Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2025/0588

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийн баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Мөнхдэлгэр би, Нийслэлийн хяналт шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Ж.Ж*******д холбогдуулан гаргасан, Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Р.*******аас 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ******* дүгнэлттэй захиргааны хэрэгт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Р.*******аас шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн прокурор Р.******* би, Нийслэлийн хяналт шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Ж.Ж*******д нь Нийслэлийн шуурхай дуудлагын дугаарт ирүүлсэн “иргэн Х.******* нь дүүргийн хорооны нутаг дэвсгэрт 1 давхар дэлгүүрийн зориулалттай барилын угсралтын ажлыг зөвшөөрөлгүй гүйцэтгэсэн” гэх зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр иргэн Х.*******г Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь заалтад зааснаар таван зуун нэгжээр буюу 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн ******* дугаартай материалыг шалгалтын явцад хянав.

Зөрчлийг шалгасан материалд, 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, газар эзэмших гэрчилгээ, эрх бүхий албан тушаалтны “Үзлэг хийсэн тухай" тэмдэглэл, 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, мөн өдрийн холбогдогч Х.*******гаас мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, ******* дугаартай шийтгэлийн хуудас зэрэг баримтууд авагджээ.Нийслэлийн хяналт шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулаагүй, зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг прокурорын байгууллагын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэлгүй зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж шийтгэл оногдуулсан байна.     Энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх  тухай хуулийн  2. зүйлийн  1 дэх

хэсгийн 1.5 дах заалт “...зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах”, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...эрх бүхий албан тушаалтан прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна.” гэж, мөн зүйлийн 3 дах хэсэгт “..энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан шийдвэр гарсан даруй прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ” гэж заасныг тус тус зөрчсөн байх тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдож байна.

Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Нийслэлийн хяналт шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Ж.Ж*******гийн 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн Х.*******г торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн хяналт шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Ж.Ж******* шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “Улсын баяр наадмын өдрүүдэд 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хариуцлагатай жижүүрийн хуваарьт томилогдсон улсын байцаагч нь Нийслэлийн шуурхай дуудлагын ******* дугаар утсаар ирүүлсэн гомдлын дагуу дүүргийн хороо, ******* барилгын хойд талд иргэн Х.*******гийн ******* дэлгүүрийн буулгаж, шинэчлэх ажлыг зөвшөөрөлгүй эхлүүлсэн байдлыг Төрийн хяналт шалгалтын тухай, Барилгын тухай хуулийн дагуу газар дээр нь хяналт шалгалт хийсэн.

Хариуцлагатай жижүүрийн үүрэг гүйцэтгэсэн байцаагч нь 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч /БТХУАБ/ Ж.Ж*******-д дүүргийн хуваарийн дагуу зөрчлийг танилцуулан мэдэгдэж баримт материалыг хүлээлгэн өгсөн.

дүүрэг хариуцсан Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Ж.Ж******* би дүүргийн хороо иргэн Х.******* нь 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдөр ******* шуурхай дуудлагын утсаар ирүүлсэн гомдлын дагуу НХШГ-ын хариуцлагатай жижүүр, улсын байцаагч газар дээр нь шаардах хуудас өгсөн, дүүрэг хариуцсан байцаагчаар шалгуулах шаардлага тавьсны дагуу Нийслэлийн Хяналт шалгалтын газрын 1105 тоотод 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр биеийн байцаалт бичиг баримттай ирсэн.

Эрх бүхий албан тушаалтан миний бие БТХУАБ Ж.Ж******* Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг иргэнд танилцуулсан, Х.******* зөрчлөө хүлээн зөвшөөрсөнд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэж ажилласан.

Нийслэлийн Хяналт шалгалтын газрын /НШХГ/ дотоод журмын дагуу Захиргааны хэлтсийн албан хаагчаас Зөрчлийн ******* хэрэг бүртгэлийн дугаар, шийтгэлийн ******* дугаар авч Зөрчлийн хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж тус өдөрт нь багтааж 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Хэлтсийн хэрэг бүртгэлийн удирдах ажилтанд мэдэгдэж хэлтсийн бусад байцаагчдын нийт 8ш хэрэгт бүртгэлийн хавтаст хэргийг Нийслэлийн Прокурорын газарт өөрийн биеэр хүргүүлсэн байдаг. Тухайн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх хэргийн ******* дугаар өгөх, цааш нь Прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх үйл явц нь миний ажил үүргийн хуваарьт хамааралгүй

 

болно.

Иймд 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дугаар 50 тоот Прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Нийслэлийн хяналт шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Ж.Ж******* нь Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Р.*******ы “...Нийслэлийн хяналт шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Ж.Ж*******гийн 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсаар иргэн Х.*******г торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ******* дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан тухай баримтад гарын үсэг зуржээ.

Прокурорын дүгнэлтийг хариуцагч Нийслэлийн хяналт шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Ж.Ж******* нь хүлээн зөвшөөрсөн нь өөр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурорын “Нийслэлийн хяналт шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Ж.Ж*******гийн 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсаар иргэн Х.*******г торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ******* дүгнэлтийг хариуцагч Нийслэлийн хяналт шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Ж.Ж******* зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурорын “Нийслэлийн хяналт шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Ж.Ж*******гийн 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсаар иргэн Х.*******г торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй

болгуулах” тухай 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ******* дүгнэлтийг хариуцагч Нийслэлийн хяналт шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Ж.Ж******* зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар Прокурорын дүгнэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.

3. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогчдод танилцуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

4. Шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурьдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                 Ж.МӨНХДЭЛГЭР