| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2018/0201/Э |
| Дугаар | 204 |
| Огноо | 2018-03-05 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Р.Энхтуяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 204
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,
улсын яллагч Р.Энхтуяа,
шүүгдэгч Д.Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 заалтад тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох 1708021930340 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн байцаалт
Монгол улсын иргэн, 1973 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Д.Бнь 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын 4-141 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хамтран амьдрагч Р.Уыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр, 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр, 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын 4-141 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Р.Уыг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Иргэн Р.Уын СХД-ийн цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан 10241 дугаартай мэдээлэл /хх-ийн 2х/
ЦЕГ-ын мэдээлэл шуурхай удирдлагын төвд 86127538 дугаарын утаснаас иргэн Р.Уын 6 удаа дуудлага өгсөн тухай лавлагаа /хх-ийн 112х/
Аюулын зэргийн үнэлгээ, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 12-13, 14-18х/
Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 731 дугаар прокурорын тогтоол /хх-ийн 106-107х/
Хохирогч Р.Уын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө хамтран амьдрагч Болдбаатар халамцуу ирчихээд “чи намайг ялтан болгох гэлээ” гээд хэл амаар доромжлоод байхаар би аргадаад унтуулах гэсэн боловч Болдбаатар унтах гээд хэвтэж байснаа босож ирээд “цагдаагаа дууд, ямар тоох биш” гээд намайг зодох гээд байхаар нь би цагдаад дуудлага өгсөн. Энэ үед намайг зодож цохиогүй, хэл амаар доромжлоод байсан. Тухайн үед цагдаа нар ирээд Болдбаатарыг унтаж амар гэж тайлбарлаж хэлээд явсан. Маргааш нь буюу 2017 оны 10 дугаар сарын 10-ны өглөө би гэрээсээ гараад хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөхөөр болоод Болдбаатарыг дахин гараад архи уучихаж магадгүй гэж бодоод гэрээ гаднаас нь түгжээд гарсан юм. Ингээд би гарчихаад буцаад ирэхэд Болдбаатар хаалгаа эвдээд гараад явчихсан байсан бөгөөд 11-12 цагийн үед согтуу ирчихээд “чамайг хөөж байна” гээд гэрийнхээ бүслүүрийг тайлаад гэрээ буулгах гэхээр нь би түүнийг болиулах гэхэд Болдбаатар намайг “ална тална” гээд хэл амаар доромжилж унины хугархайгаар эхлээд толгой руу цохьсон, мөн зүүн гарын шуу руу 1-2 удаа цохьсон. Тэгээд газрын уруу түлхээд унагаасан. Тэгээд би зугтаж цагдаа дуудсан. Намайг унины хугархайгаар цохих үед хүн байгаагүй, намайг түлхээд унагах үед манай нөхрийн эгч Гантуяа дүү Энхжаргалынхаас гэрээс гарч ирсэн. Болдбаатар гэрээ буулгах гэж байсан мөртлөө, цагдааг ирэхэд “гэрээ давхарлах” гэж байсан гэж худлаа яриад байсан, би Болдбаатартай 2011 онд хамтран амьдарч байсан боловч байнга архи уугаад, таарч тохирохгүй байсан тул 2012 оноос 2017 оны 5 сар хүртэл тусдаа амьдарч байгаад 2017 оны 5 сард буцаж нийлээд 2017 оны 10 дугаар сарын сүүл хүртэл хамт байсан. Дундаасаа нэг хүүхэдтэй, надад гэмтэл учруулсан нь бол 10 сарын 10-ны үйлдэл юм, юм авч шидэх, хараах, доромжлох, дайрч давшлах зэргээр хэд хэдэн удаа агсам тавьж байсан...” /хх-ийн 22-23х/
