| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Уранзул |
| Хэргийн индекс | 101/2024/04844/И |
| Дугаар | 192/ШШ2025/04430 |
| Огноо | 2025-05-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 192/ШШ2025/04430
2025 05 22 | 192/ШШ2025/0440 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* дугаар хороо, ******* дүгээр хороолол, ******* *******, ******* дугаар байр, ******* тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /рд:/ ,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, дугаар хороо, дугаар хороолол, *******, дугаар байр, тоот хаягт оршин суух, овогт /рд:ХП64*******2001/,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, дугаар хороо, , 19 дүгээр байр, тоот хаягт оршин суух овогт /рд:НК720612/,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, дүгээр байр, 70 тоот хаягт оршин суух овогт /рд:ЦЗ7*******0101*******/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, дэнжийн тоот хаягт оршин суух овогт /рд:ЧР76012/-д холбогдох,
219,510,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.*******, У., нэхэмжлэгч Ж., Ц. нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч А., хариуцагчийн өмгөөлөгч , , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ж., Ц. нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ж., Ц., Н.******* болон талийгаач П.хүү нар нь эмээлтэд хамтдаа ноолуурын бизнес эрхэлдэг байсан. Нэхэмжлэгч нар нь хариуцагч А.д холбогдуулан зээлээр өгсөн ноолуурын үнэ 219,510,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шалага гаргасан. А. нь 2019 оны 04 сарын 16-ны өдөр Ж., Ц., Н.******* болон талийгаач П.хүү нарын 1,756.1 кг ноолуурыг Архангай аймаг руу зарж борлуулахаар авч явсан байдаг. Тухайн үед А. мөн эмээлтэд ноолуурын бизнес эрхэлдэг байсан. Уг зээлээр авч явсан ноолуурын үнэ 219,510,000 төгрөг болсон. Нэхэмжлэгч нар нь хариуцагч А.г авч явсан ноолуурын үнийг төлөхийг удаа дараа шасан боловч ...өгнө гэсэн хариу өгсөөр өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Ингээд 2021 оны 0******* дугаар сарын 20-ны өдөр хариуцагч А. нь *******, , , хүү нарт 21*******,000,000 төгрөгийн өртэй нь үнэн. 2021 оны 0******* дугаар сарын 20-ны өдөр н.хүү ахын эмчилгээний 120,000,000 төгрөгийг нэн даруй яаралтай өгнө. Хэрэв өгөөгүй тохиолдолд хоёр талын зоорины барилгыг буулгаж авахад гомдолгүй гэсэн бичгийг хийж өгсөн байдаг. Өнөөдрийг хүртэл хариуцагч төлбөрөө төлж барагдуулаагүй, нэхэмжлэлийн шалагаа бүхэлд нь дэмжин оролцож байна гэв.
2.Нэхэмжлэгч У. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дурдсан хугацаанд миний нөхөр болох П.хүү нь нэхэмжлэгч Ж., Ц., Н.******* нартай хамтран ноолуурын бизнес хийж байсан ба нөхөр маань тал харвачихсан, эрүүл мэндийн байдал муу учраас ажилдаа явж чадахгүй, сүүлийн хэдэн жил гэртээ байсан. Нөхрийгөө хариуцагч А. руу нэлээн хэд хэдэн удаа ...219,000,000 төгрөгөө өгөөч, надад эмчилгээний зал хэрэгтэй байна гэж ярьж байхыг нь би сонсож байсан. Тэгээд утсаар ярихаар нь хариуцагч А. ... мөнгө өгнө, та нэг хүрээд ирээч гээд дууддаг. Манай хүн хэдэн төгрөг өгөх нь гээд хүүхдээрээ машинаа бариулаад очоод уулздаг. Очихоор нь худлаа хоол унд идүүлээд, ....удахгүй өгнө, та жаахан хүлээчих гээд буцаачихдаг. Нөхөр хоосон буцаж ирдэг байсан. Гэвч нөхөр маань 2022 оны 05 дугаар сарын 1-ний өдөр өвчний улмаас нас барсан. Би нөхрийнхөө 49 хоногийг нь өнгөрөөгөөд 2022 оны намар нь нэхэмжлэгч Н.*******, Ж. нар дээр очиж, ...манай нөхрийн эмчилгээний зал өгөх ёстой хүнтэй нь уулзмаар байна гэж хэлээд нэг удаа А.гийн ажил дээр нь очиж уулзаж байсан. Би А.тай нүүр нүүрээ харж уулзаад ...хүүхдийн сургалтын зал нэхэгдээд байна, миний нөхөрт минь өгөх ёстой байсан мөнгийг авмаар байна, ядаж надад оногдох хувийг өгөөч ээ гэхэд, А. ...эгчээ би танд боломжоороо 5,000,000, 10,000,000 төгрөгөөр ч хамаагүй цувуулаад өгье гэж хэлээд бид салцгааж байсан. Тухайн үед би хариуцагч А.тай уулзаад мөнгө өгнө гэж хэлснийг нь нотлох бичиг баримт хийлгэж аваагүй, өгчих байх гэсэн итгэл тээгээд буцсан. Үүнээс хойш А.гийн 991*******-6*******6******* дугаарын утсаар байнга холбогдоход эхлээд ганц хоёр утсаа аваад ...мөнгө өгөх арга чарга бодно гэж хойшлуулдаг байсан бол сүүлдээ утсаа авахаа больж, холбоо тасарсан. Би өөрөө хөл муутай, тэтгэвэрт гарчихсан учраас түүний ажлын газар болох Эмээлт рүү байнга яваад байж чадахгүй, нэхэмжлэгч нар луу байнга утсаар ярьж ...та хэд мөнгөө олж авч чадсан уу гэж асуухад ...А. мөнгөө өгөөгүй ээ, уулзаж ярилцахад өр ширтэй гээд урдаас тайлбар тавиад байна гэх хариуг өгч байсан. Би нөхрийнхөө авах ёстой байсан ноолуурын мөнгийг авмаар байна. Иймд хариуцагч А.гаас нөхөртөө оногдох ёстой ,500,000 төгрөгийг авах хүсэлтэй байх тул нэхэмжлэлийн шалагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
.Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Би П.хүү, Ж., Ц. нартай хамтарч Эмээлтийн зах дээр түүхий эдийн бизнес олон жил хийсэн. 2019 онд Эмээлтэд ноолуур зарагдахгүй байсан үе. Хариуцагч А. бол талийгаач П.хүү бид хоёрыг ...аав... гэж дууддаг, миний хүү шиг хүн байсан. Бид нар олон жил Эмээлтэд түүхий эдийн бизнес хийгээд бие биеэ маш сайн мэддэг, дотно болсон байсан. Баясаа Батмөнх хоёр хамтарч ажилладаг байсан. Архангай аймагт Говь үйлдвэр ноолуур худалдаж авч байна гэж дуулдсан. Эмээлтэд байсан бүх л хүмүүс ноолуураа ачаад Архангайд борлуулахаар явж байсан. А. манай ноолуурыг өөрийнхөө ноолууртай хамт Архангай аймаг руу зарчхаад, мөнгийг нь өгье гэж хэлсэн. Ингээд 2019 оны 04 сарын 16-ны өдөр Эмээлтэд байх манай складад ирж 1756,1 кг ноолуурыг А. жинлэж аваад, би хүлээлгэж өгсөн. Би Баясаад өгсөн ноолуураа дэвтэр дээрээ тэмдэглэж авсан. Ингээд Архангай явсных нь дараа хариуцагчаас мөнгөө асуухад ...Архангайд зарагдсангүй, урагшаа явуулж зарчхаад мөнгийг чинь өгнө хэлсэн боловч өнөөдрийг хүртэл мөнгөө өгөөгүй. Бид дотно байсан болохоор манай ноолуур яаж байна, мөнгө яаж байна гээд ойр, ойрхон уулздаг байсан. 2021 оны 0******* сарын 20-ны өдөр Ж., Ц., Д.хүү бид нар цуглаад А.Баясаа руу залгаад ...миний хүү ороод ир гээд манай складад дуудаж уулзсан. Тэр үед бид нар ...П.хүү яаралтай урагшаа эмчилгээнд явах гэж байгаа учраас мөнгө төгрөг хэрэгтэй байна, мөнгө гаргаж өгөөч гээд мөнгөө нэхэхэд, удахгүй өгнө гээд миний дэвтэр дээр ...мөнгө өгнө гэдэг бичгийг А. өөрөө гараараа бичиж өгсөн. Ядаж П.хүүгийн эмчилгээний мөнгийг ойрын хугацаанд өгнө гэсэн. Хэрэв мөнгөө өгөхгүй бол бид чиний зоорийн барилгыг буулгаж авъя гэж бид хэлж байсан. Үүнээс хойш бидэнд хариуцагч нэг ч төгрөг өгөөгүй. Тиймээс бидний ноолуурын мөнгө 219,510,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
