| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 183/2024/04718/И |
| Дугаар | 192/ШШ2025/03310 |
| Огноо | 2025-04-24 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 192/ШШ2025/03310
| 2025 04 24 | 192/ШШ2025/03310 |
|
|
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр би,
Нэхэмжлэгч: *******, 3 дугаар хороо,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******-д холбогдох,
69,500,107 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч "Скай Стар" ХХК нь "Зак Майнинг" ХХК-тай 2023 оны 09 дүгээр сарын өдөр "Уул уурхайн машин механизм түрээслэх" гэрээ байгуулсан ******* улсын дугаартай экскаватор түрээслүүсэн. Нэхэмжлэгч талууд гэрээнд 2023 оны 10-р сарын 25-ны өдөр нэмэлт гэрээ байгуулсан. Түрээслэгч нь гэрээний үүргийн гүйцэтгэл болох 69,500,107 төгрөгийн төлбөрийг гүйцэтгээгүй тул нэхэмжлэхийн шаардлага гаргаж байна. Иймд "Уул уурхайн машин механизм түрээслэх нэмэлт гэрээний тооцооны үлдэгдэл 69,500,107 төгрөгийг гаргуулах” гэжээ.
Талуудын ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: “Хариуцагч нь 69,560,107 /жаран есөн сая таван зуун жаран мянга нэг зуун долоо/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгчид 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 25,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 25,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 19,560,107 төгрөгийг тус тус 3 хувааж төлөх нөхцөлөөр эвлэрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч холбогдуулан 69,500,107 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч, хариуцагч нь нэхэмжлэгчийн шаардлага болох 69,560,107 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 25,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 25,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 19,560,107 төгрөгийг тус тус 3 хувааж төлөх нөхцөлөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана” гэж заасан.
Зохигчид нь эвлэрлийн гэрээндээ нэхэмжлэлийн дүнг 69,560,107 төгрөг гэж алдаатай бичсэнийг шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн дүн 69,500,107 төгрөгийн хэмжээнд зөвтгөн, эвлэрлийг батлах нь талуудын ашиг сонирхолд нийцнэ гэж үзсэн болно.
Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч нэхэмжлэлтэй, хариуцагч холбогдох, 69,500,107 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэгчийн шаардлага болох 69,500,107 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 25,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 25,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 19,500,107 төгрөгийг тус тус 3 хувааж төлнө” гэж эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 505,451 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч -аас 252,725.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Скай стар ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР