Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2024/ДШМ/19

 

 

 

 

 

 

 

 

 

    2024      03          20                                          2024/ДШМ/19

 

 

                                            Ж.ГГГ нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                      Б.Ууганбаяр /цахимаар/

Яллагдагч                                                     Ж.ГГГ, М.Ж

                                                                        Н.Г, Н.Г

Яллагдагчийн өмгөөлөгч                          Ц.Мөнх-Эрдэнэ, М.Мэндбаяр

                                                                        А.Энхтүвшин, Г.Ганбаяр

                                                                        Б.Долгорсүрэн

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч      Ө.С /цахимаар/

            Нарийн бичгийн дарга                             Б.Маралмаа нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Б.Нармандах даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 50 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлээр Ж.ГГ, М.Ж, Н.Г, Н.Г нарт холбогдох 2041000060062 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ж.ГГГ, Монгол Улсын иргэн, 1969 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймагт төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ "ЭҮ” Төрийн өмчийн үйлдвэрийн газарт Худалдан авалт, хангамжийн хэлтсийн орлогч даргаар ажиллаж байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын 4 дүгээр баг 11 дүгээр хороолол 36 байрны 14 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар 00.

 

М.Ж, Монгол Улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн инженер мэргэжилтэй, "ЭҮ” Төрийн өмчийн үйлдвэрийн газарт Худалдан авалт, хангамжийн хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байсан, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум 4 дүгээр баг 4 дүгээр хорооллын 10 дугаар байрны 36 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар ФА78121077.

 

Н.Г, Монгол Улсын иргэн, 1976 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Увс аймагт өрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, “ЭҮ" Төрийн өмчийн үйлдвэрийн газарт Худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга мэргэжилтнээр ажиллаж байсан, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын 6 дугаар баг Согоотын 6 дугаар хороолол 13 дугаар байрны 36 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар 00.

 

Н.Г, Монгол Улсын иргэн, 1973 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймагт төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа бизнес эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Рапид харш хорооллын 28 дугаар байрны 36 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаартай 00.

 

1. Яллагдагч Ж.ГГГ нь “ЭҮ” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Худалдан авах ажиллагааны хэлтсийн орлогч даргаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-т заасан “Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгохоор амлах”, 7.1.6-т заасан “Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д заасан “Албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг,

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан “Энэ хуулийн 34.1-д заасан нөхцөлийн дагуу шууд гэрээ байгуулахад захиалагч энэ хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлагыг хангасан, тухайн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх чадавхтай нэг, эсхүл түүнээс дээш тооны этгээдтэй хэлэлцээ хийж, техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, шаардлагыг хэлэлцээний үед хүрсэн аливаа тохиролцоог гэрээнд тусгана" гэснийг,

“ЭҮ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий захирлын 2013 оны 03 дугаар сарын 29 -ний өдрийн А/186 дугаар тушаалаар батлагдсан “ЭҮ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Ажилтны ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.1-т заасан “Хуулийг дээдэлж, хэрэгжүүлэх”, 2.1.2-т заасан “Үнэнч шударга зарчимч байх”, 2.1.3-т заасан “Хараат бус байж, гаднын нөлөөнд автахгүй байх”, 3.1.13-т заасан “Ажилтнууд нь өөрийн албан тушаалын давуутай тал, боломжийг хувийн зорилгоор ашиглахгүй ажиллах”, 3.1.15-т заасан “Албан үүргээ гүйцэтгэсэн болон гүйцэтгээгүйн улмаас ашиг сонирхол нь хөндөгдөх, дотоод, гадаадын аливаа иргэн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, тэдэнтэй үгсэн тохирох, амлалт өгөх тэднээс шан харамж хөнгөлөлттэй үйлчилгээ, зээл тусламж авах, хууль бус бусад хангамж эдлэхгүй байх” гэснийг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

“ЭҮ” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас зарласан “Меtsо НР-400 бутлуурын сэлбэг” нийлүүлэх худалдан авах ажиллагааны тендерт “Бээжин ориантал бриллянс интернэшнл трейд" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ирүүлсэн баримт бичгийн бүрдүүлэлт дутуу байхад уг компанитай

2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2017/16 дугаартай “Меtsо НР-400 бутлуурын сэлбэг нийлүүлэх 77,466 ам.долларын өртөг бүхий” гэрээ,

 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 2018/16-11-405 дугаартай “Меtsо НР-400 бутлуурын сэлбэг” нийлүүлэх 160,385 ам.долларын өртөг бүхий гэрээ,

2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 2018/16-11 дугаартай “Меtsо НР-400 бутлуурын сэлбэг” нийлүүлэх 3,713,796 ам.долларын өртөг бүхий гэрээг тус тус байгуулсан,

 мөн “ЭҮ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий захирлын 2018 оны 03 дугаар сарын 01- ний өдрийн А/152 дугаартай тушаалаар “ЭҮ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгийн “КМД конусан бутлуур солих” дугаар ИБХ-ТТ/1-2018-1.2.1/ 10.500.000.000 төгрөгийн төсөвт өртөгтэй ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахдаа

“Бээжин ориентал бриллянс интернейшнл трейд” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас техникийн даалгаварт заасан “Бүх тоног төхөөрөмжийн техникийн болон угсралт, суурилуулалтын баримт бичиг, программ хангаж, сургалт” гэсэн шаардлагын дагуу техникийн тодорхойлолтыг бүрэн ирүүлээгүй, Тендерт оролцогчид өгөх зааварчилгаа ТОӨЗ-12.1/ё/-д заасан “Тендерийн хэл нь Монгол хэл тул тендерийн материалд хавсарган ирүүлэх гадаад хэл дээрх материалыг баталгаат орчуулгын хамт ирүүлнэ” гэснийг зөрчсөн буюу нийлүүлэх барааны танилцуулга, катологийг Монгол хэл бичиг дээр хөрвүүлээгүй гадаад хэл дээр ирүүлсэн, “Тендерт оролцогч нь шалгарсан тохиолдолд бараа бүтээгдэхүүнийг хуваарийн дагуу нийлүүлж дуустал өөрийн агуулахад агуулах бөгөөд энэ тухай албан мэдэгдэл, агуулахын танилцуулга ирүүлэх” гэснийг зөрчиж агуулахын мэдээллийг ирүүлээгүй,

түүнчлэн үнэлгээний хорооны зүгээс тендерийн баримт бичгийг боловсруулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт “Захиалагч тендерт оролцогчоос гэрээний үүргийн биелэлтийг хангах санхүүгийн чадавхтайгаа баталсан нотолгоо ирүүлэхийг шаардаж болно” заасны дагуу санхүүгийн чадавхын талаарх шалгуурыг тендерийн баримт бичигт тусгаагүй байхад уг компанитай “МР800 конусан бутлуур нийлүүлэх” 4,188,000 ам.долларын өртөг бүхий гэрээг 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 01-18-4043-24844 дугаартай гэрээг байгуулсан,

            мөн “ЭҮ” Төрийн өмчит үйлдвэрийн газрын ерөнхий захирлын 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/100 дугаартай тушаалаар “Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгийн “Дробилка КСД №4,5,8 /бутлуур/” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар ажиллахдаа

Сангийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 212 дугаартай тушаалаар батлагдсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан “Тендерийн баримт бичиг, техникийн тодорхойлолтыг боловсруулахдаа захиалагчийн шаардлагыг бүрэн хангасан, өрсөлдөөнийг дэмжсэн хууль тогтоомжид нийцсэн байх байх зарчмыг баримтална” гэснийг зөрчиж, үнэлгээний хорооны зүгээс тендерийн баримт бичгийг боловсруулахдаа өрсөлдөөнийг хязгаарласан буюу

Тендерт оролцогчид өгөх зааварчилгаа ТОӨЗ-18-1/6/ Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх. Жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2018, 2019 оны аль нэгжид ижил төстэй барааг нийлүүлсэн байх. /Ижил 3 төстэй ажилд бутлуур суурилуулсан, угсарсан, нийлүүлсэн, гүйцэтгэгчээр ажилласан айгаар хүлээлгэж өгснийг ойлгоно/ гэсэн агуулга бүхий тусгайлсан заалт оруулах зэргээр “Бээжин ориентал бриллянс интернейшнл треэйд” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг тендерт шалгаруулах ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, үргэлжилсэн үйлдлээр Н.Гтай бүлэглэн “Бээжин ориентал бриллянс интернейшнл треэйд” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Бүгд найрамдах Хятад Ард Улсын иргэн Жай Шон Гунгаас

Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Рапид харш хорооллын 22 дугаар байрны гадна талбайд 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр бэлнээр 90,000,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр бэлнээр 30,000,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр бэлнээр 45,000,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 40,000,000 төгрөг буюу нийт 205,000,000 төгрөгийн хахуулийг бэлнээр “Бээжин ориантал бриллянс интернейшнл трейд” компанийн Монгол дахь ажилтан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Т.Эрдэнэ- Уул /Eerdenwula/-аас Н.Гар дамжуулан авсан,

мөн Т.Эрдэнэ-Уулын Хаан банкин дахь 5131050105 дугаарын данснаас 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “жай” гэх утгатайгаар 6,753,600 төгрөгийг, Т.Эрдэнэ-Уулын эхнэр Н.Түмэнгийн Хаан банкин дахь 5015025773 дугаарын данснаас 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр “Уулаагаас” гэх утгатайгаар 17,637,500 төгрөгийг, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 3 удаагийн гүйлгээгээр 58,900,000 төгрөгийг, Н.Түмэнгийн Хаан банкин дахь 5062209302 дугаарын данснаас 2019 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр 13,180,000 төгрөгийг “Жайд барааны үнэ” гэсэн утгатайгаар Н.Гантулгын Хаан банкин дахь 5014315646 дугаарын дансаар дамжуулан нийт 96,471,100 төгрөгийг шилжүүлэн авч бэлэн болон бэлэн бусаар нийт 301,471,100 төгрөгийг хахуульд авсан,

 “ЭҮ” Төрийн өмчит үйлдвэрийн газраас 2019 оны 09 дүгээр арын 20 -ны өдөр зарласан “Алхан бутлуур нийлүүлэгчийг сонгон шалгаруулах” нээлттэй тендерийн сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны даргаар ажиллахдаа Сангийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 212 дугаар тушаалаар батлагдсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан “Үнэлгээний хорооны хуралдаан үнэлгээний хорооны дарга, үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга болон бусад гишүүдийн дийлэнх буюу 75 хувиас дээш ирцтэйгээр хүчин төгөлдөр тооцогдоно” гэснийг зөрчиж, Н.Гтой бүлэглэн үнэлгээний хорооны хуралдааны ирц хүрээгүй буюу 71 хувийн ирцтэйгээр хуралдаж “Апхан бутлуур нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлтэй тендерт “ИВЗ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг шалгаруулж хууль бус давуу байдал бий болгосны улмаас тус үйлдвэрт 257,680,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

 мөн үргэлжилсэн үйлдлээр Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-т заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгохоор амлах”, 7.1.6-т заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг,

            Сангийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 212 тушаалаар батлагдсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журам”-ын 3.1-д заасан “Тендерийн баримт бичиг, техникийн тодорхойлолт боловсруулахдаа захиалагчийн шаардлагыг бүрэн хангасан, өрсөлдөөнийг дэмжсэн, хууль тогтоомжид нийцсэн байх зарчмыг баримтална”, 4.1-д заасан “Үнэлгээний хорооны үйл ажиллагаа нь худалдааны хэлбэрээр зохион байгуулагдах бөгөөд хуралдаанаас хамтын шийдвэр гаргана” гэснийг, “ЭҮ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий захирлын 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/186 дугаар тушаалаар батлагдсан “ЭҮ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Ажилтны ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.1-т заасан “Хуулийг дээдэлж, хэрэгжүүлэх", 2.1.2-т заасан “Үнэнч шударга зарчимч байх", 2.1.3-т заасан “Хараат бус байж, гаднын нөлөөнд автахгүй байх”, 3.1.13-т заасан “Ажилтнууд нь өөрийн албан тушаалын давуутай тал, боломжийг хувийн зорилгоор ашиглахгүй ажиллах”, 3.1.15-т заасан “албан үүргээ гүйцэтгэсэн болон гүйцэтгээгүйн улмаас ашиг сонирхол нь хөндөгдөх, дотоод, гадаадын аливаа иргэн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, тэдэнтэй үгсэн тохирох, амлалт өгөх тэднээс шан харамж хөнгөлөлттэй үйлчилгээ, зээл тусламж авах, хууль бус бусад хангамж эдлэхгүй байх”, 3.1.20-т заасан “Танил тал, найз нөхөд, гэр бүл, төрөл садангийн хүмүүс, тэдний ашиг сонирхолтой холбоотой асуудлаар шийдвэр гаргах, удирдах албан тушаалтан болон албаны нэр барих зэргээр албан тушаал, эрх мэдлээ хууль бусаар ашиглахыг цээрлэх” гэснийг тус тус зөрчиж,

тус төрийн өмчит үйлдвэрийн газрын Худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн М.Жтай бүлэглэн,

“ЭҮ” Төрийн өмчит үйлдвэрийн газрын 2020 оны хөрөнгө оруулалт, худалдан авалтын төлөвлөгөөнд 1 литр “хөргөх шингэний нэмэлт бүтээгдэхүүнийг 45,786 төгрөгөөр худалдан авахаар тусгагдсан байхад удирдлагын зөвшөөрөлгүйгээр хөргөх шингэний нэмэлт бүтээгдэхүүний үнийг 90,750 төгрөг болгон нэмэгдүүлж, улмаар “ЭҮ” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Авто тээврийн цехээс 2020 онд “ОСА4” маркийн хөргөлтийн нэмэлт шингэнээс 20 литрийг авахаар захиалж, захиалгын системд бүртгэгдсэн байхад дээрх бүтээгдэхүүний хэмжээг 500 литрээр нэмэгдүүлж, ЭҮХХК/202012771 дугаартай тендерийн баримтад тусгаж, ЭҮХХК/202012771 дугаар тендер зарлаж,

улмаар дээрх худалдан авах ажиллагаанд оролцсон “Эс Эм Жи Ти” хязгаарлагдмал хариуцлагатай компани, “Хавчир хангай” хязгаарлагдмал хариуцлагатай компани, “Гранд кумо химикал” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн “Эс Эм Жи Ти” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг Үнэлгээний хороо хуралдаагүй байхад хуралдсан мэтээр хурлын тэмдэглэлийг үйлдэж,

2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “Эс Эм Жи Ти” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг шалгаруулж, тухайн цаг хугацаанд зах зээл дээр 53,402 төгрөгийн ханштай байсан “ОСА4” маркийн хөргөх шингэний нэмэлт бүтээгдэхүүний 1 литрийг 90,750 төгрөгөөр буюу нийт 500 литрийг Худалдах-худалдан авах гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлж, “Эс Эм Жи Ти” хязгаарлагдмал хариуцлагатай компанид давуу байдал бий болгосон,

2. Яллагдагч Н.Г нь “ЭҮ” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтнээр ажиллахдаа “ЭҮ” Төрийн өмчит үйлдвэрийн газраас 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр зарласан “Алхан бутлуур нийлүүлэгчийг сонгон шалгаруулах” нээлттэй тендер сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллахдаа ажлын байрны тодорхойлолтод заасан “Ажил үйлчилгээний батлагдсан төлөвлөгөөг үндэслэн ажил үйлчилгээг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулах, Тендер зохион байгуулах, үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга, гишүүнээр ажиллах, хуульд заасан ажил үүргийг гүйцэтгэх” гэсэн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ

нийтийн албан тушаалтан буюу “ЭҮ” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Худалдан авах ажиллагааны хэлтсийн орлогч дарга Ж.ГГтой бүлэглэн буюу

Ж.Г-ийн албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж “ЭҮ” Төрийн өмчит үйлдвэрийн газраас 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр зарласан “Алхан бутлуур нийлүүлэгчийг сонгон шалгаруулах" нээлттэй тендер сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны даргаар ажиллахдаа

Сангийн сайдын 2014 оны 09 сарын 30-ны өдрийн 212 дугаар тушаалаар батлагдсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан “Үнэлгээний хорооны хуралдаан үнэлгээний хорооны дарга, үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга болон бусад гишүүдийн дийлэнх олонх буюу 75 хувиас дээш ирцтэйгээр хүчин төгөлдөрт тооцогдоно”,

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-т заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгохоор амлах”, 7.1.6-т заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”,

“ЭҮ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий захирлын 2013 оны 03 дугаар сарын 29- ний өдрийн А/186 дугаар тушаалаар батлагдсан “ЭҮ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Ажилтны ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.1-д заасан “Хуулийг дээдэлж, хэрэгжүүлэх”, 2.1.2-д заасан “Үнэнч шударга зарчимч байх”, 2.1.3-т заасан “Хараат бус байж, гаднын нөлөөнд автахгүй байх”, 3.1.13-т заасан “Ажилтнууд нь өөрийн албан тушаалын давуутай тал, боломжийг хувийн зорилгоор ашиглахгүй ажиллах”, 3.1.15-д заасан “Албан үүргээ гүйцэтгэсэн болон гүйцэтгээгүйн улмаас ашиг сонирхол нь хөндөгдөх, дотоод, гадаадын аливаа иргэн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, тэдэнтэй үгсэн тохирох, амлалт өгөх тэднээс шан харамж хөнгөлөлттэй үйлчилгээ, зээл тусламж авах, хууль бус бусад хангамж эдлэхгүй байх”, 3.1.20-д заасан “Танил тал, найз нөхөд, гэр бүл, төрөл садангийн хүмүүс, тэдний ашиг сонирхолтой холбоотой асуудлаар шийдвэр гаргах, удирдах албан тушаалтан болон албаны нэр барих зэргээр албан тушаал, эрх мэдлээ хууль бусаар ашиглахыг цээрлэх” гэсэн хэм хэмжээг тус тус зөрчиж,

Үнэлгээний хорооны хуралдааны ирц хүрээгүй буюу 71 хувийн ирцтэйгээр хуралдан, “ИВЗ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг шалгаруулж хууль бус давуу байдал бий болгосны улмаас тус үйлдвэрт 257,680,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт

Үнэлгээний хорооны ирц хүрээгүй 71 хувийн ирцтэй байсан 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Алхан бутлуур нийлүүлэгчийг сонгон шалгаруулах” хуралдаанд “Үнэлгээний хорооны гишүүн Ч.Алтансувдыг оролцсон, 85.7 хувийн ирцтэйгээр хуралдсан мэтээр” хуралдааны тэмдэглэлийг үйлдсэн, тус Үнэлгээний хорооны хүчингүй шийдвэр болох хуралдааны тэмдэглэл дээр Ч.Алтансувдаар нөхөж гарын үсэг зуруулсан зэргээр дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон,

3.Яллагдагч М.Ж нь “ЭҮ” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа тус үйлдвэрийн газарт хөргөх шингэний нэмэлт бүтээгдэхүүн нийлүүлэх ЭҮХХК/202012771 дугаар бүхий тендерийн хорооны нарийн бичгийн даргаар ажиллахдаа Үнэлгээний хорооны даргаар ажилласан Ж.ГГтой бүлэглэж,

“ЭҮ” Төрийн өмчит үйлдвэрийн газрын 2020 оны хөрөнгө оруулалт, худалдан авалтын төлөвлөгөөнд 1 литр “хөргөх шингэний нэмэлт бүтээгдэхүүнийг 45,786 төгрөгөөр худалдан авахаар тусгагдсан байхад удирдлагын зөвшөөрөлгүйгээр хөргөх шингэний нэмэлт бүтээгдэхүүний үнийг 90,750 төгрөг болгон нэмэгдүүлж, улмаар “ЭҮ” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Авто тээврийн цехээс 2020 онд “ОСА4” маркийн хөргөлтийн нэмэлт шингэнээс 20 литрийг авахаар захиалж, захиалгын системд бүртгэгдсэн байхад дээрх бүтээгдэхүүний хэмжээг 500 литрээр нэмэгдүүлж, ЭҮХХК/202012771 дугаартай тендерийн баримтад тусгаж, ЭҮХХК/202012771 дугаар тендер зарлаж,

улмаар дээрх худалдан авах ажиллагаанд оролцсон “Эс Эм Жи Ти” хязгаарлагдмал хариуцлагатай компани, “Хавчир хангай” хязгаарлагдмал хариуцлагатай компани, “Гранд кумо химикал” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн “Эс Эм Жи Ти” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг Үнэлгээний хороо хуралдаагүй байхад хуралдсан мэтээр хурлын тэмдэглэлийг үйлдэж,

2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “Эс Эм Жи Ти” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг шалгаруулж, тухайн цаг хугацаанд зах зээл дээр 53,402 төгрөгийн ханштай байсан “ЭСА4” маркийн хөргөх шингэний нэмэлт бүтээгдэхүүний 1 литрийг 90,750 төгрөгөөр буюу нийт 500 литрийг Худалдах-худалдан авах гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлж, “Эс Эм Жи Ти” хязгаарлагдмал хариуцлагатай компанид давуу байдал бий болгосон,

4.Яллагдагч Н.Г нь нийтийн албан тушаалтан буюу “ЭҮ" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Худалдан авах ажиллагааны хэлтсийн орлогч дарга Ж.Г-той бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр буюу яллагдагч Ж.Г нь “Бээжин ориентал бриллянс интернейшнл трейд” хязгаарлагдмал хариуцлагатай компанид давуу байдал бий болгож, албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд уг компанийн захирал Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Жай Шон Гунгаас

Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Рапид харш хорооллын 22 дугаар байрны гадна талбайд 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр бэлнээр 90,000,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр бэлнээр 30,000,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 06-ний өдөр бэлнээр 45,000,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 40,000,000 төгрөг буюу нийт 205,000,000 төгрөгийн хахуулийг бэлнээр “Бээжин ориантал бриллянс интернейшнл трейд” компанийн Монгол дахь ажилтан Бүгд Найрамдах Хятад Ард 9 Улсын иргэн Т.Эрдэнэ-Уулаас,

мөн Т.Эрдэнэ-Уулын Хаан банкин дахь 5131050105 дугаарын данснаас 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “жай” гэх утгатайгаар 6,753,600 төгрөгийг, Т.Эрдэнэ-Уулын эхнэр Н.Түмэнгийн Хаан банкин дахь 5015025773 дугаарын данснаас 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр “Уулаагаас” гэх утгатайгаар 17,637,500 төгрөгийг, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 3 удаагийн гүйлгээгээр 58,900,000 төгрөгийг, Н.Түмэнгийн Хаан банкин дахь 5062209302 дугаарын данснаас 2019 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр 13,180,000 төгрөгийг Жайд барааны үнэ” гэсэн утгатайгаар шилжүүлснийг Хаан банкин дахь 5014315646 дугаарын өөрийн эзэмшлийн дансаар дамжуулан, нийт 96,471,100 төгрөгийг шилжүүлэн авч бэлэн болон бэлэн бусаар нийт 301,471,100 төгрөгийн хахууль авах гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос:

Ж.Гийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Н.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт, Н.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт, М.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Ж.Г, М.Ж, Н.Г, Н.Г нарт холбогдох 2041000060062 тоот эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж, яллагдагч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг прокурорт очих хугацаагаар хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон яллагдагч нарын иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Ууганбаяр эсэргүүцэлдээ:

“... Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг Нийслэлийн прокурорын газарт шуудангаар ирүүлснийг хүлээн авч танилцаад шүүгчийн захирамж үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Яллагдагч Ж.Г нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах “ЭҮ” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Худалдан авах ажиллагааны хэлтсийн орлогч даргаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

“ЭҮ” Төрийн өмчит үйлдвэрийн газраас 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр зарласан “Алхан бутлуур нийлүүлэгчийг сонгон шалгаруулах” нээлттэй тендерийн сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны даргаар ажиллахдаа Сангийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 212 дугаар тушаалаар батлагдсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан Үнэлгээний хорооны хуралдаан үнэлгээний хорооны дарга, үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга болон бусад гишүүдийн дийлэнх буюу 75 хувиас дээш ирцтэйгээр хүчин төгөлдөр тооцогдоно” гэснийг зөрчиж,

яллагдагч Н.Г-той бүлэглэн үнэлгээний хорооны хуралдааны ирц хүрээгүй буюу 71 хувийн ирцтэйгээр хуралдаж, “Алхан бутлуур нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлтэй тендерт “ИВЗ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг шалгаруулж хууль бус давуу байдал бий болгосны улмаас тус үйлдвэрт 257,680,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн тухайд

хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар “Алхан бутлуур нийлүүлэгчийг сонгон шалгаруулах" нээлттэй тендерийн сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны даргаар ажиллахдаа Сангийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 212 дугаар тушаалаар батлагдсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журам”-ыг зөрчиж “ИВЗ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг хууль бусаар шалгуулж давуу байдал бий болгосон болох нь тогтоогдсон бөгөөд “ИВЗ” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас тус үйлдвэрт СМ-170В загварын алхан бутлуур нийлүүлсэн болох нь Гэрээ дүгнэх протоколоор /5 дугаар хавтаст хэргийн 147 дугаар хуудас/ болон бусад гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон байхад нарийвчлан тогтоосон байхад шүүх нотлох баримтыг үнэлэлгүйгээр “нийлүүлсэн эсэх, ашиглаж байгаа эсэхийг” тогтоох үндэслэл заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасныг баримтлаагүй, мөн хуулийн 39.6 дугаар зүйлд заасан шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байна.

2. Яллагдагч Ж.Г, М.Ж нар нь Хөргөх шингэний нэмэлт бүтээгдэхүүн нийлүүлэх ЭҮХХК/202012771 дугаар бүхий тендерийн үнэлгээний хороонд ажиллахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Эс Эм Жи Ти” хязгаарлагдмал хариуцлагатай компанид давуу байдал бий болгосон хэргийн тухайд хавтаст хэрэгт авагдсан мөрдөгчийн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Д.Дашдорж, Л.Булган, Д.Эрдэнэсайхан, М.Мөнхбаатар, Т.Түмэн-Өлзий, Я.Дамдиндорж, Ц.Эрдэнэбаяр, Н.Г, С.Гантогоо, М.Эрдэнэхүү нарын мэдүүлэг болон бусад гэрч нарын мэдүүлэг, “ЭҮ” Төрийн өмчийн үйлдвэрийн газрын худалдан авах ажиллагааны төлөвлөгөө болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар ЭҮ” Төрийн өмчит үйлдвэрийн газрын 2020 оны хөрөнгө оруулалт, худалдан авалтын төлөвлөгөөнд 1 литр “хөргөх шингэний нэмэлт бүтээгдэхүүнийг 45,786 төгрөгөөр худалдан авахаар тусгагдсан байхад удирдлагын зөвшөөрөлгүйгээр хөргөх шингэний нэмэлт бүтээгдэхүүний үнийг 90,750 төгрөг болгон нэмэгдүүлж, улмаар “ЭҮ” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Авто тээврийн цехээс 2020 онд “DСА4” маркийн хөргөлтийн нэмэлт шингэнээс 20 литрийг авахаар захиалж, захиалгын системд бүртгэгдсэн байхад дээрх бүтээгдэхүүний хэмжээг 500 литрээр нэмэгдүүлж, ЭҮХХК/202012771 дугаартай тендерийн баримтад тусгаж, дээрх худалдан авах ажиллагааны Үнэлгээний хороо хуралдаагүй байхад, хуралдсан мэтээр хурлын тэмдэглэлийг үйлдэж, 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “Эс Эм Жи Ти” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг шалгаруулж тус компанид давуу байдал бий болгосон үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон.

Хэргийн оролцогч нараас дээрх үндэслэл агуулгаар гаргасан гомдлыг дээд шатны прокуророос шийдвэрлэсэн талаарх баримтуудын агуулгад дүгнэлт гаргалгүйгээр оролцогчийн эрхийг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 хэсэгт “...анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн ”Шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана...” гэж заасанчлан шийдвэрлэх бүрэн боломжтой байсан.

З. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 15 дугаар хэсэгт “...хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шүүх шийдвэрлэнэ...” гэж хуульчилсан байхад шүүгчийн захирамжид заасан уг үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байна. /Үндэслэлийг “шүүх хуралдаанд дэлгэрэнгүй тайлбарлах болно/

Хэрэгт авагдсан нолох баримтуудаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлд заасан “Нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй...” гэсэн гэмт хэргийн шинжтэй үйл баримт тогтоогдсон байх тул тус прокурорын газраас дээрх үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа /4 дүгээр хавтаст хэргийн 52 дугаар хуудас/ бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зарчим, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хууль зүйн факт тус бүрд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа бөгөөд мөрдөгчөөс энэ талаарх тэмдэглэлийн зохих журмын дагуу үйлдсэн.

Өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй хэргийн эд мөрийн баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод илтэд нийцэхгүй дүгнэлт болсон гэж үзэхээр байна.

5. Шүүхээс дээрх хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийхдээ хохирогч иргэний нэхэмжлэгч Ө.С-т хурлын зарыг мэдэгдээгүй, улмаар түүнийг оролцуулахгүйгээр урьдчилсан хэлэлцүүлэг хийсэн нь өөрөө хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан шийдвэр болсон гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасанчлан хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, хавтаст хэрэгт тусгагдсан баримтын хүрээнд яллагдагчийн гэм буруугийн асуудлыг шүүх бүрэн шийдвэрлэх боломжтой юм.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” үндэслэлээр Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 2024/ШЗ/50 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив. Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор биечлэн оролцож эсэргүүцлийн хууль зүйн үндэслэлийг дэлгэрэнгүй тайлбарлах болно...” гэжээ.

         Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагч Ж.ГГ тайлбартаа: Манай гэрээс хураан авсан зарим эд зүйл хэрэгт байхгүй байгаа. Өмгөөлөгчийнхөө тайлбарыг дэмжиж байна гэв.

         Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагч Н.Г тайлбартаа: Өмгөөлөгчийн тайлбарыг дэмжиж байна. Шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

         Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагч М.Ж тайлбартаа: Шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. Өмгөөлөгчийнхөө тайлбарыг дэмжиж байна гэв.

         Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагч Н.Г тайлбартаа: Манай гэрээс эд мөрийн баримтаар хураан авсан 500.000 долларыг энэ хэрэгт хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна гэв.

          Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагчийн өмгөөлөгч М.Мэндбаяр тайлбартаа: Шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

          Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагчийн өмгөөлөгч А.Энхтүвшин тайлбартаа: ... Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна гэв.

          Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн тайлбартаа: ... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна гэв.

          Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагчийн өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ тайлбартаа: Яллагдагч Н.Гантулгын гэрээс эд мөрийн баримтаар хураан авсан флаш диск, 2 ширхэг төхөөрөмж, амины орон сууц захиалгын гэрээ зэрэг эд зүйл хаана байгаа нь тодорхойгүй ...  шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна гэв.

         Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагчийн өмгөөлөгч Г.Ганбаяр тайлбартаа: ... Шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна. Прокурор хугацаа хэтрүүлж эсэргүүцэл гаргасан гэв.

         Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.С тайлбартаа: Прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх саналтай байна гэв.

         Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Ууганбаяр дүгнэлтдээ: Эсэргүүцлээ дэмжиж байна ... шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй байна гэв.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

            Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч  Ж.Г-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар,

            яллагдагч Н.Гантулгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,

            яллагдагч Н.Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

            яллагдагч М.Ж-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд ирүүлжээ.

            Анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар  “ ...шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаануудыг нэмж хийлгэх шаардлагатай ...” гэж дүгнэн хэргийг Прокурорт буцааж шийдвэрлэснийг эс зөвшөөрч прокурор Б.Ууганбаяр эсэргүүцэл  гаргасан байна.

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлээр яллагдагч нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Шүүгчийн захирамжид  хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр заасан “...Яллагдагч Ж.Г, Н.Г нарыг бүлэглэн “ЭҮ” Төрийн өмчит үйлдвэрийн газарт учруулсан  257.680.000 төгрөгийн хохирол учруулсан эсэхийг тогтоох, тус үйлдвэрт алхан бутлуур нийлүүлсэн эсэх, нийлүүлсэн бол шаардлага хангаж байгаа , үйлдвэр орлогод авсан эсэхийг шалгаж тогтоох,

 

            яллагдагч С.Ж-ын болон иргэний хариуцагч Ц.Дашзэвэгийн хүсэлтүүдийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй,

            гэрч Ч.Алтансувдын мэдүүлгийн зөрүүг арилгаагүй гэсэн үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

            Дээрх мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр заасан алхан бутлуур нийлүүлсэн,  гэрээг тендерт шалгарсан компани бүрэн биелүүлсэн талаарх гэрээ дүгнэсэн тэмдэглэл, алхан бутлуурыг үнэлсэн үнэлгээ болон хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгүүд, яллагдагч, иргэний хариуцагчийн хүсэлтүүд болон бусад нотлох баримтын хүрээнд шүүх хэргийг шийдвэрлэх боломжтой байхад мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан нь үндэслэлгүй болжээ.

            Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Ж.Г, Н.Г нарын орон гэр, албан тасалгаанд нь үзлэг нэгжлэг хийж, хураан авсан эд зүйлийг энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, эд мөрийн баримтын бүртгэлд бүртгэж хураан авсан байна.

            Гэтэл хэргийн 49 дүгээр хавтасны 139 дэх талд хэрэгт хураан авсан эд мөрийн зарим баримтыг 210200474 дугаартай хэрэгт шилжүүлсэн талаарх тэмдэглэл үйлдэгдсэн байх боловч прокурор яллах дүгнэлтийн хавсралтад “Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлгүй” гэжээ.

            Яллагдагч нарын орон байр, албан тасалгаанд нэгжлэг хийж хураан авсан эд зүйлсийг Ж.Г-т холбогдох 210200474 дугаартай хэрэгт шилжүүлэх тухай прокурорын болон мөрдөгчийн шийдвэр хэрэгт авагдаагүй, энэ талаарх шийдвэр гарсан эсэх нь тодорхойгүй байна.

            Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон яллагдагч Ж.Г, Н.Г нар шүүхийн хэлэлцүүлэгт “...хураан авсан эд зүйлсийг энэ хэрэгтэй хамт шийдвэрлүүлмээр байна... яллагдагч Н.Г ... энэ хэрэгт холбогдуулан намайг шалгахдаа мөрдөгч 500 000 ам долларыг хураан авсан атлаа Ж.Г-т холбогдох өөр хэрэгт надаас хураан авсан дээрх долларыг шилжүүлсэнд гомдолтой байна. Би нийтийн албан тушаалтан биш тэр хэрэгт хамааралгүй ... гэсэн тайлбар  гаргасан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн тохиолдолд хэргийн оролцогч нь прокурор, мөрдөгчийн шийдвэр, ажиллагаанд гомдол гаргах эрхтэй юм.

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад эд мөрийн баримтыг өөр хэрэгт шилжүүлэх тухай эрх бүхий албан тушаалтны шийдвэр гаргасан эсэх нь тодорхойгүй, хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй байгаа нь хэргийн оролцогч нарын “прокурор, мөрдөгчийн шийдвэртэй танилцах, ... тэдгээрт гомдол гаргах” эрхийг хангаагүй гэж үзэх үндэслэл болно.

            Түүнээс гадна хэрэгт хураан авсан зарим эд зүйл буюу гар утас, хард диск гэх мэт бусад төхөөрөмж, Н.Г-аас хураан авсан 500 000 доллар хаана байгаа нь тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.  

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хураан авсан хөрөнгө, эд мөрийн баримт нь хэргийн бодит байдлыг тогтоох, эсхүл сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм бурууг нотлох эсвэл үгүйсгэх, хохирол нөхөн төлүүлэх зэрэг хэрэг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байдаг тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан ... мөрдөн шалгах ажиллагаагаар хураан авсан дээрх эд зүйлийг хэрхэн шийдвэрлэснийг тодруулах шаардлагатай ... гэсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

            Иймд хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,  39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

         1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 50 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

         2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

0 ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     З.ХОСБАЯР

                                                   ШҮҮГЧИД                                      С.УРАНЧИМЭГ

 

                                                                                                            С.ЦЭЦЭГМАА