Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 372

МАГАДЛАЛ

2016.06.02                                         № 372                              Улаанбаатар хот

Т.Мөнхбатад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

          Прокурор М.Мөнгөнсүх,                                        

          Ялтан Т.Мөнхбатын өмгөөлөгч А.Сандагдулам,  

          Нарийн бичгийн дарга Б.Хулангоо нарыг оролцуулан.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Түмэнжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 137А дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Т.Мөнхбат, түүний өмгөөлөгч Д.Барсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудаар 2015 2502 1169 дугаартай Т.Мөнхбатад холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Данайдаг овгийн Төмөрбатын Мөнхбат, 1991 оны 3 дугаар сарын 16-нд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 14 дүгээр гудамжны 564 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УУ91031614/,

Т.Мөнхбат нь согтуугаар Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бүрд” худалдааны төвийн хажууд 2015 оны 6 дугаар сарын 23-ны шөнө 23 цагийн орчим бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрах явцдаа иргэн Э.Солонгын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Т.Мөнхбатад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1. дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т.Мөнхбатыг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх зааснаар Т.Мөнхбатыг 3 жил, 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, түүнд оногдуулсан 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай.” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Т.Мөнхбатад оногдуулсан 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, эдлэх ялын хугацааг 1 жил 3 сарын хугацаагаар тогтоож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Т.Мөнхбат цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, хохирогч Э.Солонго эмчлүүлэхэд гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Т.Мөнхбатаас нэхэмжлэн авах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Ялтан Т.Мөнхбат гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

2015 оны 6 дугаар сарын 23-ны орой 23 цагийн үед 32 тойрог орчимд найз Наранбаяр, Эрдэнэбаяр, Энхжаргал бид 4 уулзаад “Бүрд” худалдааны төвийн ар талын далан дээр нэг шил архи хувааж уусан. Тэгээд Энхжаргал хойд талд эхнэртэйгээ утсаар яриад Наранбаяр, Эрдэнэбаяр бид 3 такси барих гээд зогсож байтал Энхжаргал ирэхгүй удаад байхаар нь Эрдэнэбаяр түүнийг дуудах гээд явсан. Тэгээд удалгүй 2 залуутай зодолдоод зам дээр гарч ирсэн. Би салгах гээд яваад очтол 2 охин намайг хойш нь татаад Солонго гэх охин нь миний нүүр лүү хэд хэд цохисон. Тэгэхээр нь би уурлаад “наад найзыгаа аваач” гэж 2 охинд хэлсэн. Тэгтэл “Бонго” машинтай 3 ах бууж ирээд миний цамцыг доош нь дараад хойд талын хашаа руу чирж аваачин зодсон.

Тэгээд би босч ирээд харахад Ганзориг, Солонго 2 Энхжаргалыг газар хэвтүүлэн зодож байсан. Тэгээд би Ганзоригийг татаад, Солонгыг цохиод Энхжаргалыг босгосон.

Удалгүй цагдаа ирсэн. Миний цохилтоос болж Солонгын биед гэмтэл учирсан болохыг хүлээн зөвшөөрнө.

Би Солонгыг эмнэлэгт үзүүлэх, шинжилгээ хийлгэх, эм тариа авахад нь зориулж 200.000 төгрөг болон таски унааны туслалцаа үзүүлсэн. Хохирогчийн бие одоо зүгээр болсон байгаа.

Харин хохирогч болсон асуудлын талаар анхнаасаа худал мэдүүлэг өгч миний нөхцөл байдлыг хүндрүүлэн гүтгэж байгаад гомдолтой байна. Хохирогч болон гэрчүүд бүх зүйлийг үнэнээр нь мэдүүлсэн бол энэ асуудал өдий болтол ингэж удаж, сунжирч ийм байдалд хүрэхгүй байсан. Надад хэнийг ч зодож, танхайрах санаа зорилго байгаагүй. Тухайн үед би зодооныг салгаж найзыгаа болон өөрийгөө хамгаалах үйлдэл хийж байна гэж бодсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж, бодит байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Ялтан Т.Мөнхбатын өмгөөлөгч Д.Барсүрэн давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх Т.Мөнхбатыг Эрүүгийн хуулийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэж, хүнд ял оногдуулсан буруу шийдвэр гарлаа гэж үзэж байна.

