Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2025/0445

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дампуурлын хэрэг гүйцэтгэгч Ж.Э*******

Хариуцагч: У******* ******* ******* *******

Маргааны төрөл: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн журмаар буюу дампуурсанд тооцож татан буулгах шүүхийн шийдвэртэй У******* ******* ******* ХХК-ыг у******* бүртгэлээс хасаж бүртгэхээс татгалзан шийдвэрлэсэн У******* ******* ******* газрын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ******* дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, у******* бүртгэлээс хасаж бүртгэн Монгол У******* шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг даалгах тухай-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нарийн бичгийн дарга Д.Наранцацрал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Э******* шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: У******* ******* ******* /РД:/ ХХК-ийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 30-ний өдрийн дугаар шийдвэрээр тус дампуурсанд тооцож татан буулгахаар шийдвэрлэж, татан буулгахтай холбоотой ажиллагааг явуулахыг хэрэг гүйцэтгэгч Ж.Э******* надад даалгаж шийдвэрлэсэн.

Гэтэл У******* ******* ******* ******* Хуулийн этгээдийн у******* ******* тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан баримт бичгийг бүрдүүлэхийг хэрэг гүйцэтгэгчээс шаардаж буй нь энэхүү маргаантай харилцааг зохицуулсан Иргэний хууль, Дампуурлын тухай хууль, Компанийн тухай хууль, Хуулийн этгээдийн у******* ******* тухай хууль болон бусад хэм хэмжээг буруу хэрэглэсэн, эс үйлдэхүйн улмаас шүүхийн шийдвэр хэрэгжихгүй, биелэгдэхгүй байх нөхцөл байдал бий болоод 10 гаруй жил болоод байна.

Тухайлбал, Хуулийн этгээдийн у******* ******* тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т заасан бүрдүүлбэл зохих баримтууд нь сайн дурын үндсэн дээр буюу компанийн дүрмийн дагуу Компанийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1-д заасан хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр татан буугдсан компанид хэрэглэгдэх зохицуулалтыг шүүхийн шийдвэрээр татан буулгасан компанид хэрэглэж, дампуурлын хэрэг гүйцэтгэгчээс гаргаж өгөх боломжгүй баримт бичгийн бүрдүүлбэр хангахыг шаардаж буй нь хууль бус гэж үзэж байна.

У******* ******* байгууллагын шаардаж буй Хуулийн этгээдийн у******* ******* тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан бүрдүүлбэл зохих баримт бичгүүд нь дампуурлын хэрэг гүйцэтгэгчид бус харин Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, Компанийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасан Татан буулгах комисс, мөн Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлд заасан Банкны эрх хүлээн авагч-д тус тус хамаарах зохицуулалт байна.

Тухайлбал уг бүрдүүлбэл зохих баримт бичгүүдийг шүүхээс томилогдсон хэрэг гүйцэтгэгч өөрийн хувийн зардлаар бүрдүүлэх боломжгүй баримтууд байна.

Гэтэл Хуулийн этгээдийн у******* ******* тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д Хуулийн этгээдийг дампуурсанд тооцсон, татан буулгасан тухай шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 23.1-д заасан хугацаанд у******* ******* байгууллагад ирүүлнэ, 23.1-д Хуулийн этгээдийг татан буулгах тухай шийдвэр гаргасан эрх бүхий этгээд ажлын 15 өдрийн дотор холбогдох у******* ******* байгууллагад бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэж, татан буулгах тухай шийдвэрийн эх хувийг мэдэгдэлд хавсаргана гэж энэхүү маргаантай харилцааг зохицуулсан зохицуулалт байхад хуулийн эдгээр заалтыг хэрэглэхгүй байгаагаас шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр биелэгдэхгүй, дампуурлын хэрэг гүйцэтгэгчид шүүхийн шийдвэрээр даалгасан үүргийг биелүүлж чадахгүй байдалд хүрч байна.

Иймд шүүхийн журмаар буюу дампуурсанд тооцож татан буулгахаар шийдвэрлэсэн хуулийн этгээдийг у******* бүртгэлээс хасаж бүртгэхээс татгалзсан У******* ******* ******* газрын 2025 оны 01 дүгээр сарын 03-ний өдрийн ******* дугаартай шийдвэр /захиргааны акт/-ийг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож, Дампуурсанд тооцож татан буулгахаар шийдвэрлэсэн У******* ******* ******* /РД:/ ХХК-ыг у******* бүртгэлээс хасаж бүртгэхийг У******* ******* ******* *******т даалган шийдвэрлэж өгөхийг хүсье.

Нэхэмжлэлээс хасаж буй Татварын ******* газрын талаар товч тайлбарлахад Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дугаар шийдвэрээр У******* ******* ******* ХХК-ийг дампуурсанд тооцож татан буулгахаар шийдвэрлэсэн ба уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байдаг.

Мөн Дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс нэхэмжлэгчээр оролцсон байх ба шүүхийн шийдвэрийг 2014 оны 10 дугаар сарын 29-ны өдөр хүлээн авсныг Шүүхийн ******* зөвлөлийн Шүүхийн тусгай архивын 2025 оны 02 дугаар сарын 18-ны тоот хариу /Шүүхийг шийдвэрийг хэргийн оролцогчдод гардуулсан буюу хүргүүлсэн тухай баримт/ 2 хуудсыг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр өгсөн 2 дахь нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн.

Уул нь Татварын ******* газрын даргын 2009 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн тоот тушаалын хавсралтаар баталсан Татвар төлөгчийн ******* журам-ын 10 дугаар зүйлийн 10.4-д Шүүхийн шийдвэрийн дагуу татан буугдсан, дампуурсан татвар төлөгчийн хувьд уг шийдвэрийг үндэслэн бүртгэл хариуцсан татварын у******* байцаагч татвар төлөгчийн бүртгэлээс хасна гэж журамлан, татвар төлөгчийг бүртгэлээс хасах нь татварын байгууллагын үүрэг байхаар зохицуулсан байдаг.

Гэтэл тус байгууллага нь төв дээрээ буюу Татварын ******* ******* дээрээ нэгтгэн шийдээд хариу өгнө гэсээр өнөөдрийг хүртэл У******* ******* ******* ХХК-ийг татвар төлөгчийн бүртгэлээс хасаж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй 10 жил болж байна.

Мөн тухайн үед Хуулийн этгээдийн у******* ******* тухай хуулийн /2003 оны 05 дугаар сарын 23-ны хүчин төгөлдөр үйлчилж байсан ба 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүчингүй болж, шинэчлэгдсэн/ 25 дугаар зүйлийн 25.3-д Хуулийн этгээдийг дампуурсанд тооцсон, хуулийг удаа дараа буюу ноцтой зөрчсөн болон хуульд заасан бусад үндэслэлээр шүүхийн шийдвэрээр татан буугдсан бол шүүх хууль ёсны хүчин төгөлдөр болсон шийдвэрийг энэ хуулийн 24.1-д заасан хугацаанд холбогдох бүртгэх байгууллагад ирүүлнэ гэж заасны дагуу тус байгууллагууд мэдээллээ холбогдож шийдвэрлэсэн гэж бодож яваад цаг хугацаа алдаж мэдсэн ба тус 2 байгууллагын ажилтнуудтай байнга уулзаж материалыг хүлээн авахгүй гэж удаа дараа буцаагаад байсан учраас нотлох баримт байхгүй байгааг ойлгож үзнэ үү.

Одоогийн байдлаар Дампуурлын хэрэг гүйцэтгэгч цалингүй ажиллаж, энэ асуудлаар 10 гаруй жил явж ядарсан, төрийн 2 субъекттэй зэрэг маргалдах боломжгүй гэж үзэж Татварын ******* газрыг нэхэмжлэлээсээ хасаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр тоот шийдвэрээр У******* ******* ******* ХХК-ийг дампуурсанд тооцож шийдвэр гарсан. Дампуурлын хэрэг гүйцэтгэгч надаа татан буулгах ажиллагааг хийх үүрэг өгсөн. Үүний дагуу татан буулгахаар 11 жил явж байгаа. Сүүлдээ Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Нэгдүгээрт манай татварын алба тухайн хуралд өөрөө орсон. Хоёрдугаарт шүүхийн шийдвэрийг хүлээж авсан. Гуравдугаарт давж заалдаагүй. Ийм учраас татан буулгах ажиллагаагаа хийсэн. Гэтэл хуульд өөрчлөлт орсноор татвар төлөгчийн хасалтын карт 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр бий болсон. Гэтэл үүнийг нэхэж байна гэсэн нэрээр ерөөсөө хариу өгдөггүй. Тэгээд бид мэдэж байна гэдэг хариу хэлдэг. Тэгээд төв дээрээ нэгтгэж шийдвэрлэнэ гэдэг одоог хүртэл хуулийн этгээд У******* ******* ******* бүртгэж аваагүй. Бүртгэж авахгүй арав гаруй жил болж байна. Шүүх намайг чи дампуурлын хуулийн тайланг хийж дуусгаж өгөхгүй байна гэж буруутгасан.

Тухайн байгууллагыг татан буулгахад 30 сая төгрөгийн акт тавьсан. Анх дүрмийн сангаа нэмэгдүүлэхэд нэг автомашиныг 56 сая төгрөг гээд дүрмийн сан нь 66 сая төгрөг болсон байсан. Сая хувийн хэргийг үзэхэд нөгөө автомашиныг дахин үнэлсэн чинь 70 сая төгрөг болж хувирсан байна. Дампуурлын хэрэг гүйцэтгэлийн ажиллагааны явцад би өрийг нь барагдуулах гээд явахад нөгөө автомашин 3 сая төгрөгөөр зарагдсан. 3 сая төгрөгөөр зараад татварыг 3 сая төгрөгөөр төлсөн. 30 саяас төгрөгөөс 3 сая төгрөгийг хасахаар 27 сая төгрөг үлдэнэ. Татварын ******* хуульд өөрчлөлт оруулж татварын өрийг нэн тэргүүнд төлнө гэсэн заалт оруулсан. Үүний дагуу татварын өрийг төлөхгүй бол бид хасалтын картыг өгөхгүй гээд байгаа. Хасалтын картыг төлөөгүй материалууд цугласан бид нэгтгэж шийднэ гээд өчнөөн жил болж байгаа. У******* бүртгэлээс хасаж хуулийн дагуу шийдвэрлүүлэх. 203 оны 05 дугаар сарын 27-нд үйлчилж байгаад. 2018 онд хүчингүй болсон. Тухайн үед үйлчилж байсан хууль энэ хуулийн 25 дугаар зүйлд хуулийн этгээдийг дампуурсанд тооцсон бол шүүх хууль ёсны хүчин төгөлдөр болсон шийдвэрийг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан хугацаанд холбогдох *******т хүргүүлнэ гэж заасан. Үүнд бид итгэсээр яваад хугацаа алдсан. Тийшээ мэдэгдсэн байх гээд. Татварынхан энэ асуудлыг шийдэх байх гэж итгээд явж байсан чинь нөгөө хүн нь нас бараад хариуцах эзэнгүй болоод явсан гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Татварын ******* газрын дарга, У******* ******* ******* газрын даргын 2019 оны , дугаар хамтарсан тушаалаар батлагдсан Татвар төлөгчийн хасалтын журмын 4.1.2-т татвар төлөгч хуулийн этгээдийг татан буугдсан, дампуурсан тухай шүүхийн шийдвэр гарч, татвар төлөх үүрэг дуусгавар болсон, у******* бүртгэлээс хасагдсан, 4.2-т Энэ журмын 4.1.2, 4.1.3, 4.1.4-т заасан нөхцөл үүссэн хуулийн этгээд, байгууллага нь татвар төлөгчийн бүртгэлээс хасуулах тухай хүсэлтээ цахим, эсхүл цаасан хэлбэрээр гаргах бөгөөд татварын алба дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ, 4.2.4-т харьяалах татварын албаны ******* асуудал хариуцсан нэгж нь Татвар төлөгчийн хасалтын карт-ыг хөтлөн, уг шийдвэрийг хянан баталгаажуулж, у******* ******* асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх, 4.5-д Шүүхийн шийдвэрийн дагуу татан буугдсан, дампуурсан татвар төлөгчийн хувьд уг шийдвэрийг үндэслэн татвар төлөгчийн бүртгэлээс хасах ажлыг харьяалах татварын алба зохион байгуулна гэж заажээ.

Хуулийн этгээдийн у******* ******* тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т Энэ хуулийн 24.1-д заасан баримт бичгийг үндэслэн у******* ******* байгууллага тухайн хуулийн этгээдийг татан буулгасныг ажлын 3 өдрийн дотор у******* ******* мэдээллийн санд бүртгэнэ, 24 дүгээр зүйлийн 24.1.Хуулийн этгээдийг татан буулгасныг у******* бүртгэлд бүртгүүлэхэд Иргэний хуулийн 32.2-т заасан татан буулгах комисс, эрх хүлээн авагч дараах баримт бичгийг бүрдүүлнэ, 24.1.1. баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл; 24.1.2. татан буулгах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр /тогтоол/; 24.1.3. дуусгалтын тайлан; 24.1.4. у******* тэмдэгтийн хураамж төлсөн баримт; 24.1.5. татвар төлөгчийн хасалтын карт; 24.1.6.й эсэх талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын лавлагаа; 24.1.7. татан буулгасан тухай өдөр тутмын сонинд зарлуулсан зар; 24.1.8.хуульд заасан бусад гэж заасан.

Хуулийн этгээдийг шүүхийн шийдвэрээр татан буулгахад дээрх баримт бичгийн бүрдлийг бүрдүүлэхгүйгээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зохицуулалт байхгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Татварын ******* газрын дарга, Ерөнхий газрын даргын 2019 оны , дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан татвар төлөгчийг хасалтын журмын 4.1.2-т татвар төлөгч хуулийн этгээдийг татан буугдсан дампуурсан тухай шүүхийн шийдвэр гарч татвар төлөх үүрэг дуусгавар болсон. У******* бүртгэлээс хасагдсан гэж 4.2-т энэ журмын 4.1.2, 4.1.3, 4.1.4-д заасан нөхцөл үйлдсэн хуулийн этгээд байгууллага нь татвар төлөгчийн бүртгэлээс хасуулах тухай хүсэлтээ цахимд эсвэл цаасан хэлбэрээр гаргах бөгөөд татварын алба дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.4.2.1-д харьяалах татварын албаны ******* асуудал хариуцсан татвар төлөгчийн хасалтын картыг хөтлөн уг шийдвэрийг танин баталгаажуулж у******* ******* зохицуулалт эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх. Шүүхийн шийдвэрийн дагуу татан буугдсан, дампуурсан татвар төлөгчийн хувьд уг шийдвэрийг үндэслэн татвар төлөгчийн бүртгэлээс хасах ажлыг харьяалах татвар татварын алба зохион байгуулагдсан гэсэн байгаа. Хуулийн этгээдийн у******* ******* тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан баримт бичгийг үндэслэн у******* ******* байгууллага нь тухайн хуулийн этгээдийг татан буулгасныг ажлын гурван өдрийн дотор у******* ******* мэдээллийн санд бүртгэнэ гэж байгаа. Манайх баримт бичиг бүрэн бүрдүүлээд өгсөн тохиолдолд ажлын гурав хоногийн дотор хуульд заасны дагуу төлөөллийн саналаа бүртгэдэг. 24 дүгээр зүйлийн 24.4-д хуулийн этгээдийг татан буулгах зэрэг у******* бүртгэлд бүртгүүлдэг иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасан татан буулгах комисс эрх хүлээн авагч дараах баримт бичгийг бүрдүүлнэ гээд хуульчлаад заачихсан байгаа. Хууль болон манай Хууль зүй дотоод хэргийн сайдын 2018 оны дугаар тушаалын хавсралтаар батлагдсан хуулийн этгээд нийгмийн даатгал төлөөлөгчийн газрын у******* бүртгэл хөтлөх журам гээд байгаа. Хууль болон журамдаа яг татан буулгахад юу юу бүрдүүлэх ёстой юм бэ гэдэг бичиг баримтуудыг нь нэг бүрчлэн тусгаад заагаад өгчихсөн байгаа. Манай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д нийтдээ 7 бичиг баримтыг зааж өгсөн байгаа. Хуульд заасан бас нэг баримтыг нэмээд найман бичиг байгаа. Хэрэг бүртгэгч манайд хандсан байгаа тэгэхээр у******* бүртгэгч нар өөрийн ******* үнэн зөвийг хариуцах үүрэгтэй байгаа тэгэхээр хуульд заасан бичиг байхгүй бол хүлээж авахаас татгалдаг. Тэгэхээр материалаа өгөх гэхээр у******* бүртгэгч нар материал дутуу гээд хүлээж авахгүй байгаа. Сая харахад татвар төлөгчийн хасалтын карт байхгүй байгаа. Өр төлбй эсэх шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх байгуулах байгууллагын 30 хоногийн хүчингүй болж байгаа юм гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Э******* нь У******* ******* ******* *******т холбогдуулан Шүүхийн журмаар буюу дампуурсанд тооцож татан буулгах шүүхийн шийдвэртэй У******* ******* ******* ХХК-ыг у******* бүртгэлээс хасаж бүртгэхээс татгалзан шийдвэрлэсэн У******* ******* ******* газрын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ******* дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, у******* бүртгэлээс хасаж бүртгэн Монгол У******* шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Шүүх дараахь үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар ...У******* ******* ******* ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгасугай гэж, 3 дахь заалтаар ...У******* ******* ******* ХХК-ийг татан буулгах ажлыг хэрэг гүйцэтгэгч Ж.Э*******т даалгасугай гэж шийдвэрлэсэн байна.

