Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 202

 

 

 

 

 

 

    2018        03            05                                          202
 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг,

улсын яллагч Д.Ууганцэцэг,

хохирогч А.О.цэг,

шүүгдэгч Э.Г.од,

шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1824) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Энхбаатарын Г.одод холбогдох эрүүгийн 1708 0093 10106 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны  01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Энх.рын Г.од,

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Э.Г.од нь 2017 оны 8 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө СХД-н, хамтран амьдрагч А.О.цэгийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Г.од шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хохирогч А.О.цэг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна ...” гэв.        

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч А.О.цэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын 13-ны...шөнө 22 цаг өнгөрч байхад манай нөхөр бөөгийн шашны зан үйлээ хийж эхэлсэн ба уг зан үйл шөнө 03 цагийн үед дууссан. Тэгээд манай нөхөр надад хандан “чи өөр хүнтэй болсон юм биш үү” гэж асуухаар нь би тиймээ гэж хэлсэн. Тэгээд бид хоёрын дунд гэр бүлийн хардалтын маргаан үүсч эхэлсэн. Тэгээд манай нөхөр надад уурлаад гараараа нүүр хэсэгт ойролцоогоор 2-3 удаа алгадсан, дараа нь өмдний суран бүсээрээ биеийн хэсэгт шавхарч эхэлсэн. Тэгээд хэрэлдэж маргалдсаар байтал өглөө болсон. Тэгээд манай нөхөр унтаад өгөхөөр нь гэрээсээ 2 хүүхдээ аваад эгч Н.цэгийн гэрт очсон манай нөхөр гэртээ ганцаараа үлдсэн. Тэгээд би зодуулсандаа гомдоод цагдаагийн байгууллагад хандсан. Манай нөхөр намайг хардсаны улмаас цохиж зодсон...манай нөхөр урьд нь намайг цохиж зодож байгаагүй урьд нь гэр бүлийн маргаан үүсч байсан удаа байгаагүй... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39),

2. Гэрч А.Н.цэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын 14-ний орой 21 цаг өнгөрч байхад О.цэг хоёр хүүхэдтэйгээ хамт манай гэрт ирсэн. Тухайн үедээ зодуулсан байдалтай гэрт орж ирсэн юм. Юу болсон талаар асуухад “манай нөхөр Э.Г.од тэлээний араараа зодсон” гэж ярьж байсан. Тэгээд би өөрийнхөө “Samsung Note-3” маркын гар утсаараа биед нь үүссэн гэмтлүүдийн зургийг нь дарж бэхжүүлсэн. ...Баруун нүд хөхөрсөн, зүүн нүдний доод зовхи хөхөрсөн, баруун хөлний гуя хэсэг хөхөрсөн, зүүн гарын бугалга хөхөрсөн, зүүн хөлний шилбэний гадна хэсэгт хөхөрсөн, баруун гарын шуу дотор хэсэг хөхөрсөн, нурууны арын хэсэг зулгарсан, баруун гарын тохойн гадна хэсэг хөхөрсөн байхаар нь гэрэл зургаар бэхжүүлсэн...манай нөхөр бөөлсөн дараа нь өөр хүнтэй хардсан гэж шалтгаанаар зодуулсан гэж ярьж байсан... ” (хавтаст хэргийн 43-45),  

3. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн 10442 дугаар шинжээчийн дүгнэлтэнд

“...Хэсэг газрын үзлэгт: Баруун нүдний доод зовхи, зүүн нүдний доод зовхи, дотор буланд тархмал хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, зүүн нүдний доод зовхины зөөлөн зэрэг хавдаж овойсон, баруун шууны дотор хэсэгт 12х4,2см, 8х5см, зүүн бугалганы гадна дунд хэсэгт 7х7см, шууны гадна дээд хэсэгт 6х5см, баруун даланд 8х4см, 6,7х4см, зүүн ташаанд 6х5см, 4х5см хүрэн ягаан хөхөлбөр өнгийн цус хуралттай... ДҮГНЭЛТ:

1. А.О.цэг-н биед баруун зүүн нүдний зовхины цус хуралт, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, баруун шуу, зүүн бугалга, шуу, баруун дал, зүүн ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 25),

4. Шүүгдэгч Э.Г.одын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Эхнэр А.О.цэгтэй 2009 оны үед анх танилцаад 2012 оноос хамт амьдрах болсон бид хоёр гэрлэлтийн баталгаа байхгүй. Бид хоёр дундаасаа 2012 онд О.Ану 5 настай, 2015 онд Г.Мөнхнаран 2 настай хоёр хүүхэдтэй амьдардаг. ...Манай эхнэр А.О.цэг нь эрхэлсэн тодорхой ажилгүй, хүүхдүүдээ хараад гэртээ байдаг байсан, би өөрөө хувиараа барилгын ажил хийгээд амьдарч байна. 2017 оны 8 дугаар сарын 13-ны өдөр гэртээ эхнэр хүүхдүүдийн хамт байсан гаднаас өөр ямар нэгэн хүн байхгүй байсан. Тэр өдөр би...бөөгийн шашны зан үйлээ хийсэн. Зан үйлээ хийж дуусаад би эхнэрээсээ “чи өөр эрэгтэй хүнтэй эр эмийн харьцаатай байдаг юм уу” гэж асуусан тэгсэн манай эхнэр “тиймээ” гэж хариулсан. Тэгээд би эхнэрээсээ өөр хүнтэй эр, эмийн харьцаатай гэдгийг сонсчихоод эхнэртээ “чи одоо гэрээс явдаа одоо хоёулаа больё, тус тусдаа амьдаръя, би хүний 3 дахь хүн баймааргүй байна” гэж хэлсэн. ...Тэгээд бид хоёрын дунд хэрүүл эхэлсэн бид хоорондоо нэлээн маргалдаж байгаад би гэрээсээ гарсан. Би гэрийнхээ гадаа ганцаараа тайвширч зогсож байгаад гэртээ буцаад орсон. ...орон дээр ганцаараа хэвтэж байтал А.О.цэг надад хандан намайг уучлаарай би дахиж алдаа гаргахгүй гээд байхаар нь би А.О.цэгийн нүүрэн тус газарт нь гараараа 2 удаа алгадсан, тэгээд би буцаад зай аваад өөрийгөө тайвшруулах гээд хичээсэн. Тэгтэл А.О.цэг уулздаг залуу дээрээ надтай очих гээд байсан. Тэгэхээр би дургуйцээд “юу яриад байгаан, би тэр залуу дээр очиж яах юм бэ” гээд дээр нь гэнэт уур хүрээд өөрийн суран бүсээрээ А.О.цэгийн хөл, нуруу хэсэгт ороолгосон. ...2017  оны 8 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө хэрүүл болсны дараа эхнэр хүүхдүүдийн хамт гэртээ амарсан 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр унтаж байгаад сэрэхэд манай эхнэр 2 хүүхдээ аваад явсан байсан...” гэх мэдүүлэг,

“...Би хувиараа барилгын ажил хийдэг байсан одоогоор уг ажлаа хийхгүй байна. Би хувиараа ажил хийхдэээ барилгын гадна пасатны ажил хийдэг барилгын ажил олдохгүй үедээ найз Бямба-Эрдэнэ, Нямбат нартай хамт автомашины кузав засварт хамтдаа ажиллаж байна. Би сард 500.000-800.000 төгрөгний орлоготой байдаг, автомашины засварын газарт засвар хийгдэх автомашин хих байх тусмаа орлоготой бага байвал орлого янз бүр байдаг...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-36),

5. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 23, 22), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 59), хувийн байдлын талаарх баримт (хавтаст хэргийн 39-43, 57, 58), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 53), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 55-56) нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э.Г.одод холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч Э.Г.одыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруутайд тооцуулж, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг гаргав.

Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар мэтгэлцээгүй болно. 

Шүүгдэгч Э.Г.од нь схд... тоотод, 2017 оны 8 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө, хувийн таарамжгүй харилцааны улмаас, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч А.О.цэгийг шууд санаатай үйлдлээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь;

- Хохирогч А.О.цэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын 13-ны...шөнө 22 цаг өнгөрч байхад манай нөхөр бөөгийн шашны зан үйлээ хийж эхэлсэн ба уг зан үйл шөнө 03  цагийн үед дууссан. Тэгээд манай нөхөр надад хандан “чи өөр хүнтэй болсон юм биш үү гэж асуухаар нь би тиймээ” гэж хэлсэн. Тэгээд бид хоёрын дунд гэр бүлийн хардалтын маргаан үүсч эхэлсэн. Тэгээд манай нөхөр надад уурлаад гараараа нүүр хэсэгт ойролцоогоор 2-3 удаа алгадсан, дараа нь өмдний суран бүсээрээ биеийн хэсэгт шавхарч эхэлсэн. ...Манай нөхөр намайг хардсаны улмаас цохиж зодсон...манай нөхөр урьд нь намайг цохиж зодож байгаагүй урьд нь гэр бүлийн маргаан үүсч байсан удаа байгаагүй... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39),

- Гэрч А.Н.цэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын 14-ний орой 21 цаг өнгөрч байхад О.цэг хоёр хүүхэдтэйгээ хамт манай гэрт ирсэн. Тухайн үедээ зодуулсан байдалтай гэрт орж ирсэн юм. Юу болсон талаар асуухад манай нөхөр Э.Г.од тэлээний араараа зодсон гэж ярьж байсан. Тэгээд би өөрийнхөө “Samsung Note-3” маркын гар утсаараа биед нь үүссэн гэмтлүүдийн зургийг нь дарж бэхжүүлсэн. ...Баруун нүд хөхөрсөн, зүүн нүдний доод зовхи хөхөрсөн, баруун хөлний гуя хэсэг хөхөрсөн, зүүн гарын бугалга хөхөрсөн, зүүн хөлний шилбэний гадна хэсэгт хөхөрсөн, баруун гарын шуу дотор хэсэг хөхөрсөн, нурууны арын хэсэг зулгарсан, баруун гарын тохойн гадна хэсэг хөхөрсөн байхаар нь гэрэл зургаар бэхжүүлсэн...манай нөхөр бөөлсөн дараа нь өөр хүнтэй хардсан гэж шалтгаанаар зодуулсан гэж ярьж байсан... ” (хавтаст хэргийн 43-45),  

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн 10442 дугаар шинжээчийн дүгнэлтэнд

“...1. А.О.цэг-н биед баруун зүүн нүдний зовхины цус хуралт, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, баруун шуу, зүүн бугалга, шуу, баруун дал, зүүн ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 25),

- Шүүгдэгч Э.Г.одын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын 13-ны өдөр гэртээ эхнэр хүүхдүүдийн хамт байсан гаднаас өөр ямар нэгэн хүн байхгүй байсан. Тэр өдөр би...бөөгийн шашны зан үйлээ хийсэн. Зан үйлээ хийж дуусаад би эхнэрээсээ “чи өөр эрэгтэй хүнтэй эр эмийн харьцаатай байдаг юм уу” гэж асуусан тэгсэн манай эхнэр “тиймээ” гэж хариулсан. ...Тэгээд бид хоёрын дунд хэрүүл эхэлж ...би А.О.цэгийн нүүрэн тус газарт нь гараараа 2 удаа алгадсан, ...өөрийн суран бүсээрээ А.О.цэгийн хөл, нуруу хэсэгт ороолгосон....” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.Г.д нь хохирогч А.О.цэгийг зодсон болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Нөгөө талаас хохирогч нь “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээдэд мөн болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хэрэгт цугларсан хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, оршин суугаа хорооны тодорхойлолт бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

Тиймээс дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ. 

Иймд улсын яллагчаас шүүгдэгч Э.Г.одыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт  гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Э.Г.одыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Э.Г.од нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Мөн шүүгдэгч Э.Г.од нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг болох нь гэрч нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна. Иймд Э.Г.одод нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчилж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар Э.Г.одыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.Г.одод оногдуулсан торгуулийн ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлөх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Г.од нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг удирдлага болгон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд үндэслэн, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна. Учир нь шүүгдэгч Э.Г.од нь хавиураа барилгын ажил, авто засварын газарт ажилладаг болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдон тогтоож байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг хүлээж авч шүүгдэгч Э.Г.одыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, хуульд заасны дагуу оногдуулсан торгох ялыг 2 (хоёр) сарын хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.   

III. Бусад асуудлаар

Эрүүгийн 1708 0093 10106 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй байна.