4.Хариуцагч А. шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч нар надаас нэхэмжлээд байгаа мөнгөө хэнд өгсөн, хэн хариуцаад авч явсан, мөнгө хаана очоод гацсан, ямар шалтгааны улмаас хаашаа алга болсон талаар бүгдийг нь мэдэж байгаа. Ковид-19 гарахын өмнөхөн би Хаан банкнаас 1,00,000,000 төгрөгийн зээл авч, нэхэмжлэгч нарын оффис байрладаг дээд замын эсрэг талд нь 700,000,000-*******00,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн газар дээрээ барилга бариулаад их ажилтай байсан. Тэр үед би Хаан банканд буцаагаад сарын 0,000,000-40,000,000 төгрөгийг төлж, үйл ажиллаагаагаа зогоохгүйн тулд Эмээлтэд хүүний мөнгөний хойноос л ажиллаж, амьдаг байсан. Тухайн үед намайг талийгаач П.хүү ах ...бид дөрөв манай оффист байна, миний хүү ороод ирээч гээд дууддаг байсан. Би байнга орж уулздаг байсан. Би ноолуурын талаар огт наймаа хийгээгүй, мэдэхгүй. 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэгч нарын складад очиж ноолуур худалдаж авах шалтаг, шалтгаан надад огт байгаагүй. Тухайн жил Эмээлт тэр чигтээ ноолуураа зарж чадахгүй байсан жил ба манайд мөн адил тодорхой хэмжээний зарагдаагүй ноолуур байсан. Намайг барилга барьдаг байх үед н.Батмөнх гэж залуу манай дээр байрладаг байсан ба ноолуураа зарж чадахгүйн улмаас н.Батмөнх Архангай аймаг руу өөрийнхөө ноолуурыг зарахаар тээвэрлэж, авч явсан байдаг. Тухайн үед н.Батмөнхтэй нэхэмжлэгч Ж., П.хүү ах нар байнгын холбоотой, утсаар ярьдаг байсан. Би дэргэд нь байгаагүй учраас юуны тухай ярьдаг байсныг мэдэхгүй. Тухайн үед маш олон ченжүүд бор өнгийн буюу хоёрдугаар өнгийн ноолуураа зарахын тулд Архангай аймаг руу явж, Говь комбинатад өгөхөөр Эмээлтээс авч явцгаасан. Ингээд нэхэмжлэгч Н.*******, Ж., П.хүү нар нь н.Батмөнхтэй хамт ноолуураа Говь комбинатад оруулах гээд чадаагүй учраас н.Батмөнхтэй тухайн газар нь хоорондоо тохиролцож, ийм үйл ажиллагаа болчихсон байсан. Би нэхэмжлэгч нарын ноолуурыг хэдэн кг гэдгийг ч мэдэхгүй. Тухайн цаг үед ноолуур өндөр үнэ ханштай байж байгаад огцом ханш нь унасан учраас нэхэмжлэгч нар ноолуураа зарж чадахгүйд хүрсэн тухай би н.Батмөнхөөс сонссон. Ингээд н.Сүрэнхор гэдэг залууд н.Батмөнх болон нэхэмжлэгч нар хоорондоо ярилцаж байгаад зарагдахгүй байгаа ноолуураа өгөхөөр ярилцсан байдаг. Үүний дараа нэхэмжлэгч нар н.Сүрэнхортой ярилцаж Хатант кашмер гээд Монгол эзэнтэй компанид ноолуураа самнуулж, угаалгаж, пресслээд авч явсан. Тухайн явсан 16 тонн ноолуур дотор нэхэмжлэгч нарын ноолуур хамт явсан гэж ярьцгаадаг. Түүнээс биш би нэхэмжлэгч нарын хэдэн кг ноолуур явсан талаар ч мэдэхгүй. Энэ тухай н.Сүрэнхор, н.