“...2017 оны 8 дугаар сард согтуу агсам тавиад миний үүдэн шүд рүү цохиж шүднүүд хөндүүр болсон. Тэр үед шүүх эмнэлэгт үзүүлээгүй, 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Болдбаатар ажилдаа явлаа гэж гарсан. Би 10 цагийн үед гэрээсээ гараад 15 цагийн үед гэртээ ирэхэд Болдбаатар гэрийн хаалганы цоож эвдээд гэртээ орсон байсан. Тухайн үед Болдбаатар нилээн согтуу гэрийн ор хөнжил, аяга шанага, ус буцалгагч, ширээ зэрэг эд зүйлийг тараагаад эмх замбараагүй болгосон байсан. Би Болдбаатараас яаж байгаа юм гэж асуухад чи үүд цоожлоод алга болсон байна гээд агсам тавиад ус буцалгагч над руу авч шидсэн боловч оноогүй, араас нь хуучны дөрвөлжин зурагт авч шидэхэд нь тэр нь миний баруун хөлний сарвууны хэсэгт оносон. Би гэрээс гарч цагдаа дуудсан, тухайн үедээ би шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Тэр үед миний баруун хөлний үзүүр, сарвууны хэсгээр хөхрөөд хавдсан байсан. Гэрт Болдбаатар бид 2 л байсан, өөр хүн байгаагүй. Болдбаатар охиндоо ширүүн аашилж зодож цохьдоггүй, согтуу ирээд намайг л хэл амаар доромжлоод зодох гээд байдаг юм. Бид 2 Болдбаатарын дүү Энхжаргалын хашаанд байдаг, Энхжаргал Болдбаатарыг намайг зодсон талаар болон байнга архи ууж агсам тавьдаг талаар мэднэ, бас манай бэр Соёлмандах мэдэж байгаа...” гэж, /хх-ийн 98-99х/
“...2017 оны 12 дугаар сарын 22-ны өглөө би дүүгийнхээ үсний найранд яваад 12 цагийн үед гэртээ ирээд байж байхад Болдбаатар гаднаас согтуу орж ирэхээр нь би “унтаж бай, хоол хийгээд өгье” гэхэд “чи намайг цагдаад барьж өгдөг, би чамайг ална” гээд хуванцар шанага над руу аваад шидсэн. Гэхдээ тэр шанагаар намайг оноогүй дахиад зодох гээд байхаар нь би гараад зугатаасан байнга архи ууж гэр орондоо агсам тавьдаг...” гэсэн мэдүүлгүүд /хх-ийн 68-69х/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №13108 дүгнэлтэд: “...Р.Уын биед зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэжээ. /хх-ийн 35х/
Гэрч Д.Энхжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Болдбаатар ах 2012 оноос эхлэн Ууганбаяр эгчтэй хамтран амьдарсан боловч нэг их удаан хамтран амьдраагүй. ...2017 оны 05 дугаар сараас хойш манайхтай 1 хашаанд хамтран амьдарч байгаа. Ууганбаяр эгч, Болдбаатар ах 2 хоорондоо таарамж муутай, байнгаа хэрүүл, уруултай байдаг. Болдбаатар ах ч байнга архи уугаад ороод ирнэ. Ууганбаяр эгч ах руу архи уулаа гээд л орилж, хашгираад эхэлдэг. ...Энэ 2 гэртээ л орилж, хашгираад, хэрэлдээд ч байгаа юм уу, зодолдоод ч байгаа юм уу, мэдэхгүй, тийм байдал зөндөө гаргадаг. Би өөрийн нүдээр бол харсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27х/
Гэрч Д.Гантуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 11 цагийн үед дүү Энхжаргалынд ирсэн юм. Тэгэхэд манай дүү Болдбаатар халамцуу байсан бөгөөд гэр орноо янзлах гэж байгаа бололтой гэрийнхээ бүсийг тайлж байсан. Тэгтэл Ууганбаяр гаднаас ирээд Болдбаатарыг “чи согтуу байж гэр янзлана” гэж юу байдаг юм гээд нуруу орчим руу нь гараараа цохьсон чинь Болдбаатар “чи муу юу гээд байгаа юм” гээд Ууганбаярыг түлхээд унагаасан. Би дүү Энхжаргалынд орж гараад явсан, миний харсан зүйл энэ юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30х/
Гэрч А.Соёлмандахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ууганбаяр бол миний нөхөр Баяр-Эрдэнийн үеэл эгч байгаа юм. Ууганбаяр эгч Болдбаатар гэх хүнтэй амьдарч байгаад тусдаа хэсэг байж байгаад 2017 оны 05 дугаар сараас Баянхошуунд хамтдаа амьдрах болсон. Би хамт амьдардаггүй болохоор яг юу болсныг нүдээрээ хараагүй боловч Ууганбаяр эгч над руу 2017 оны 5 дугаар сараас хойш 3 удаа залгаж Болдбаатар зодсон, агсам тавьсан тухай хэлсэн. Сар өдрийг нь санахгүй байна, ер нь Болдбаатар архинд их дуртай архи уухаараа Ууганбаяр эгчийг зодож дарамталж байдаг.Энэ байдал их л олон удаа давтагдаж байна..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32х/
