2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 192/ШШ2025/04216

 

2025 05 19   192/ШШ2025/04216

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн **-р хороонд оршин суух Д-ийн А /РД:ИР******9/-ийн нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.А нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба тэрээр шүүх хуралдаанд тайлбарлахдаа : Миний бие 1991 оны 6 сараас 2011 оны 7 сар хүртэл мал маллаж амьдарч ирсэн. 1991-2000 он хүртэл ХАА-н нэгдэл гэж байсан нь нөхөн даатгалын лавлагаагаар баталгаажна. 2011 оны 8 сард Улаанбаатар хотод шилжин ирсэн. 1991 оноос 2011 он хүртэл 20-н жил мал малласныг нийгмийн даатгалын лавлагаа сум багийн засаг дарга нарын тодорхойлолтыг үндэслэн тогтоож өгнө үү гэж тайлбарласан.

 

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний лавлагаа, Сонгинохайрхан дүүргийн *0-р хорооны засаг даргын тодорхойлолт, Завхан аймгийн Цагаанчулуут сумын Жавцаг багийн засаг даргын тодорхойлолт, Завхан аймгийн Цагаанчулуут сумын засаг даргын тодорхойлолт, Д.А-ийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан лавлагаа, Архивын ерөнхий газрын 2025.03.06-ны өдрийн 03-04/1580 дугаартай тодорхойлолт, Д.Ж, Ч.Б нарын гарын үсэг гэрчилсэн үйлдэл, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

Шүүхээс гэрчээр Д.Ж, Ч.Б нарыг асууж нотлох баримтаар бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Д.А нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байх бөгөөд тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтийг өөрийн оршин суугаа газрын шүүхэд хандан гаргах эрхтэй, мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1-д зааснаар шүүх уг хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр заасан тул хэргийн болон шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.

 

Д.А нь шүүхэд гаргасан хүсэлтийн үндэслэлээ ...Миний бие 1991 оны 6 сараас 2011 оны 7 сар хүртэл мал маллаж амьдарч ирсэн. 1991-2000 он хүртэл ХАА-н нэгдэл гэж байсан нь нөхөн даатгалын лавлагаагаар баталгаажна. 2011 оны 8 сард Улаанбаатар хотод шилжин ирсэн. 1991 оноос 2011 он хүртэл 20-н жил мал малласныг нийгмийн даатгалын лавлагаа сум багийн засаг дарга нарын тодорхойлолтыг үндэслэн тогтоож өгнө үү гэж тайлбарласан.

 

3. Д.А нь 1991 оны 05 дугаар сараас 2000 оны 12 дугаар сар дуусталх хугацаанд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан байна. Гэтэл тус нөхөн тооцуулсан нийгмийн даатгалын шимтгэлийг малчнаар ажиллаж байхдаа төлсөн эсэх нь тодорхойгүй байх тул шүүхээр тогтоохоос өөр аргагүй болсон талаар нэхэмжлэгчээс тайлбарлаж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж зааснаар шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

 

4. Д.А нь 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар,

 

Завхан аймгийн Цагаанчулуут сумын Жавцаг багийн засаг даргын Д овогтой А 1991 оноос 2011 оны 6 дугаар сар хүртэл аав ээж, хоёр хүүхдийн хамт ам бүл дөрвүүлээ тус сумын Жавцаг багт мал малладаг байсан нь үнэн болохыг тодорхойлж байна гэх тодорхойлолт,

 

Завхан аймгийн Цагаанчулуут сумын засаг даргын Д овогтой А 1991 оноос 2011 оны 6 дугаар сар хүртэл аав ээж, хоёр хүүхдийн хамт ам бүл дөрвүүлээ тус сумын Жавцаг багт мал малладаг байсан нь үнэн болохыг тодорхойлж байна гэх тодорхойлолт,

 

Архивын ерөнхий газрын 2025.03.06-ны өдрийн 03-04/1580 дугаартай Завхан аймаг, Цагаанчулуут сум, Жавцаг багт хөдөө амьдарч байсан лавлагаа зэргээр тогтоогдоно.

 

6. Иймд Б овогт Д-ийн А нь 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн Цагаанчулуут сумын Жавцаг багт малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй байна. Учир нь нэхэмжлэгч Д.А нь 2013-01-18 ний өдөр 2012 оны Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн зохицуулалтаар 1990 оны 5 дугаар сараас 2000 оныг дуусталх хугацааны ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 9600,12000 төгрөгөөс тус тус тооцон, нөхөж төлсөн байна. Үүнээс хойш дахин ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох эрх бүхий байгууллагын шийдвэр, хууль тогтоомж гараагүй байхад шүүх 2000 оноос хойших ажилласан жилийг нөхөн тооцох, тогтоох эрх хэмжээ байхгүй болно.

Өөрөөр хэлбэл 2001 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан эсэх баримт хэрэгт авагдаагүй тул уг хугацаанд малчнаар ажиллаж байсныг тогтоох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Б овогт Д-ийн А-ийг 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн Цагаанчулуут сумын Жавцаг багт малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, үлдэх 2001 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсныг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

                      

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