Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 195

 

 

 

 



 

      2018          02           26                                          195

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг,

улсын яллагч Т.Отгонтөгс,

хохирогч Ц.Н.эл,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0261)

шүүгдэгч Ж.О.яг,

гэрч Г.Б.эн,

шинжээч Г.Энхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Баянхайрхан овогт Жамбалдоржийн О.ягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1708 0264 90431 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны  01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.рхан овогт Ж.ржийн О.яг,

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Ж.О.яг нь 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 17 цагийн орчимд СХд-н цэцэрлэгийн зүүн талын автомашины зам дээр Ц.Н.элтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, баруун нүдний зовхи болон баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шуу, баруун сарвуунд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэхдээ:

Шүүгдэгч Ж.О.яг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 17 цагийн орчимд Схд... дүгээр цэцэрлэгээс хүүхдээ авах гээд цэцэрлэгийн үүдэнд очиход  машин их байсан тул нэг машин өнгөрөөд зогссон. Миний машины урд явж байсан Приус маркийн машины жолооч машинаа цоожлоод цэцэрлэг рүү орсон байсан. Тэгээд эсрэг урсгал руу ороход өөдөөс цагаан суудлын автомашин ирж байхаар нь гараараа дохиод гар гэтэл тухайн машины жолооч өөдөөс дунд хуруугаа гаргаад, салаавч гаргаад аман дотроо хараал хэлээд байсан. Тэгэхээр нь би цонхоо онгойлгоод юу гэнээ чи гэхэд тачирхан боов минь наад сэгээ аваад зайл чамд хамаагүй гэх маягаар надтай харьцахад би өөдөөс нь ямар нэгэн хараал хэлээгүй машины цонхоороо тэр хүн рүү нулимаад цонхоо хаасан. Би уурандаа хохирогчийн машин руу шүлсээ хаяад толийг нь эвхсэн. Тэгээд би буцаагаад машины шилээ хаагаад сууж байтал хохирогч машинаасаа бууж ирээд миний зургийг аваад зогсож байхад нь арын машинууд нь яваа ч гээд уурласан. Тэгэхээр нь би хүний зураг дарх хууль бус шүү гэж хэлэхэд над руу гүйж ирээд миний шанаа, баруун нүд рүү хэд хэдэн удаа цохисон. Би машинаасаа буух гэтэл над руу машины хаалга гаднаас нь дарж байгаад намайг цохиод байсан. Тухайн үед би машины сандлаа хойшоо болгоод 2-3 удаа хохирогчийн нүүр рүү нь түлхсэн. Хохирогчийн нүд яагаад хөхөрснийг мэдэхгүй байна. Намайг машинаасаа буух гэхэд буулгахгүй урдаас гар нь орж ирээд цохиод байхаар нь түлхсэн чинь машиныхаа урдуур замын цаана гараад аллаа гэж хашгираад зураг дарж байгаад машиндаа суугаад яваад өгөхөөр нь хойноос нь гүйж очоод миний нүдийг яаж байгаа юм бэ гэхэд яадгийн би цагдаа дуудсан гэж хэлсэн...” гэв.

Хохирогч Ц.Н.эл шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “....2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Схд... дүгээр цэцэрлэгээс хүүхдээ аваад цэцэрлэгийн хашаанаас машинтайгаа гарах гэтэл шүүгдэгч машинтайгаа өөдөөс урсгал сөрж орж ирээд би машинтайгаа гарч чадахгүй байхаар нь чи жоохон урагшилчих гэхэд арын тэргэнд хэлээч гээд үүнээс болж маргалдаад шүүгдэгч машинаасаа бууж ирээд миний машины толийг түлхээд хаачихаар нь би буцаагаад нээсэн чинь дахиад түлхэх үед би машинаасаа буугаад зургийг нь дараад буцаад машиндаа суух гэж байснаа би энэ хүнд дээрэлхүүлээд байхдаа яадаг юм гэж бодоод машиных нь цонх руу тонгойход гараараа миний нүд рүү цохисон. Чи миний нүд рүү цохичихлоо би чамайг адилхан цохин гэхэд машиныхаа цонхыг буулгаад миний баруун гарыг цохих боломж байдлаар өчих байдлаар гар дарсан. Үүнээс болж миний гар тохой хүртэл хөхрөлт, няцралт үүссэн. Би миний машины толийг нь хаасан юм чинь чиний машины толийг хаана гээд толийг нь эвхэхэд машинаасаа гарч ирээд миний толгой руу бөмбөрдөж байгаа мэт цохисон. Тэгээд би машиныхаа цаана гараад хүн аллаа гэж хашхирсан. Зөөлөн эдийн няцралтаас болж 3 шөнө нойргүй хоносон...” гэв.

Гэрч Г.Б.эн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 10 дугаар сарын 27-ны орой 17 цагийн орчим Схд дүгээр цэцэрлэгт явдаг өөрийн охин 5 настай М.уулыг авахаар цэцэрлэгийн хажуу талын зам дээр машин түгжрээд зогсож байсан чинь миний урд талд шаргал өнгийн “Верна” машинтай залуу явж байсан ...зам дээр байсан машиныг тойрч гараад зам чөлөөлөөгүй зогсож байсан чинь цаанаас нэг цагаан өнгийн машинтай эмэгтэй гарч ирээд нөгөө залуутай маргалдаад эхэлсэн. Тэгээд сүүлдээ Верна машинтай залуу цагаан машинтай хүүхний машины толийг цохиод эвхсэн чинь нөгөө хүүхэн толио нээсэн чинь дахин нөгөө машины толь руу нь цохиж байсан. Тэгээд нөгөө хүүхэн машинаасаа бууж ирээд нөгөө машиных нь зургийг гар утсаараа дараад нөгөө хүүхэн тэр залуугийн машины хажууд очоод хаалгыг нь дараад зууралдаад байхаар нь би машинаа хөдөлгөөд өөр газар машинаа тавиад явсан...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Ц.Н.элийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 17 цаг өнгөрч байхад би хүүхдээ 104-р цэцэрлэгээс аваад өөрийн эзэмшлийн 76-84 УНБ улсын дугаартай автомашинтайгаа замаар явж байтал өөдөөс 69-14 УНО улсын дугаартай шаргал өнгийн “Верна” маркын машин урсгал сөрөөд орж ирээд миний урдуур дараад хажууд орсон боловч тухайн машины хойд хэсэг намайг явах боломжгүй хаагаад байсан. Тэгээд тэр залууг жоохон урагшаа бол гэж хэлсэн чинь...арын машинд хэлээч авгай минь гээд намайг доромжлоод байхаар нь би “...чи одоо урсгал сөрж орж ирсэн байж юу гэж солиороод байгаа юм...” гэж маргалдсан чинь тэр залуу цонхоороо гараа гаргаад миний машины толийг цохиод хаахаар нь би уурлаад толь эвдлээ гэж хэлсэн чинь цонхоо онгойлгоод миний машин руу хүүхэд сууж байгаа хэсэг рүү шүлсээ хаяж доромжлохоор нь би уурлаад хүүхдийнхээ нүүрэн дэх шүлсийг арчаад толио нээсэн чинь дахин цохиод хаахаар нь би машинаасаа буугаад нөгөө залууг урсгал сөрж орж ирсэнг нь бэхжүүлж утас нь дээрээ гэрэл зураг аваад машиндаа суусан ...миний уур хүрээд хүүхэд рүүгээ нулимуулаад зүгээр байна гэж юу байдаг юм гэж бодоод ....нөгөө залуугийн машины ...цонхоор нь  гараа оруулаад тонгойсон чинь нөгөө машины жолооч залуу миний...баруун нүд рүү гараараа нэг удаа цохиод авахаар нь би яаж байнаа гээд гараа оруулаад буцаагаад цохих гэсэн чинь миний баруун гарыг нөгөө залуу бариад хаалганыхаа тавцанд цохиод тавихгүй байхаар нь би машиных нь толийг бас цохиод хаасан чинь машинаасаа ...бууж ирээд хоёр гараараа миний толгой руу нилээн хэдэн удаа цохиод эхлэхээр нь би тэр залуугаас холдож зугтаагаад машиныхаа цаана очоод туслаарай намайг аллаа гэхэд нөгөө залуу машиндаа суугаад явсан...Тэр залуу урсгал сөрж ирэх үед нь би шаардлага тавьсан чинь үгэнд орохгүй...хүүхэд рүү нулимаад, машины толь цохисон болохоор би машинаасаа буугаад учрыг нь хэлсэн чинь миний нүүр рүү гараараа ...цохиж гэмтэл учруулсан. Би тухайн үед тэр залуугийн толгой руу гараараа хүрсэн байж магадгүй...би...эм тариа болон тархины зураг авахуулсан 150.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15),

2. Гэрч Г.Б.энгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 27-ны орой 17 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 104 дүгээр цэцэрлэгт явдаг өөрийн охин 5 настай М.уулыг авахаар цэцэрлэгийн хажуу талын зам дээр машин түгжрээд зогсож байсан чинь миний урд талд шаргал өнгийн “Верна” машинтай залуу явж байсан ...зам дээр байсан машиныг тойрч гараад зам чөлөөлөөгүй зогсож байсан чинь цаанаас нэг цагаан өнгийн машинтай эмэгтэй гарч ирээд нөгөө залуутай маргалдаад эхэлсэн. Тэгээд сүүлдээ Верна машинтай залуу цагаан машинтай хүүхний машины толийг цохиод эвхсэн чинь нөгөө хүүхэн толио нээсэн чинь дахин нөгөө машины толь руу нь цохиж байсан. Тэгээд нөгөө хүүхэн машинаасаа бууж ирээд нөгөө машиных нь зургийг гар утсаараа дараад нөгөө хүүхэн тэр залуугийн машины хажууд очоод хаалгыг нь дараад зууралдаад байхаар нь би машинаа хөдөлгөөд өөр газар машинаа тавиад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17),

3. Гэрч Л.Н.тарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 27-ны 8 цаг 30 минутаас 2017 оны 10 дугаар сарын 28-ны 08 цаг 30 минут хүртэл хугацаанд тус цагдаагийн хэлтсийн жижүүрийн ахлах офицерийн үүрэг гүйцэтгэж ажилласан бөгөөд үүрэг гүйцэтгэх хугацаанд 2017 оны 10 дугаар сарын 27-ны 18 цагийн үед Ц.Н.эл гэж эмэгтэй дөнгөж сая Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр 104 дүгээр цэцэрлэгийн зүүн талын авто зам дээр 69-14 УНО улсын дугаартай машины жолоочтой маргалдсаны улмаас зодууллаа гээд баруун нүд нь улайж хөхөрсөн орж ирэхээр нь би тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Д.С.тартай уулзуулсан юм. Миний харсанаар...баруун нүд нь цохиулсан шинжтэй гэмтсэн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19),

4. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 13553 дугаар шинжээчийн дүгнэлтэнд

“...Хэсэг газрын үзлэгт: Баруун нүдний доод  зовхи болон баруун хацрын дээд хэсэгт 3х5см хөх ягаан цус хуралттай, эргэн тойрон хавдартай, эмзэглэлтэй, баруун шууны ар дээд хэсэгт 2х3см, дунд хэсэгт 3х4см, 2х2см хөхөлбөр, баруун сарвууны ар дээд хэсэгт 4х4см хөх ягаан цус хуралттай,

2017.10.30-ны Мөнгөнгүүр эмнэлгийн Гавал тархины КТГ-д...баруун талын хацар орчмын зөөлөн эдэд баг зэргийн хавантай.

2017.10.27-ны ГССҮТ-ийн эмчийн үзлэгт: онош: тархи доргилт, нүүрний зөөлөн эдийн няцрал, баруун гарын зөөлөн эдийн няцрал гэжээ.. ДҮГНЭЛТ:

1.  Ц.Н.элийн биед баруун нүдний зовхи болон баруун хацрын зөөлөн эдийн  няцрал, баруун шуу, баруун сарвуунд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 25),

