| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Ариунболд |
| Хэргийн индекс | 184/2024/09763/И |
| Дугаар | 192/ШШ2025/03780 |
| Огноо | 2025-05-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 192/ШШ2025/03780
| 2025 05 06 | 192/ШШ2025/03780 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ******* дүгээр хороо, ******* *******, ******* дугаар байр, ******* тоот хаягт оршин суух, ******* ******* овогт ******* ******* /РД: /-ын нэхэмжлэлтэй,
*******иуцагч: Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, дүгээр *******, гудамж, хотхон, дугаар байр, тоот хаягт оршин суух, овогт /РД: УШ922855/-т холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, тоот хаягт оршин суух, *******чин овогт /РД: РЖ741101/,
Дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, дугаар байр, тоот хаягт байрлах, м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагатай /тусгаарласан/ иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч А.т холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: А.тай хамт гэрлэлтээ батлуулж амьдарч байхдаа Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, дугаар байрны тоот м.кв талбайтай 3 өрөө, улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг орон сууцны зээлээр худалдан авч, мөн улсын дугаартай маркийн автомашиныг худалдан авч гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмч эд хөрөнгийг бий болгосон. Уг улсын дугаартай маркийн автомашины үнэ 31,000,000 төгрөгөөс ам бүлийн 4 гишүүнийн нэг хүн ногдох хувь 7,750,000 төгрөг бөгөөд үүнээс өөрт болон 2 хүүхдэд ногдох хувьд 23,250,000 төгрөгийг, орон сууцны үнэ 196,797,000 төгрөгөөс ам бүлийн 4 гишүүнийн нэг хүн ногдох хувь 49,199,250 төгрөг бөгөөд үүнээс өөрт болон 2 хүүхдэд ногдох хувьд 147,597,750 төгрөгийг, мөн миний өөрийн өмчлөлийн улсын дугаартай Toyota prius 20 маркийн автомашиныг хариуцагч А. ээжтэйгээ нийлж бусдад 8,000,000 төгрөгөөр зарсан бөгөөд уг төлбөрөөс өөрт болон 2 хүүхдэд ногдох хувьд 6,000,000 төгрөг нийт 176,847,750 төгрөгийг өөрт болон 2 хүүхдэд гаргуулж өгнө үү. гэв.
2. *******иуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар: Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, дугаар байрны тоот м.кв талбайтай 3 өрөө, улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг орон сууцны зээлээр худалдан авсан, урьдчилгаа мөнгийг миний ээж Ц. төлбөрийг төлсөн, уг орон сууц бид хоёрын гэр бүлийн хөрөнгө биш. улсын дугаартай маркийн автомашиныг би өөрийн ажлын орлогоор худалдан авсан, Б.******* мөнгө гаргаагүй тул нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. гэв.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц. шүүхэд гаргасан бие даасан шаардлага болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц. нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт орших барилгын материалын худалдааны техник импортын захад Тросны лангуу ажиллуулдаг болно. 20 оны 10 дугаар сард миний том ахын хүү болох А.Наранбаяр нь Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, дугаар байр, тоот хаягт байрлах, 3 өрөө орон сууцыг хямд зарлаа гэхэд нь миний бие ирээдүйд үнэ гэж дүү тус орон сууцыг 135,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Зээлийн урьдчилгаад Ц. миний бие өөрийн ХААН банкны 51250617 тоот данснаас дансанд 20,05.26-нд 3,000,000 төгрөг, 20,06.*******-нд 1,000,000 төгрөг, 20,07.26-нд 3,000,000 төгрөг, 20.10.04-нд 67,400,000 төгрөг 20.10.11-нд 310,000 төгрөг, нийт 74,710,000 төгрөгийг байрны урьдчилгаа гэсэн гүйлгээний утгатайгаар төлсөн. Үлдэх төлбөрийг 20 оны 11 дүгээр сарын 22-нь; өдөр №3172046983243 тоот зээлийн гэрээг байгуулж, Мөн өдрөө нь Улаанбаатар хот, СХД, -р хороо, байр тоот м.