2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 192/ШШ2025/03731

 

 

 

 

 

 

 

    2025           05           05                                         192/ШШ2025/03731                 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

           Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг  би,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, ********** тоотод байрлах, О******* з******* г******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, ***************** байрлах, Т******* г******* к******* ХХК /РД:*******/-д холбогдох, 

 

Талуудын хооронд 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан бетон з******* нийлүүлэх гэрээ, мөн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан №003/04 тоот бартерын гэрээний дагуу нийлүүлсэн 401,482,900 төгрөгийн бетон з*******ийн 379,500,000 төгрөгт ноогдох нийт 230 м.кв талбай бүхий 5 ширхэг орон сууцуудыг нэхэмжлэгчид олгохыг даалгах, үлдсэн бетон з*******ийн үнэ болох 22,304,000 төгрөг, алданги 200,741,450 төгрөг, нийт 223,045,450 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр О******* з******* г******* ХХК нь хариуцагч Т******* г******* к******* ХХК-тай нийт 737,001,000 төгрөгийн Бетон з******* нийлүүлэх гэрээг байгуулсан. Гэрээний дагуу тус компанид нийт 663,305,500 төгрөгийн бетон з******* нийлүүлснээс 261,572,100 төгрөгийн төлбөрийг бэлэн мөнгө болон бартерын хэлбэр /автомашин/-ээр авсан, үлдэгдэл 401,482,900 төгрөгийг манай компанид төлж барагдуулахгүй, өнөөдрийг хүрсэн. Анх гэрээг байгуулахдаа нийлүүлсэн бетон з*******ийн нийт төлбөрийн 30 хувьд нь бэлэн мөнгө, 70 хувьд нь бартер буюу баригдаж буй барилгаас орон сууц авахаар тохиролцон бартерын гэрээг 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан. Хариуцагч компанийн үйл ажиллагаа доголдож хэсэг хугацаанд барилгын төсөл зогсонги байдалтай байсан бөгөөд цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан бид үүнд хүлээцтэй хандсан. Гэтэл энэхүү хугацаанд компанийн удирдлага солигдсон бөгөөд манай компанийн зүгээс биечлэн уулзаж, тооцоо нийлэх, түүнчлэн бартерт авах ёстой 5 орон сууцыг шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлт тавихад шинэ захирал нь ямар нэгэн шалтгаангүйгээр манай компанитай байгуулсан бетон з******* нийлүүлэх гэрээ болон бартерын гэрээг хүчингүй, одоо манай компанид хамааралгүй гэх мэтээр төлбөр төлөхөөс зайлсхийж байгаа тул цаашид гэрээний харилцаа үргэлжлэх боломжгүй гэж үзэж байна. Манай компани тус хариуцагчийн компанийн барьж буй 2 төсөл буюу Нисэхийн А******* барилгын төсөл болон О хорооллын төсөл дээр тус тус бетон з******* хүлээн авсан бөгөөд гэрээний дагуу төлөх ёстой төлбөр 401.482.900 төгрөг болсон. Өөрөөр хэлбэл, Т******* г******* к******* ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан О.Х нь О хороололд барьж байсан төсөлдөө манайхаас 486 метр куб бетон з*******ийг хүлээн авсан ба бетон з*******ийн үнэ 74,358,000 төгрөг, з******* шахсан помпны түрээс 3,888,000 төгрөг, нийт 78,246,000 төгрөг болсон. О хороололд авсан бетон з*******аа 100 хувь бэлэн төлөлтөөр төлнө гэж тохиролцоод 4 ширхэг автомашиныг хүлээлгэн өгсөн ба энэхүү автомашины үнэ 89,000,000 төгрөг болсноос зөрүү төлбөр нь О хороололд авсан бетон з*******аасаа 10,754,000 төгрөгөөр илүү давсан тул манай компани О.Х 10,754,000 төгрөгийн өглөгтэй болсон. Бид өнөөдрийг хүртэл хугацаанд О.Х О хороололд авсан з*******ийг Т******* г******* к******* ХХК-ийн захиалга гэж ойлгож явсан ба О хорооллын бетон з*******ийн төлбөрөөс илүү гарсан 10,754,000 төгрөгийг Нисэхийн Аэро төсөлд нийлүүлсэн бетон з*******ийн төлбөрөөс хасаж тооцож байсан ч хариуцагчийн гаргасан хариу тайлбараас үзэхэд О.Х авсан бетон з*******ийн төлбөрөөс салгах ёстой юм байна гэж мэдсэн тул 10,754,000 төгрөгийг хариуцагч Т******* г******* к******* ХХК-ийн төлөх ёстой төлбөр дээр нэмж нэхэмжилж байгаа. Иймд бетон з******* нийлүүлэх гэрээ болон бартерын гэрээний дагуу төлөх ёстой 401,482,900 төгрөгөөс 379,500,000 төгрөгт тооцогдох 2 дугаар давхрын баруун урд талын 47,35 м.кв талбай бүхий орон сууц, 3 дугаар давхрын зүүн урд талын 51,5 м.кв талбай бүхий орон сууц, 3 дугаар давхрын баруун талын 32,6 м.кв талбай бүхий орон сууц, 4 дүгээр давхрын зүүн хойд талын 51,5 м.кв талбай бүхий орон сууц, 4 дүгээр давхрын баруун хойд талын 47,35 м.кв талбай бүхий нийт 230 м.кв талбай бүхий орон сууцыг нэг метр квадратын үнэ 1,650,000 төгрөгөөр тооцон, 379,500,000 төгрөгийн үнэ бүхий 5 ширхэг орон сууцыг биет байдлаар, үлдэх бетон з*******ийн үнэ 22,304,000 төгрөг, алданги 200,741,450 төгрөг, нийт 223,045,450 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

          Нэхэмжлэгч О******* з******* г******* ХХК нь хариуцагч Т******* г******* к******* ХХК-д холбогдуулан Талуудын хооронд 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан бетон з******* нийлүүлэх гэрээ, мөн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан №003/04 тоот бартерын гэрээний дагуу нийлүүлсэн 401,482,900 төгрөгийн бетон з*******ийн 379,500,000 төгрөгт ноогдох нийт 230 м.кв талбай бүхий 5 ширхэг орон сууцуудыг нэхэмжлэгчид олгохыг даалгах, үлдсэн бетон з*******ийн үнэ болох 22,304,000 төгрөг, алданги 200,741,450 төгрөг, нийт 223,045,450 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох бетон з*******ийн үнэ 379,500,000 төгрөгт ногдох нийт 230 м.кв талбай бүхий 5 ширхэг орон сууцуудыг нэхэмжлэгчид биет байдлаар шилжүүлэхийг даалгах, бетон з*******ийн үнэ болох 22,304,000 төгрөг, алданги 200,741,450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа бетон з******* нийлүүлэх гэрээний төлбөрт 379,500,000 төгрөг гаргуулах гэж өөрчилж, бусад нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Т******* г******* к******* ХХК нь 379,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 150,000,000 төгрөгийн сантехникийн зориулалттай эд зүйл, бараа материалыг хүлээлгэн өгсөн. Үлдэх 229,500,000 төгрөгийн төлбөрт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 25 дугаар хороо, Буянт-Ухаа хороолол, Наадамчдын зам гудамж, 616 байр, 109 тоот хаягт байрлалтай, улсын бүртгэлийн Ү- дугаар бүртгэлтэй, 58 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тооцуулан төлөхөөр, 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулан, өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. О******* з******* г******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Т******* г******* к******* ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлага болох бетон з*******ийн үнэ 379,500,000 төгрөгт ногдох нийт 230 м.кв талбай бүхий 5 ширхэг орон сууцуудыг нэхэмжлэгчид биет байдлаар шилжүүлэхийг даалгах, бетон з*******ийн үнэ болох 22,304,000 төгрөг, алданги 200,741,450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа бетон з******* нийлүүлэх гэрээний төлбөрт 379,500,000 төгрөг гаргуулах гэж өөрчилж, бусад нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Т******* г******* к******* ХХК нь 379,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 150,000,000 төгрөгийн сантехникийн зориулалттай эд зүйл, бараа материалыг хүлээлгэн өгч барагдуулснаар, үлдэх 229,500,000 төгрөгийн төлбөрт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 25 дугаар хороо, Буянт-Ухаа хороолол, Наадамчдын зам гудамж, **************** тоот хаягт байрлалтай, улсын бүртгэлийн Ү- дугаар бүртгэлтэй, 58 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тооцуулан төлөхөөр, 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулан, өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,088,468 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,544,234 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.             

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                    Ц.ОЮУНБИЛЭГ