мэндийн газрын даргыг Нэгдсэн эмнэлгийн даргыг томилж, чөлөөлөх эрх байхгүй гэдэг талаар маргаж байна. Гэтэл Нэгдсэн эмнэлгийн даргын хувьд өөрийн харьяалах тухайн нутаг дэвсгэрт байгаа Эрүүл мэндийн газрын даргатай холбоотой асуудлыг бОлогын хувьд болон удирдлагын хувьд бүх асуудлуудыг нь шийдвэрлэх бүрэн эрх олгосон. Засаг даргын хувьд харьяа нутаг дэвсгэрт байгаа эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх байгууллага юм. Тэгэхээр эмнэлгийн тусламж үйлчилгээний асуудлыг Аймгийн Засаг даргын зүгээс Эрүүл мэндийн газрын даргад чиглэл өгч тухайн удирдлагын хүрээнд асуудлыг шийд гэж шийдсэнийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэх боломжгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс мөн захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаа гэж байгаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж байгаа асуудлууд нь тухайн асуудлын талаар тайлбар гаргаагүй гэж үзэж байна. Захиргааны актыг хүлээн авах боломжгүй гэж үзэж байгаа. Учир нь, тухайн чиглэл өгч асуудалдаа Эрүүл мэндийн газрын удирдлагын хувьд Нэгдсэн эмнэлгийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа газарт болж байгаа хүний эрүүл мэнд, амь нас, тусламж үйлчилгээ үзүүлэх асуудалд оролцож байна, энэ тал дээр өр төлбөр үүсэж байна, удирдлагаас зөв шийдвэр гаргахгүй байна гэж анхаарч, эрх шилжүүлэх асуудлыг шилжүүлэх гэж үзсэн байгаа юм. Тэгэхээр захиргааны акт гаргах эрх зүйн суурь шалтгаан нөхцөл болж байгааг хэлмээр байна. Энэхүү байдлыг шүүх анхаарч үзээсэй гэж хэлмээр байна...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч Б.Ц нь Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Б/20 дугаар захирамжаар[1] Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг хариуцан ажиллаж байгаад Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Б/15 дугаар тушаалаар[2] Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр А.Шыг томилсон тул Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажлыг хүлээлгэн өгсөн байна.
2. Нэхэмжлэгч нь Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Б/15 дугаар тушаалыг эс зөвшөөрөн, Эрүүл мэндийн газрын даргад Нэгдсэн эмнэлгийн даргыг томилох, чөлөөлөх эрх хуулиар олгогдоогүй тул маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3-т заасан “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан.”, мөн Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр нэхэмжлэгч Б.Цыг томилсон захирамж хүчин төгөлдөр хэвээр байхад буюу Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томилох шаардлагагүй байхад томилсон нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэх үндэслэлээр маргаан бүхий акт нь илт хууль бус захиргааны актад хамаарч байна гэж маргадаг.
3. Хариуцагч Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч У.Энхбат нь шүүхэд бичгээр, шүүх хуралдаанд амаар гаргасан хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байх тул хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлдэг.
4. Гуравдагч этгээд А.Ш нь “...миний бие тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг бүрэн хангасан, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 07-ний өдрийн 01/398 тоот “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичигт үндэслэн томилогдсон тул Эрүүл мэндийн газрын даргын тушаал үндэслэлтэй.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн маргадаг.
5. Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Төрийн болон орон нутгийн өмчит ... Нэгдсэн эмнэлгийн ... удирдлага, зохион байгуулалт ... холбогдох харилцааг энэ хууль болон Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулиар зохицуулна.” гэж заасны дагуу аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга, орлогчийг томилох, чөлөөлөх асуудлын тухайд Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, энэ хуулийн 16.10-т заасан суман дахь Нэгдсэн эмнэлгээс бусад Нэгдсэн эмнэлгийн удирдлагыг эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл, түүнээс томилсон гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлнэ.”, 17.7-д “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, Нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл нь өмчлөгчийг төлөөлөх гурван гишүүн, тухайн эмнэлгийн хамт олныг төлөөлөх гурван гишүүн, олон нийтийг төлөөлөх гурван гишүүнтэй байна.”, 17.10.5-д “Төлөөлөн удирдах зөвлөл нь эмнэлгийн захирлыг холбогдох журмын дагуу сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх эрхтэй”, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, Нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх удирдлагыг тухайн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлөөс сонгон шалгаруулж томилсон эмнэлгийн захирал хэрэгжүүлнэ.”, 16.2-т “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, Нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.”, Эрүүл мэндийн сайдын 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн А/414 дугаар тушаалаар батлагдсан "Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, Нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журам"-ын 1 дүгээр зүйлийн 1.2-т “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, Нэгдсэн эмнэлгийн захирлыг нээлттэй сонгон шалгаруулна.”, 2 дугаар зүйлийн 2.1-д “Эмнэлгийн захирлын албан тушаалд ажилтныг сонгон шалгаруулах үйл ажиллагааг эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөл зохион байгуулна.” гээд холбогдох сонгон шалгаруулалтын журмыг нарийвчлан тус тус хуульчилжээ.