кв талбайтай 3 өрөө, улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг барьцаалж БГҮ/2046983243 тоот барьцааны гэрээг байгуулж Хаан банкнаас 61,440,000 төгрөгийн зээл авч үлдэх төлбөрөө төлсөн Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн гэрээний хугацаа 2031 оны 11 сарын 20-ны өдөр дуусна. Тухайн үед миний бие Хас банкны байрны зээл, Хаан банкны бизнесийн зээлүүдтэй байсан бөгөөд дахин зээл нэмж гарах боломжгүй байсан тул хүү А.ын нэр дээр зээл гаргуулахаар хоорондоо ярилцаж, үндсэн зээлдэгчээр хүү , хамтран зээлдэгчээр би орсон. Банкнаас үндсэн зээлдэгчийн нэр дээр барьцаа хөрөнгө байлгах шаардлага үүсэн тул тус маргаан бүхий байрны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүү А.ын нэр дээр гаргасан. Зээлийн эргэн төлөлтийг 20 оны 12 сараас 2022 оны 7 cap хүртэл А., 2022 оны 8 сараас 2023 оны 8 cap хүртэл миний бие, зарим үед . 2023 оны 8 сараас 2024 оны 12 сарыг дуустал А., 2025 оны 1-2 сарын төлөлтийг миний бие төлсөн болно. Зарим үед А.ын данснаас зээлийн эргэн төлөлт хийгдсэн вэ гэхээр учир нь миний хөлийн гэмтэл сэдэрч, өвдөж эхэлсний улмаас өөрөө бие даан ажиллах боломжгүй болж хүү А. нь миний доор ажиллаж лангууны борлуулалтын орлогыг шууд зээлийн эргэн төлөлт рүү хийсэн хэд хэдэн тохиолдол байдаг болно. Улаанбаатар хот, СХД, -р хороо, байр тоот м.кв талбайтай 3 өрөө, улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг миний бие өөрийн хөрөнгөөр худалдаж авсан байхад Б.*******, А. нар нь миний өмчлөх эрхтэй үл хөдлөх эд хөрөнгийг дундын өмчлөлийн эд хөрөнгө мөн бишээр маргаж миний өмчлөх эрхийг ноцтой зөрчиж байна. Иймд намайг тус хэрэгт Улаанбаатар хот, СХД, -р хороо, байр тоот м.кв талбайтай 3 өрөө, улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг Ц.г өмчлөх эрхтэй болохыг тогтоож өгнө үү. гэв.
4. Хэрэгт авагдсан нотлох баримтууд
4.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, фейсбүүк хаягаар харилцсан зурвас, фото зураг, П.******* депозит дансны дэлгэрэнгүй хуулга, автотээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ.
4.2. *******иуцагч талаас шүүхэд гаргасан баримт: А.аас д 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдөр олгосон итгэмжлэл.
4.3. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.гаас шүүхэд гаргасан баримт: Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ХААН банк ХК-ийн 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн тодорхойлолт, 20 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №ЗГ/2046983243 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ, түүний хавсралт, мөн өдрийн №БГҮ/2046983243 дугаартай Барьцааны гэрээ, түүний хавсралт, Ц.гийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, А.ын зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дансны хуулга, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, фейсбүүк хаягаар харилцсан зурвас,
4.4. Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын -ны өдрийн 5/14832 дугаартай албан бичиг, түүний хавсралт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1246 дугаартай албан бичиг, түүний хавсралт, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 08 дугаартай Шинжээчийн дүгнэлт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 5/3380 дугаартай албан бичиг, ХААН банк ХК-ийн 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн *******/4206 дугаартай албан бичиг, түүний хавсралт,
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүх ийнхүү шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсэн болно.
2. Нэхэмжлэгч Б.*******аас хариуцагчид А.т холбогдуулан Гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс өөрт болон хоёр хүүхдэд оногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргадаг.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.гаас нэхэмжлэгч Б.*******ад холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, дугаар байрны тоот м.кв талбайтай 3 өрөө, улсын бүртгэлийн дугаартай орон сууцны өмчлөгчөөр тогтоох тухай бие даасан шаардлага гаргасныг нэхэмжлэгч Б.******* эс зөвшөөрч маргадаг.
2.1 Нэхэмжлэгч Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... А.тай хамт гэрлэлтээ батлуулж амьдарч байхдаа Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, дугаар байрны тоот м.кв талбайтай 3 өрөө, улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг орон сууцны зээлээр худалдан авч, мөн улсын дугаартай маркийн автомашиныг худалдан авч гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмч эд хөрөнгийг бий болгосон. Уг улсын дугаартай маркийн автомашины үнэ 31,000,000 төгрөгөөс ам бүлийн 4 гишүүнийн нэг хүнд ногдох хувь 7,750,000 төгрөг бөгөөд үүнээс өөрт болон 2 хүүхдэд ногдох хувьд 23,250,000 төгрөгийг, орон сууцны үнэ 196,797,000 төгрөгөөс ам бүлийн 4 гишүүнийн нэг хүнд ногдох хувь 49,199,250 төгрөг бөгөөд үүнээс өөрт болон 2 хүүхдэд ногдох хувьд 147,597,750 төгрөгийг, мөн миний өөрийн өмчлөлийн улсын дугаартай Toyota prius 20 маркийн автомашиныг хариуцагч А. ээжтэйгээ нийлж бусдад 8,000,000 төгрөгөөр зарсан бөгөөд уг төлбөрөөс өөрт болон 2 хүүхдэд ногдох хувьд 6,000,000 төгрөг нийт 176,847,750 төгрөгийг өөрт болон 2 хүүхдэд гаргуулж өгнө үү...гэжээ.
2.2. *******иуцагч А. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, дугаар байрны тоот м.кв талбайтай 3 өрөө, улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг орон сууцны зээлээр худалдан авсан, урьдчилгаа мөнгийг миний ээж Ц. төлбөрийг төлсөн, уг орон сууц бид хоёрын гэр бүлийн хөрөнгө биш. улсын дугаартай маркийн автомашиныг би өөрийн ажлын орлогоор худалдан авсан, Б.******* мөнгө гаргаагүй тул нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй...гэжээ.
2.3. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц. шүүхэд гаргасан шаардлага болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Ц. нь Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, дугаар байрны тоот м.кв талбайтай 3 өрөө, улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг дүү 135,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Орон сууцны урьдчилгаанд 74,100,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 61,440,000 төгрөгийг ХААН банкнаас зээл авч төлсөн. Ц. ХААН банканд бизнесийн зээлтэй байсан тул хүү А.ын нэр дээр орон сууцны зээлийг авсан бөгөөд зээлийн төлбөрийг сар болгон өөрөө төлж байгаа. Нэхэмжлэгч Б.******* болон хүү А. нарт орон сууцыг бэлэглээгүй, өөрсдөө орон сууцтай болтлоо түр амьдарч байхыг зөвшөөрсөн байсан. Иймд Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, дугаар байрны тоот м.кв талбайтай 3 өрөө, улсын бүртгэлийн дугаартай орон сууцны өмчлөгчөөр намайг тогтоож өгнө үү....гэжээ.
3. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч Б.******* шүүхэд хариуцагч А.т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хувийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Шүүхээс 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШЗ2024/26460 дугаартай шүүгчийн захирамжаар гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хувийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас тусгаарласан байна /1х-50-х/.
Мөн Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2024/06135 дугаартай шүүхийн шийдвэрээр Б.*******, А. нарын гэрлэлтийг цуцалж, охин , хүү нарыг төрсөн эх Б.*******ын асрамжид үлдээж, 2 хүүхдийг төрсөн эцэг А.аар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна /1х-53-*******х/
3.2. Охин нь 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, хүү нь 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр төрсөн эцэг нь А., эх нь Б.******* гэсэнтэй зохигчид маргаагүй, шүүхийн шийдвэрт энэ талаар тусгасан байна.
3.3. Охин , хүү нар эхийн асрамжид байгаа, эрүүл саруул сурч боловсорч байгаа талаар зохигчид маргаагүй, Б.******* нь охин , хүү нарын хамт амьдарч, тэдгээрийг асран хамгаалж байгаа нь тогтоогдсон.
4. *******иуцагч А. нь Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, дугаар байрны тоот м.кв талбайтай 3 өрөө, улсын бүртгэлийн дугаартай орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь орон сууцны гэрчилгээ болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын -ны өдрийн 5/14832 дугаартай албан бичгээр тогтоогдож байна /1х-22-23х,122х/.
4.1. А. нь Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, дугаар байрны тоот м.кв талбайтай 3 өрөө, улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг 136,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээг байгуулан худалдаж авсан бөгөөд орон сууцны урьдчилгаа төлбөр эх Ц.гийн ХААН банкны 51250617 тоот данснаас ХААН банкны тоот данс болон Худалдаа хөгжлийн банкны 4991764 тоот данс руу 20 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 3,000,000 төгрөг, 20 оны 06 дугаар сарын *******-ний өдөр 1,000,000 төгрөг, 20 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 3,000,000 төгрөг, 20 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 67,400,000 төгрөг, 20 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 310,000 төгрөгийг шилжүүлж, орон сууцны урьдчилгаанд 74,710,000 төгрөгийг шилжүүлж, орон сууцны үлдэгдэл төлбөр 61,440,000 төгрөгийг ХААН банкны орон сууцны зээлээр төлсөн болох нь ХААН банкны орон сууцны зээлийн гэрээ, барьцааны гэрээ, Ц.гийн ХААН банкны 51250617 тоот дансны хуулга, А.ын ХААН банкны тоот зээлийн дансны хуулга, Худалдаа хөгжлийн банкны 4991764 тоот дансны хуулга, ХААН банкны тоот дансны хуулгаар тус тус тогтоогдож байна /1х-106-128х/.
4.2. ХААН банкны 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн №2025031700092 дугаартай тодорхойлолтоор Ц. нь 57,253,234 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болохыг тодорхойлсон бөгөөд ХААН банкны орон сууцны 20 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №ЗГ/2046983243 тоот зээлийн гэрээгээр 61,440,000 төгрөгийг А. орон сууцны зээлийн үлдэгдэл төлбөрт зээлсэн, хамтран зээлдэгчээр түүний эх Ц. гэрээнд гарын үсэг зурсан байна. Мөн зээлдэгч А., хамтран зээлдэгч Ц. нар зээлийн гэрээний барьцаанд Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, дугаар байрны тоот м.кв талбайтай 3 өрөө, улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг барьцаалж барьцааны гэрээг ХААН банктай байгуулжээ /1х-176-200х/.
А.аас ХААН банкны тоот зээлийн дансанд 61,440,000 төгрөгийг хүлээн авч, орон сууцны өмнөх өмчлөгч үлдэгдэл төлбөрийг төлсөн байна.
4.3. *******иуцагч А..... дээрх орон сууцыг эх Ц. нь худалдаж авсан бөгөөд миний нэр дээр зээл авч үлдэгдэл төлбөрийг төлсөн. *******ин урьдчилгаа төлбөрийг эх Ц. төлсөн.... гэж тайлбар гаргадаг боловч нэхэмжлэгчээс.... уг орон сууцны тавилга, доторх тавилга угсралт, цахилгаан барааг манай аав, ээжээс тохижуулж өгсөн, шинэ байрны найр хийж байсан талаар дурддаг бөгөөд энэ нь хэрэгт авагдсан тавилга угсарч байгаа болон шинэ жилээр гэртээ авхуулсан байгаа зохигчдын фото зураг /1х-148-150х, 1-154х/, П.******* ХААН банкны тоот данс, ХААН банкны тоот дансны хуулгаар тавилга угсарсан ажлын хөлсөнд мөнгө шилжүүлсэн болон цахилгаан бараа худалдан авсан барааны гүйлгээний /1х-155-156х/ баримт болон гэрч шүүхэд өгсөн тайлбараар тогтоогддог.
Мөн нэхэмжлэгчээс ....А. нь өөрийн эх Ц.гийн хамтаар хувийн бизнес хийдэг орлогоо аль алиныхаа дансаар авч, орон сууцны урьдчилгаа төлбөр болон орон сууцны зээлийн төлбөрийг төлж барагдуулж байсан, өөрөөр хэлбэл Ц.гийн дансаар орон сууцны зээлийн төлбөрт шилжүүлж байгаа боловч энэ нь А.ын цалин, хөлс орлогын мөнгө...гэж тайлбарладаг бөгөөд ХААН банктай орон сууцны 20 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №ЗГ/2046983243 тоот зээлийн гэрээг А. байгуулахдаа хамтран зээлдэгчээр эх Ц.тай гэрээ байгуулахаар зээлийн гэрээний материалыг банканд өгсөн. Уг баримтад зээлийн өргөдөлд А. нь ажил эрхлэлтийн байдлыг Тросс худалдаа, Баянгол дүүрэг 4-р хороо техник импортод байрладаг, ажил эрхлэлт эхэлсэн хугацааг 2014 он гэж, гэр бүлийн байдалд эхнэр Б.*******, охин , хүү нарын хамт амьдардаг талаар өргөдөлд бичсэн, хамтран зээлдэгч Ц. нь ажил эрхлэлтийн байдлыг Тросс худалдаа, Баянгол дүүрэг 4-р хороо техник импортод байрладаг, ажил эрхлэлт эхэлсэн хугацааг 2014 он гэж, гэр бүлийн байдалд нөхөр , охин , , хүү гэж өргөдөлд бичсэн байна. Үүнээс үзэхэд А. болон хамтран зээлдэгч Ц. нар төрсөн эх, хүү бөгөөд хамтран 2014 оноос тросс худалдааны бизнес эрхэлж ирсэн, хамт амьдардаггүй тусдаа амьдардаг бөгөөд А. эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг нөхцөл байдал тогтоогдсон /1х-196-205х/.
4.4. А. нь ай 20 оны 06 дугаар сарын *******-ний өдөр Худалдах-худалдан авах гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээгээр Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, дугаар байрны тоот м.кв талбайтай 3 өрөө, улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг 136,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа 30,000,000 төгрөгийг ХААН банкны тоот дансанд шилжүүлэхээр тусгасан бөгөөд уг дансанд урьдчилгаа төлбөрийг А. эх Ц.гийн дансаар уг мөнгөн дүнгээс ихээр шилжүүлсэн болохыг дээрх үндэслэлд дурдсан. Үлдэгдэл төлбөрийг банкны зээлээр төлөхөөр, орон сууцыг банкны зээлийн шийдвэр гарснаар А.т хүлээлгэн өгөхөөр гэрээнд тусгасан байна. ХААН банкны зээлийн шийдвэр гарч, банкнаас үлдэгдэл 61,440,000 төгрөгийг А.ын ХААН банкны зээлийн дансаар дамжуулан шилжүүлсэн байна. Өмнөх өмчлөгч дараагийн өмчлөгч А.т маргаан бүхий орон сууцыг шилжүүлж, А. нь Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, дугаар байрны тоот м.кв талбайтай 3 өрөө, улсын бүртгэлийн дугаартай орон сууцанд эхнэр Б.*******, охин , хүү нарын хамт 20 оны 06 дугаар сарын *******-ний өдрөөс гэрлэлт цуцлах хүртэл хамт амьдарч байсан байна.
Мөн ХААН банкны орон сууцны зээлийн судалгааны материалд А., эх Ц. нар нь лангуу түрээсэлж, троссын худалдааг хамт 2014 оноос эрхэлдэг талаарх баримтуудыг өгсөн бөгөөд түрээсийн гэрээ авагдсан байна /1х-2-228х/.
