Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дамдины Эрдэнэбалсүрэн |
Хэргийн индекс | 188/2019/0290/Э |
Дугаар | 245 |
Огноо | 2019-05-31 |
Зүйл хэсэг | 12.1.2.1., |
Улсын яллагч | А.Оюунгэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 245
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 319 дүгээр шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 21 дүгээр магадлалд “Шүүгдэгч Г.Г-г арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай”, “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 8 жил хорих ял оногдуулсугай” гэсэн өөрчлөлтийг тус тус оруулж, тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН