| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/01548/И |
| Дугаар | 192/ШШ2025/03969 |
| Огноо | 2025-05-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 192/ШШ2025/03969
2025 05 12 192/ШШ2025/03969
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 2 хороо, Сөүлийн гудамж, ******* тауэр, ******* тоот хаягт байрлах, ******* ******* инвест ББСБ ХХК /рд:*******/
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 9 хороо, ******* ухаа ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ын /рд:/
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 14,130,527.68 төгрөг гаргуулах тухай
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дэжидмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ганбилэг, хариуцагч Б.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Золжаргал нарыг оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* инвест ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б. нь манай ******* ******* инвест ББСБ ХХК-тай 20*******.03.21-ний өдрийн зээлийн гэрээ байгуулан 14,000,000 төгрөгийг жилийн 42 хувь, сарын 3.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлж авсан. Гэтэл зээлдэгч Б. нь зээлийн гэрээ болон уг гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1-т заасны дагуу Б.ас үндсэн зээлийн үлдэгдэл 9,502,939.88 төгрөг, 20*******.03.21-ний өдрөөс 2025.02.14-ний өдрийг хүртэл 696 хоногийн үндсэн хүү 8,530,125.17 төгрөгөөс 4,*******2,714.29 төгрөгийг төлж, үлдэгдэл 4,297,410.88 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүү 335,552.51 төгрөгөөс 5,375.59 төгрөгийг төлж, үлдэгдэл 330,176.92 төгрөг, нийт 14,130,527.68 төгрөгийг Б.ас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Зохигчдын шүүх хуралдаанд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлага 14,130,527.68 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025.06.12-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.07.12-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.08.12-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025.09.12-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025.10.12-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025.11.12-ны өдөр 3,130,527.68 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* инвест ББСБ ХХК нь хариуцагч Б.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,130,527.68 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2. Зохигчид эвлэрлийн гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлага 14,130,527.68 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025.06.12-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.07.12-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.08.12-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025.09.12-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025.10.12-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025.11.12-ны өдөр 3,130,527.68 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* ******* инвест ББСБ ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
3. Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
4. Мөн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т зааснаар 2025.02.17-ны өдрийн итгэмжлэлээр нэхэмжлэгч ******* ******* инвест ББСБ ХХК нь төлөөлүүлэх эрхээ Б.Намсрай, О.Дэжидмаа нарт олгосон нь хууль зөрчөөгүй байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэгчийг төлөөлөн эвлэрэн хэлэлцэх эрхтэй байна.
5. Зохигчид захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* инвест ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 14,130,527.68 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт, хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлага 14,130,527.68 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025.06.12-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.07.12-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.08.12-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025.09.12-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025.10.12-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025.11.12-ны өдөр 3,130,527.68 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* ******* инвест ББСБ ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,602.64 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 114.301.3 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч ******* ******* инвест ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан уг тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН