| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 318/2025/00368/и |
| Дугаар | 318/ШШ2025/00380 |
| Огноо | 2025-06-02 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 318/ШШ2025/00380
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,
Нэхэмжлэгч: О ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Э холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 386,573 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч:О ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч О ББСБ ХХК нь Б.Э 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 20240126-29186 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 245,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 6.15 хувийн хүүтэй z000453745 тоот зээлийг хаан банк дахь тоот дансанд авсан. Хариуцагч Б.Э нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар z000453745 тоот зээл 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр дуусаж үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 245,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 277 хоног /зээлийн гэрээний 30 + хугацаа хэтэрсэн 247+0 удаагийн сунгалтаар 0 хоног/-ийн хүү 139,123 төгрөг, шимтгэл 2,450 төгрөг, түүнээс хүү төлсөн 0 төгрөгийг хасаж, хүү 139,123 төгрөг, нийт 386,573 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б овогтой Э нь О ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 386,573 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгийг 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч О ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х шүүхэд гаргасан хүсэлтдээ: О ББСБ" ХХК нь хариуцагч Б.Э зээлийн гэрээний үүрэгт 386,573 төгрөг шаардан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 386,573 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хариу тайлбарыг ирүүлснийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Хариуцагч Б.Э нь О ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 386,573 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн дотор төлж барагдуулах тухай тайлбарыг бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан О ББСБ ХХК-ийн, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 386,573 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Э 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.
4. Хариуцагч Б.Э нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурдах нь зүйтэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,247.18 төгрөгийн тал хувь болох 6,123.59 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 6,123.59 /зургаан мянга нэг зуун арван хоёр төгрөг, тавин есөн мөнгө/ төгрөгийг, хариуцагч Б.Э-с 6,123.59 төгрөгийг тус тус гаргуулж, О ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О ББСБ ХХК-ийн, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 386,573 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Э 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,247.18 төгрөгийн тал хувь болох 6,123.59 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 6,123.59 /зургаан мянга нэг зуун арван хоёр төгрөг, тавин есөн мөнгө/ төгрөгийг, хариуцагч Б.Э 6,123.59 төгрөгийг тус тус гаргуулж, О ББСБ ХХК олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Я.УРНАА