| 2025 0 17 | 192/ШШ2025/03037 | |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* ******* *******, ******* ******* ******* ******* ******* *******, ******* тоот хаягт *******лах Салбарт трейд ХХК /рд:5627273/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, *******, , тоот хаягт *******лах Хөтөлтэлмэн констракшн ХХК /рд:57*******101/-д холбогдох,
Нийлүүлсэн цементийн үнэ 97,377,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Манай байгууллага болох Салбарт трейд ХХК нь 202 оны 05 сарын 10-ны өдрөөс 202 оны 10 сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 28 удаагийн тээвэрлэлт хийж хуурай цемент Хөтөлтэлмэн констракшн ХХК бетон зуурмагийн үйлдвэрт нийлүүлсэн. Дээрх бараа бүтээгдэхүүн хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тохирсон хугацаандаа төлбөр тооцоог барагдуулахгүй байна. Иймд Хөтөлтэлмэн констракшн ХХК нь хүлээсэн үүргээ зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй тул үлдэгдэл төлбөр болох 97,377,300 төгрөгийг гаргуулж хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд зохигчид эвлэрлийн гэрээ байгуулав. Уг гэрээнд: ...Нэг талаас Салбар трейд ХХК /рд:5627273/, нөгөө талаас Хөтөл тэлмэн констракшн ХХК /рд:57*******101/ нар дор дурдсан нөхцөлүүдийн талаар харилцан тохиролцож энэхүү гэрээ байгуулав. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 97,377,300 төгрөгийг дор дурдсан хугацаа хуваарийн дагуу нэхэмжлэгчийн Хаан банкны 502152 тоот дансанд төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв. Үүнд:
1. 2025 оны 05 сарын 20-ны өдөр 2,3,18 төгрөг,
2. 2025 оны 06 сарын 20-ны өдөр 2,3,18 төгрөг,
3. 2025 оны 07 сарын 20-ны өдөр 2,3,18 төгрөг,
. 2025 оны 08 сарын 20-ны өдөр 2,3,0******* төгрөгийг тус тус төлж барагдуулна гээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар гарын үсэг зурсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Салбарт трейд ХХК нь хариуцагч Хөтөлтэлмэн констракшн ХХК-д холбогдуулан цементийн үнэ 97,377,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд зохигчид эвлэрлийн гэрээ байгуулав. Эвлэрлийн гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 97,377,300 төгрөгийг хуваан 2025 оны 05 сарын 20-ны өдөр 2,3,18 төгрөг, 2025 оны 06 сарын 20-ны өдөр 2,3,18 төгрөг, 2025 оны 07 сарын 20-ны өдөр 2,3,18 төгрөг, 2025 оны 08 сарын 20-ны өдөр 2,3,0******* төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв.
Зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 ******* зүйлийн 106.5, 123 ******* зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хөтөлтэлмэн констракшн ХХК-д холбогдох 97,377,300 төгрөг гаргуулах тухай Салбарт трейд ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нь 2025 оны 05 сарын 20-ны өдөр 2,3,18 төгрөг, 2025 оны 06 сарын 20-ны өдөр 2,3,18 төгрөг, 2025 оны 07 сарын 20-ны өдөр 2,3,18 төгрөг, 2025 оны 08 сарын 20-ны өдөр 2,3,0******* төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 ******* зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,80 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөтөлтэлмэн констракшн ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 322,20 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Салбарт трейд ХХК-д олгосугай.
3.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