| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лидагийн Одбаатар |
| Хэргийн индекс | 159/2025/0076/З |
| Дугаар | 159/ШШ2025/0070 |
| Огноо | 2025-09-05 |
| Маргааны төрөл | Газар, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 159/ШШ2025/0070
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Одбаатар би, Б.Тгийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргад холбогдох “Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын гомдол шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгож, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/122 дугаар захирамжийн алдааг засаж Б.Тгийн “гавшгай 2 дугаар багийн нутаг дэвсгэр шим худалдааны төв *** тоотод байршилтай Худалдаа үйлчилгээний 1524.2 м2 газар” эзэмших эрхийг сэргээхийг даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэрэгт хариуцагчаас гаргасан тайлбарыг 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг дарга Б.М миний бие нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн А/122 дугаар захирамжийн алдааг засаж иргэн Б.Тд холбогдох “гавшгай 2 дугаар багийн нутаг дэвсгэр шим худалдааны төв *** тоотод байршилтай Худалдаа үйлчилгээний 1524.2 м2 газар эзэмших эрхийг сэргээхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөс үүсэх үр дагаврыг ойлгож танилцсан болно.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Т нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргад холбогдуулан “Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын гомдол шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгож, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/122 дугаар захирамжийн алдааг засаж Б.Тгийн “гавшгай 2 дугаар багийн нутаг дэвсгэр шим худалдааны төв Хөтөл-******* тоотод байршилтай Худалдаа үйлчилгээний 1524.2 м2 газар” эзэмших эрхийг сэргээхийг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа илэрхийлсэн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй, 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу Б.Тгийн “Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын гомдол шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгож, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/122 дугаар захирамжийн алдааг засаж Б.Тгийн “гавшгай 2 дугаар багийн нутаг дэвсгэр шим худалдааны төв Хөтөл-******* тоотод байршилтай Худалдаа үйлчилгээний 1524.2 м2 газар” эзэмших эрхийг сэргээхийг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг дарга хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-67 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.” гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг тайлбарлаж, шүүгчийн захирамжийн үр дагаврыг тайлбарласан болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Тгаас гаргасан “Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын гомдол шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгож, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/122 дугаар захирамжийн алдааг засаж Б.Тгийн “гавшгай 2 дугаар багийн нутаг дэвсгэр шим худалдааны төв Хөтөл-******* тоотод байршилтай Худалдаа үйлчилгээний 1524.2 м2 газар” эзэмших эрхийг сэргээхийг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг дарга хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үүрэгтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ОДБААТАР