Өөрөөр хэлбэл аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдлагыг 9 гишүүнээс бүрдэх төлөөлөн удирдах зөвлөл хэрэгжүүлэх бөгөөд зөвхөн төлөөлөн удирдах зөвлөл нь эмнэлгийн захиралыг холбогдох журмын дагуу томилох, чөлөөлөх эрхтэй байна.
6. Нөгөөтээгүүр Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн шатны Нэгдсэн эмнэлгээс бусад эрүүл мэндийн байгууллагын удирдлагыг томилох, чөлөөлөх асуудлаар эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөх бүрэн эрхтэй”, 12 дугаар зүйлийн 12.2-т “Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нь тухайн шатны Засаг даргатай зөвшилцөж, харьяа Нэгдсэн эмнэлгээс бусад эрүүл мэндийн байгууллагын даргыг хууль тогтоомжид заасны дагуу томилж, чөлөөлнө.” гэж зааснаас дүгнэхэд тухайн шатны Нэгдсэн эмнэлгийн даргыг томилж чөлөөлөх бүрэн эрхийг Эрүүл мэндийн газрын даргад холбогдох хууль болон журамд олгоогүй байна.
7. Хэргийн үйл баримтын хувьд тус цаг хугацаанд Нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл байгуулагдаагүй, түүнээс томилогдсон гүйцэтгэх удирдлага томилогдоогүй байсантай талууд маргадаггүй бөгөөд, оролцогчдын тайлбараар нотлогддог. Нэгдсэн эмнэлгийн дарга асан Ц.Эрдэнэчимэг өндөр насны тэтгэвэрт гарах болсонтой холбогдуулан Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Б/20 дугаар захирамжаар Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томилогдох хүртэлх хугацаанд аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг нэхэмжлэгч Б.ЦО хариуцуулан ажиллаж байгаад Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Б/15 дугаар тушаалаар орон нутгийн өмчит эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр А.Шыг томилсон тул Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажлыг хүлээлгэн өгсөн байна.
8. Маргаан бүхий захиргааны акт болох Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Б/15 дугаар тушаалыг гаргахдаа үндэслэсэн албан бичиг болох хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн “Чиглэл хүргүүлэх тухай” 01/398 тоот албан бичигт[3] Эрүүл мэндийн газрын дарга Ж.ОО хандан “... орон нутгийн өмчит эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах хүртэл хугацаанд ... Аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж, удирдлагыг томилох асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэн ажиллахыг чиглэл болгож байна.” гэсэн байх бөгөөд гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Сэлэнгэ аймгийн Засаг даргаас хүргүүлсэн тус үүрэг чиглэлийн үндсэн дээр Эрүүл мэндийн газрын дарга Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томилсон тул хуульд нийцнэ гэж тайлбарладаг.
9. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно, 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна.” гэж тус тус заасан бөгөөд хуулийн энэхүү зохицуулалтын дагуу иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан захиргааны акт нь хуульд заасан үндэслэлд тулгуурлаагүй, эсхүл хуульд огт байхгүй үндэслэл заасан, эрхэд халдах үндэслэл байгаагүй, өөрт эрх олгогдоогүй асуудлаар хуульд байхгүй үндэслэлээр эрх зөрчсөн байхыг ойлгоно.
10. Эрүүл мэндийн тухай хуульд зааснаар Нэгдсэн эмнэлгийн удирдлага гэдэг нь эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл, түүнээс томилсон гүйцэтгэх удирдлага тул дээр дурдсан Сэлэнгэ аймгийн Засаг даргын “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичигт аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдлагыг холбогдох хууль тогтоомжийн дагуу томилох чиглэл хүргүүлснийг шууд Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томилох чиглэл ирүүлсэн гэж ойлгож, Эрүүл мэндийн газрын дарга нь өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар буюу тухайн шатны Нэгдсэн эмнэлгийн даргыг томилох, чөлөөлөх бүрэн эрхийг холбогдох хууль болон тусгайлсан журмаар олгоогүй байхад Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын түр орлон гүйцэтгэгчийг томилсон нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэх илт хууль бус захиргааны актын шинжийг хангаж байна.
