2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 192/ШШ2025/03801 

 

 

 

 

 

  2025               05              06                                              192/ШШ2025/03801                     

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн  шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг,19 дүгээр хороо, ****************тоот хаягт оршин суух, Б******* овгийн Г******* Н******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Америкийн Нэгдсэн Улс, Чикаго, ************ хаягт оршин суух, Д******* овогт О******* О******* /РД:*******/-т холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдааны оролцогчид:

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г*******,

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Г.Н******* нь хариуцагч О.О*******т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: “...Г.Н******* миний бие нь 2012 онд О.О*******тай танилцаж 2012 оны намраас хамтран амьдарсан. Бид Баянзүрх дүүргийн иргэний бүртгэлийн хэлтэст 2012 оны 6 сарын 12 өдөр гэр бүл болж гэрлэлтийн 1410000805 дугаартай гэрчилгээ авсан. Бидний охин Н.Ц 2014 оны 6 сарын 21 өдөр төрсөн, бидний хүү Н.А-Ц 2018 оны 10 дугаар сарын 23 өдөр төрсөн. Сүүлийн хэдэн жил бид зан харьцаа болон бусад тааламжгүй байдлаас болж 2019 оноос тус тусдаа амьдрах болсон. Улмаар шүүхэд нэхэмжлэх гаргахын өмнө эвлэрүүлэн зуучлах албанд хандсан боловч эвлэрээгүй. Цаашид бид хамтран амьдрах боломжгүй гэж үзэж гэрлэлтээ цуцлуулж, охин Н.Цийг өөрийн асрамжид авч, хүү Н.А-Цг ээж нь өөрийн асрамждаа үлдээхийг хамтран ярилцаж тохиролцсон болно. Том охин Н.Ц миний аав, ээж дээр амьдардаг. Хүү Н.А-Ц нь АНУ-д ээжийн хамт амьдарч суралцаж байгаа болно. Бид дундын өмчийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг тогтоох шаардлагагүй тул охиныг миний асрамжид үлдээж, хүүг ээжийн асрамжид үлдээн бидний гэрлэлтийн баталгааг цуцалж өгнө үү…” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... цаашид хамтран амьдрах боломжгүй болж том охин Н.Цийг аав нь асрамждаа авч, хүү Н.А-Цг ээж нь асрамждаа авахаар болсон. Эд хөрөнгийн маргаан болон тэтгэмж тогтоолгох шаардлагагүй, гэрлэлт цуцлах шаардлагыг зөвшөөрч байгаа...” гэв.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, гэрлэсний бүртгэлийн хуулбар, 2018.10.23-ны өдөр төрсөн хүү Н.А-Цгийн төрсний гэрчилгээний хуулбар, 2014.06.21-ний өдөр төрсөн охин Н.Ций төрсний гэрчилгээний хуулбар, 2025.04.11-ний өдрийн 00338 дугаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл,

Хариуцагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хариу тайлбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Н******* нь хариуцагч О.О*******т холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай шаардлагыг гаргажээ.

 

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар Г.Н*******, О.О******* нар 2012 оны 6 дугаар сарын 12-ны өдөр гэр бүл болсныг 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдөр гэрлэсний бүртгэлийн 1110000805 дугаарт бүртгэж, гэрчилгээ олгосон байна.Тэдний дундаас 2014 оны 6 дугаар сарын 21-ны өдөр төрсөн охин Н.Ц, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Н.А-Ц нар төрсөн болох нь зохигчийн тайлбар, 1110000805 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тус тус нотлогдож байна.

 

Гэрлэгчид зан харилцаа таарч тохирохгүйгээс цаашид хамт амьдрах боломжгүй, тус тусдаа таван жил амьдарсан гэж нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тайлбарлаж, эвлэрэх хүсэл эрмэлзэлгүй, гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа талуудын хүсэл зориг зэргийг харгалзан тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Тэдний дундаас төрсөн насанд хүрээгүй 2014 оны 6 дугаар сарын 21-ны өдөр төрсөн охин Н.Цийг эцэг Г.Н*******ын, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Н.А-Цг эх О.О*******ийн асрамжид тус тус үлдээхээр гэрлэгчид харилцан тохиролцсон нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасантай нийцсэн байна.

 

 Зохигчдын хооронд хүүхдийн тэтгэлэг болон дундын эд хөрөнгийн талаар ямар нэгэн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.

 

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс төлсөн хураамжийг улсын орлогод үлдээх нь хуульд нийцнэ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

            1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Б******* овогт Г******* Н******* /РД:*******/, Д******* овогт О******* О******* /РД:*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.       

 

2. Гэр бүлийн тухайн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2014 оны 6 дугаар сарын 21-ны өдөр төрсөн охин Н.Цийг эцэг Г.Н*******ын, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Н.А-Цг эх О.О*******ийн асрамжид тус тус үлдээсүгэй. 

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар охин Н.Ц, хүү Н.А-Ц, нарыг эрүүл, чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрхийг нь хамгаалах үүргээ биелүүлэхэд нь туслах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг Г.Н*******, эх О.О******* нарын үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг дурдсугай.

 

5. Зохигчид гэр бүлийн дундын эд хөрөнгийн талаар маргаагүй, тэтгэлэг гаргуулахгүй гэснийг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.   

 

            7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

  

          ШҮҮГЧ                                                Ц.ОЮУНБИЛЭГ