Хуулийн этгээдийн у******* ******* тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Хуулийн этгээдийг татан буулгасныг у******* бүртгэлд бүртгүүлэхэд Иргэний хуулийн 32.2-т заасан татан буулгах комисс, эрх хүлээн авагч дараах баримт бичгийг бүрдүүлнэ, 24.1.1-д баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл, 24.1.2-т татан буулгах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр /тогтоол/, 24.1.3-д дуусгалтын тайлан, 24.1.4-д у******* тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 24.1.5-д татвар төлөгчийн хасалтын карт 24.1.6-д й эсэх талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын лавлагаа, 24.1.7-д татан буулгасан тухай өдөр тутмын сонинд зарлуулсан зар, 24.1.8-д хуульд заасан бусад.гэж тус тус заасан байна гэж тус тус заасан байна.

Мөн Хуулийн этгээдийн у******* ******* тухай 2015 оны хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Хуулийн этгээдийг татан буулгасныг у******* бүртгэлд бүртгүүлэхэд Иргэний хуулийн 32.2-т заасан татан буулгах комисс дараах баримт бичгийг бүрдүүлнэ, 25.1.1-д баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл, 25.1.2-т татан буулгах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр, 25.1.3-д дуусгалтын тайлан, 25.1.4-д у******* тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 25.1.5-д татварын байцаагчийн акт, тодорхойлолт, 25.1.6-д й эсэх талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын лавлагаа гэж тус тус заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд, одоогийн үйлчилж байгаа Хуулийн этгээдийн у******* ******* тухай 2018 оны хуульд хуулийн этгээдийг татан буулгасныг у******* бүртгэлд бүртгүүлэхэд татвар төлөгчийн хасалтын картыг өргөдөлд хавсаргахаар, Хуулийн этгээдийн у******* ******* тухай 2015 оны хуульд татварын байцаагчийн акт, тодорхойлолтыг хавсаргахаар тус тус хуульчилсан байх ба аль ч хуульд татварын байгууллагын холбогдох баримтыг бүрдүүлэхээр хуульчилсан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хуулийн этгээдийг татан буулгасныг у******* бүртгэлд бүртгүүлэхэд татвар төлөгчийн хасалтын картыг хавсаргах ёстой, нэхэмжлэгчийн хувьд тус баримтыг бүрдүүлж ирүүлээгүй тул у******* бүртгэлд бүртгэх боломжгүй гэсэн үндэслэлийг гол үндэслэлээ болгон маргаж байна.

Нэгэнт дээрх хуулийн зохицуулалтуудад хуулийн этгээдийг татан буулгасныг у******* бүртгэлд бүртгүүлэх өргөдөлд татвар төлөгчийн хасалтын картыг хавсаргахаар тодорхой хуульчилсан байх тул ******* байгууллагыг буруутгах боломжгүй байна.

Тодруулбал, Хуулийн этгээдийн у******* ******* тухай хуулийн 24 дүгээр зүйлийн холбогдох заалтад татвар төлөгчийн хасалтын картыг бүрдүүлэн ирүүлсэн тохиолдолд хуулийн этгээдийг татан буулгасныг у******* бүртгэлд бүртгэхээр тодорхой хуульчилсан байх тул У******* ******* ******* ХХК-ийг татан буулгасныг у******* бүртгэлд бүртгэхээс татгалзсан хариуцагчийн үйлдэл нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд дээр тайлбарласан үндэслэлүүдээс үзэхэд, У******* ******* ******* ХХК-ыг у******* бүртгэлээс хасаж бүртгэхээс татгалзан шийдвэрлэсэн У******* ******* ******* газрын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ******* дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэлийн у******* бүртгэлээс хасаж бүртгэн Монгол У******* шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг даалгах шаардлагын хувьд авч үзвэл, У******* ******* ******* газрын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ******* дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул уг нэхэмжлэлийн шаардлагатай шууд уялдаа холбоо бүхий у******* бүртгэлээс хасаж бүртгэн Монгол У******* шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг даалгах шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүх дээрх байдлаар нэхэмжлэлийн шаардлага тус бүрд дүгнэлт өгч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Шүүх дараахь үндэслэлээр хариуцагчийг дампуурсанд тооцож, татан буулгах шийдвэр гаргана, 33.1.1-д энэ хуулийн 23.1-д заасан этгээд дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй, 33.1.2-т шүүх төлөвлөгөөг батлаагүй, эсхүл төлөвлөгөөг шүүхэд ирүүлээгүй, 33.1.3-д төлөвлөгөөг биелүүлэх боломжгүй болсон 33.2-т Хариуцагчийг дампуурсанд тооцож, татан буулгах тухай шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор шүүх энэ тухай хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ, 36 дугаар зүйлийн 36.1-д Шүүхэд мөнгөн хөрөнгө хуваарилах төлөвлөгөө гаргаж өгснөөс хойш хэрэв төлөвлөгөөнд гомдол гаргаагүй бол 2О хоногийн дотор, гомдол гаргасан бол 4О хоногийн дотор хэрэг гүйцэтгэгч мөнгөн хөрөнгийг хуваарилсан тухай тайлангаа шүүхэд танилцуулна, 36.2-т Шүүх хэрэг гүйцэтгэгчийн тайлантай танилцаж дараахь нөхцөлд татан буулгах ажиллагааг дуусгавар болгоно, 36.2.1-д нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийг бүрэн, эсхүл хариуцагчийн өмчлөлд байгаа эд хөрөнгийн хэмжээнд нь хангасан бөгөөд цаашид хуваарилагдах эд хөрөнгө үлдээгүй, 36.2.2-т эд хөрөнгийг бүрэн худалдаагүй боловч худалдсан хэсгээс нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан, 36.3-д Татан буулгах ажиллагаа дуусгавар болмогц хэрэг гүйцэтгэгч энэ тухай бүртгэх байгууллагад мэдэгдэж, у******* бүртгэлээс хасуулна, 37 дугаар зүйлийн 37.1-д Татан буулгах ажиллагаа дуусгавар болсноор хариуцагч нэхэмжлэлийн хангагдаагүй шаардлагын үүргээс чөлөөлөгдөж, түүний нэхэмжлэгчдийн өмнө хүлээсэн үүрэг дуусгавар болно гэж тус тус заасан байна.

Дампуурлын тухай хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд, татан буулгах болон татан буулгах ажиллагааг дуусгавар болгох гэсэн 2 тусдаа шүүхийн процесс буюу 2 тусдаа ойлголт байна.

Иймд дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд, нэхэмжлэгч нь татан буулгах ажиллагааг дуусгавар болгуулахаар холбогдох баримтуудыг хавсарган иргэний хэргийн шүүхэд хандан татан буулгах ажиллагааг дуусгавар болгосон шийдвэрийг гаргуулж, үүнийгээ үндэслэн у******* ******* байгууллагад хандаж у******* бүртгэлээс хасуулахаар хуульчилсан байгааг тэмдэглэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хуулийн этгээдийн у******* ******* тухай 2015 оны хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5, Хуулийн этгээдийн у******* ******* тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.5-д заасныг тус тус баримтлан Шүүхийн журмаар буюу дампуурсанд тооцож татан буулгах шүүхийн шийдвэртэй У******* ******* ******* ХХК-ыг у******* бүртгэлээс хасаж бүртгэхээс татгалзан шийдвэрлэсэн У******* ******* ******* газрын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ******* дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, у******* бүртгэлээс хасаж бүртгэн Монгол У******* шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг даалгах-ыг хүссэн шаардлагууд бүхий Дампуурлын хэрэг гүйцэтгэгч Ж.Э*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч дампуурлын хэрэг гүйцэтгэгч Ж.Э******* нь у******* тэмдэгтийн хураамжийг төлөөгүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