Батмөнх нар хоорондоо ярьж байхыг сонссон. Гэтэл нэхэмжлэгч нар намайг хөрөнгөтэй гэж боддог учраас надаас нэхээд байна. Учир нь миний нэр дээр газар, үйлдвэр, үйлдвэрлэл зэрэг зүйлс байдаг. Гэвч би тэр бүхнийг Хаан банкнаас зээл авч, Эмээлтэд босгосон. Нэхэмжлэгч н.хүү, Н.*******, Ж., Ц. нар намайг өөрсдийнхөө оффис буюу скалад байгаа газраа ...бид 4 бүгд ирчихсэн байна. чи нэг ороод ирээч гэж дуудаж уулзаад, маш ихээр дарамталсан. Намайг нэхэмжлэгч нарын складад орох үед талийгаач П.хүү, Н.*******, Ж., Ц. нар сууж байсан. Би тухайн үед талийгаач П.хүү, Н.******* ах нарыг ...ааваа... гэж дууддаг, бүр тэгээд нэршчихсэн хоорондоо маш дотно хүмүүс байсан. Намайг складад орох үед талийгаач П.хүү ах ...ах нь одоо үхэхэд их ойрхон боллоо, эмчилгээний төлбөр надад хэрэгтэй байна. Чи надад 120,000,000 төгрөг гаргаж өг гэхэд нь би надад мөнгө байхгүй, би та нарт өртэй биш гэж хэлсэн. Гэтэл намайг П.хүү, Н.*******, Ж., Ц. нар дарамталсан. Хэрэгт авагдсан байгаа мөнгө өгнө гэсэн бичгийн нэг үсгийг нь ч би өөрийн хүслээр бичээгүй. Тэр бичгийг П.хүү ах намайг бич гэж байгаад хамгийн сүүлд нь бичүүлсэн. Бичиг бичүүлэхээс өмнө Ж. босож ирээд ...наадхаа Болдоо шиг дээд давхартаа хорьчих, тэгээд мөнгөө авчихъя гэж хэлсэн. Нэхэмжлэгч нарын оффис нь хоёр давхар бөгөөд өмнө нь н.Болдоо гэх ченж хүнээс авлагатай байсан ба н.Болдоо мөнгөө өгч чадахгүй болоход нь өөрсдийнхөө хэмжээнд тухайн хүнийг хорьсон талаар Эмээлтийнхэн бүгд мэднэ. Ингээд намайг хорихоор болчихсон. Хэрвээ би хоригдчихвол өр зээл, хүүгээ яах бил ээ гэдэг нөхцөл байдалд орсон. Гэтэл Ц. босож ирээд ...наадханы чинь гэрт нь шоронгийн хулгайчуудыг авааччихъя, мөнгө гаргаж өгтөл гэрт нь хөргөгчийг нь ухаад, охид хүүхдүүдийг нь айлгаад байж байг гэж хэлсэн. Би тухайн үед насанд хүрч байсан 2001 оны нэг, бага насны хоёр охинтой байсан, гэрээрээ дүүрэн охидтой учраас шоронгийн хүмүүс гэртээ байлгах ямар ч боломж байхгүй. Түүнчлэн том охины араас хүн дагаад байна гэж надад байнга хэлдэг байсан. Ийм учраас би нэхэмжлэгч нараас маш их айсан. Намайг тэр бичгийг бич гэж хэлээд, бичихийг нэхэмжлэгч Н.*******, П.хүү, Ж., Ц. гээд дөрвүүлээ намайг айлган тулгаж бичүүлсэн. Миний 1,00,000,000 төгрөгөөр босгосон хөрөнгийг 120,000,000 төгрөгөөс болж авч явахад хохиролгүй гэж бичих үндэслэл надад яаж ч бодсон байхгүй. Би тухайн үед нэхэмжлэгч нараас маш их айсан учраас тэр складаас гарахын тулд даруйхан хэлсэн бичгийг нь бичиж өгсөн. Би хэдэн оны хэдэн с юуны талаар бичсэнээ ч санахгүй байна. Та нар н.Сүрэнхор, н.Батмөнх нарыг барьж авч уулзаач. Тэр хоёр энэ үйл ажиллагааны нэг номерын хүмүүс шүү дээ. Яагаад өдий хүртэл намайг шүүх дээр хүртэл дарамтлаад байгаа вэ. Надад одоо орох орон байхгүй. Та нарын авна гээд байгаа газрын хүү, өр төлбөрийг нь ч төлж чадахаа больсон учраас одоо хураагдаж байгаа. Надад одоо гаргаж өгөх мөнгө юу ч байхгүй. Тэр мөнгийг чинь тухайн үед н.Сүрэнхор авсан байж магадгүй. Тэгээд авсан мөнгөөрөө мах авсан боловч дампуурсан. Би тэр талаар мэднэ. Та нар ч мэднэ. Энэ тухай Эмээлт даяараа мэднэ. Би нэхэмжлэгч нараас нэг төгрөг, нэг ширхэг ч ноолуур аваагүй учраас надаас нэхэмжлээд байгаа мөнгийг нь төлөхгүй. Тэр талаар би мэдэхгүй, харж үзээгүй гэв.
5.Нэхэмжлэгч нараас шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг дурдвал: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, 2024 оны 04 сарын 17-ны өдрийн 0692 дугаар итгэмжлэл, 1999 оны 12 сарын 24-ний өдрийн 570 дугаар гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, нас барсны гэрчилгээний хуулбар, гар бичвэр, 2025 оны 0 сарын 12-ны өдрийн 0004 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээ, гар бичвэр,
Хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг дурдвал: 2024 оны 10 сарын 1*******-ны өдрийн хариу тайлбар,
Шүүхийн журмаар: 2025 оны 02 сарын 17-ны өдрийн гэрч асуусан тухай тэмдэглэл, 2025 оны 0 сарын 12-ны өдрийн 0004 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээ-г олгоход бүрдүүлсэн материал зэрэг бичмэл нотлох баримтуудыг цуглуулсан байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шалагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч У., Н.*******, Ж., Ц. нар нь хариуцагч А.д холбогдуулан ноолуурын мөнгө 219,510,000 төгрөг гаргуулахаар шасаныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргав.
Нэхэмжлэгч Н.*******, Ж., Ц. нар нь өөрт ногдох ноолуурын мөнгийг хариуцагчаас шасан бол, нэхэмжлэгч У. нь нөхөр П.хүүгийн шаах эрхийг өвлөсөн өвлөгч хэмээн шаах эрхээ тодорхойлов.
Нэхэмжлэгч нар шалагын үндэслэлээ ...2019 оны 04 с 1756,1 кг ноолуурыг А.д өгч Архангай аймаг руу заруулахаар явуулсан боловч мөнгийг нь өгөөгүй. Тухайн үед 1 кг ноолуурын ханш 125,000 төгрөг хавьцаа байсан. Заруулахаар өгсөн ноолуурыг эргүүлж өгөөгүй тул түүний үнэ болох 219,510,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна хэмээн тодорхойлов.
Хариуцагч нэхэмжлэлийн шалагыг эс зөвшөөрч ...нэхэмжлэгч нарын ноолуурыг би аваагүй, надад хүлээлгэж өгөөгүй учраас би мөнгийг нь төлөхгүй. Нэхэмжлэгч нар ноолуураа хэнд өгснөө өөрсдөө маш сайн мэдэж байгаа. н.Батмөнх, н.Сүрэнхор нарт ноолуураа өгөөд, тэр ноолуурыг нь урагш гаргаад шатсан сураг дуулдаж байснаас би ноолуурыг нь аваагүй. Би тухайн үед ноолуурын бизнес хийхээ болиод барилга барьж байсан. Нэхэмжлэгч нар намайг айлган сүрдүүлж мөнгө төлнө гэсэн бичгийг бичүүлсэн гэж маргав.
