2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 192/ШШ2025/03784

 

 

 

 

 

 

2025 05 06

192/ШШ2025/03784

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, ******* талбай ******* тауэр, 15 давхарт байрлах, ******* ******* ББСБ ХХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* хотхон, ******* байр, тоот хаягт оршин суух, овогт /РД: /,

Хариуцагч: Баянгол дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* хотхон, ******* байр, тоот хаягт оршин суух, овогт /РД: / нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 96,9,454 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч нар нь ******* ******* ББСБ ХХК-тай 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн №ЗГ/7109492035-н тоот Зээлийн гэрээ, №БГҮ/7109492035-н тоот Ипотекийн гэрээ-нүүдийг тус тус байгуулан 95,000,000 төгрөгийн зээлийг жилийн 30.0 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, хөрөнгө оруулалтын зориулалттайгаар зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Улсын бүртгэлийн Ү-2205071*******6-н тоот дугаартай Б. өмчлөлийн Нийслэлийн Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, бүс /16020/, гудамж, байр, тоотод байрлах м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, барьцаалбарын 11-2717435-н тоот бүртгэл хийлгэж барьцаалсан. Зээлдэгч нь Зээлийн гэрээ-р хүлээсэн үүргээ 118 хоног зөрчиж, 2025 оны 03 дүгээр сарын 10-ны өдрийн Зээлийн төлбөр төлөх албан мэдэгдлээр үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч өнөөдрийг хүртэл зээлийн зөрчлийг арилгаагүй, цаашид ямар нэгэн үр дүн гарахгүй нь зээл хүүгийн тооцооллоос харахад илт болсон учир Зээлийн гэрээ-ний 5 дугаар зүйлийн 2, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэг, 451 дүгээр зүйл, 453 дугаар зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө шүүхийн журмаар гэрээг цуцлуулж, төлөгдөөгүй үндсэн зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү болон шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардлуудыг гаргуулан авах үндэслэлтэй байна. Зээлдэгч нь 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар дараах зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: үндсэн зээл: 88,138,684 төгрөг, зээлийн хүү 8,730,648 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 71,622 төгрөг, нийт дүн 96,941,954 төгрөг, нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал 19,500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн: 712,958 төгрөг, Нэг: Талуудын хооронд байгуулсан 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн №ЗГ/710949203 5-н тоот Зээлийн гэрээ-г цуцалж, хариуцагч Б., М. нараас зээл, зээлийн хүү, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардалд нийт 96,9,454 төгрөгийг, Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийн хамт гаргуулж ******* ******* ББСБ ХХК-д олгож өгнө үү. Хоёр: Хариуцагч Б., М. нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Зээлийн гэрээ-р хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож №БГҮ/7109492035-н тоот Ипотекийн гэрээ-ний дагуу барьцаалуулсан Улсын бүртгэлийн Ү-2205071*******6-н тоот дугаартай Б.ийн өмчлөлийн Нийслэлийн Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, бүс /16020/, гудамж, байр, тоотод байрлах м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

2. Зохигчдын шүүх хуралдааны үед байгуулсан эвлэрлийн гэрээнд: ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б., М. нараас зээл, зээлийн хүү, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардалд 96,9,454 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийн хамт гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Б.ийн өмчлөлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэрэгт зохигч нар харилцан тохиролцож дараах байдлаар эвлэрлийн байгуулав. Үүнд: 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 15,000,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 15,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 15,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарны 25-ны өдөр 18,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 18,9,454 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээний дээрх хуваарьт тохирсны дагуу эргэн төлөлтийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн №ЗГ/7109492035-н тоот Зээлийн гэрээ-р хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож №БГҮ/7109492035-н тоот Ипотекийн гэрээ-ний дагуу барьцаалуулсан Улсын бүртгэлийн Ү-2205071*******6-н тоот дугаартай Б. өмчлөлийн Нийслэлийн Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, бүс /16020/, гудамж, байр, тоотод байрлах м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, барьцаалбарын 11-2717435-н тоот бүртгэл хийлгэж барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Б., М. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 96,9,454 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хариуцагч Б., М. нар нь ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 96,9,454 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 15,000,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 15,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 15,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарны 25-ны өдөр 18,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 18,9,454 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож, төлбөрийг төлөлтийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Б.ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, бүс /16020/, гудамж, ******* байр, тоот хаягт байрлах, м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205071*******6 дугаарт бүртгэлтэй, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан худалдаж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохирч эвлэрсэн болох нь зохигчийн тайлбар, эвлэрлийн гэрээгээр тус тус тогтоогдож байна.

 

3. Иймд нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК, хариуцагч Б., М. нарын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 712,958 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б., М. нараас улсын тэмдэгтийн хураамжид 356,479 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б., М. нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 96,9,454 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 96,9,454 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 15,000,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 15,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 15,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарны 25-ны өдөр 18,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 18,9,454 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож, төлбөрийг төлөлтийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Б.ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, бүс /16020/, гудамж, ******* байр, тоот хаягт байрлах, м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205071*******6 дугаарт бүртгэлтэй, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан худалдаж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 712,958 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б., М. нараас улсын тэмдэгтийн хураамжид 356,479 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД