Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 109/ШШ2025/0030

 

 

 

 

 

 

                                                                                   109/ШШ2025/0030

    

 

                                 Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж,

                                             хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

   Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Одонтуяа би, иргэн З.Д- нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэрэгт 2025 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хэргийн оролцогч нараас гаргасан “Эвлэрлийн гэрээ”-г хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн оролцогч нар шүүхэд ирүүлсэн Эвлэрлийн гэрээндээ: “С” ХХК 2025 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 25/05 тоот албан бичгээр иргэн З.Д-н хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхийг зөвшөөрсөн. Гуравдагч этгээд Ц.О, Ц.М нар нь 2025 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэргийн шүүхэд байгаа “С” ХХК-д холбогдох өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын  хэмжээг З.Д-н байрны талбайн хэмжээгээр багасгах, хариуцагч нь иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг багасгасантай холбоотойгоор З.Д-н . орон сууцны өмчлөгчөөр бүртгэхээр эвлэрэн хэлэлцэв. Энэхүү эвлэрлийн гэрээ нь талуудын харилцан тохиролцсон тэгш эрхийн үндсэн дээр хийгдсэн зохигчдын болон гуравдагч этгээдүүдийн эрх ашгийг хөндөөгүй болно. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлсний үр дагаврыг хэн аль нь ойлгож мэдсэн болно” гэжээ.

2. Гуравдагч этгээд Ц.М Ц.О нар шүүхэд гаргасан тайлбартаа: З.Д нэхэмжлэлтэй хариуцагч Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэх бүртгэл хийж өгөхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, З.Д-д ... тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгэхийг даалгах тухай захиргааны хэрэгт иргэн Ц.О Ц.М нарыг гуравдагч этгээдээр татан оролцуулсан. З.Д нь орон сууцны төлбөрийг Ц.М-н данс руу бүрэн шилжүүлсэн байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрэн хэлэлцэх боломжтой юм. Тэдгээрийн эвлэрэн хэлэлцэж байгаа нь гуравдагч этгээд Ц.О, Ц.М нарын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно. Хариуцагч, нэхэмжлэгч нар эвлэрсэн тохиолдолд Архангай аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ц.О Ц нарын нэхэмжлэлтэй хариуцагч “С” ХХК, Н.Б нарт холбогдох иргэний хэрэгт З.До-д холбогдох . тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, татгалзах замаар асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа болно. Иймд урьдчилан хэлэлцүүлэг болон шүүх хуралд оролцохгүй, гуравдагч этгээд Ц.О, Ц.М нарыг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэргийн оролцогч нарын эвлэрлийн гэрээг хүлээн авч, хянаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь,

1. Иргэн З.Д нь “С” ХХК-ийн захирал Н.Б-тэй 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр тоот сууцыг захиалж “Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулжээ. (хавтаст хэргийн 105-107 дахь тал)

2. Дээрх гэрээний дагуу урьдчилгаа 100% болох 172,256,000 төгрөгийг төлөхөөр тохирсон байна. (хавтаст хэргийн 105 дахь тал)

3. Иргэн З.Д гэрээний төлбөрт 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 95,06,000 төгрөг төлж, RAV4 маркийн авто машиныг 70,000,000 төгрөг тооцон шилжүүлсэн, 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 7,196,000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна. (хавтаст хэргийн 3-5, 73 дахь тал)

4. Иргэн З.Д нь дээрх орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст өргөдөл гаргаж, тус хэлтсээс 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 11/893 дугаар албан бичгээр татгалзсан хариу хүргүүлжээ. (хавтаст хэргийн 73, 85 дахь тал)

5. Ийнхүү иргэн З.Д нь Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, З.Д-г . орон сууцны өмчлөгчөөр бүртгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдөр тус шүүхэд гаргасан байна.

6. Уг хэрэгт хариуцагч Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс маргаан бүхий татгалзлын үндэслэлээ “ ...  тоот хаягт байршилтай “Сайхан тэрх” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан үйлчилгээтэй 56 айлын орон сууцны барилгыг барихад 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу хөрөнгө оруулсан иргэн Ц.М  Ц.О нар нь Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд өмчлөгчөөр тогтоолгохоор гаргасан нэхэмжлэлд , ... тоот хаягт байршилтай 61.52 м.кв талбайтай орон сууц уг нэхэмжлэлд орсон байгаа тул Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14 дахь заалтад “Хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээдэд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхийг хориглоно”, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5 дахь заалтад “Мэдүүлэг гаргасан өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн талаарх маргааныг шүүхээр хянах хэлэлцэж байгаа бол эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана” гэж заасны дагуу уг маргааныг шийдэгдэх хүртэл бүртгэл хийхгүй байгаа болно” гэж тайлбарлажээ. (хавтаст хэргийн 25 дахь тал)