А.ын ХААН банкны 5125084042 тоот дансанд эх Ц.гийн ХААН банкны 51250617 данснаас цалин гэсэн гүйлгээ, А.ын ХААН банкны 5125084042 тоот данснаас эх Ц.гийн ХААН банкны 51250617 дансанд орлого гэсэн гүйлгээ тогтмол давтамжтай шилжүүлж байсан, мөн бусад хүмүүсээс тросс худалдаатай холбоотой мөнгөн гүйлгээ хийгдэж байсан болох нь А.ын ХААН банкны 5125084042 тоот дансны 20 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хуулгаар тогтоогджээ /1х-2*******-250х, 2х-1-140х/.
Үүнээс үзэхэд А. эх Ц.гийн мөнгөн хөрөнгөөр орон сууцыг худалдан аваагүй, өөрийн өдөр тутмын ажил эрхлэлтээр орон сууцыг худалдан авч, орон сууцны зээлийг төлж байсан болох нь тогтоогдсон гэж үзэхээр байна.
4.5. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж зааснаар Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, дугаар байрны тоот м.кв талбайтай 3 өрөө, улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг А.ын өмчлөлд шилжүүлснээр уг орон сууц нь А. өмч болсон байна.
Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1 дэх хэсэгт гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүн болон тэдгээрийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон болон бусад орлого, мөнгөн хуримтлал, шинээр бий болсон хөрөнгө гэж, мөн зүйлийн 126.2.2 дахь хэсэгт гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн орлогоор олж авсан үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө гэж, мөн зүйлийн 126.2.4 дэх хэсэгт гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө гэж зааснаар Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, дугаар байрны тоот м.кв талбайтай 3 өрөө, улсын бүртгэлийн дугаартай орон сууц нь Б.*******, А. нарын гэрлэснээс хойш бий болсон гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн байх тул гэр бүлийн гишүүн охин , хүү нар мөн уг хөрөнгөөс ногдох хувийг хүртэх эрхтэй байна.
Дээрх орон сууцыг гэрлэгчид байсан Б.*******, А., гэр бүлийн гишүүн охин , хүү нар нийт 4 хүний гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж шүүх үзэв.
Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт Гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах адил эрх эдэлж, харилцан тохиролцсоны үндсэн дээр эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулна гэж, мөн хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.1.1 дэх хэсэгт гэр бүлийн гишүүн гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарахад ногдох хэсгийн талаар маргавал гэж, 1*******.3 дахь хэсэгт Гэрлэлт цуцалсан буюу гэрлэлтийг хүчингүйд тооцсоноос гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо гэрлэгчдийн эрүүл мэндийн байдал, хүүхдийн ашиг сонирхлыг харгалзан шүүх өөрөөр тогтоож болно гэж, 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг гэрлэгчдийн хэн нэгний буюу гэр бүлийн насанд хүрсэн бусад гишүүний шаардлагаар гэрлэлт хүчин төгөлдөр байх хугацаанд, гэрлэлт цуцалсны дараа, эсхүл гэр бүлийн гишүүн хэн нэгний нь хуваарьт эд хөрөнгө төлбөр гаргуулахад хүрэлцэхгүй бол нэхэмжлэгчийн шаардлагаар хувааж болно гэж зааснаар гэр бүлийн гишүүд гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хувийг хэн нэгнээсээ шаардах эрхтэй байна.
4.6. Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, дугаар байрны тоот м.кв талбайтай 3 өрөө, улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 08 дугаартай хөрөнгө үнэлсэн тайлангаар 196,797,000 төгрөг үнэлсэн байна /1х-60-83х/.
Уг орон сууц нь ХААН банкны орон сууцны зээлийн барьцаанд улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэгээтэй байх бөгөөд одоо зээлийн үлдэгдэл төлбөр 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар 51,373,6 төгрөг байна. Орон сууцны үнэлгээ болох 196,797,000 төгрөгөөс зээлийн үлдэгдэл төлбөр болох 51,373,6 төгрөгийг хасаж /196,797,000-51,373,6=145,423,174/ 145,423,174 төгрөгийг гэр бүлийн 4 гишүүний 1 хүнд ногдох хувиар тооцоход /145,423,174:4=36,355,793/ 1 хүнд ногдох хувь 36,355,793 төгрөг болж байна. Тэгвэл Б.*******, охин , хүү нарт ногдох хувь нь /36,355,793х3=109,067,380/ 109,067,380 болж байна.
Иймд хариуцагч А.аас орон сууцны ногдох хувьд 109,067,380 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******ад олгох зүйтэй байна.
5. Нэхэмжлэгчээс улсын дугаартай маркийн автомашинаас гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмч эд хөрөнгө гэж үзэн өөрт болон 2 хүүхдэд ногдох хувийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагад заасан байна.
5.1. улсын дугаартай маркийн автомашин нь хариуцагч А.ын нэр дээр бүртгэлтэй болон зохигчид 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гэрлэлт бүртгүүлснээс хойш бий болсон эд хөрөнгө дээр аль аль нь маргаагүй, гагцхүү уг автомашиныг А. өөрийн хуваарьт хөрөнгөөр худалдан авсан талаар маргадаг.
*******иуцагч А. нь гэрлэхээс өмнө худалдан авсан эд хөрөнгийг хуваарьт эд хөрөнгө гэж үзэх боломжтой бөгөөд гэрлэснээс хойш бий болсон гэр бүлийн дундын хэрэгцээнд зарцуулагдаж буй автомашиныг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэх нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2 дахь хэсэгт заасан зохицуулалттай нийцнэ.
5.2. улсын дугаартай маркийн автомашиныг Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 08 дугаартай хөрөнгө үнэлсэн тайлангаар 31,000,000 төгрөгөөр үнэлсэн байна /1х-60-83х/.
Иймд улсын дугаартай маркийн автомашиныг гэрлэгчид байсан Б.*******, А., гэр бүлийн гишүүн охин , хүү нар нийт 4 хүний гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж шүүх үзсэн бөгөөд гэр бүлийн гишүүний 1 хүнд ногдох хувийг тооцоход /31,000,000:4=7,750,000/ 7,750,000 төгрөг болно. Тэгвэл Б.*******, охин , хүү нарт ногдох хувь нь /7,750,000х3=23,250,000/ 23,250,000 төгрөг болж байна.
*******иуцагч А.аас улсын дугаартай маркийн автомашины ногдох хувьд 23,250,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******ад олгох зүйтэй байна.
6. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн улсын дугаартай Toyota prius маркийн автомашиныг хариуцагч А.ын эх Ц.Наранцэцэг бусдад 8,000,000 төгрөгөөр худалдсан бөгөөд энэхүү худалдсан 8,000,000 төгрөгийг өгөөгүй тул өөрт болон 2 хүүхдэд оногдох хувьд 6,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
6.1. Нэхэмжлэгч Б.******* нь улсын дугаартай Toyota prius маркийн автомашиныг 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн эзэмшиж байгаа болон уг автомашины өмчлөгчөөр Богд банк ХХК бүртгэлтэй байгаа талаарх автомашины цахим гэрчилгээний хуулбар хэрэгт авагдсан. Уг автомашины цахим гэрчилгээ болон уг автомашины Б.*******ын эзэмшилд байсан талаар зохигчид маргаагүй, гагцхүү уг автомашиныг Б.*******ын хуваарьт хөрөнгө эсэхэд зохигчид маргадаг.
Нэхэмжлэгч Б.******* гэрлэхээс өмнө уг автомашиныг худалдан авсан талаар тайлбар өгдөг боловч хариуцагч А. уг автомашиныг бусдад 8,000,000 төгрөгөөр худалдаж, орон сууцны урьдчилгаанд төлсөн төлбөрт эх Ц. 8,000,000 төгрөгийг авсан талаар дурддаг.
Иргэний хуулийн 1 дугаар зүйлийн 1.1.6 дахь хэсэгт хуваарьт эд хөрөнгөөрөө олж авсан, мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахад шаардагдах хөрөнгө, мөнгө гэж заасан бөгөөд хуваарьт эд хөрөнгийг зохигчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд нийлүүлэх нь уг хуулийн заалтад хамаарахгүй юм.
Дээрх шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4-т орон сууцны урьдчилгаа төлбөрт 74,710,000 төгрөгийг Ц.гийн ХААН банкны дансаар дамжуулан шилжүүлсэн болохыг дурдсан. Тэгвэл хариуцагч А.аас улсын дугаартай Toyota prius маркийн автомашиныг 8,000,000 төгрөгөөр худалдсан мөнгийг эх Ц. орон сууцны урьдчилгаа төлбөрт зарцуулсан мөнгөнд суутгаж авсан гэх тайлбарт нийцэж байна гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл уг автомашиныг худалдсан 8,000,000 төгрөг нь зохигчдын гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох орон сууцны төлбөрт шингээж, зохигчдын гэр бүлийн хамтран өмчлөх дундын үл хөдлөх эд хөрөнгө болсон гэж үзэхээр байна.
Иймд Иргэний хуулийн 1 дугаар зүйлийн 1.1.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хариуцагчаас 6,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
7. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.гийн Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, дугаар байрны тоот м.кв талбайтай 3 өрөө, улсын бүртгэлийн дугаартай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын тухайд:
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4, 5-т дурдсанаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц. нь Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, дугаар байрны тоот м.кв талбайтай 3 өрөө, улсын бүртгэлийн дугаартай орон сууцны урьдчилгаа төлбөрт өмнөх орон сууцны өмчлөгч мөнгө шилжүүлсэн болон орон сууцны зээлийн болон барьцааны гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурж оролцсон нь түүнийг уг орон сууцны өмчлөгчөөр тогтоох хууль зүйн үндэслэлгүй юм.
Уг орон сууцны өмнөх өмчлөгч ай хариуцагч А. 20 оны 06 дугаар сарын *******-ний өдөр Худалдах-худалдан авах гэрээг байгуулсан бөгөөд Ц. уг худалдах-худалдан авах гэрээний оролцогч биш юм.
7.1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар орон сууцыг хариуцагч А. болон түүний гэр бүлийн гишүүд болох Б.*******, охин , хүү нарын эзэмшил, ашиглалтад шилжүүлж, А. үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд өмчлөгчөөр бүртгүүлсэн байна.
Үүнээс үзэхэд Ц. уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох эрхийг олж аваагүй, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.гийн өмч байх хууль зүйн боломжгүй юм.
Энэхүү шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4, 5-т дурдсанаар Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, дугаар байрны тоот м.кв талбайтай 3 өрөө, улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг зохигчдын гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөр шүүх тогтоосон байна.
*******ин бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц. нь орон сууцанд өөрийн оруулсан мөнгөн хөрөнгийг зохигчдоос эгүүлэн буцааж аваагүй мөнгөн хөрөнгийг тодруулан шүүхийн журмаар жич нэхэмжлэх эрх нь нээлттэй бөгөөд түүний бие даасан шаардлагыг шүүх хангах үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.гийн Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, дугаар байрны тоот м.кв талбайтай 3 өрөө, улсын бүртгэлийн дугаартай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, ******* дугаар зүйлийн *******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110,950 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 531,500 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч А.аас 819,536 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******ад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.2, 126.2.4, 1 дугаар зүйлийн 1.1.6, 128 дугаар зүйлийн 128.1, 1******* дүгээр зүйлийн 1*******.1.1, 1*******.3, 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.аас 132,317,380 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******ад олгож, нэхэмжлэлээс үлдэх 6,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.гийн Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, дугаар байрны тоот м.кв талбайтай 3 өрөө, улсын бүртгэлийн дугаартай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, ******* дугаар зүйлийн *******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110,950 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 531,500 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч А.аас 819,536 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******ад олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД