Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 318/ШШ2025/00385

 

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,

Нэхэмжлэгч:О ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.А холбогдох,

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 285,833 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  О ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О ББСБ ХХК нь Ц.А 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 40949 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 175,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй 2000336283 тоот зээлийг хаан банк дахь тоот дансанд зээлдэгч Ц.А нь шилжүүлэн авсан. Хариуцагч Ц.Адъяабазар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар z000336283 тоот зээл 2024 оны 6 дугаар сарын 23-ны өдөр дуусаж, үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 175,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 340 хоног /зээлийн гэрээний 30 + хугацаа хэтэрсэн 310 + 0 удаагийн сунгалтаар 0 хоног/-ийн хүү 109,083 төгрөг дээр шимтгэл 1,750 төгрөг түүнээс хүү төлсөн 0 төгрөгийг хасаж хүү 109,083 төгрөг, нийт дүн 285,833 төгрөгийг хариуцагч Ц.А гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч О ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүхэд гаргасан хүсэлтдээ: О ББСБ " ХХК нь хариуцагч Ц.А зээлийн гэрээний үүрэгт 285,833 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 285,833 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр бүрэн төлж барагдуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах тухай тайлбарыг бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д  нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,224.99 төгрөгийн тал хувь болох 4,612.5 /дөрвөн мянга зургаан зуун арван хоёр төгрөг, таван мөнгө /төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 4,612.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О ББСБ ХХК нь, хариуцагч Ц.А  холбогдох, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 285,833 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,224.99 төгрөгийн тал хувь болох 4,612.5 /дөрвөн мянга зургаан зуун арван хоёр төгрөг, таван мөнгө /төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 4,612.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О ББСБ ХХК-д олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ  Я.УРНАА