Шүүгдэгч Д.Болдбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Намайг архи ууснаас болоод Ууганбаяр надад их уурладаг юм. 2017 оны 10 дугаар сарын 09-ний орой би гэртээ халамцуу ирээд амарсан. Маргааш өглөө нь босоод гэрээ дулаалах гээд гэрийнхээ бүсийг тайлаад зогсож байхад Ууганбаяр ирээд “чи яах гэж байгаа юм бэ” гэхээр нь “гэрээ буулгалаа” гээд тоглоомоор хэлчихсэн чинь Ууганбаяр уурлаад намайг болиулах гээд гэрийн бүснээс барьчихаад тавихгүй болохоор нь би түүний бугуйнаас бариад гэрийн бүсээ шувт татаад авсан, гэрийн бүслүүр сулрах үед хаалганы хажууд гэрийн бүрээсний амсар дарсан унь унаад Ууганбаярыг цохьчих шиг болсон...”
“...2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр архи уучихаад гэртээ 21 цагийн үед ирэхэд эхнэр архи уусан байна, цагдаа дуудна гээд уурлаж загнаад байсан, би согтуу байсан болохоор Ууганбаяр руу агсраад хэл амаар доромжилж нилээн хэдэн үг хэлсэн, одоо ямар үг хэлснээ санахгүй байна, Ууганбаяр луу хуванцар шанага шидсэн...”
“...2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр... гэртээ 22 цагийн үед согтуу ирэхэд эхнэр архи уулаа гээд загнаад байсан, би хойморт сууж байгаад босохдоо зурагтаа татаад босоход зурагт хөл дээр нь уначихсан...” гэсэн мэдүүлгүүд /хх-ийн 44-45, 74-75, 101-102х/
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би хөнгөн гэмтлийг бол санаатай учруулаагүй. Гэрийн бүснээс зууралдаад байхаар нь шувт татаад авахад Ууганбаяр нь цааш газар унасан. Намайг архи уухаар Ууганбаяр нь хэрүүл хийгээд л хоорондоо маргалдах цохих, юм шидэх зэрэг үйлдэл гаргасан байдаг. Би байнга архи уудаггүй, хохирогчийг зоддоггүй, хааяа цалин буухаар уудаг юм” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудыг судаллаа.
Шүүхийн хэоэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.
Гэм буруугийн талаар:
1.Шүүгдэгч Д.Бнь Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын 4-141 тоотод хамтран амьдрагч Р.У, хүүхдийн хамт амьдарч байх хугацаанд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Р.Уыг байнга зоддог, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Иргэн Р.Уын СХД-ийн цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан 10241 дугаартай мэдээлэл /хх-ийн 2х/
ЦЕГ-ын мэдээлэл шуурхай удирдлагын төвд 86127538 дугаарын утаснаас иргэн Р.Уын 6 удаа дуудлага өгсөн тухай лавлагаа /хх-ийн 112х/
Аюулын зэргийн үнэлгээ, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 12-13, 14-18х/
Хохирогч Р.Уын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө хамтран амьдрагч Болдбаатар халамцуу ирчихээд “чи намайг ялтан болгох гэлээ” гээд хэл амаар доромжлоод байхаар би аргадаад унтуулах гэсэн боловч Болдбаатар унтах гээд хэвтэж байснаа босож ирээд “цагдаагаа дууд, ямар тоох биш” гээд намайг зодох гээд байхаар нь би цагдаад дуудлага өгсөн. Маргааш нь буюу 2017 оны 10 дугаар сарын 10-ны өглөө би гэрээсээ гараад хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөхөөр болоод Болдбаатарыг дахин гараад архи уучихаж магадгүй гэж бодоод гэрээ гаднаас нь түгжээд гарсан юм. Ингээд би гарчихаад буцаад ирэхэд Болдбаатар хаалгаа эвдээд гараад явчихсан байсан бөгөөд 11-12 цагийн үед согтуу ирчихээд “чамайг хөөж байна” гээд гэрийнхээ бүслүүрийг тайлаад гэрээ буулгах гэхээр нь би түүнийг болиулах гэхэд Болдбаатар намайг “ална тална” гээд хэл амаар доромжилж унины хугархайгаар эхлээд толгой руу цохьсон, мөн зүүн гарын шуу руу 1-2 удаа цохьсон. Тэгээд газрын уруу түлхээд унагаасан. Тэгээд би зугтаж цагдаа дуудсан. Намайг унины хугархайгаар цохих үед хүн байгаагүй, намайг түлхээд унагах үед манай нөхрийн эгч Гантуяа дүү Энхжаргалынхаас гэрээс гарч ирсэн. надад гэмтэл учруулсан нь бол 10 сарын 10-ны үйлдэл юм, юм авч шидэх, хараах, доромжлох, дайрч давшлах зэргээр хэд хэдэн удаа агсам тавьж байсан...” /хх-ийн 22-23х/
