Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 318/ШШ2025/00394

 

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,

Хүсэлт гаргагч:Улаангомын дулааны хоёрдугаар станц ТӨХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М гутлын дэлгүүрийн захирал С.Б холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 2,530,185 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Зохигчид 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Улаангомын дулааны хоёрдугаар станц ТӨХК нь М гутлын дэлгүүртэй 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр дулааны эрчим хүчээр хангах гэрээ байгуулсан. 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хариуцагч М гутлын дэлгүүр нь үндсэн төлбөр 1,686,790 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр төлж барагдуулна гэх тул алданги 843,395 төгрөгөөс татгалзаж, эвлэрлийн гэрээ байгуулж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч Улаангомын дулааны хоёрдугаар станц ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, М гутлын дэлгүүрийн захирал С.Б нар нь 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдөр дараах нөхцлөөр эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлжээ. Үүнд:

Хариуцагч М  дэлгүүрийн захирал С.Б нь нэхэмжлэгч Улаангомын дулааны хоёрдугаар станц ТӨХК-д нэхэмжлэлийн үндсэн шаардлага 1,686,790 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр төлж барагдуулах,

Нэхэмжлэгч Улаангомын дулааны хоёрдугаар станц ТӨХК нь алданги 843,395 төгрөгийг хариуцагч М дэлгүүрээс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах,

3. Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн бөгөөд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгов.

4. Зохигчид эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж, зохигчдод хариуцуулахаар шийдвэрлэв.

Иймд Улаангомын дулааны хоёрдугаар станц ТӨХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,433 төгрөгөөс 27,716.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 27,716.5 төгрөгийг, хариуцагч М дэлгүүрийн захирал С.Б зохигчдын эвлэрсэн дүн болох 1,686,790 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 20,969 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Улаангомын дулааны хоёрдугаар станц ТӨХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Улаангомын дулааны хоёрдугаар станц ТӨХК нь хариуцагч гутлын дэлгүүрийн захирал С.Б алданги 843,395 төгрөг гаргуулахаас татгалзаж, хариуцагч М гутлын дэлгүүрийн захирал С.Б нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,686,790 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Улаангомын дулааны хоёрдугаар станц ТӨХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,433 төгрөгөөс 27,716.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 27,716.5 төгрөгийг, хариуцагч М гутлын дэлгүүрийн захирал С.Б 20,969 /хорин мянга есөн зуун жаран ес/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Улаангомын дулааны хоёрдугаар станц ТӨХК-д олгосугай.

3. Хариуцагч гутлын дэлгүүрийн захирал С.Б н нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ  Я.УРНАА