| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 183/2024/03495/И |
| Дугаар | 192/ШШ2025/03021 |
| Огноо | 2025-04-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 192/ШШ2025/03021
| 2025 04 16 | 192/ШШ2025/03021 |
|
|
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******,*******,*******-д холбогдох,
420,777,253.77 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Энтрэйвиши Монголиа" ХХК (цаашид "Компани" эсхүл "Энтрэйвиши" гэх) нь Монгол Улсын хуулийн дагуу 2022 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд (цаашид "Мета" гэх)-ийн дижитал зар сурталчилгааны борлуулалтын үйл ажиллагааг Монгол Улсын нутаг дэвсгэрт төлөөлөн хэрэгжүүлэх бүрэн эрхтэйгээр Монгол Улсын хэрэглэгч нарт зар сурталчилгаа проекцлох, байршуулах, боловсруулах, нийтлэх зэрэг дижитал зар сурталчилгааны үйлчилгээ үзүүлдэг хуулийн этгээд юм. Үйл ажиллагааны талаар тодруулбал, Энтрэйвишн нь Метагийн платформууд болох Фэйсбүүк, Инстаграм, Мессенжер дээр хэрэглэгчдэд харагдах сурталчилгааны төлбөрийн шийдлийг санал болгож, тухайн явуулсан сурталчилгаа бүрийн зарцуулалтын дүнг дараа сар бүрийн эхэнд нэхэмжлэх үндсэн функц дээр тулгуурласан үйл ажиллагаа юм. Ингэхдээ, төлбөр төлөх функцийг урьдчилан шийдсэн, ямар нэг хязгаарлалтгүй сурталчилгааны аккаунтыг харилцагч компанид олгосноор, харилцагч компани зөвхөн Энтрэйвишнтэй санхүүгийн харилцаанд орж, Метатай төлбөрийн асуудлаар шууд харилцах шаардлагагүй болно. Харин Энтрэйвишн нь харилцагчдынхаа зарцуулсан нийт төлбөрийг Мета-д төлж, харилцагчдын сурталчилгааг ямар нэгэн гацалт зогсолтгүйгээр асуудалгүй үргэлжлүүлэх боломжийг бий болгодог. Энтрэйвишн нь 2023 оны 04 сарын 05-ны өдөр "Эхлэл Электроникс" ХХК (цаашид "Үйлчлүүлэгч" гэх) тай "Дижитал зар сурталчилгааны тухай гэрээ" (цаашид "Гэрээ" гэх)-г Монгол Улсын Иргэний хуулийн 42 дүгээр зүйлийн 421.1 дэх хэсэгт заасны дагуу цахим хэлбэрээр байгуулсан. Гэрээний дагуу Энтрэйвишн нь Үйлчлүүлэгчийн Ehlel Electronics Co.Ltd нэртэй Бизнес аккаунтад MN Ecommerce EhlelElectronicsLLC Ehlel Ehlel нэртэй сурталчилгааны аккаунтыг үүсгэж, (і) сурталчилгааны аккаунтын медиа санд хандах, (ії) гүйцэтгэл/тайлан зах болон (iii) сурталчилгаа удирдах зэрэг хандах эрхийн зөвшөөрөлтэйгээр нэртэй өөрийн эзэмшлийн бизнес аккаунттай Партнер холболт хийсэв. Мессенжер дээр өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд холбогдох сурталчилгааг байршуулж, Ингэснээр, Үйлчлүүлэгч нь Метагийн платформууд болох Фэйсбүүк, Инстаграм, дараа сар бүрийн эхэнд төлөх боломжтой болсон. Харин Энтрэйвиши нь Үйлчлүүл дадов сар бүрийн дараа Метад гэрээгээр харилцан тохиролцсон хугацаанд урлдог. Зар сурталчилгаа байршуулах үед (і) төсөв; (ii) сурталчилгааны хугацаа; (iii) сурталчилгаа харагдах байршлууд (бөрийн хандах эрхтэй Фэйсбүүк, Инстаграм хуудсаас сонгох); болон (iv) сурталчилгааг харах үзэгчдийн нас, хүйс, байршил зэрэг мэдээлэл харагдах бөгөөд Үйлчлүүлэгч буюу уг зар сурталчилгааг үүсгэж буй этгээд эдгэр үзүүлэлтийг өөрөө сонгож тохируулдаг. Гэрээний 3.1 дэх заалтад “Мета зар сурталчилгааны платформ заасан дунг татвар, хураамж (хэрэв байгаа бол) -ийн хамт тухай бүрт банкны гүйлгээ, эсхүл шилжүүлгээр толно..." гэж заасны дагуу үйлчилгээний төлбөр нь Мета платформд зар сурталчилгаа байршуулах үед түүн дээр заасан буюу Үйлчлүүлэгчийн сонгож, тохируулсан дүн байх бөгөөд Гэрээний 5 дугаар зүйлд “Үйлчлүүлэгчид дараах нөхцөлийн дагуу гуч (30) хоногийн зээл олгоно." гэж заасны дагуу төлбөрийн нөхцөл нь дараа төлбөртэй байхаар, Гэрээний 5.2 дахь заалтад ... Үйлчлүүлэгч нь холбогдох нэхэмжлэх бүрийг гаргасан өдрөөс хойш хуанлийн арван тав (15) өдрийн дотор төлнө" гэж тус тус төлбөрийн нөхцөлийг харилцан тохиролцсон. Үүний дагуу Үйлчлүүлэгч нь 2023 оны 5 болон 6 сард хамаарах үйлчилгээний төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Харин 2023 оны 7, 8, 9, 10 сард хамаарах үйлчилгээний төлбөр болох нийт 290,526,443.96 төгрөгийг Үйлчлүүлэгч хугацаанд нь төлөх үүргээ зөрчсөн. Компанийн зүгээс 2023 оны 09 сарын 20-ны өдрөөс эхлэн 2024 оны 02 сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд удаа дараа цахим шуудангаар төлбөрөө төлөхийг шаардаж байсан бөгөөд Үйлчлүүлэгч нь 2023 оны 12 сарын 21-ний өдөр 07 сарын төлбөрийн нэхэмжлэх болох 37,807,373 төгрөгийг 12 сарын 31-ний дотор бүрэн төлөхөө илэрхийлж, мөн сарын 31, 2024 оны 01 сарын 03 болон 08-ны өдрүүдэд гурав хувааж төлсөн. Үүнээс хойш аливаа төлөлт хийгээгүй буюу 2023 оны 8, 9, 10 сард хамаарах үйлчилгээний төлбөр болох нийт ,, /хоёр зуун тавин хоёр сая долоон зуун арван есөн мянга далан нэгэн төгрөг/ төгрөгийг одоо хүртэл төлөөгүй байна. Гэрээний 3.1 дэх заалтад "... Нэхэмжлэх илгээснээс хойш хуанлийн гуч (30) хоногийн дотор төлөөгүй нь хугацаа хэтэрсэн хэмээн тооцогдох бөгөөд нэхэмжлэх гаргаснаас хойш хуанлийн 30 дахь өдрөөс эхлэн хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5% -иар алданги тооцно.", 6.1 дэх заалтад "Төлбөрийг цаг тухайд нь хийгээгүй тохиолдолд.... нь Гэрээг цуцлах, эсхүл Үйлчлүүлэгчид үйлчилгээг цаашид үзүүлэх эсэхийг шийдвэрлэх эрхтэй. Аль ч шийдвэрийг гаргасан Энтрэйвшин нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5% -тай тэнцэх хэмжээний алданги болон нөхөн төлбөр, өмгөөлөгчийн зохих хөлс, олох ёстой байсан орлого зэрэг бусад нэмэлт төлбөрийг үндсэн төлбөрийн хамтаар нэхэмжлэх эрхтэй" гэж заасны дагуу алдангийн хэмжээг нэхэмжлэл гаргах өдөр хүртэл тооцоход нийт төлөгдөөгүй төлбөрийн 50 хувиас хэтэрч буй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт “.. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй" гэж заасныг үндэслэн алдангийн хэмжээг нийт төлөгдөөгүй төлбөрийн 50%-иар хязгаарласан болно. Мөн заалтын дагуу, Компани нь өмгөөлөгчийн хөлсийг нэхэмжлэх эрхтэй бөгөөд Өмгөөллийн ГРАТА Интернэшнл Монголиа ХХН-тэй 2024 оны 04 сарын 16-ны өдөр байгуулсан Хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу нийт нэхэмжлэлийн үнийн дүн буюу 379,078,607 төгрөгийн 10% -тай тэнцэх дүнг 37,907,860.7 төгрөг, хууль зүйн үйлчилгээний хөлсөнд холбогдох татвар 3,790,786.07 төгрөг нэхэмжилж буй болно. Ийнхүү Компани нь Гэрээний дагуу үзүүлсэн үйлчилгээний үлдэгдэл төлбөрт ,, төгрөг, алдангид 126,359,536 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд 37,907,860.7 төгрөг, хууль зүйн үйлчилгээний хөлсөнд холбогдох татвар 3,790,786.07 төгрөг, нийт 420,777,253.77 төгрөгийг "Эхлэл Электроникс" ХХК -с нэхэмжилж байна” гэжээ.
Талуудын ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: “Хариуцагч нь Дижитал зар сурталчилгааны тухай гэрээний дагуу үзүүлсэн үйлчилгээг бүрэн хүлээн зөвшөөрч, уг гэрээний үлдэгдэл төлбөр ,, төгрөг болон Нэхэмжлэгчид учирсан хохирол болох өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 41,698,646.77 төгрөгийг бүрэн төлөхөө илэрхийлж, хүлээн зөвшөөрсөн; ба Нэхэмжлэгч нь нийт алдангийн 90% -ийг цуцлахаа илэрхийлж, хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус харгалзан, Хариуцагч нь нийт ,, төгрөгийг (үүнд: Дижитал зар сурталчилгааны тухай гэрээний үлдэгдэл төлбөрт ,, төгрөг, алдангид 12,635,953 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд 41,698,646.77 төгрөг) Нэхэмжлэгчид төлөх, Нэхэмжлэгч түүнийг хүлээн авахаар харилцан тохиролцов.
Хариуцагч нь энэхүү Гэрээний 2.1 дэх заалтад заасны дагуу тохиролцсон дүнг нийт арван найман (18) сарын хугацаанд дараах хуваарийн дагуу хувааж төлөхийг үүгээр зөвшөөрч байна.
2025 оны 5/10-ны өдөр 17,058,537.27 төгрөг,
2025 оны 6/10-ны өдөр 17,058,537.27 төгрөг,
2025 оны 7/10-ны өдөр 17,058,537.27 төгрөг,
2025 оны 8/10-ны өдөр 17,058,537.27 төгрөг,
2025 оны 9/10-ны өдөр 17,058,537.27 төгрөг,
2025 оны 10/10-ны өдөр 17,058,537.27 төгрөг,
2025 оны 11/10-ны өдөр 17,058,537.27 төгрөг,
2025 оны 12/10-ны өдөр 17,058,537.27 төгрөг,
2026 оны 1/10-ны өдөр 17,058,537.27 төгрөг,
2026 оны 2/10-ны өдөр 17,058,537.27 төгрөг,
2026 оны 3/10-ны өдөр 17,058,537.27 төгрөг,
2026 оны 4/10-ны өдөр 17,058,537.27 төгрөг,
2026 оны 5/10-ны өдөр 17,058,537.27 төгрөг,
2026 оны 6/10-ны өдөр 17,058,537.27 төгрөг,
2026 оны 7/10-ны өдөр 17,058,537.27 төгрөг,
2026 оны 8/10-ны өдөр 17,058,537.27 төгрөг,
2026 оны 9/10-ны өдөр 17,058,537.27 төгрөг,
2026 оны 10/10-ны өдөр 17,058,537.27 төгрөг
Нийт ,, (гурван зуун долоон сая тавин гурван мянга зургаан зуун далан төгрөг далан долоон мөнгө) төлбөрийг нэхэмжлэгч Голомт банк ХК-ны (MNT) дансанд долоо хоног бүрийн амралтын болон нийтээр амрах баярын өдөр таарвал өмнөх ажлын өдөрт шилжүүлэхээр харилцан тохиролцов” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Энтрэйвишн Монголиа ХХК нь хариуцагч Эхлэл Электроникс ХХК холбогдуулан 420,777,253.77 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь Энтрэйвишн Монголиа ХХК-ийн нэр Алеф эксперенс ХХК болж өөрчлөгдөж, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгджээ.(хавтаст хэргийн 127 дахь тал)
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 113,723,583 төгргөөр багасгаж, нийт ,, төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн ба хариуцагч нь 2025 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн сар бүрийн 10-нд хуваарийн дагуу 17,058,537.27 төгрөг төлөх байдлаар 2026 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэхэд нийт ,, төгрөгийг төлөхийг зөвшөөрч, зохигчид эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. нэхэмжлэлтэй, холбогдох 420,777,253.77 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, ,, төгрөг шаардсаныг хариуцагч нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн сар бүрийн 10-нд хуваарийн дагуу 17,058,537.27 төгрөг төлөх байдлаар 2026 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэхэд нийт ,, төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,261,837 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч 846,, нэхэмжлэгч олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР