| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Хишигбат |
| Хэргийн индекс | 182/2024/03480/И |
| Дугаар | 191/ШШ2025/04650 |
| Огноо | 2025-05-23 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 191/ШШ2025/04650
| 2025 оны 05 сарын 23 өдөр | Дугаар 191/ШШ2025/04650 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, шүүгч Ц.Амармэнд, шүүгч О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: байрлах, ******* ******* ХК/РД: *******, гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: байрлах, ******* ХХК/РД: *******, гүйцэтгэх захирал Б.*******/-д холбогдох,
Гэм хорын хохиролд 43,092,448.20 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.*******, Б., Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа нар оролцов. Иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийн № тоот гэрээний даатгуулагч " " ХХК-ийн байршилтай агуулахад 2023 оны 01-р сарын 07-ны өдрөөс 2023 оны 01-р сарын 30-ны өдөр хүртэл нийт 6 удаагийн давтамжтай хулгай орсон гэх тохиолдол болсон ба Даатгуулагчийн хамтран ажилладаг ******* ХХК нь харуул хамгаалалтыг нь хариуцдаг байна. ******* ХХК нь хариуцлага алдсаны улмаас 6 удаагийн давтамжтай хулгай орж даатгуулагчид нийт 43,092,448.20 /Дөчин гурван сая ерэн хоёр мянга дөрвөн зуун дөчин найман төгрөг хорин мөнгө/ төгрөгийн хохирол учирсан байна.
Даатгуулагчид учирсан 43,092,448.20 /Дөчин гурван сая ерэн хоёр мянга дөрвөн зуун дөчин найман төгрөг хорин мөнгө/ төгрөгийн хохирлыг манай компаниас барагдуулж, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д "Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг Даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ...", Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 "Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь *******аар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ гэж тус тус заасны дагуу хохирлыг буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг шилжүүлэн авсан.
Иймд Иргэний хуулийн 497.1, 498.1, 510.1 дэх хэсэгт заасны дагуу гэм хорын хохирол болох 43,092,448.20 төгрөгийг ******* ХХК-аас гаргуулж ******* ******* ХК-д олгож өгнө үү. гэв.
Хариуцагч ******* ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд гаргасан тайлбартаа: Тус нэхэмжлэлд дурдагдсан ******* ХХК-ийн гэрээгээр хамгаалалтад авсан Корпорац ХХК-ийн байрлалтай агуулахад 6 удаагийн давтамжтай хулгай орсон гэх тохиолдол болсон ба харуул хамгаалалтын байгууллага, алба хаагчдын зүгээс харуул хамгаалалтын гэрээндД заасан албан үүрэгтээ хариуцлагагүй хандсанд дүгнэлт хийж доорх тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:
1. 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс 31-ны өдөр шилжих шөнийн 02:10 цагт хяналтын нэгдсэн төвийн камерт ын агуулахын талбайд үл таних 2 хүн сэжигтэй алхаж байгааг хяналтын ажилтан М. илрүүлж үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч Г., Я. нарт мэдэгдэж, шалгуулахад үл таних 2 хүн нуугдаж байгаад нэг нь хойд тал, нөгөө нь зүүн талын хашаагаар давж зугтан саатуулж чадаагүй. Гарсан зөрчлийн талаар 03:34 цагт Цагдаагийн байгууллагын 102 дугаарт дуудлага өгч, агуулахын ахлах нярав Л.т мэдэгдсэн. 03:45 цагт дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс бүрэлдэхүүн ирж мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн. 15:25 цагт Байгууллагын Хариуцлагын Даатгалын гэрээт байгууллага ******* ХК-ийн дуудлагын утсанд мэдээлэл өгч *******ын тохиолдлоо бүртгүүлсэн. Камерын хяналтын бичлэгийг нарийвчлан шалгахад алба хаагчдын сонор сэрэмжгүй, хариуцлагагүй байдлын улмаас нийт 6 удаагийн үйлдэлтэй 47,880,4987-н хохирол учруулсан хулгайн гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна.
2. Манай компани 2022 оны 12-р сарын 12-ны өдрөөс 2023 оны 12-р сарын 11-ний өдөр хүртэл нэг жилийн хугацаатай тоот Байгууллагын ерөнхий хариуцлагын *******"-ын гэрээг ******* ХК-тай байгуулан ажиллаж байх явцад *******ын гэрээний үндсэн нөхцөлийн 2.5- дах заалтад заасан *******ын тохиолдол үүссэн бөгөөд *******ын нөхөн төлбөр гаргуулах тухай 2023 оны 5 дугаар сарын 15-ны 03/67, мөн оны 5 дугаар сарын 23-ны 03/075, 2024 оны 1 дүгээр сарын 26-ны 03/10 тоот албан бичгээр тус тус хандсан бөгөөд ******* ХК нөхөн төлбөрийн материал бүрдүүлэх 90 хоногийн хугацаа хэтэрсэн, нөхөн төлбөр олгохоос татгалзаж байна гэсэн хариу ирүүлсэн.
3. ******* ХХК-аас Санхүүгийн Зохицуулах Хороонд хандаж 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Даатгал ХК-ийн *******ын үйлчилгээнд гомдол гаргах тухай" 3/72 тоот, мөн оны 12 дугаар сарын 13-ны өдөр Даатгал ХК-ийн *******ын нөхөн төлбөртэй холбоотой гомдол гаргах" 3/148 тоот албан бичгийг хүргүүлж Санхүүгийн зохицуулах хорооноос даатгуулагч *******ын гэрээний 9-р зүйлийн 9.2.5-д Даатгалын тохиолдол үүссэн шалтгаан, хохирлын хэмжээг тогтоосон эрх бүхий этгээд мэргэжлийн байгууллагын дүгнэлт, тодорхойлолт"-ыг нөхөн төлбөр нэхэмжлэхдээ бүрдүүлж өгөх үүрэг хүлээсэн ба мөн *******ын гэрээний 9 дүгээр зүйлийн 9.3-т "Хэрэв гэрээний 9.2.5-д заасан мэргэжлийн байгууллагын дүгнэлт, тодорхойлолтыг гаргахад хугацаа шаардлагатай бол уг тодорхойлолт гаргаснаас хойш 9.1-д заасан хугацаа тоологдож эхэлнэ." гэж заасны дагуу эрх бүхий байгууллагын дүгнэлт гарсны дараа нөхөн төлбөрийн баримт бүрдүүлж өгөх хугацаа тоологдож эхлэх буюу даатгуулагчийн өргөдлийг хүлээж авч шийдвэрлэх нь зүйтэй гэж дурдсан билээ.
4. ******* ХК нь Байгууллагын хариуцлагын *******ын гэрээ"-ээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй нөхөн төлбөр олгохоос татгалзаж байгаагаа удаа дараа мэдэгдсэн учир манай компанийн зүгээс Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тухайн *******ын компанийг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан болно.
5. Түүнчлэн ******* Даатгал ХК-с гаргасан нэхэмжлэлийн Хавсралт 16 " ХХК-ийн шинжээчийн дүгнэлт нь *******ын хохирлын үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаар хийгдсэн дүгнэлт биш байх тул *******ын хохирлын хэмжээг нэхэмжлэхэд ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтийг Санхүүгийн Зохицуулах Хороо албан бичигтэй дурьдаж Даатгал ХК, ******* ХХК нарт хүргүүлсэн байдаг.
6. ******* ХХК-н хувьд ******* Даатгал ХК-н гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан дээр дурдсан тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаар *******ын хохирлын хэмжээний үнэлгээ гүйцэтгүүлэхээс өөр маргах зүйлгүй бөгөөд гагцхүү ******* ХХК нь Даатгал ХК-г хариуцагчаар татсан хэрэг шийдэгдэхийг хүлээж буйгаа мэдэгдэх хүсэлтэй байна.
******* ******* ХК-ийн нэхэмжлэлд дурдагдсан ******* ХХК-ийн гэрээгээр хамгаалалтад авсан ХХК-ийн байрлалтай агуулахад 6 удаагийн давтамжтай хулгай орсон гэх тохиолдол болсон ба харуул хамгаалалтын байгууллага, алба хаагчдын зүгээс харуул хамгаалалтын гэрээнд заасан албан үүрэгтээ хариуцлагагүй хандсанд дүгнэлт хийж дараах нэмэлт тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:
1. 2020 оны 4 сарын 01-ний өдөр ******* ХХК болон ХХК хооронд Үйлчлэгч нь Үйлчлүүлэгчийн офиссын байр, үйлчилгээний салбар, гэрээнд заасан барилга, эд хөрөнгийг болзошгүй гэмт халдлага, аюул ослоос урьдчилан сэргийлж хамгаалах, Үйлчлүүлэгч нь харилцан тохиролцсон хөлс төлөх үүргийг хүлээж 3 жилийн хугацаатай Харуул хамгаалалтын гэрээ байгуулсан билээ. Манай компанийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэрээний үүргийн зөрчил гаргасан хэдий ч хулгайн гэмт хэрэг үйлдэгдэхэд шууд болон шууд бусаар нөлөөлөөгүй, тэдгээртэй хамтран оролцоогүй болохыг тэмдэглэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцагч дангаар бий болгоогүй, гэмт хэргийн улмаас дараах хохирол бий болсон. Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу хохирлоо нэхэмжлэх боломжтой.
Мөн Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1. дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэж заасан. Энэхүү заалтын дагуу хохирлыг нөхөн төлөх этгээд нь "бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд гэж заасан байх ба энэ нь тухайн хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг ойлгоно. Хариуцагчийн хувьд Харуул хамгаалалтын гэрээний үүргээ зөрчсөн боловч дангаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд биш юм.
Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт Гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм-хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ." гэж заасан. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг 50 хувиар бууруулж шийдвэрлэж өгнө үү. гэв.
Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгч талын баримтаар гаргасан ******* ******* ХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 03/67 дугаартай албан бичгийн хуулбар, 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Я.гийн тодорхойлолтын хуулбар, Я.гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Г.ын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн тодорхойлолтын хуулбар, Г.ын иргэний үнэмлэхийн хуулбар, Т.гийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн тодорхойлолтын хуулбар, Г.ын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн тодорхойлолтын хуулбар, Г.ын иргэний үнэмлэхийн хуулбар, Д.гийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн тодорхойлолтын хуулбар, Д.гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Ц.Гантулгын 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн тодорхойлолтын хуулбар, Ц.Гантулгын иргэний үнэмлэхийн хуулбар, ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн дүгнэлтийн хуулбар, корпораци ХХК-ийн 002/2020 дугаартай нэхэмжлэхийн хуулбар, ХХК-ийн 01/2021 дугаартай нэхэмжлэхийн хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Тооллогын хуудасны хуулбар, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Тооллогын хуудасны хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Тооллогын хуудасны хуулбар, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн тооллогын хуудасны хуулбар, ******* ******* ХХК-ийн эзэмшлийн ХК-ийн дугаартай дансны шилжүүлгийн мэдээллийн хуулбар, ******* ******* ХК-ийн хөрөнгийн *******ын 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн № дугаартай гэрээний хуулбар, ******* ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн дугаартай тушаалын хуулбар, ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 23/159 дугаартай албан бичгийн хуулбар, корпораци ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 3/2944 дугаартай албан бичгийн хуулбар, ******* ******* ХК-ийн эзэмшлийн ны дугаартай дансны шилжүүлгийн мэдээллийн хуулбар, ******* ******* ХК-ийн хөрөнгийн *******ын 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн №2221100133 дугаартай гэрээний хуулбар, Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2-1/1010 дугаартай албан бичгийн хуулбар,
Хариуцагч талын баримтаар гаргасан ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүүргийн 1 дүгээр хорооны 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2/39 дугаартай тодорхойлолт, Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 9/2312 дугаартай албан бичгийн хуулбар, ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн үнэлгээний тайлан,
Хариуцагч талын хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн ******* ******* ХХК-ийн корпораци ХХК-д *******ын нөхөн төлбөрт төлсөн төлбөрийн суутган төлсөн орлогын албан татварын баримт, Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 3/50 дугаартай албан бичиг, ХХК болон ******* ХХК нарын хооронд байгуулсан 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн № дугаартай харуул хамгаалалтын гэрээний хуулбар, ХХК болон ******* ХХК нарын хооронд байгуулсан 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №11-204-20-0708 дугаартай харуул хамгаалалтын гэрээний хуулбар зэргийг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ******* ХК хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 43,092,448.20/дөчин гурван сая ерэн хоёр мянга дөрвөн зуун дөчин найман төгрөг хорин мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч ******* ХХК нь хариуцагчийн хувьд Харуул хамгаалалтын гэрээний үүргээ зөрчсөн боловч дангаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд биш юм, нэхэмжлэлийн шаардлагыг 50 хувиар бууруулж шийдвэрлэж өгнө үү гэж маргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дах хэсэгт зааснаар зохигчийн зөвшөөрлөөр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх бүрэлдэхүүн дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь корпораци ХХК-тай 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр № Хөрөнгийн *******ын гэрээ байгуулсан болох нь 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн № Хөрөнгийн *******ын гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.
2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн № Хөрөнгийн *******ын гэрээ-ий 4, 5, 8, 10-т зааснаар нэхэмжлэгч нь корпораци ХХК-ийн тус гэрээний Хавсралт 1-т заасан эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгийг байгалийн эрсдэл, гуравдагч этгээдийн үйлдлээс үүдэлтэй эрсдэл зэрэг эрсдэлээс даатгаж, корпораци ХХК нь нэхэмжлэгчид *******ын хураамж төлөх үүрэг хүлээсэн байх ба тус гэрээг 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл байгуулсан болох нь 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн № Хөрөнгийн *******ын гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т Даатгалын гэрээгээр даатгагч нь *******ын тохиолдол бий болоход ... *******ын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь *******ын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ., Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Даатгал нь сайн дурын ... гэсэн төрөлтэй байна. гэж заасан.
корпораци ХХК нь *******ын хураамж төлөх, нэхэмжлэгч нь *******ын тохиолдол бий болоход *******ын нөхөн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн нэхэмжлэгч болон корпораци ХХК нарын 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан № Хөрөнгийн *******ын гэрээ нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэг, Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дах хэсэгт заасан Даатгалын гэрээ/цаашид Даатгалын гэрээ гэх/-ий шинжтэй, сайн дурын *******ын төрөлд хамаарч байна.
Хариуцагч нь корпораци ХХК-тай 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр № 11-204-20-0708 Харуул хамгаалалтын гэрээ байгуулсан болох нь 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн № 11-204-20-0708 Харуул хамгаалалтын гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.
2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн № 11-204-20-0708 Харуул хамгаалалтын гэрээ-ий 1-ийн 1.1-т зааснаар хариуцагч нь корпораци ХХК-ийн оффисын байр, үйлчилгээний салбар, гэрээнд заасан барилга, эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг гэрээний хугацаанд аливаа болзошгүй гэмт халдлага, аюул ослоос урьдчилан сэргийлж, хамгаалах объект дах аюулгүй байдлыг хангаж, хэв журмыг сахиулах, корпораци ХХК нь хариуцагчид ажлын хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн № 11-204-20-0708 Харуул хамгаалалтын гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.
Хариуцагч нь ажил, үйлчилгээг гүйцэтгэх, корпораци ХХК нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн № 11-204-20-0708 Харуул хамгаалалтын гэрээ нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан Хөлсөөр ажиллах гэрээ/цаашид Хөлсөөр ажиллах гэрээ гэх/-ий шинжтэй байна.
Хөлсөөр ажиллах гэрээний 7-ийн 7.1-т зааснаар хариуцагч болон корпораци ХХК нар нь тус гэрээг 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш 3/гурав/ жилийн хугацаатай байгуулсан болох нь Хөлсөөр ажиллах гэрээний хуулбараар тогтоогдож байна.
Хөлсөөр ажиллах гэрээний хугацаа 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр дуусгавар болсон болох нь Хөлсөөр ажиллах гэрээний хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагч нь корпораци ХХК-тай 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр № Харуул хамгаалалтын гэрээ байгуулсан болох нь 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн № Харуул хамгаалалтын гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.
2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн № Харуул хамгаалалтын гэрээ-р хариуцагч нь корпораци ХХК-д Хөлсөөр ажиллах гэрээнд заасан ажил, үйлчилгээтэй ижил ажил, үйлчилгээг 3/гурав/ жилийн хугацаанд үзүүлэх үүрэг хүлээсэн болох нь 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн № Харуул хамгаалалтын гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь ХХК-ийн Баянгол дүүрэг, гурвалжинд байршилтай агуулахад 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл нийт 6/зургаа/ удаагийн давтамжтай хулгай орсон гэх тохиолдол болсон, хариуцагч харуул хамгаалалтыг нь хариуцдаг, хариуцагч хариуцлага алдсаны улмаас даатгуулагчид учирсан хохиролд төлсөн гэх нийт 43,092,448.20/дөчин гурван сая ерэн хоёр мянга дөрвөн зуун дөчин найман төгрөг хорин мөнгө/ төгрөг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна.
Хариуцагч нь 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл нийт 6/зургаа/ удаа хулгай орсон гэх ХХК-ийн агуулахын зориулалттай объектын харуул хамгаалалтыг хариуцаж байсан талаар маргахгүй байна.
Хөлсөөр ажиллах гэрээний 1-ийн 1.1, 7-ийн 7.1.1-т зааснаар хариуцагч нь ХХК-ийн барилга, эд хөрөнгийг аливаа болзошгүй гэмт халдлага, аюул ослоос урьдчилан сэргийлж, хамгаалах хугацаанд хулгай орсон гэх үйл явдал болсон болох нь зохигчийн энэ талаарх тайлбар, Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.
дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн албан бичгээр дүүргийн 20 дугаар хороонд ХХК-ийн аж ахуйн хашаанаас дамартай кабель утаснууд хулгайд алдагдсан байна гэх хэрэг бүртгэлтийн дугаартай хэрэг бүтгэлтийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа болох нь тогтоогдож байна.
2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 30-ны хүртэл ямар этгээдийн гэм буруутай гэмт хэргийн шинжтэй үйлдлийн улмаас ХХК-ийн эд хөрөнгөд хэдэн төгрөгийн хохирол учирсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоогдоогүй байгаа болох нь дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн албан бичгээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-т Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь *******аар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ. гэж заасан.
Даатгалын гэрээний 5-ын 5.5.1-т ... Даатгагчид энэхүү Даатгалын гэрээний дагуу олгосон нөхөн төлбөрийн хэмжээгээр шилжинэ ... гэжээ.
Нэхэмжлэгч нь ХХК-д *******ын нөхөн төлбөрт 43,092,448.20/дөчин гурван сая ерэн хоёр мянга дөрвөн зуун дөчин найман төгрөг хорин мөнгө/ төгрөг төлсөн гэх үндэслэлээр хариуцагчаас 43,092,448.20/дөчин гурван сая ерэн хоёр мянга дөрвөн зуун дөчин найман төгрөг хорин мөнгө/ төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т Бусдын эрх ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. гэж заасан.
Хариуцагчийн хүсэлтээр хохирлын үнэлгээ тогтоосон гэх ХХК-ийн 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн дугаар Үнэлгээний тайланд хулгайд алдсан 5 төрлийн кабелийн утасны хохирлын зах зээлийн үнэ цэнийг 2023 оны байдлаар нийт 47,879,850/дөчин долоон сая найман зуун далан есөн мянга найман зуун тавь/ төгрөг гэжээ.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас даатгуулагч ХХК-д *******ын нөхөн төлбөрт төлсөн гэх 43,092,448.20/дөчин гурван сая ерэн хоёр мянга дөрвөн зуун дөчин найман төгрөг хорин мөнгө/ төгрөг гаргуулахаар нэхэмжилж байх боловч ХХК-д *******ын нөхөн төлбөрт 28,132,603.38/хорин найман сая нэг зуун гучин хоёр мянга зургаан зуун гурван төгрөг гучин найман мөнгө/ төгрөг төлсөн болох нь ХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Шилжүүлгийн мэдээллээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь ХХК-д 10,650,600/арван сая зургаан зуун тавин мянга зургаан зуу/ төгрөг төлсөн болох нь ХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Шилжүүлгийн мэдээллээр тогтоогдож байна.
Хариуцагч нь ХХК-тай Хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан гэх үйл баримт тогтоогдоогүй.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь ХХК-ийн эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан тохиолдолд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дах хэсэг, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн ХХК-ийн эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр учруулсан гэм хорыг шаардах эрхтэй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь тухайлсан ямар хууль бус санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр, хэдэн төгрөгийн гэм хор ХХК-ийн эд хөрөнгөд учруулсан болох нь тогтоогдохгүй байна.
Гэвч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дах хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгийн 50 хувийг хүлээн зөвшөөрч байгаа болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын энэ талаарх хариу тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь ХХК-д *******ын нөхөн төлбөрт 28,132,603.38/хорин найман сая нэг зуун гучин хоёр мянга зургаан зуун гурван төгрөг гучин найман мөнгө/ төгрөг төлсөн болох нь ХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Шилжүүлгийн мэдээллээр тогтоогдож байна.
Иймээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нийт 14,066,302/28,132,603.38:2=14,066,302/ /арван дөрвөн сая жаран зургаан мянга гурван зуун хоёр/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгон, үлдсэн 29,026,146/43,092,448.20-14,066,302=29,026,146/ /хорин есөн сая хорин зургаан мянга нэг зуун дөчин зургаа/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас нийт 14,066,302/арван дөрвөн сая жаран зургаан мянга гурван зуун хоёр/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгон, үлдсэн 29,026,146/хорин есөн сая хорин зургаан мянга нэг зуун дөчин зургаа/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 373,412 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 228,281 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас нийт 14,066,302/арван дөрвөн сая жаран зургаан мянга гурван зуун хоёр/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгон, үлдсэн 29,026,146/хорин есөн сая хорин зургаан мянга нэг зуун дөчин зургаа/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 373,412 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 228,281 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ
ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД
ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