| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Уранзул |
| Хэргийн индекс | 184/2024/04626/И |
| Дугаар | 192/ШШ2025/04540 |
| Огноо | 2025-05-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн
2025 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 192/ШШ2025/04540
| 2025 05 28 | 192/ШШ2025/*******540 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, ******* сум, ******* ******* ******* баг, ******* ******* ******* ******* ******* байр, ******* тоот хаягт оршин суух, овогт /рд:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 1 ******* хороо, Чингисийн ******* ******* гудамж, байр, давхар ******* тоот хаягт байрлах, ХХК /рд:230717/-д холбогдох,
38,102,785 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д. /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Нэхэмжлэгч миний бие 230717 тоот регистрийн дугаартай Транс ХХК түүнийг төлөөлж гүйцэтгэх захирал Б.дэлгэртэй 2022 оны 08 сарын 11-ний өдөр №2022/МФ-05 тоот Тээврийн хэрэгслийн өмчлөх эрх түр шилжүүлэх гэрээг байгуулсан. Гэрээ байгуулахдаа өөрийн эзэмшлийн 7934 УАУ зүтгүүр, 7930 АР чиргүүл, 7931 АР чиргүүлийг тус ХХК-ийн тусгай зөвшөөрөлд тулгуурлан тээвэр хийх зорилгоор тухайн компанийн нэр дээр шилжүүлэн Монгол улсаас БНХАУ-д нүүрс тээвэрлэж, олсон орлогыг харилцан тохиролцож авахаар гэрээнд тусгасан. Гэтэл тус ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.дэлгэр нь гэрээний 1.1-т заасан олсон орлогыг харилцан тохиролцож авна гэсэн заалтыг удаа дараа зөрчиж, өөрийн давуу байдлаа ашиглаж тооцоо дутуу өгөх, янз бүрийн суутгал үндэслэлгүйгээр авах, тооцооны хуудсан дээр гарын үсэг зурахгүй бол орж ирсэн орлогыг шилжүүлэхгүй гэж дарамталж өгөхгүй удаах, мөн нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн гэж орлогоос үндэслэлгүйгээр суутгал авах зэргээр хохироосоор ирсэнд нэхэмжлэгч миний зүгээс гэрээг цуцалсан. Гэрээг цуцалснаас хойш тус компанийн захирал нэхэмжлэгч миний барьцаа болгон өгсөн контейнерын 50000 юанийг өгөхгүй нэг жил гаран болж байгаа бөгөөд утсаа авахгүй, уулзахгүй зугтах, утсаар дарамтлах, Транс ХХК-ийнхаа байршил хаягийг хэлэхгүй Улаанбаатар, ******* хоёрын хооронд явуулах зэргээр иргэн намайг удаа дараа хохироосоор ирсэн. Тус компани нь Монгол Улсаас Бүгд найрамдах Хятад ард улс руу 2022.08.11-2023.*******.02-ны өдрийг дуустал нүүрс тээвэрлэн орлого олж Тээврийн хэрэгслийн өмчлөх эрх түр шилжүүлэх гэрээний 1 ******* зүйлийн 1.1-т заасан ...олсон орлогыг харилцан тохиролцож авна гэсэн заалт, мөн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т заасан ...олсон орлогыг сар /улирал/ тутам харилцан тохиролцож хуваарилна гэсэн заалтуудыг удаа дараа зөрчин, өөртөө давуу байдал бий болгон тооцоо дутуу өгөх, үндэслэлгүйгээр суутгал авах, авсан суутгалаа нотлох баримтаар явуулж өгөөч гэж хүсэлт тавихад биелүүлэхгүй, тамга тэмдэг болон гарын үсэг зураагүй тооцоо нийлэх хүснэгтийг ви чатаар буюу цахимаар явуулан гарын үсгээ зурахгүй бол орлогыг чинь шилжүүлэхгүй зэргээр дарамталж байсны улмаас нэхэмжлэгч би аргагүйн эрхэнд орлогоо авахын тулд гарын үсэг зурж, буцааж тооцоо нийлэх хуудсыг цахимаар явуулж байсан ба гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.3-т заасан Тээвэрлэлтийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллээр "А" талыг хангах заалт байнга зөрчигдөж суутгалыг нотлох баримтуудыг өгдөггүй байсан ба зарим нэг маргаантай суутгалыг ямар үндэслэлээр суутгаж байгааг асуухад тайлбарладаггүй байсан.
Мөн гэрээний 1 ******* зүйлийн 1.2 дахь заалт нь Шивээ хүрэнгээс БНХАУ-ын Сэхээ боомтын нүүрс буулгах талбай хүртэл тогтсон маршрутаар нүүрс тээвэрлэхэд үүсэх харилцааг зохицуулсан байх бөгөөд Транс ХХК нь тээвэрлэлтийн гэрээний дагуу Өсөх зоос ХХК-ийн нүүрсний уурхайгаас БНХАУ-руу нүүрс тээвэр хийдэг байсан ба тус компани нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т зааснаар татвараас *******лөгдөх ёстой. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасан Монгол Улсад оршин суугч бус этгээдэд үзүүлсэн үйлчилгээ /түүний дотор албан татвараас *******лсөн үйлчилгээг оролцуулан/ гэсэн заалтын дагуу "0" хувь хэрэглэх үндэслэлтэй ба Транс ХХК-ийн үзүүлж буй тээвэрлэлтийн үйлчилгээ нь олон улсын ачаа тээврийн үйлчилгээ ба тусгай зориулалтын замаар, тусгай зориулалтын тээврийн хэрэгслээр Монгол Улсад оршин суугч бус этгээдэд үзүүлсэн үйлчилгээ байхад Татварын албанд 8 сард 882427.2, 9 сард 184094.42, 10 сард 515924.22 төгрөг тус тус төлсөн гэж 10 сарын орлогоос суутгаж авсан ба НӨАТ төлсөн нотлох баримт шаардахад үзүүлэлгүй, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурахгүй бол мөнгийг чинь өгөхгүй гэж дарамталж НӨАТ-ын суутгал 10 сарын тооцон дээрээс нөхөж нийт 7889297.9 сая төгрөг авсан байдаг. НӨАТ-ын хуульд зааснаар татвар нь "0" хувьтай байх бараа үйлчилгээний гол нөхцөл нь тухайн барааг Монгол Улсаас экспортод гаргасан байх, мөн тухайн барааг экспортлох зорилгоор Монгол Улсаас гадаад улсад гаргахад үзүүлсэн ачаа тээврийн үйлчилгээ гэж үзэхээр байгаа. Иймд:
1.НӨАТ-ын суутгал гэж 10 сарын тооцоон дээрээс нөхөж суутгаж авсан нийт 7,889,297.9 төгрөгийг гаргуулах,
2.Контейнер хятад талаас түрээсэлсний барьцаанд авсан гэх 2022.08.11-2022.08.25-ны өдрийг хүртэлх тооцоонд суутгасан 40,000 юань буюу тухайн үед 1 юанийг 47 тооцож байсан буюу 18,80,000 төгрөг, 2022.08.2-2022.09.25-ны өдрийг хүртэлх тооцоонд суутгасан гэх 10,000 юань буюу тухайн үед юанийг 470 тооцож байсан буюу 4,700,000 төгрөг нийт 23,380,000 төгрөг гаргуулах.
3.2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр №2022/МФ-05 тоот Тээврийн хэрэгслийн өмчлөх эрх түр шилжүүлэх гэрээ байгуулсан байтал 10 сард тооцоо хийхдээ Өмнөговь аймгийн хөгжил хөрөнгө оруулалтын газар 183000 төгрөг тушаасан гэдэг. (Гэтэл 07 сард бүтэн яваагүй байхад явсан мэтээр тооцож 07 сарын гарааны мөнгө, 08.11-08.25 хүртэл 13-н гарааны буюу нэг гарааг 3000 төгрөгөөр тооцоход 000 төгрөг, 08.27-09.21-нийг хүртэл 14 гарааны 42000 төгрөг буюу 81000 төгрөг тушаах ёстой. Гэтэл 102,000 төгрөг илүү суутгаж авсан). 10.2-11.25 7 гарааны 21,000 төгрөг, 11 сард 12000 төгрөг, 12.2-*******.25-ны тооцоон дээрээс 3000 төгрөг, 1 сард 1 гарааны 3000 төгрөг тус тус суутгасан байдаг. Гэтэл Өмнөговь аймгийн хөгжил хөрөнгө оруулалтын газар мөнгө тушаадаг юм бол тушаасан гэх квитанц үзүүлээч гэхэд үзүүлдэггүй байсан. Тушаадаг байсан эсэх нь эргэлзээтэй тул надаас суутгаж авсан 222,000 төгрөгийг гаргуулах.
4.Монгол Улсын Гаалийн байгууллага нь төрийн байгууллага бөгөөд татвар хураамжийг авахдаа Татварын хуульд заасны дагуу авдаг гэтэл Транс ХХК гүйцэтгэх захирал Б.дэлгэр нь манай компани гаальд 5000 төгрөг төлдөг гээд 2022.08.11-2023.*******.02-ны өдрийг дуустал нийт 1 гарааны 305,000 төгрөг суутгаж авсан тул гаргуулах.
5.2022.08.11-2022.08.25-ны өдрийг хүртэл нийт 13 гарааны 2029 тонн нүүрс тээвэрлэсэн байтал 1870.1 тонн гэж тооцож 158.84 тонн дутуу тооцсон байдаг. Тооцоо дутуу байна гэтэл зөрүү мөнгийг нь өгөөгүй. Иймд тооцооны зөрүү болох 388515 төгрөг гаргуулах. (2022.08.11-ны өдөр 155.25, 2022.08.12-ны өдөр 158.5, 2022.08.13-ны өдөр 154.45, 2022.08.15-ны өдөр 157.35, 2022.08.1-ны өдөр 15.85, 2022.08.17-ны өдөр 152.25, 2022.08.18-ны өдөр 13.85, 2022.08.19-ны өдөр 149.45, 2022.08.20-ны өдөр 150,5, 2022.08.22-ны өдөр 12.0, 2022.08.24-ны өдөр 151.8, 2022.08.24-ны өдөр 15.7, 2022.08.25-ны өдөр 159,9 буюу нийт 2029 тонн тээвэрлэж нэгжийн үнэ 5 юань буюу 131885 юань, компанийн 15 хувийн суутгал 19782.75 юань, контейнерын барьцаа 40000 хасаад 72102.25 юань тухайн үеийн ханш 47 бодоход 3371750.75 төгрөг, нийт гарсан зарлага 15247312 төгрөг хасаад 18424438.75 төгрөг, АНОАТ 10 хувь 1,842,444 буюу үлдэгдэл 1,581,994.2 төгрөг болох байсан ба надад дутуу тооцож 12,893,479 төгрөг шилжүүлсэн. 3,88,515 төгрөг дутуу) Гэрээний үүргийн зөрчлөөс нэхэмжлэгч надад учирсан хохирол нийт 35,484,813 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа
-2024 оны 08 сарын 20-ны өдөр 934,784 төгрөгөөр,
-2024 оны 09 сарын 23-ны өдөр 553,200 төгрөгөөр,
-2024 оны 12 сарын 19-ний өдөр 524,490 төгрөгөөр,
-2025 оны 03 сарын 29-ний өдөр 05,498 төгрөгөөр тус тус нэмэгдүүлж байна гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...би нийт 38,102,785 төгрөг гаргуулахаар шаардсанаас хариуцагч компани 27,7,300 төгрөгийг 2025 оны 05 сарын 19-ний өдөр миний дансанд шилжүүлсэн. Тиймээс үлдэх шаардлагаас татгалзаж байна гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...зохигчид хоорондоо цахимаар харилцаж эвлэрлийн саналаа солилцсон юм билээ. Нэхэмжлэгч Д.гаас 27,7,300 төгрөгт эвлэрэх боломжтой гэсэн санал ирсний үндсэн дээр хариуцагч ХХК нь 2025 оны 05 сарын 19-ний өдөр нэхэмжлэгч Д.гийн Хаан банкны дансанд мөнгийг шилжүүлсэн. Тиймээс зохигчдын эвлэрлийг баталж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д. нь хариуцагч ХХК-д холбогдуулан 38,102,785 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд зохигчид эвлэрсэн талаар нэхэмжлэгч тайлбарлав. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 10,42,485 төгрөгөөр багасгаж, үлдэх 27,7,300 төгрөгийг хариуцагч нь 2025 оны 05 сарын 19-ний өдөр төлж барагдуулснаар талууд эвлэрсэн байна.
Зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх *******, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ХХК-д холбогдох 38,102,785 төгрөг гаргуулах тухай Д.гийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч шаардлагаа 10,42,485 төгрөгөөр багасгаж, үлдэх 27,7,300 төгрөгийг хариуцагч төлж барагдуулснаар талууд эвлэрсэн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 414,805 /335,374+2,985+17,24+1,385+18,815/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 207,402.5 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75. дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