“...2017 оны 8 дугаар сард согтуу агсам тавиад миний үүдэн шүд рүү цохиж шүднүүд хөндүүр болсон. Тэр үед шүүх эмнэлэгт үзүүлээгүй, 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Болдбаатар ажилдаа явлаа гэж гарсан. Би 10 цагийн үед гэрээсээ гараад 15 цагийн үед гэртээ ирэхэд Болдбаатар гэрийн хаалганы цоож эвдээд гэртээ орсон байсан. Тухайн үед Болдбаатар нилээн согтуу гэрийн ор хөнжил, аяга шанага, ус буцалгагч, ширээ зэрэг эд зүйлийг тараагаад эмх замбараагүй болгосон байсан. Би Болдбаатараас яаж байгаа юм гэж асуухад чи үүд цоожлоод алга болсон байна гээд агсам тавиад ус буцалгагч над руу авч шидсэн боловч оноогүй, араас нь хуучны дөрвөлжин зурагт авч шидэхэд нь тэр нь миний баруун хөлний сарвууны хэсэгт оносон. Би гэрээс гарч цагдаа дуудсан, тухайн үедээ би шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Тэр үед миний баруун хөлний үзүүр, сарвууны хэсгээр хөхрөөд хавдсан байсан. Гэрт Болдбаатар бид 2 л байсан, өөр хүн байгаагүй. Болдбаатар охиндоо ширүүн аашилж зодож цохьдоггүй, согтуу ирээд намайг л хэл амаар доромжлоод зодох гээд байдаг юм. Бид 2 Болдбаатарын дүү Энхжаргалын хашаанд байдаг, Энхжаргал Болдбаатарыг намайг зодсон талаар болон байнга архи ууж агсам тавьдаг талаар мэднэ, бас манай бэр Соёлмандах мэдэж байгаа...” гэж, /хх-ийн 98-99х/
“...2017 оны 12 дугаар сарын 22-ны өглөө би дүүгийнхээ үсний найранд яваад 12 цагийн үед гэртээ ирээд байж байхад Болдбаатар гаднаас согтуу орж ирэхээр нь би “унтаж бай, хоол хийгээд өгье” гэхэд “чи намайг цагдаад барьж өгдөг, би чамайг ална” гээд хуванцар шанага над руу аваад шидсэн. Гэхдээ тэр шанагаар намайг оноогүй дахиад зодох гээд байхаар нь би гараад зугатаасан байнга архи ууж гэр орондоо агсам тавьдаг...” гэсэн мэдүүлгүүд /хх-ийн 68-69х/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №13108 дүгнэлтэд: “...Р.Уын биед зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэжээ. /хх-ийн 35х/
Гэрч Д.Энхжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ууганбаяр эгч, Болдбаатар ах 2 хоорондоо таарамж муутай, байнгаа хэрүүл, уруултай байдаг. Болдбаатар ах ч байнга архи уугаад ороод ирнэ. Ууганбаяр эгч ах руу архи уулаа гээд л орилж, хашгираад эхэлдэг. ...Энэ 2 гэртээ л орилж, хашгираад, хэрэлдээд ч байгаа юм уу, зодолдоод ч байгаа юм уу, мэдэхгүй, тийм байдал зөндөө гаргадаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27х/
Гэрч Д.Гантуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 11 цагийн үед дүү Энхжаргалынд ирсэн юм. Тэгэхэд манай дүү Болдбаатар халамцуу байсан бөгөөд гэр орноо янзлах гэж байгаа бололтой гэрийнхээ бүсийг тайлж байсан. Тэгтэл Ууганбаяр гаднаас ирээд Болдбаатарыг “чи согтуу байж гэр янзлана” гэж юу байдаг юм гээд нуруу орчим руу нь гараараа цохьсон чинь Болдбаатар “чи муу юу гээд байгаа юм” гээд Ууганбаярыг түлхээд унагаасан. Би дүү Энхжаргалынд орж гараад явсан, миний харсан зүйл энэ юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30х/
Гэрч А.Соёлмандахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би хамт амьдардаггүй болохоор яг юу болсныг нүдээрээ хараагүй боловч Ууганбаяр эгч над руу 2017 оны 5 дугаар сараас хойш 3 удаа залгаж Болдбаатар зодсон, агсам тавьсан тухай хэлсэн. Сар өдрийг нь санахгүй байна, ер нь Болдбаатар архинд их дуртай архи уухаараа Ууганбаяр эгчийг зодож дарамталж байдаг.Энэ байдал их л олон удаа давтагдаж байна..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32х/
Шүүгдэгч Д.Болдбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Намайг архи ууснаас болоод Ууганбаяр надад их уурладаг юм. 2017 оны 10 дугаар сарын 09-ний орой би гэртээ халамцуу ирээд амарсан. Маргааш өглөө нь босоод гэрээ дулаалах гээд гэрийнхээ бүсийг тайлаад зогсож байхад Ууганбаяр ирээд “чи яах гэж байгаа юм бэ” гэхээр нь “гэрээ буулгалаа” гээд тоглоомоор хэлчихсэн чинь Ууганбаяр уурлаад намайг болиулах гээд гэрийн бүснээс барьчихаад тавихгүй болохоор нь би түүний бугуйнаас бариад гэрийн бүсээ шувт татаад авсан, гэрийн бүслүүр сулрах үед хаалганы хажууд гэрийн бүрээсний амсар дарсан унь унаад Ууганбаярыг цохьчих шиг болсон...”
“...2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр архи уучихаад гэртээ 21 цагийн үед ирэхэд эхнэр архи уусан байна, цагдаа дуудна гээд уурлаж загнаад байсан, би согтуу байсан болохоор Ууганбаяр руу агсраад хэл амаар доромжилж нилээн хэдэн үг хэлсэн, одоо ямар үг хэлснээ санахгүй байна, Ууганбаяр луу хуванцар шанага шидсэн...”
“...2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр... гэртээ 22 цагийн үед согтуу ирэхэд эхнэр архи уулаа гээд загнаад байсан, би хойморт сууж байгаад босохдоо зурагтаа татаад босоход зурагт хөл дээр нь уначихсан...” гэсэн мэдүүлгүүд /хх-ийн 44-45, 74-75, 101-102х/
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Ууганбаяр гэрийн бүснээс зууралдаад байхаар нь шувт татаад авахад цааш газар унасан. Намайг архи уухаар Ууганбаяр нь хэрүүл хийгээд л хоорондоо маргалдах цохих, юм шидэх зэрэг үйлдэл гаргасан байдаг” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар,
2. Мөн шүүгдэгч Д.Бнь Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын 4-141 тоотод 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хамтран амьдрагч Р.Уыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн нь:
Иргэн Р.Уын СХД-ийн цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан 10241 дугаартай мэдээлэл /хх-ийн 2х/
ЦЕГ-ын мэдээлэл шуурхай удирдлагын төвд 86127538 дугаарын утаснаас иргэн Р.Уын 6 удаа дуудлага өгсөн тухай лавлагаа /хх-ийн 112х/
Хохирогч Р.Уын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө хамтран амьдрагч Болдбаатар халамцуу ирчихээд “чи намайг ялтан болгох гэлээ” гээд хэл амаар доромжлоод байхаар би аргадаад унтуулах гэсэн боловч Болдбаатар унтах гээд хэвтэж байснаа босож ирээд “цагдаагаа дууд, ямар тоох биш” гээд намайг зодох гээд байхаар нь би цагдаад дуудлага өгсөн. Маргааш нь буюу 2017 оны 10 дугаар сарын 10-ны өглөө би гэрээсээ гараад хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөхөөр болоод Болдбаатарыг дахин гараад архи уучихаж магадгүй гэж бодоод гэрээ гаднаас нь түгжээд гарсан юм. Ингээд би гарчихаад буцаад ирэхэд Болдбаатар хаалгаа эвдээд гараад явчихсан байсан бөгөөд 11-12 цагийн үед согтуу ирчихээд “чамайг хөөж байна” гээд гэрийнхээ бүслүүрийг тайлаад гэрээ буулгах гэхээр нь би түүнийг болиулах гэхэд Болдбаатар намайг “ална тална” гээд хэл амаар доромжилж унины хугархайгаар эхлээд толгой руу цохьсон, мөн зүүн гарын шуу руу 1-2 удаа цохьсон. Тэгээд газрын уруу түлхээд унагаасан. Тэгээд би зугтаж цагдаа дуудсан. Намайг унины хугархайгаар цохих үед хүн байгаагүй, намайг түлхээд унагах үед манай нөхрийн эгч Гантуяа дүү Энхжаргалынхаас гэрээс гарч ирсэн” /хх-ийн 22-23х/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №13108 дүгнэлтэд: “...Р.Уын биед зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэжээ. /хх-ийн 35х/
