| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 102/2024/07955/И |
| Дугаар | 192/ШШ2025/04462 |
| Огноо | 2025-05-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 192/ШШ2025/04462
2025 05 26 192/ШШ2025/04462
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг ** дүгээр хороо хайлааст-1*** тоотод байрлах А ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг ** дугаар хороо ү гудамж хд-*** тоотод байрлах Х ХХК-д холбогдох,
57,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.А,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талууд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч А ХХК нэхэмжлэлтэй хариуцагч Х ХХК-д холбогдох хэрэгт хамааралтай 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний төлбөр болох 65,000,000 төгрөг болох иргэн Э.Б-т шилжүүлсэн 4,400,000 төгрөгтэй холбоотой дараах үндэслэлээр эвлэрч байна. 1. Х ХХК нь нийт 69,400,000 төгрөг авсан нь үнэн болох, 2. Х ХХК нийт 27,180,000 төгрөгийн бараа нийлүүлсэн болох, 3. Х ХХК нь А ХХК-д 42,220,000 төгрөгийн өр төлбөртэй болохыг хүлээн зөвшөөрөв. 4. Х ХХК нь 42,220,000 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн дотор төлж барагдуулан гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А ХХК нь Х ХХК-д холбогдуулан 57,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч А ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 57,400,000 төгрөгийн 15,180,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 42,220,000 төгрөгийг хариуцагч Х ХХК төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. А ХХК-ийн нэхэмжлэлтэй Х ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч А ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 57,400,000 төгрөгийн 15,180,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 42,220,000 төгрөгийг хариуцагч Х ХХК төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 444,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 184,525 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 данснаас 184,525 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