.Нэхэмжлэгч У. нь 1999 оны 12 сарын 24-ний өдөр П.хүүтэй гэрлэлтээ бүртгүүлжээ. П.хүү нь 2022 оны 05 сарын 1-ний өдөр нас барсан болох нь нас барсны гэрчилгээгээр тогтоогдов. /хх-*******-9х/
Нийслэлийн тойргийн 242 дугаартай нотариатч Б.Туяажаргал 2025 оны 0 сарын 12-ны өдөр бүртгэлийн 0004 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ олгожээ. /хх-102-105х/
Гэрчилгээнд өвлүүлэгч П.хүүгийн ...бусдаас авах авлага-ноолуурын үнэ 219,510,000 төгрөгийн шалагаас өөрийн нөхөр П.хүүд ногдох хэсэг болох ,*******77,500 төгрөг бүхий шаах эрхийг өвлөгч У.т өвлүүлэхээр заажээ.
Иргэний хуулийн 0 дугаар зүйлийн 0.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх-г хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй талаар заасан.
Иргэний хуулийн 0 дугаар зүйлийн 0.1.1-д зааснаар П.хүүгийн эхнэр У. нь нас барагчийн хууль ёсны өвлөгч байх бөгөөд тэрээр ,*******77,500 төгрөг бүхий шаах эрх-ийг өвлөх эрхтэй болох нь бүртгэлийн 0004 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ-ээр нотлогдож байна.
4.Нэхэмжлэгч нар нь 2019 оны 04 сарын 16-ны өдөр хариуцагч А.хүүд 1756,1 кг, 219,510,000 төгрөгийн үнэ бүхий ноолуурыг Архангай аймаг руу заруулахаар өгч явуулсан гэж тайлбарлах бөгөөд хариуцагч уг ноолуурыг аваагүй гэж маргадаг.
Хавтаст хэрэгт хэргийн үйл баримтад хамаарах 2 хуудас бичмэл баримт байх бөгөөд уг баримт нь нэхэмжлэгч Н.*******ын тэмдэглэлийн дэвтрээс салган өгсөн баримт юм. /хх-7, 106х/
7 дугаар хуудсанд авагдсан гар бичмэлд ******* Гэрэлт од хүү ахад 21*******,000,000 төг өртэй үнэн. 2021-0*******-20 хүү ахын эмчилгээний мөнгө 120,000,000 сая төгрөг нэн яаралтай гаргаж өгнө. Гаргаж өгөөгүй нөхцөлд хойд талын зоорьны барилгыг буулгаж авхад ямар ч гомдолгүй. /гарын үсэг/ 2021-0*******-20 өдөр гэж бичсэнийг хариуцагчийн А. бичсэн гэж,
106 дугаар хуудсанд авагдсан гар бичмэлд ...4/16нд цэхэр баясаа 1756.1 219510.0... гэж тэмдэглэгдсэн нь нэхэмжлэгч Н.*******ын гар бичмэл гэж тайлбарлав.
Хариуцагч А. нь дээрх баримтыг өөрийн гараар бичсэн талаар маргадаггүй бөгөөд харин тухайн баримтыг бусдын буюу нэхэмжлэгч нарын дарамт шахалт доор бичсэн, нэхэмжлэгч нар айлган сүрдүүлж, заналхийлж бичүүлсэн гэж тайлбарладаг.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.-т зааснаар гэрчээс мэдүүлэг авахуулах, шинжээч томилуулах болон энэ хуулийн 4******* дугаар зүйлд заасан ажиллагааг гүйцэтгүүлэх, хуурамч нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлсэн, цуглуулсан гэж үзвэл шалгуулах буюу нотлох баримтаас хасуулах, шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах нь хэргийн оролцогчийн хуульд заасан эрх юм.
Иргэний хуулийн 60 дугаар зүйлд хүч хэрэглэж хийсэн хэлцлийн талаар заасан ба 60.1-т нөгөө тал, эсхүл гуравдагч этгээдийн зүгээс хүч хэрэглэн буюу хүч хэрэглэхээр заналхийлэн хэлцэл хийлгэсэн бол хэлцэл хийгч этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаах эрхтэй, 60.2-т хэлцэл хийгч этгээдэд өөрт нь буюу түүний гэр бүлийн гишүүд, садан төрөл, ойр дотны бусад этгээдэд, эсхүл тэдний эд хөрөнгөд нь аюул учирна гэж итгүүлж үнэмшүүлснийг хүч хэрэглэсэн гэж үзнэ, 60.-т хүч хэрэглэн хэлцэл хийлгэсэн бол хэлцэл хийгч этгээд нь уг хэлцэл хийснээс хойш нэг жилийн дотор нөгөө талдаа гомдлын шалага гаргах эрхтэй байхаар хуульчилсан.
Хуулийн дээрх зохицуулалтаар нэхэмжлэгч нар нь хариуцагч А.д хүч хэрэглэн төлбөр төлөх агуулга бүхий баримтыг хийлгэсэн гэж үзвэл А. нь 2021 оны 0******* сарын 20-ны өдрөөс хойш гомдлын шалага гаргах эрхтэй байх боловч тэрээр айлган сүрдүүлж, дарамталсан талаар тухайн цаг үед цагдаагийн байгууллагад хандаагүй, тухайн бичмэл баримтыг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шүүхэд хандан шалага гаргаж байгаагүй байна.
Нэхэмжлэгч Н.*******, нас барагч П.хүү нартай хариуцагч А. нь олон жилийн өмнөөс дотно харилцаатай, тэднийг ...аав... хэмээн дуудаж ирсэн талаар талууд хэн аль нь тайлбарладаг ба эцэг хүүгийн дотно харилцаатай байсан атал айлган сүрдүүлж, дарамталсан гэх хариуцагчийн тайлбар хэрэгт авагдсан баримтаар нотлогдсонгүй.
Түүнчлэн нэхэмжлэгч У. нөхөр болох П.хүүг нас барснаас хойш хариуцагчтай уулзаж мөнгө шааж байсан, мөн утсаар удаа дараа холбогдож байсан болохыг хариуцагч үгүйсгээгүйн дээр ...уулзах болон утсаар ярихдаа бөөн зовлон яриад мөнгө нэхдэг байсан хэмээн шүүх хуралдаанд мэдүүлдэг.
5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр Д.Ганбаатар, Д.Эрдэнэцэцэг нарыг асуусан бөгөөд гэрч Д.Ганбаатар ...н.Батмөнх Архангайгаас нэмж ноолуур авч ирсэн гэж бусад хүмүүсээс сонссон, хамт ажиллаж байсан хүмүүсээс тэр ноолуурыг нэхэмжлэгч нарын ноолуур гэж сонссон гэсэн мэдүүлгийг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь бусдаас дам сонссон зүйлийн талаар тайлбарлаж, нэхэмжлэгч нарын ноолуурыг н.Батмөнх авсан болохыг шууд харсан талаар гэрчлээгүй тул түүний мэдүүлгийг шүүх үнэлээгүй болно.
6.Талуудын тайлбар хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд гэрээний харилцаа үүсээгүй, нэхэмжлэгч нар нь өөрийн ноолуурыг хариуцагчаар заруулахаар өгсөн, хариуцагч итгэмжлэн өгсөн хөрөнгийг нэхэмжлэгч нарт буцаан өгөөгүй тул үнийг шасан гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаах эрхтэй 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол шаах эрхтэй талаар заажээ.
Тиймээс хариуцагч А.г нэхэмжлэгч нарын 1756,1 кг ноолуурыг буцаан өгөөгүй тул энэ хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нар нь хариуцагчаас 219,510,000 төгрөг шасан боловч хариуцагчийн 2021 оны 0******* сарын 20-ны өдөр үйлдсэн гар бичмэлд 21*******,000,000 төгрөгийн өртэй талаар бичигдсэн байх тул 21*******,000,000 төгрөгийн хэмжээгээр нэхэмжлэлийн шалагыг хангаж, 1,510,000 төгрөгийн шалагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
7.Зохигчид гомдлын шалага гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар зөрүүтэй тайлбар гаргасан ба талуудын хооронд гэрээний харилцаа үүсээгүй, хариуцагч үндэслэлгүй хөрөнгөжсөн талаар дээр дүгнэсэн тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т зааснаар ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа арван жилээр тооцсон болохыг дурдаж байна.
*******.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилж, нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,255,500 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 21*******,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 1,247,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.1, *******5.2.2, *******6, ************** дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч А.гаас 21*******,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч У., Н.*******, Ж., Ц. нарт тус бүр ,500,000 төгрөг олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,510,000 төгрөгийн шалагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,255,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.гаас улсын тэмдэгтийн хураамжид 1,247,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг ган авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.4, *******9.7-д зааснаар шийдвэрийг ган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