Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 318/ШШ2025/00342

 

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,

Нэхэмжлэгч: О.ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.Б

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 1,484,833 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.ББСБ ХХК нь Б 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 74061 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 1,000,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй 2000486377 тоот зээлийг хаан банк дахь 5137098200 тоот дансанд зээлдэгч М.Б нь шилжүүлэн авсан. Хариуцагч М.Б нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар: 000486377 тоот зээл 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр дуусаж үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 1,000,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 259 хоногийн хүү 474,833 төгрөг дээр шимтгэл 10,000 төгрөг, нийт дүн 1,484,833 төгрөг болсон тул үндсэн зээл 1,000,000 төгрөг, хүү 474,833 төгрөг, шимтгэл нийлбэр 10,000 төгрөг, нийт 1,484,833 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч О.ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүхэд гаргасан хүсэлтдээ: О.ББСБ-с хариуцагч Б зээлийн гэрээний үүрэгт 1,484,833 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. О.ББСБ-с гаргасан нэхэмжлэл Архангай аймагт хаягтай харилцагч байсан тул гаргасан нэхэмжлэлээс татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч О.ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нь нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг бичгээр үйлдэн, гарын үсэг зурж баталгаажуулан 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд ирүүлжээ.

 

3. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч, хэргийг хэрэгсэхгүй болгов.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,707 төгрөгийн тал хувь болох 19,353 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд хэвээр үлдээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 19,353 төгрөг гаргуулж, О.ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Б холбогдох, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 1,484,833 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч О.ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,707 төгрөгийн тал хувь болох 19,353 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд хэвээр үлдээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 19,353 төгрөг гаргуулж О ББСБ ХХК-д олгосугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ  Я.УРНАА