Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 318/ШШ2025/00379

 

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.Б

Хариуцагч: Б.Д нарт холбогдох,

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 11,835,263.30 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.О

Хариуцагч Ц.Б, Б.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Зохигчид 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ Голомт банк ХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 11,835,263.30 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Б, Б.Д нар хүлээн зөвшөөрч, 2025 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс сар бүр 1,972,550 төгрөгөөр 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд төлж барагдуулахаар тохиролцов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Шүүхээс зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.

2. Нэхэмжлэгч Г банк ХК нь хариуцагч Ц.ДБ, Б.Б нарт холбогдуулан, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 11,835,263.30 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

3. 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдөр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явагдсан иргэний хэргийн шүүх хуралдаан дээр хариуцагч нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 11,835,263.30 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн сар бүрийн 28-ны өдөр 1,972,550 төгрөгөөр 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно гэж заасан.

Зохигчид эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн бөгөөд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүхээс зохигчдын хүсэлтийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г банк ХК-с 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр төлсөн улсын тэмдэгтийн хураамж 204,314 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б, Б.Д нараас улсын тэмдэгтийн хураамж 204,314 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г банк ХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Ц.Б, Б.Д нар нь нэхэмжлэгч Г банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 11,835,263.30 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн сар бүрийн 28-ны өдөр 1,972,550 төгрөгөөр 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г банк ХК-с 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр төлсөн улсын тэмдэгтийн хураамж 204,314 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б, Б.Д нараас улсын тэмдэгтийн хураамж 204,314 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Голомт банк ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Б, Б.Д нар нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Я.УРНАА