| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2018/0219/Э |
| Дугаар | 227 |
| Огноо | 2018-03-13 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Ууганцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 227
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,
улсын яллагч Д.Ууганцэцэг,
шүүгдэгч Б.Знарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох 1708028420101 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1970 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн Шарга суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, ах, эгч, 2 дүүгийн хамт
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Знь 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох төрсөн дүү Б.Оыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан доорх нотлох баримтуудаар Б.Знь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон байна. Тодруулбал, Б.Знь 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 3/61 гарам, Хужирын 3 дугаар гудамжны 15 тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох төрсөн дүү Б.Оыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Б.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 3/61-н гарам, Хужирын 3-15 тоотод 80 настай ээж, өөрийн төрсөн 3 хүүхэд болон дүүгийн 3 хүүхдүүд, мөн төрсөн ах Заяабаатар нарын хамт амьдардаг. 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 19-20 цагийн хооронд ...гэртээ хүүхдүүдэд хоол хийж өгчихөөд байж байтал ах Заяабаатар нь архи уусан юм шиг гуйваад байхаар нь “та архи ууж байгаа бол ил гаргаад уу” гэж хэлтэл “үгүй, уугаагүй” гэж байсан. Заяабаатар нь гар утсаараа фэйсбүүк их ордог юм. Тэгээд манай хоёр хүүхдийг хичээлийг нь хийлгэхгүй дуудаад байсан. Тэгсэн Заяабаатар нь манай хүүхдийг хэл амаар доромжилсон. Заяабаатар нь ерөнхийдөө намайг хэл амаар байнга доромжилж “янхан гичийгээр” маань дууддаг. Тэгээд би ээжийгээ хэвтрээс нь хөдөлгөөд орыг нь засаж байхад Заяабаатар нь “май пизда минь” гээд намайг гараараа цохиод унагаасан. Би яг цохисоныг нь санахгүй байна. Би цохиулаад ухаан алдаад унасан. Тэгтэл Заяабаатар нь намайг гараараа цээжин хэсэгт цохьсон. Хэдэн удаа цохисоныг нь санахгүй байна. Тэгээд бас хөлөөрөө өвдөглөж цохьж зодсон. Мөн намайг хүзүүгээр маань боосон. Үүдэн нэг шүд цохиж унагаасан. Заяабаатарт зодуулснаас болж зүүн нүд хөхөрч хавдсан, бие бүхэлдээ хөндүүртэй, толгой өвдөж байна. Өөр гэмтэл бэртэл одоогоор мэдэгдэхгүй байна. Заяабаатар нь ямар нэгэн шалтгаангүй цохьж зодсон. Би л Заяабаатарыг гэртээ байлгадаг. Заяабаатар нь согтууруулах ундаа хэрэглэдэг. ...Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-иийн 11-13х/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №15184 дүгнэлтэд: “...Б.Оын биед тархи доргилт, дух, зүүн нүдний дээд, доод зовхи, шанаа, хацар, эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, толгойн хуйх, хүзүүний урд хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун дээд 1-р шүдний талласан хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэжээ. /хх-ийн 25х/
Шүүгдэгч Б.Заяабаатарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний бие дүү Оюунтогтохын хамт сүүлийн 3 жилийг нэг гэрт өнгөрөөж байна. 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ...гэртээ ганцаараа 0,5 литрийн Ерөөл архи уусан. Тэгээд архи уугаад согтсон. Юунаас болж Оюунтогтохтой маргалдсанаа санахгүй байна. Оюунтогтох надтай маргалдаж муудалцаж байхдаа намайг гэрт байсан сандлаар нүүрэн тус газарлуу нэг удаа цохьсон. Би тэгэхээр нь зөрүүлээд гараараа түүний нүүрэн тус газар нэг удаа цохьсон. Өөр цохиж зодоогүй. Надад бол гэмтэл учраагүй. Тухайн үед цаг хэд болж байсныг санахгүй байна. ...Дээрх гэмтлүүдийг би учруулсан. Би гараа цохисноос болж дээрх гэмтлүүд учирсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-34х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр нотлогдон тогтоогдсон болно.
Шүүгдэгч Б.Знь дүү болох Б.Оын биед учирсан гэмтлийг өөрийн үйлдлээр учруулсанаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд түүний гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн №15184 дүгнэлт зэргээр давхар нотлогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэсэн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж ойлгох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцэж байгаа болно.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1 дүгээр зүйлийн 3.1.1. “тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд;” гэж заасан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1. “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ...бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг, 5.1.2. “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас ...бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ гэж тус тус хуульчлан зааж өгсөн бөгөөд шүүгдэгч Б.Знь ээж, төрсөн дүү /хохирогч/ Б.О нарын хамт амьдардаг, хамт нэг гэрт амьдарч байх хугацаандаа өөрийн төрсөн дүү Б.Оод хүч хэрэглэн зодсон болох нь тэдгээрийн мэдүүлгээр нотлогдож байгаа тул Б.Заяабаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн субьект гэж үзэж хэргийг зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Б.Заяабаатарыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Б.Заяабаатарын хувийн байдлын талаар:
Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 45х/
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны тодорхойлолт /хх-ийн 49х/
Гэрч Б.Алтангэрэл, Б.Батдорж нарын мэдүүлэг /хх-ийн 19-20, 21-22х/
Тэрээр урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54х/-аар тогтоогдлоо.
Хохирол төлбөрийн тухайд:
Хохирогч Б.О нь эрүүл мэндийн хохирол, төлбөр нэхэмжлэхээсээ татгалзсан ба “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 11-13х/
Шүүгдэгч Б.Заяабаатарын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Оын гомдол саналгүй гэсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Знь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан нь хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудар нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Знь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, түүний орлогын эрх үүсвэртэй эсэхийг тодорхойлсон баримтуудаар “орлого”-гүй болох нь тогтоогдсон тул улсын яллагчаас гаргасан 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал нь үндэслэлтэй байна.
Бусад асуудлын тухайд:
Шүүгдэгч Б.Заяабаатарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З 350 /гурван зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Знь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.Знь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.З авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