Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 2024/ДШМ/10

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, мөн зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Ө.Батболд, Б.Хүрэлсүх нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/358 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан” гэснийг хүчингүй болгож, 1 дэх заалтын “үргэлжилсэн үйлдлээр” гэснийг хасаж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 76 хоног цагдан хоригдсоныг шүүгдэгчийн ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.УРТНАСАН         

  ШҮҮГЧИД                                                      О.БААТАРСҮХ

                                                                         Ц.ЭРДЭНЭЗУУ