| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 318/2025/00370/и |
| Дугаар | 318/ШШ2025/00378 |
| Огноо | 2025-06-02 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 318/ШШ2025/00378
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,
Нэхэмжлэгч: О ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:П: Н холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 410,640 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: О ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.И шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О ББСБ ХХК нь П.Н 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 36054 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 200,000 төгрөгийг 90 хоногийн хугацаатай 6.4 хувийн хүүтэй 2000099396 тоот зээлийг хаан банк дахь 5830061371 тоот дансанд зээлдэгч нь шилжүүлэн авсан. Хариуцагч П.Н нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар 2000099396 тоот зээл 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр дуусаж үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 200,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 489 хоног /зээлийн гэрээний 90 + хугацаа хэтэрсэн 399 + 0 удаагийн сунгалтаар 0 хоног/-ийн хүү 208,640 төгрөг дээр шимтгэл 2,000 төгрөг түүнээс хүү төлсөн 0 төгрөгийг хасаж хүү 208,640 төгрөг, нийт дүн 410,640 төгрөгийг П.Н төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч П.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие П овогтой Н нь О ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 410,640 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгийг 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч О ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х шүүхэд гаргасан хүсэлтдээ:О ББСБ" ХХК нь хариуцагч П.Н зээлийн гэрээний үүрэгт 410,640 төгрөг шаардан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 410,640 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хариу тайлбарыг ирүүлснийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Хариуцагч П.Н,О ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 410,640 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулах тухай тайлбарыг бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан О ББСБ ХХК-ийн, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 410,640 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч П.Н 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.
4. Хариуцагч П.Н нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурдах нь зүйтэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,969 төгрөгийн тал хувь болох 6,484.5 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 6,484.5 төгрөгийг, хариуцагч П.Н 6,484.5 төгрөгийг тус тус гаргуулж, О ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О ББСБ ХХК-ийн, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 410,640 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч П.Н 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,969 төгрөгийн тал хувь болох 6,484.5 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 6,484.5 /зургаан мянга дөрвөн зуун наян дөрвөн төгрөг, таван мөнгө/ төгрөгийг, хариуцагч П.Нуурайгаас 6,484.5 төгрөгийг тус тус гаргуулж, О ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь тохиролцсон хугацаанд энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Я.УРНАА