7. Нэхэмжлэгч З.Д 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр О.Зоригтхүүд олгосон итгэмжлэлээр хариуцагчтай эвлэрэх эрхийг, хариуцагч Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 11/549 дүгээр албан бичгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Д.О-г томилж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21, 28 дугаар зүйлийн 28.1., 28.2., 28.2.1, 28.2.2, 28.2.3, 28.2.4, 28.2.5, 28.2.6, 28.2.7, 28.2.8 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг олгожээ. автаст хэргийн 24, 26 дахь тал)

8. Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 109/ШЗ2025/0264 дүгээр шүүгчийн захирамжаар иргэн Ц.О, Ц.М “С” ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулахаар шийдвэрлэсэн байна. (хавтаст хэргийн 87-88 дахь тал)

 

9. Хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас эвлэрлийн гэрээ байгуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийг хүссэн байна. Тодруулбал, 2025 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн Эвлэрлийн гэрээндээ:

9.1. “С” ХХК 2025 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 25/05 тоот албан бичгээр иргэн З.Д-н хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхийг зөвшөөрсөн. Гуравдагч этгээд Ц.О, Ц.М нар нь 2025 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэргийн шүүхэд байгаа “С” ХХК-д холбогдох өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын  хэмжээг З.До-н байрны талбайн хэмжээгээр багасгах, хариуцагч нь иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг багасгасантай холбоотойгоор З.До-н .... тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгэхээр эвлэрэн хэлэлцэв.

9.2. Энэхүү эвлэрлийн гэрээ нь талуудын харилцан тохиролцсон тэгш эрхийн үндсэн дээр хийгдсэн зохигчдын болон гуравдагч этгээдүүдийн эрх ашгийг хөндөөгүй болно.

9.3. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлсний үр дагаврыг хэн аль нь ойлгож мэдсэн болно” гэж дурдаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, гуравдагч этгээд “С" ХХК-ийн захирал Н.Б нар гарын үсэг зурж баталгаажуулжээ.

10. Мөн дээрх асуудлаар гуравдагч этгээд Ц.М, Ц.О нар шүүхэд гаргасан тайлбартаа: З.Д нэхэмжлэлтэй хариуцагч Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэх бүртгэл хийж өгөхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, З.Д-д . тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгэхийг даалгах тухай захиргааны хэрэгт иргэн Ц.О Ц.М нарыг гуравдагч этгээдээр татан оролцуулсан. З.Д нь орон сууцны төлбөрийг Ц.М-н данс руу бүрэн шилжүүлсэн байх тул захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68,4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрэн хэлэлцэх боломжтой юм Тэдгээрийн эвлэрэн хэлэлцэж байгаа нь гуравдагч этгээд Ц.О Ц.М нарын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно. Хариуцагч, нэхэмжлэгч нар эвлэрсэн тохиолдолд Архангай аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ц.О Ц.М нарын нэхэмжлэлтэй хариуцагч “С” ХХК, Н.Б нарт холбогдох иргэний хэрэгт З.Д-д холбогдох ... тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, татгалзах замаар асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа болно гэжээ.

11. Дээрх нөхцөлөөс дүгнэхэд, нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1. дэх хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно.”, 68.2. дахь хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна.”, 68.4. дэх хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж заасантай нийцсэн бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.

12. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч З.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О нар эвлэрсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1., 19 дүгээр зүйлийн  19.4.5., 22 дугаар зүйлийн 22.2. дахь хэсэг, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. дэх хэсэгт зааснаар эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүсэх боломжтой.

13. Иймд хуулийн дээрх зохицуулалтын дагуу эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд уг эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээд Ц.О, Ц.М, “С” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, эвлэрлийн гэрээний нөхцөлийг гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

14. Түүнчлэн хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс үүсэх үр дагаврыг танилцуулан баримт үйлдэж хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйл, 111 дүгээр зүйлийн 111.1. дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1., 19 дүгээр зүйлийн  19.4.5., 22 дугаар зүйлийн 22.2. дахь хэсэг, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З.Д хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, гуравдагч этгээд С ХХК нар нь “С” ХХК 2025 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 25/05 тоот албан бичгээр иргэн З.Д-н хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхийг зөвшөөрсөн. Гуравдагч этгээд Ц.О, Ц.М нар нь 2025 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэргийн шүүхэд байгаа “С” ХХК-д холбогдох өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын  хэмжээг З.Д-н байрны талбайн хэмжээгээр багасгах, хариуцагч нь иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг багасгасантай холбоотойгоор З.Д-н . тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгэх”-ээр хоорондоо харилцан тохиролцсон нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5. дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Энэ шүүгчийн захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2. дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь  тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Б.ОДОНТУЯА