5. Шүүгдэгч Ж.О.ягийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2017 оны 10 дугаар сарын 27-ны орой 17 цагийн орчимд байх Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 104 дүгээр цэцэрлэгээс өөрийн хүүхэд Бүрэнтөгсийг авахаар 69-14 УНО улсын дугаартай автомашинтайгаа 104 дүгээр цэцэрлэгийн хажуу талын замаар яваад цэцэрлэгийн үүдэн дээр очиход эцэг эхчүүд хүүхдүүдээ аваад зам нэлээн түгжирсэн байсан бөгөөд машинууд эгнээ байраа эзлээд хүлээж байсан чинь миний урд талын машины жолооч машинаа цоожлоод эсрэг урсгалын алион маркийн авто машины жолооч эмэгтэй хүүхдээ авчхаад машинаа хөдөлгөөд явахгүй байхаар нь би машин дотроосоо гараараа наашаа яваач гэж хэлээд дохисон чинь “ нөгөө эмэгтэй над руу салаавч буюу дунд хуруугаа гаргаж намайг доромжилсон “ тэгэхээр би машиныхаа цонхийг онгойлгоод “ Чи яаж байнаа” гэсэн чинь нөгөө хүүхэн намайг “тажихан боов минь, пизда минь наад сэгээ аваад зайлд гэж” намайг доромжилсон тэгэхээр би нөгөө хүүхний машины урд цонхон онгорхой байсан болохоор уурандаа машиных нь цонх руу нь шүлсээрээ нулимчхаад би машиныхаа цонхыг хаасан чинь нөгөө хүүхэн машинаасаа бууж гарч ирээд миний машины урд хэсгээс гэрэл зураг гар утсаар дараад байсан чинь нөгөө хүүхний араас машинууд явах гэж нөгөө хүүхнийг яваач гэж хэлээд байхаар би машиныхаа цонхыг онгойлгоод нөгөө хүүхнийг хүний зураг авах хуультай шүү гэж хэлсэн чинь нөгөө хүүхэн миний зургыг авахаа болиод миний машины хажууд... ирээд миний машины цонхоор гараа оруулаад миний толгой, шаанаа мөр, зүүн нүд баруун нүд рүү хэд хэдэн удаа цохиод байхаар нь би хойшоо гэдийгээд үрүүл дээрээсээ буцаагаад нөгөө хүүхний гарыг нь түлхээд хаалт хийсэн чинь миний машины баруун хаалганы толийг нь цохиж эвэхээд хураахаар нь би уурлаад буух гэсэн чинь миний хаалгыг дараад зосгож байгаад машиныхаа урдуур тойроод явахаар нь би араас машинаасаа буугаад нөгөө хүүхний араас очсон чинь машиныхаа цаана гүйж очоод миний зургыг дарахаар хараад зогсоод байсан чинь нөгөө хүүхний машины жолооч нар яваач гэж орилоод байсан чинь машинаа нөгөө хүүхэн машинаа хөдөлгөөд явсан юм. Түүний дараа би машиндаа ороод харсан чинь миний баруун нүд улаан хүрэн болсон байсан. Тэгээд би машинаа цэцэрлэгийн хашаанд оруулж тавиад нөгөө хүүхний машины араас яваад очсон чинь нөгөө хүүхэн зам дээр түгжрээд зогсож байхаар нь цонхыг тогшоод яаж байгаа гээд нүдээ үзүүлсэн чинь “Тэр хүүхэн яадаг юм би цагдаа дуудсан гэхээр би цагдаагаа дууд гэж “ хэлээд хаалгыг нь хаасан юм. Энэ хэрэг болсноос хойш 8 хоногийн дараа цагдаагийн хэлтсээс намайг дуудаад тухайн эмэгтэй зодсон гэж байцаалт авахаар би болсон зүйлийг хэлж шүүх эмнэлэгт үзүүлсэн юм. Харин надад гэтэл гараагүй юм...Би тухайг хүний нүд рүү бол цохиогүй харин гарынхаа алгаар нүүр рүү нь 2, 3 удаа түрхэж холдуулсан ...Тухайн үед би машинаасаа буухан буусан тэгэхдээ тэр хүнийг барьж аваад цохисон зүйл байхгүй. Тухайн орчимд хяналтын камер байхгүй. Тухайн үед намайг машинаасаа бугаад тэр хүүхнийг цохиогүй харсан нэг залуу би тэр залуугийн утасны дугаар нэрийг нь мэдэхгүй тэгэхдээ зүс хараад танина хүүхэд нь 104 дүгээр цэцэрлэгт хүүхэд нь явдаг...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38),

- Гэмт хэргийн талаар гаргасан өргөдөл, гэрэл зураг (хавтаст хэргийн 9, 57),

- хохирлын талаарх баримт (хавтаст хэргийн 59),

- шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 50, 58), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 51), хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 89, 90, 91),  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ж.О.ягт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Ж.О.ягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах,

Хохирогч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч Ж.О.яг нь СХД... байрлах 104 дүгээр цэцэрлэгийн зүүн талын автомашины зам дээр, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 17 цагийн орчимд иргэн Ц.Н.элтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, шууд санаатай үйлдлээр, баруун нүдний зовхи болон баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шуу, баруун сарвуунд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь

-Хохирогч Ц.Н.элийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 17 цаг өнгөрч байхад би хүүхдээ 104-р цэцэрлэгээс аваад өөрийн эзэмшлийн 76-84 УНБ улсын дугаартай автомашинтайгаа замаар явж байтал өөдөөс 69-14 УНО улсын дугаартай шаргал өнгийн “Верна” маркын машин урсгал сөрөөд орж ирээд миний урдуур дараад хажууд орсон боловч тухайн машины хойд хэсэг намайг явах боломжгүй хаагаад байсан. Тэгээд тэр залууг жоохон урагшаа бол гэж хэлсэн чинь...арын машинд хэлээч авгай минь гээд намайг доромжлоод байхаар нь би ...маргалдсан чинь тэр залуу цонхоороо гараа гаргаад миний машины толийг цохиод хаахаар нь би уурлаад толь эвдлээ гэж хэлсэн чинь ... хүүхэд сууж байгаа хэсэг рүү шүлсээ хаяж доромжлохоор нь би уурлаад хүүхдийнхээ нүүрэн дэх шүлсийг арчаад толио нээсэн чинь дахин цохиод хаахаар нь би машинаасаа буугаад нөгөө залууг урсгал сөрж орж ирсэнг нь бэхжүүлж утас нь дээрээ гэрэл зураг аваад машиндаа суусан ...миний уур хүрээд хүүхэд рүүгээ нулимуулаад зүгээр байна гэж юу байдаг юм гэж бодоод ....нөгөө залуугийн машины ...цонхоор нь  гараа оруулаад тонгойсон чинь нөгөө машины жолооч залуу миний...баруун нүд рүү гараараа нэг удаа цохиод, ...миний баруун гарыг нөгөө залуу бариад хаалганыхаа тавцанд цохиод тавихгүй байсан.  Би тухайн үед тэр залуугийн толгой руу гараараа хүрсэн байж магадгүй...би...эм тариа болон тархины зураг авахуулсан 150.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15),

- Гэрч Г.Б.энгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Верна машинтай залуу цагаан машинтай хүүхний машины толийг цохиод эвхсэн чинь нөгөө хүүхэн толио нээсэн чинь дахин нөгөө машины толь руу нь цохиж байсан. Тэгээд нөгөө хүүхэн машинаасаа бууж ирээд нөгөө машиных нь зургийг гар утсаараа дараад нөгөө хүүхэн тэр залуугийн машины хажууд очоод хаалгыг нь дараад зууралдаад байхаар нь би машинаа хөдөлгөөд өөр газар машинаа тавиад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17),

- Гэрч Л.Н.тарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Ц.Н.эл гэж эмэгтэй дөнгөж сая Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр 104 дүгээр цэцэрлэгийн зүүн талын авто зам дээр 69-14 УНО улсын дугаартай машины жолоочтой маргалдсаны улмаас зодууллаа гээд баруун нүд нь улайж хөхөрсөн орж ирэхээр нь би тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Д.С.тартай уулзуулсан юм. Миний харсанаар...баруун нүд нь цохиулсан шинжтэй гэмтсэн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19),

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 13553 дугаар шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 25),

- Шүүгдэгч Ж.О.ягийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би нөгөө хүүхний машины урд цонхон онгорхой байсан болохоор уурандаа машиных нь цонх руу нь шүлсээрээ нулимчхаад би машиныхаа цонхыг хаасан чинь нөгөө хүүхэн машинаасаа бууж гарч ирээд миний машины урд хэсгээс гэрэл зураг гар утсаар дараад байсан. ...Би тухайн хүний нүд рүү бол цохиогүй харин гарынхаа алгаар нүүр рүү нь 2, 3 удаа түлхэж холдуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38) зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.О.яг нь хохирогч Ц.Н.элийг зодсон болох нь гэрч хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ. 

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Ж.О.ягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Ж.О.ягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 500 нэгжээр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3  дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгуулийн ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Ж.О.яг нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, тэрээр бага насны 3 хүүхэдтэй ам бүл 5 лаа амьдардаг. Мөн хохирогчид учирсан хохирлыг төлөгдөж барагдуулсан зэрэг болон гэм буруугийн талаар маргахгүй байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан тус зүйл хэсэгт заасан торгуулийн ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.                                    

Шүүгдэгч Ж.О.яг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

Шүүгдэгч Ж.О.яг нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг болох нь болох түүний мэдүүлэг, гэрч  нарын мэдүүлэг зэргээр ажил хөдөлмөр эрхэлдэг болох нь тогтоогдож байх тул улсын яллагчийн гаргасан торгох ял оногдуулах дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийн хувийн байдал, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас гэмт хэрэгт холбогдсон, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан үзээд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгуулийн ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар Ж.О.яг нь торгох ялыг 2 (хоёр) сарын хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.   

III. Бусад асуудлаар

Хохирогч Ц.Н.эл нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролд баримтаар 143.400 нэхэмжилснээс (хавтаст хэргийн 59) Ж.О.яг нь хохирогчид 140.000 төгрөг төлсөн (хавтаст хэргийн 93) байна. Тиймээс шүүгдэгчийн энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн 1708 0264 90431 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй байна.