Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 318/ШШ2025/00345

 

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,

Нэхэмжлэгч О.ББСБ ХХК-ийн

Хариуцагч: М

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 287,940 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.ББСБ ХХК нь М 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 79683 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 330,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй 2000656316 тоот зээлийг хаан банк дахь тоот дансанд зээлдэгч У.М нь шилжүүлэн авсан. Хариуцагч У.М нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар 2000656316 тоот зээл 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дуусаж үндсэн зээлээс 56,596 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 273,404 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 180 хоногийн хүү 105,891 төгрөг дээр шимтгэл 0 төгрөг тэрнээс хүү төлсөн 91,355 төгрөгийг хасаж нийт хүү 14,536 төгрөг, нийт 287,940 төгрөг болсон тул үндсэн зээл 273,404 төгрөг, хүү 14,536 төгрөг, шимтгэл нийлбэр 0 төгрөг, нийт 287,940 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч У.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие М нь О нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн мөнгөн дүн болох 287,940 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 27-ны хүртэл бүхэлд нь төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч О ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүхэд гаргасан хүсэлтдээ: О.ББСБ-с хариуцагч М-д зээлийн гэрээний үүрэгт 287,940 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь хариу тайлбар дээр 2025 оны 05 сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага болох 287,940 төгрөгийг бүрэн төлж барагдуулна гэх тул У.М л холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

 

2. Хариуцагч У.М нь нэхэмжлэгч О ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 287,940 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 27-ны хүртэл бүхэлд нь төлж барагдуулах тухай тайлбарыг бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт нийцсэн байна.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн бөгөөд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгов.

 

4. Хариуцагч У.М нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,288 төгрөгийн тавин хувь болох 4,644 төгрөгийг улсын орлогод хэвээр үлээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 4,644 төгрөг, хариуцагч У.М 4,644 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч О ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч У.М нь нэхэмжлэгч О ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 287,940 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 27-ны хүртэл бүхэлд нь төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,288 төгрөгийн тавин хувь болох 4,644 төгрөгийг улсын орлогод хэвээр үлээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 4,644 төгрөг, хариуцагч У.М 4,644 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч О ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч У.М нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ Я.УРНАА