Энэ талаар хариуцагчийн төлөөлөгч Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч У.Энхбат хүлээн зөвшөөрдөг бөгөөд маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч буйгаа шүүхэд бичгээр, шүүх хуралдаанд амаар гаргасан тайлбартаа илэрхийлдэг.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” тохиолдлын тухайд нэхэмжлэгч нь Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Б/20 дугаар захирамж хүчин төгөлдөр байхад Нэгдсэн эмнэлгийн даргын түр орлон гүйцэтгэгчийг томилсон нь “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” тохиолдолд хамаарна гэж маргадаг бол гуравдагч этгээд нь Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Б/20 дугаар захирамжаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын түр орлон гүйцэтгэгчийг томилогдох хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг нэхэмжлэгч Б.ЦО түр хариуцуулсан тул А.Шыг Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй, мөн Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Б/20 дугаар захирамжийг хүчингүй болгох шаардлагагүй гэж тайлбарлан маргадаг.
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараахь албан тушаал хамаарна.” 14.1.2.-т “... эрүүл мэнд ... зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал.” гэж зааснаар төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалд хамаарах ба нэхэмжлэгч Б.Ц нь тус албан тушаалыг эрхэлж, хуульд заасан бүрэн эрхийг эдэлж, үүргийг хүлээж байсан бөгөөд маргаан бүхий захиргааны акт гарснаар нэхэмжлэгч нь тус албан тушаалаас чөлөөлөгдөж, гуравдагч этгээд А.Штой ажил хүлээлцсэн үйл баримттай талууд маргадаггүй бөгөөд, талуудын тайлбараар нотлогддог.
Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно.”, 4.4-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна.” гэж тус тус заасан бөгөөд Төрийн албаны тухай хуульд төрийн үйлчилгээний албан тушаалыг түр орлон гүйцэтгүүлэхтэй холбоотой зохицуулалт нарийвчлан тусгагдаагүй ба Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Ажил олгогч нь ажилтантай тохиролцсоноор ажил хослон гүйцэтгүүлэх, эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгүүлэх, ажилтны ажлын цагт багтаан өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгүүлэх, ажлын ачааллыг нэмэгдүүлэх хэлбэрээр ажиллуулж болно.” гэж заасан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлд зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болох үндэслэлд талууд харилцан тохиролцсон, ажилтан нас барсан, хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон, эрх бүхий байгууллага шаардсан, тухайн ажлын байранд өмнө нь ажиллаж байсан хүнийг энэ хуулийн 61.1-д заасны дагуу эгүүлэн авах болсон, ажилтан гэмт хэрэг үйлдсэний улмаас уг ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй, ял оногдуулсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, ажилтан эрх зүйн чадамжгүй болохыг шүүх тогтоосон, өөр ажил, албан тушаалд томилогдсон, сонгогдсон, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан гэх үндэслэлүүд хамаарах бөгөөд маргаан бүхий үйл баримтад нэхэмжлэгч Б.Цын Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас чөлөөлж, уг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох хуульд заасан үндэслэл үүсээгүй байна.
Хэдийгээр гуравдагч этгээд нь хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд “...Өнөөдрийн нөхцөл байдал үүсэж байгаа гол асуудал нь манай эмнэлгийн тусламж үйлчилгээ цалгардсан, өр авлагад орсон, Төсвийн тухай хууль зөрчигдсөн. Б.Ц болон Ооогийн нягтлан бОох бүртгэлийн ажилтан хэрэг үүссэн, Авлигатай тэмцэх газраас шалгалт ирсэн, аудит орсон бөгөөд зөрчлүүд илэрсэн. Эдгээр нөхцөл байдлыг урьдчилан дүгнэж, удаа дараа асуулга, тОруулга хийгээд болохгүй болоО би томилогдсон гэж ойлгож байгаа...” гэх шалтгааныг дурдаж нэхэмжлэгч Б.Цыг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон тухай тайлбарлаж байгааг шүүх хүлээн авах боломжгүй бөгөөд хэргийн үйл баримт буюу нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй гэж үзэв.
Иймд нэхэмжлэгчийн илт хууль бус болохыг тогтоолгохоор тОорхойлсон Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Б/15 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-д заасан үндэслэлд тус тус хамаарч байх тул маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус захиргааны акт гэж тогтоох үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.2, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 17 дугаар зүйлийн 17.4, 17.10.5, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Б/15 дугаар тушаалыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогО хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ОБААТАР