Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 226

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

           улсын яллагч Д.Ууганцэцэг /томилолт/,

шүүгдэгч Л.П, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Элжигэн овогт Лхагвасүрэнгийн Пүрэвдоржид холбогдох 1708014790003 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантекникч мэргэжилтэй, ам бүл 5, аав, ээж, ах нарын хамт

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Л.П нь хашаанд байрлах иргэн Б.Гийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж гэрээс 42 инчийн LG брэндийн зурагт хулгайлан авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан  дараах баримтуудыг шинжлэн сувлав. Үүнд:

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7х/

 

            Эд зүйл түр хураан авсан тэмдэглэлд: “...LG маркийн 42 инчийн зурагтыг Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 1-5 тоотод оршин суух Лхагвасүрэнгийн Пүрэвдоржоос хураан авав...” гэжээ. /хх-ийн 12х/

 

  Хохирогч Ц.Нямсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр нөхөр Гүррагчаа, нагац эгч Б.Г нарын хамт гэрт нь ирсэн чинь хаалганы цоож нь мултарсан гэр нь онгорхой байсан. Тэгээд ороод үзсэн чинь манай зурагт байхгүй болсон байсан. Тэгээд цагдаагийн байгуулагад хандсан. Тэгсэн зурагтыг нь хашаанд байдаг айлын хүүхэд хулгайлсан байсан. 2015 онд Нарантуул захаас 450.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо зурагтыг энэ үнээр нь үнэлэж байна. Зурагтаа хүлээж авсан мөн хаалганы шинэ цоож авахуулсан. Одоо надад гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17х/

 

            Эд зүйлийн үнэлгээнд: “...LG брендийн зурагт 400.000 төгрөг...” гэжээ. /хх-ийн 19х/

 

Шүүгдэгч Л.Пийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд: “...Л.Пийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 1-5 тоот хашааны гадна очив. Уг хаяг нь баруун, зүүн, урд талын хэсгээрээ улаан өнгийн банзан хашаатай хойд талын хэсгээрээ төмөр сааралжин хашаа байна. Хашааны ертөнцийн зүгээр урд талын хэсэгт цэнхэр өнгийн төмрөн явган хүний хаалгатай, хаалганы баруун дээд хэсэгт Х-1-5 гэсэн дугаар бүхий хаягтай байв. Хашааны хаалга хаягийг яллагдагч Л.Поор заалгаж гэрэл зургаар харуулав. Хашааны явган хүний хаалгаар дамжин дотогш ороход хашааны зүүн талын хэсэгт 5 ханатэй үүдэндзэ модон амбаартай Монгол гэр харагдах ба уг гэрийг яллагдагч Л.П нь тайлбарлахдаа манай гэр гэж ярьж байв. Хашааны ертөнцийн зүгээр баруун талын хэсэгт 1 давхар өвлийн сууц байсныг гэрэл зургаар харуулав. Уг байшингийн ертөнцийн зүгээр баруун талын хэсэгт очиход баруун талд модон хаалга харагдах ба уг хаалгаар гарч үзэхэд хаалганаас баруун хойд зүгт ойролцоогоор 500 метрийн зайд овоолсон шороотой, үүд хэсэгтээ улаан өнгийн тоосгоор баригдсан зоорь харагдаж байх ба уг зоорийг Л.П зааж хулгайлсан эд зүйл болох зурагтыг энэ зооринд нуусан гэж ярьж байсныг зоорийг заалгаж гэрэл зургаар харуулав...” гэжээ. /хх-ийн 66-70х/

 

Шүүгдэгч Л.Пийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 15-ны өглөө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 1-5 тоот хашаанд гэртээ аав Лхагвасүрэнгийн хамт байж байсан. Манай аав Лхагвасүрэн өдөр 12 цаг өнгөрч байхад гэрээс гараад явсан. Би гэртээ ганцаараа үлдсэн. Тэгээд өдөр 14 цаг өнгөрч байхад гэрээсээ гарахад манай хажуу талын айл болох Гантөмөрийн гэрт нь хүн байхгүй гэрийн хаалга нь шар өнгийн төмөр цоожоор цоожилсон байхаар нь гэрийн хажууд байсан тоосгоор шар өнгийн төмөр цоожыг цохиж эвдээд гэрт орсон. Гантөмөрийн гэрт нь ороод гэрийн хойд талд байх цагаан өнгийн модон тавиурын дээд хэсэгт байсан 42 инчийн ЛСД хар зурагт байхаар нь аваад гэрээс нь гараад өөрийнхөө хашааны гадна хойд талд байдаг зооринд хийсэн. ...Би гэртээ ганцаараа байж байтал Гантөмөр гэртээ ирээд цагдаад дуудлага өгсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-58х,шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.

 

Гэм буруугийн талаар:

 Шүүгдэгч Л.П нь хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн нь  дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Тодруулбал, шүүгдэгч Л.П нь 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчины 1 дүгээр гудамжны 05 тоот хашаанд байрлах иргэн Б.Гийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж гэрээс иргэн Ц.Нямсүрэнгийн ззэмшлийн 42 инчийн LG брэндийн зурагт хулгайлан авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7х/

 

            Эд зүйл түр хураан авсан тэмдэглэлд: “...Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 1-5 тоотод оршин суух Лхагвасүрэнгийн Пүрэвдоржоос LG маркийн 42 инчийн зурагтыг хураан авав...” гэжээ. /хх-ийн 12х/

 

  Хохирогч Ц.Нямсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр нөхөр Гүррагчаа, нагац эгч Б.Г нарын хамт гэрт нь ирсэн чинь хаалганы цоож нь мултарсан гэр нь онгорхой байсан. Тэгээд ороод үзсэн чинь манай зурагт байхгүй болсон байсан. Тэгээд цагдаагийн байгуулагад хандсан. Тэгсэн зурагтыг нь хашаанд байдаг айлын хүүхэд хулгайлсан байсан. 2015 онд Нарантуул захаас 450.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо зурагтыг энэ үнээр нь үнэлэж байна. Зурагтаа хүлээж авсан мөн хаалганы шинэ цоож авахуулсан. Одоо надад гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17х/

 

            Эд зүйлийн үнэлгээнд: “...LG брендийн зурагт 400.000 төгрөг...” гэжээ. /хх-ийн 19х/

 

Шүүгдэгч Л.Пийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд: “...Л.Пийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 1-5 тоот хашааны гадна очив. ... хаалганаас баруун хойд зүгт ойролцоогоор 500 метрийн зайд овоолсон шороотой, үүд хэсэгтээ улаан өнгийн тоосгоор баригдсан зоорь харагдаж байх ба уг зоорийг Л.П зааж хулгайлсан эд зүйл болох зурагтыг энэ зооринд нуусан гэж ярьж байсныг зоорийг заалгаж гэрэл зургаар харуулав...” гэжээ. /хх-ийн 66-70х/

 

Шүүгдэгч Л.Пийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 15-ны өглөө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 1-5 тоот хашаанд гэртээ аав Лхагвасүрэнгийн хамт байж байсан. Манай аав Лхагвасүрэн өдөр 12 цаг өнгөрч байхад гэрээс гараад явсан. Би гэртээ ганцаараа үлдсэн. Тэгээд өдөр 14 цаг өнгөрч байхад гэрээсээ гарахад манай хажуу талын айл болох Гантөмөрийн гэрт нь хүн байхгүй гэрийн хаалга нь шар өнгийн төмөр цоожоор цоожилсон байхаар нь гэрийн хажууд байсан тоосгоор шар өнгийн төмөр цоожыг цохиж эвдээд гэрт ороод хойд талд байх цагаан өнгийн модон тавиурын дээд хэсэгт байсан 42 инчийн ЛСД хар зурагт байхаар нь аваад гэрээс нь гараад өөрийнхөө хашааны гадна хойд талд байдаг зооринд хийсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-58х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг дүгнэж үзвэл, шүүгдэгч Л.П нь иргэн Б.Гийн гэрт хууль бусаар нэвтэрч, улмаар иргэн Ц.Нямдоржийн зүгээс Б.Гт түр хэрэглүүлэхээр өгсөн 42 инчийн ЛСД телевизорыг хулгайлж, өөртөө эдийн ашигтай байдал үүсгэсэн нь хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Л.Пийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, шүүгдэгчээс хохирогчийн эзэмшлийн телевизорыг хураан авч, хохирогч Ц.Нямсүрэнд хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Л.Пийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Л.Пийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

             

            Шүүгдэгч Л.Пийн хувийн байдлын талаар:

            Гэрч Б.Бадамгаравын мэдүүлэг /хх-ийн 59-61х/

            Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 28, 38х/

            Оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 80х/

            Суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 78-79х/

Тэрээр урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32х/-аар тогтоогдов.

 

Хохиролын талаар:

Хохирогч Ц.Нямсүрэн нь шүүгдэгч Л.Поос өөрийн зурагтыг биет байдлаар хүлээн авсан бөгөөд гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын тухайд:

Шүүгдэгч Л.Пийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хэсэг:

Шүүгдэгч Л.П нь хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Л.П нь өөрийн гэм буруу дээр маргаагүй, хохирлоо төлж барагдуулсан зэрэг байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан шаардлагыг хангаж байх тул түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах боломжтой гэж дүгнэж, улмаар шүүгдэгч Л.Пийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохиролын шинж чанар, түүний хувийн байдал /гэмшсэн, хохирлоо төлж барагдуулсан/ зэргийгхаргалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Бусад асуудлын тухайд:

            Шүүгдэгч Л.Пийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Л.Пийг 1 /нэг/ жил хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар Л.Пид оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй Л.П нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.Пийг цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Л.Пид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.АЛТАНЦЭЦЭГ