| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 318/2025/00389/и |
| Дугаар | 318/ШШ2025/00349 |
| Огноо | 2025-05-27 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 318/ШШ2025/00349
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,
Нэхэмжлэгч: О:ББСБ ХХК,
Хариуцагч: Н.М
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 793,258 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.ББСБ ХХК нь Н овогтой М 2024 оны 7 дугаар сарын 11-ний өдөр 2022-21080 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 765,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй 2000502090 тоот зээлийг хаан банк дахь тоот дансанд зээлдэгч Н.М нь шилжүүлэн авсан. Хариуцагч Н.М нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар 2000502090 тоот зээл 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр дуусаж үндсэн зээлээс 76,508 төгрөгийг хасаж, үлдэгдэл дүн 688,492 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 251 хоногийн хүү 340.386 төгрөг дээр шимтгэл 0 төгрөг түүнээс хүү төлсөн 235.620 төгрөгийг хасаж хүү 104,766 төгрөг, нийт 793,258 төгрөг болсон тул үндсэн зээл 688,492 төгрөг, хүү 104,766 төгрөг, шимтгэл нийлбэр 0 төгрөг, нийт 793,258 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Н овогтой М нь О нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 793,258 төгрөгийг бүрэн хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 06 дугаар сарын 04-нд тэтгэврийн зээлийн эрх нээгдээд тэтгэврийн зээлээ авч, бүрэн төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгч О.ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүхэд гаргасан хүсэлтдээ: О ББСБ-с хариуцагчН.М зээлийн гэрээний үүрэгт 793,258 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь хариу тайлбар дээр 2025 оны 06 сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлага болох 793,258 төгрөгийг бүрэн төлж барагдуулна гэх тул Н.М-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
2. Хариуцагч Н.М нь нэхэмжлэгч О.ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 793,258 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр төлж барагдуулах тухай тайлбарыг бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт нийцсэн байна.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн бөгөөд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгов.
4. Хариуцагч Н.М нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,588.19 төгрөгийн тавин хувь болох 11,794.10 төгрөгийг улсын орлогод хэвээр үлээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 11,794.10 төгрөг, хариуцагч Н.М 11,794.10 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч О.ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.М нь нэхэмжлэгч О.ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 793,258 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,588.19 төгрөгийн тавин хувь болох 11,794.10 төгрөгийг улсын орлогод хэвээр үлээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 11,794.10 төгрөг, хариуцагч Н.М 11,794.10 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч О.ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.М нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Я.УРНАА