Гэрч Д.Энхжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ууганбаяр эгч, Болдбаатар ах 2 хоорондоо таарамж муутай, байнгаа хэрүүл, уруултай байдаг. Болдбаатар ах ч байнга архи уугаад ороод ирнэ. Ууганбаяр эгч ах руу архи уулаа гээд л орилж, хашгираад эхэлдэг. ...Энэ 2 гэртээ л орилж, хашгираад, хэрэлдээд ч байгаа юм уу, зодолдоод ч байгаа юм уу, мэдэхгүй, тийм байдал зөндөө гаргадаг.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27х/
Гэрч Д.Гантуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай дүү Болдбаатар халамцуу байсан бөгөөд гэр орноо янзлах гэж байгаа бололтой гэрийнхээ бүсийг тайлж байсан. Тэгтэл Ууганбаяр гаднаас ирээд Болдбаатарыг “чи согтуу байж гэр янзлана” гэж юу байдаг юм гээд нуруу орчим руу нь гараараа цохьсон чинь Болдбаатар “чи муу юу гээд байгаа юм” гээд Ууганбаярыг түлхээд унагаасан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30х/
Гэрч А.Соёлмандахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ууганбаяр эгч над руу 2017 оны 5 дугаар сараас хойш 3 удаа залгаж Болдбаатар зодсон, агсам тавьсан тухай хэлсэн. Сар өдрийг нь санахгүй байна, ер нь Болдбаатар архинд их дуртай архи уухаараа Ууганбаяр эгчийг зодож дарамталж байдаг.Энэ байдал их л олон удаа давтагдаж байна..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32х/
Шүүгдэгч Д.Болдбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Намайг архи ууснаас болоод Ууганбаяр надад их уурладаг юм. 2017 оны 10 дугаар сарын 09-ний орой би гэртээ халамцуу ирээд амарсан. Маргааш өглөө нь босоод гэрээ дулаалах гээд гэрийнхээ бүсийг тайлаад зогсож байхад Ууганбаяр ирээд “чи яах гэж байгаа юм бэ” гэхээр нь “гэрээ буулгалаа” гээд тоглоомоор хэлчихсэн чинь Ууганбаяр уурлаад намайг болиулах гээд гэрийн бүснээс барьчихаад тавихгүй болохоор нь би түүний бугуйнаас бариад гэрийн бүсээ шувт татаад авсан, гэрийн бүслүүр сулрах үед хаалганы хажууд гэрийн бүрээсний амсар дарсан унь унаад Ууганбаярыг цохьчих шиг болсон...” /хх-ийн 44-45х/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон болно.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дүгээр хэсгийн 5.1.1.“гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд / 3.1.1.эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд; 3.1.2.тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү. 3.2.Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна./ энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор тус тус хуульчлан зааж өгсөн бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь хамтран амьдрагч болох нь тэдгээрийн мэдүүлгээр нотлогдож байгаа тул шүүгдэгч Д.Болдбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлд заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн субьект гэж үзэж хэргийг зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан гэмт хэрэг нь “байнга” зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан байхаар хуульчлагдсан. “Байнга” гэдэг бол гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон асуудал тоогоор буюу давтамжийн хувьд 3 ба түүнээс дээш удаа үйлдэгдэх эсвэл удаан хугацаагаар хохирогчид бие махбодийн болон сэтгэл санааны зовиур шаналал үүсгэн зоддог байдал нь дадал зуршил болсон шинжтэй байхыг ойлгоно.
Хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, ЦЕГ-ын мэдээлэл шуурхай удирдлагын төвд 86127538 дугаарын утаснаас иргэн Р.Уын 6 удаа дуудлага өгсөн тухай лавлагаа, аюулын зэргийн үнэлгээ, гэр бүлийн хүчирхийллийн үнэлгээ зэрэг нотлох баримтуудаас дүгнэхэд Д.Бнь хамтран амьдрагч Р.Уыг зоддог асуудал бол хааяа нэг биш түүний эрүүл мэнд, өмч хөрөнгөндөө хүч хэрэглэн халддаг, сэтгэл санааны дарамтанд оруулдаг байдал нь гэр бүлийн хүрээнд тогтмол давтагддаг, дадал зуршил болсон, хохирогчид үзүүлж байгаа хүч нөлөөллийн хувьд урт удаан хугацаанд үргэлжилсэн шинжтэй байдлууд тогтоогдож байгаа тул түүнийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагчаа байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм.
Мөн Д.Бнь хохирогчийг зодсоноос түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэж дүгнэх үндэслэл болно.
Иймд шүүгдэгч Д.Болдбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.
Д.Болдбаатарын хувийн байдлын талаар:
Гэрч Д.Энхжаргалын мэдүүлэг /хх-ийн 27х/
Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 112х/
Тэрээр урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 111х/-аар тогтоогдлоо.
Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар:
Д.Болдбаатарт холбогдох гэмт хэрэгт эрүүгийн хуульд заасан түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцогдож байгаа болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэг:
Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хохирогч Б.Ууганбаярын мэдүүлэг /хх-ийн 22-23, 68-69, 98-99х/, гэрч Д.Энхжаргал, Д.Гантуяа, А.Соёлмандах нарын мэдүүлэг /хх-ийн 26-27, 29-30, 31-32х/, шинжээчийн 13108 дугаартай дүгнэлт /хх-ийн 35х/, ЦЕГ-ын мэдээлэл шуурхай удирдлагын төвийн дуудлага өгсөн лавлагаа /хх-ийн 110х/, шүүгдэгч Д.Болдбаатарын мэдүүлэг /хх-ийн 44-45, 74-75, 101-102х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Бнь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дэх заалтуудад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Ингэхдээ шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн хэргийн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.Болдбаатарт Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 06 сарын хорих ял, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ял руу шилжүүлж, нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоох, хувийн байдлын хувьд шүүгдэгч урьд нь шүүхээр ял шийтгүүлж байгаагүй зэргийг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Д.Болдбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хорих ял руу шилжүүлж, нэмж нэгтгэвэл:
нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлэхээр заасан байх ба 240:8 /нэг хоногтой дүйцэх цаг/ = 30 хоног буюу нэг сар гарч байгаа тул 06 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 07 сарын хугацаагаар тогтоосон болно.
Хохирол төлбөрийн тухайд:
Хохирогч Р.У нь эрүүл мэндийн хохирол, төлбөр нэхэмжлэхээсээ татгалзсан ба “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 97, 128х/
Шүүгдэгч Д.Болдбаатарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дэх заалтуудад зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтуудад зааснаар шүүгдэгч Р.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар оногдуулсан 240 хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудад зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх ялыг 7 /долоо/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Боногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.Бнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Бавсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