| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 318/2025/00404/и |
| Дугаар | 318/ШШ2025/00344 |
| Огноо | 2025-05-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 318/ШШ2025/00344
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,
Хүсэлт гаргагч: У ТӨХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М.ХХК-д холбогдох
Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 13,857,360 төгрөг гаргуулах тухай хүсэлтийг 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Улаангомын дулааны хоёрдугаар станц ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Улаангомын дулааны хоёрдугаар станц" ТӨХК нь "М.ХХК"-тай 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээ байгуулсан. Тус гэрээнд зааснаар дулааны төлбөрийн нэхэмжлэлээ сар бүрийн 22-ны өдөр өгдөг ба тухайн дулаан хэрэглэгч байгууллага нь нэхэмжлэл хүлээн авсан өдрөөс 3 хоногийн дотор төлбөрийг төлж барагдуулах ёстой байдаг. "М.ХХК"-нд төлбөрийг төлөх нэхэмжлэлийг сар бүр хүргүүлсэн боловч өнөөг хүртэл төлж барагдуулаагүй байна. Иймд "Улаангомын дулааны хоёрдугаар станц" ТӨХК-нд учирсан гэрээний гүйцэтгээгүй үүрэг болох үндсэн төлбөр 9,238,240 /5-р сарын бичилт орсон болно/ төгрөг, гэрээний 4.5-д заасны дагуу алданги тооцох үндэслэлтэй байх тул алданги 4,619,120 төгрөг, нийт 13,857,360 төгрөгийн хохирлыг М.ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.ХХК-ийн захирал Б.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Увс аймагт үйл ажиллагаа явуулдаг. М.ХХК нь Халаалт дулааны төлбөрийн үлдэгдэл 8,000,000 төгрөгийг 2025 оны 6 сар, 7 сар, 8 саруудад хуваан төлж барагдуулна. Иймд энэхүү хүсэлтийг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Улаангомын дулааны хоёрдугаар станц ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд гаргасан хүсэлтээ: Улаангом сумын хоёрдугаар станц ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э би хариуцагчийн хариу тайлбартаа танилцсан. Эргэн төлөлтийг хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн үндсэн дүнгийн алданги авахгүйгээр тохиролцсон, нэхэмжлэлийн үндсэн шаардлага 9,238,240 төгрөгөөс 1,238,240 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 22-нд төлсөн. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ:
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч Улаангомын дулааны хоёрдугаар станц ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, Хариуцагч М.ХХК-ийн захирал Б.Г нар нь 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр дараах нөхцлөөр эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлжээ. Үүнд:
Хариуцагч М.ХХК-ийн захирал Б.Гнь нэхэмжлэгч Улаангомын дулааны хоёрдугаар станц ТӨХК-д нэхэмжлэлийн үндсэн шаардлага 9,238,240, төгрөгөөс 1,238,240 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 22-нд төлж, үлдэгдэл дулааны төлбөрийн үлдэгдэл 8,000,000 төгрөгийг 2025 оны 6 сар, 7 сар, 8 саруудад хуваан төлж барагдуулах,
Нэхэмжлэгч Улаангомын дулааны хоёрдугаар станц ТӨХК нь алданги 4,619,120 төгрөгийг хариуцагч М.ХХК-иас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах,
3. Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн бөгөөд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгов.
4. Зохигчид эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж, зохигчдод хариуцуулахаар шийдвэрлэсэн тул Улаангомын дулааны хоёрдугаар станц ТӨХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,237 төгрөгөөс 113,618.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 113,618.5 төгрөгийг, хариуцагч М.ХХК-иас 81,380.92 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Улаангомын дулааны хоёрдугаар станц ТӨХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Улаангомын дулааны хоёрдугаар станц ТӨХК нь хариуцагчаас 5,857,390 төгрөг гаргуулахаас татгалзаж, хариуцагч М.ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,000,000 төгрөгийг 2025 оны 6 сар, 7 сар, 8 саруудад хуваан төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Улаангомын дулааны хоёрдугаар станц ТӨХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,237 төгрөгөөс 113,618.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 113,618.5 төгрөгийг, хариуцагч М.ХХК-аас 81,380.92 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Улаангомын дулааны хоёрдугаар станц ТӨХК-д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Я.УРНАА