            Т.Мөнхбат нь танхайрах гэсэн ямар ч субьектив талын сэдэлт байхгүй, хувийн сэдэлттэй, хохирогчийн зүй бус үйл ажиллагаа болон хувийн шинж чанартай таарамжгүй харилцааны улмаас түүний нүүрэн тус газар нь цохиж, хөнгөн гэмтэл учруулсан, догшин авирласан зүйл байхгүй, нийгмийн хэв журмыг зөрчөөгүй болох нь хавтаст хэргийн материалаар батлагдаж байгааг анхааран үзнэ үү.

            Иймд дээрх бодит нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, зүйл ангийг өөрчилж “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7.1 дэх хэсэгт зааснаар Т.Мөнхбатад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох заалт бүхий магадлал гаргаж өгнө үү...” гэжээ.

            Ялтан Т.Мөнхбатын өмгөөлөгч А.Сандагдулам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т.Мөнхбат нь гэмт хэргийн учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн, хохирогч давж заалдах шатны шүүх хуралдаанд “гомдолгүй, хохирол барагдуулсан тул хөнгөрүүлж өгнө” гэсэн хүсэлтийг бичгээр гаргаж өгсөн зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэв.

            Прокурор М.Мөнгөнсүх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй зөв гарсан, Т.Мөнхбатад холбогдох хэргийн зүйлчлэл зөв, оногдуулсан ял шийтгэл түүний хувийн байдалд тохирсон, ялтан болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангажээ.

Т.Мөнхбат нь согтуугаар 2015 оны 6 дугаар сарын 23-ны шөнө 23 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бүрд” худалдааны төвийн хажууд бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрах явцдаа иргэн Э.Солонгыг зодож бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

            Хохирогч Э.Солонгын “...Ганзориг, Отгоо бид гурвыг хамт явж байхад тэр залуу дундуур орж Ганзоригийг мөргөсөн. Тэгэхэд Отгоо “яая” гэсэн, Ганзориг “чи эмэгтэй хүнийг яааж байгаа юм бэ” гэхэд нөгөө залуу шууд цохисон. Тэгэхээр нь Отгоо бид хоёр салгах гэтэл хамт явсан залуу хүрч ирээд Ганзоригийг цохисон. Бид нарын хойд талд Базаргүр, Сарангуа нар явж байгаад Базаргүр “юу болоод байна” гээд тэд нар хоорондоо зодолдож, маргалдсан. Мөнхбат гэх залуу Ганзоригийг цохиход нь би салгаж, зууралдаад Мөнхбат гэх залуугийн цээжин хэсгийг нь маажсан. Тэгтэл Сарангуа “битгий наад охиноо цохиорой” гэж хэлээд Базаргүрийн тийш явсан. Тэгтэл Мөнхбат гэх залуу миний хоолойг боож аваад миний нүүр лүү гараараа цохисон. Тэгэхэд нь би хашаа саваад газар унаж, хашааны хаалганы урд ухаан алдаж унасан. Энэ үед хашааны доод хэсгээр нохой гарч ирж миний баруун хөлийг хазсан...”/хх-16-19, 97-98/, 

            Гэрч О.Сарангуагийн “...Ганзоригийг нэг нь хашааны хажууд хоолойг нь боогоод доош нь дарж байсан. Нөгөө нэг залуу нь Солонгоогийн ханцуйнаас нь бариад зогсож байсан. Би Ганзоригийг салгах гээд Солонгоог бариад зогсож байсан залууд хандан “наад охиноо битгий цохиорой” гэж хэлээд Ганзоригийг салгах гэж очоод эргээд хартал Солонгоог бариад зогсож байсан залуу Солонгоог толгойгоор нь хашаа мөргүүлээд хаалга нь онгорхой төмөр хашаа руу чирээд явж байхаар нь Солонгоо дээр яваад очтол Солонгоо 2-3 алхаад ухаан алдаад газарт унасан. Солонгоогийн биед учирсан гэмтлүүдийг Мөнхбат гэх залуу ганцаараа учруулсан. Солонгоог өөр хүн цохиж, зодоогүй. Мөнхбат гэх залуу Солонгоог барьж байгаад толгойгоор нь төмөр хаалга мөргүүлсэн...”/хх-27-28/,

            Гэрч Г.Батзоригийн “...дуудлага мэдээлэл дээр очиход Солонго гэх эмэгтэй зодуулсан ухаангүй байдалтай газарт хэвтэж байсан. Солонгоогийн хамтаар найзууд нь байсан, зодсон гэх талаас 3 залуу байсан...”/хх-103-104/,

            Гэрч Г.Ганзоригийн “...Бид нар бөөнөөрөө такси бариад зогсож байтал нэг танихгүй залуу над дээр ирээд гараараа хоёр удаа зүүн нүд рүү цохисон. Намайг тэр залуугаас Солонго, Сарангуа хоёр салгах гэж байтал намайг цохисон залуу Солонгоог цохиж түлхээд газарт унагаасан. Хаана нь цохисныг хараагүй. Солонгоо газарт унаад ухаан алдсан байсан...”/хх-105-106/,

            Гэрч Ө.Наранбаярын “...Мөнхбат өөрөө надад хэлэхдээ “нэг эмэгтэй нь түлхээд байхаар нь цохисон” гэж хэлж байсан. Мөнхбатын цохисон гэх эмэгтэй газарт унаад хэвтэж байсан...”/хх-117-118/,

            Гэрч Г.Отгоогийн “...Гудамжнаас нэг эрэгтэй гарч ирж байсан ба хамт явж байсан Солонгоогийн найз Ганзоригийг мөрлөөд маргалдсан. Цаанаас нь Мөнхбат гэх залуу найзуудтайгаа гарч ирээд Ганзоригтой маргалдаад зууралдахаар нь би очиж салгасан. Тухайн үед Солонгоог хэн цохиж зодсон талаар хараагүй. Солонгоогийн нүд нь хавдаад, хамар нь мурийсан байсан...”/хх-119-120/,

            Шинжээч эмч М.Отгонбаатарын “...Нохойнд хазуулсан гэх баруун гуяанд шарх, зөөлөн эдийн няцрал гэх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Мөн хамар ясны хугарал, таславчны мурийлт, хүзүүнд цус хуралт, хамар, зүүн хацар, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зодуулахад үүссэн болон нохойнд хазуулсан гэмтлүүд тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...”/хх-116/ гэх мэдүүлгүүд,

            Хохирогч Э.Солонгийн биед “…тархи доргилт, хамар ясны хугарал, тасралтын мурийлт, хүзүүнд цус хуралт, хамар, зүүн хацар, зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун гуянд шарх, зөөлөн эдийн няцралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, баруун гуянд үүссэн шарх, зөөлөн эдийн няцрал нь нохойнд хазуулснаас үүсэх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй…” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9455 дугаартай дүгнэлт/хх-32, 39/,

Мөрдөн байцаалтын туршилт хийх тогтоол/хх-126-127/, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-128-130/ зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Ялтан Т.Мөнхбатын гэм буруу нь тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй.

Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, нийгмийн хор аюулыг харгалзан Т.Мөнхбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв болжээ.

Ялтан Т.Мөнхбат нь “...хохирогч болсон асуудлын талаар худал мэдүүлэг өгч миний нөхцөл байдлыг хүндрүүлсэн, надад танхайрах санаа зорилго байгаагүй, бодит байдлыг харгалзан, хэргийн зүйчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэж өгнө үү...” гэж,  түүний өмгөөлөгч Д.Барсүрэн “...хэргийн зүйчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйл ангиар зүйлчилж, өөрчлөлт оруулж өгнө үү...” гэж тус тус гомдол гаргаж байгаа боловч Т.Мөнхбат нь бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэсэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж хохирогч Э.Солонгийн биед хөнгөн гэмтэл учруулсан болох нь дээр дурдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон, хохирогч Э.Солонгийн давж заалдах шатны шүүх хуралдаанд ирүүлсэн “хохирол гомдолгүй, хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн баримт нь хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хорих ялыг тэнсэж, хянан харгалзах, хэргийн зүйлчлэлийг өөрчлөх боломжгүй гэж үзлээ.

Ялтан Т.Мөнхбатын гэм буруутай эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсээгүй, хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь ялтны гэм бурууд тохирсон, анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байх тул ялтан Т.Мөнхбат, түүний өмгөөлөгч Д.Барсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:          

            1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 137А дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Т.Мөнхбат, түүний өмгөөлөгч Д.Барсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

            2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            М.ПҮРЭВСҮРЭН

                                 ШҮҮГЧИД                                              О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                                                                                Ш.БАТ-ЭРДЭНЭ

МАГАДЛАЛ

2016.06.02                                         № 372                              Улаанбаатар хот

Т.Мөнхбатад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

          Прокурор М.Мөнгөнсүх,                                        

          Ялтан Т.Мөнхбатын өмгөөлөгч А.Сандагдулам,  

          Нарийн бичгийн дарга Б.Хулангоо нарыг оролцуулан,