| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2024/06803/И |
| Дугаар | 191/ШШ2025/04789 |
| Огноо | 2025-05-28 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 191/ШШ2025/04789
| 2025 оны 05 сарын 28 өдөр | Дугаар 191/ШШ2025/04789 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, шүүгч Д.Батхуяг, шүүгч Д.Цэрэндолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: суух, ******* овогт ******* *******/РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: суух, ******* ******* овогт ******* *******/РД: *******/,
Хариуцагч: суух, овогт /РД: / нарт холбогдох,
Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, тараасан арга болох ТВ8 телевизийн сувгаар уг мэдээлэл нь худлаа болох, Д.******* уг газрыг хууль ёсны захирамж, гэрчилгээний дагуу өмчилж байгаа нь үнэн болох тухай ярилцлага өгч залруулга хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С., хариуцагч Ц.*******, Г., хариуцагч нарын өмгөөлөгч О., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа нар оролцов. Иргэдийн төлөөлөгч Д.гийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.******* би тоот хаягт байрлалтай, 345 м.кв талбай бүхий газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 2015 оны 07-р сарын 21-ны өдөр олгосон өмчлөх эрхийн гэрчилгээгээр өмчлөн авсан.
Гэтэл оршин суугч Ц.*******, Г. нар нь 2024 оны 09-р сарын 28-ны өдөр ТВ 8 телевизийн "...иргэн ******* энэ газрыг таслаад авсан, байраа худалдахдаа энэ газрыг автомашины зогсоол болгон тохижууулж өгнө гэж хэлсэн... 2023 оны 04-р сард барилга барих гээд хашаа барихаар нь Газар.мн сайт руу орж үзэхэд эзэнгүй газар таслаад авчихсан байсан, бид нар энэ газрыг нийтийн эзэмшлийн газар гэж бодож байсан... гэсэн ярилцлага өгч худал мэдээллийг тараасан.
Энэ газар бол 2005 онд Нийслэлийн засаг даргын -р захирамжаар Ж. гэдэг хүнд өмчлүүлсэн бөгөөд 2015 онд миний бие хуулийн дагуу шилжүүлэн авсан. Мөн ярилцлагад дурьдагдсан дэлгүүрийн газар нь Г. гэдэг хүн 2019 онд өмчлөх эрхийн гэрчилгээгээр өмчилж авсан газар бөгөөд надад хамааралгүй болно.
Уг газрыг 2005 оноос иргэнд өмчлүүлсэн байхад эдгээр хүмүүс нь эзэнгүй газар мэтээр худлаа ярьсан, мөн Г. гэдэг хүний газрыг минийх болгож, намайг хууль бусаар авсан мэтээр илт худал мэдээллийг олон нийтийн телевизээр тараасан.
хөтөлбөрийн өдөр болгоны мэдээллийг уг хуудсандаа оруулж хадгалдаг, нэг мэдээллийг дунджаар 700 - 900 хүн үзсэн байдаг юм байна.
Гэтэл ТВ 8 телевизийн албан ёсны сайт болох хуудас руу орж үзэхэд Д.******* намайг эзэнгүй газрыг хууль бусаар авч, бусдыг хохироож байгаа мэтээр худал мэдээлэл тараасныг 2024 оны 11 сарын 21 байдлаар уг мэдээг 1500 хүн үзэж, 1 хүн бусдад түгээж, 3 хүн лайк дарсан байгаа нь газар өмчөлж авсан.
Д.******* миний нэр төр, ажил хэргийн нэр хүнд, найз нөхдийн дунд сөргөөр нөлөөлж байна.
Иймд Д.******* миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, тараасан арга болох ТВ8 телевизийн сувгаар уг мэдээлэл нь худлаа болох, Д.******* би уг газрыг хууль ёсны захирамж, гэрчилгээний дагуу өмчилж байгаа нь үнэн болох тухай ярилцлага өгч залруулга хийхийг Ц.*******, Г. нарт даалгаж өгнө үү. гэв.
Нэхэмжлэгч Д.*******ийн өмгөөлөгч С. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага нь нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаасан, түүнийг сэргээлгэх талаар шаардлага байгаа. Мэдээ тараасан түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол гэсэн үндэслэл байгаа. Хариуцагч нар үүнийг нотолж чадсангүй. Зүгээр л -ны шийдэгдээгүй асуудал, газрын асуудлаа л яриад байгаа. Өөрсдийнх нь телевизээр өгсөн ярилцлага үнэн зөв, бодитой талаар ямар ч нотлох баримт алга. Сая зураг дээрээс харахад нэг газар байсан гээд хэлээд байгаа боловч тэрийгээ зааж өгч чадахгүй байна. Мөн Д.******* гэж нэр орсон л бол нэр гутаагдсан гэх ойлголтод хамаарна. Оршин суугчид нь шүүхээр явж байгаа учраас анхаарал хандуулж, тэр хэмжээгээр нэвтрүүлгийг үзэж тараагдсан байгаа. Хаа байсан хөдөөнөөс хүртэл залгаж асуусан гэж нэхэмжлэгч тайлбартаа хэлсэн. Д.******* гэдэг хүн байртай холбоотой асуудал яригдахад л ойлгомжтой мэднэ. Захиргааны хэргийн шүүхийн хэргээ зөв ойлгож орж ирэх ёстой байсан. Д.******* хуульд заасны дагуу газраа өмчилж авсан учраас нэхэмжлэх эрхгүй гэж тогтоосон. Ярьсан зүйлээ үнэн гэдгийг л нотлох асуудал яригдана. Зөвшөөрөл авагдана. Архитектурын зураг хийгдэнэ, компаниудтай гэрээ байгуулсан байсан. Гэтэл энэ хүн луйварчин гэж буруу ойлголтууд төрүүлж, гарч ирсэн. Өнөөдрийн хэрэг маргаанаар нэр төр гутаасан талаар асуудлыг хэлэлцэж байхад ямар ч хамааралгүй -ны асуудлаа л яриад байна. Өөрсдийн ярьсан зүйлээ нотолж чадахгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэв.
Хариуцагч Ц.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.******* миний бие нь " -ийн даргаар ажилладаг. Уг нь Нийслэлийн хаягтай, нэгж талбарын дугаартай 713м2 хэмжээтэй газарт байрлах 17 давхар орон сууц, хаягт байрлалтай нэг талбарын дугаартай 990м2 хэмжээтэй газарт байрлах 15 давхар орон сууцны ашиглалт, үйлчилгээг хариуцан ажилладаг. -ийн ашиглалт үйлчилгээг хариуцдаг 2016 онд байрыг 2019 онд " " ХХК нь барилгын ажлыг гүйцэтгэн ашиглалтад оруулж, улмаар 97 айл өрх, уг байруудад амьдарч байгаа.
Уг байруудыг бариулсан Д.******* нь тухайн байруудыг ашиглалтад оруулахдаа барилгын ертөнцийн зүгээр баруун талд нь байрлах дэлгүүр байгаа газарт ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, мөн 97 айл өрхөд зориулсан авто зогсоолыг өргөтгөж хийнэ гэж зураг төсөл нь гарсан мэтээр ойлгуулж, орон сууцаа худалдсан
2021 онд Д.******* нь Орон сууцны газар эзэмшүүлэх гэрээг хийж танай -д хүлээлгэж өгөх ёстой юм байна би бичиг баримтыг нь бүрдүүлээд өгсөн байгаа тул та нар хөөцөлдөөд аваарай гэсний дагуу уг Орон сууцны газар эзэмшүүлэх гэрээ гарч талууд гарын үсэг зурж баталгаажуулж хүлээлцэн авахад Д.******* нь одоо байгаа авто зогсоолын газрыг өөрийн эзэмшлийн газар гэж зааж өгөөгүй учир бид нийтийн эзэмшлийн газар гэж бодож байсан
Гэтэл өнөөдөр байдлаар байруудын гадна байрлах авто зогсоолын талбайг нийтийн эзэмшлийн талбай болгож өгөхийг, мөн оршин суугчид болон -ийн зүгээс удаа дараа Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, Хөгжлийн газарт. Хотын стандартын хяналтын газарт, сонгогдсон УИХ гишүүдэд хандаж байсан.
Тухайн төрийн захиргааны байгууллагууд нь тодорхой хариу өгдөггүй, асуудлыг шийдвэрлэж өгөөгүй өнөөдрийг хүрч оршин суугчдын эрх, ашиг ноцтой зөрчигдсөөр байсан.
2024 оны 10 сарын Орон нутгийн сонгуульд 9-р хороонд МАН-аас нэр дэвшигч Ө., Ц. нар нь 2024 оны 09 дүгээр сарын 25, 27-ны өдрүүдэд тухайн байрнуудын иргэд болон оршин суугчидтай уулзалт хийсэн. Ингэхдээ иргэдэд тулгамдаж байгаа асуудал байгаа эсэх талаар асуухад манай байрны иргэд, оршин суугчид орц, гарц байхгүй, зогсоолын хүрэлцээ байхгүй, тоглоомын талбай насны ангилалаар байхгүй, ногоон байгууламж байгүй, дэлгүүрийн хашаа болон ойр орчин хогоор дүүрсэн, оршин суугчид өглөө болгон бухимдалтай байдаг зэрэг болон нийтийн эзэмшлийн талбай байхгүй байгааг бухимдалтай илэрхийлсэн.
Гэтэл 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Нэр дэвшигч Ө.гийн туслах н. нь танай дээр ТВ8 телевиз ирэхээр болсон учир иргэд, оршин суугчидаа цуглуулж тулгамдсан асуудлаа яриарай гэсэн.
Удалгүй үдээс хойш ТВ8 телевизийн сэтгүүлч н. гэх ирж ирггэдтэй уулзаж 4-5 хүн буюу иргэд оршин суугчдаас ярилцлага авсан.
Ингэхэд миний зүгээс ярилцлага өгөхдөө бодит байдлын талаар болон иргэдээ төлөөлж мэдээлэл өгсөн. Бусдаар миний бие нь хэн нэгний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал мэдээллийг тараагаагүй. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар хэн нэгэн иргэний талаар өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр нийтэлсэн, олон нийтэд үзүүлснээс гэм хор учирсан гэж үзэж байгаа бол нэхэмжлэгч Д.******* нь ТВ8 телевизэд хандах эрхтэй. Энэ талаар иргэн Д.*******ийг талаар судлаагүй, ямар нэгэн цензур хийлгүй нэвтрүүлэг бэлтгэж, өөрийн сувгаар цацсан байна.
Иймд Д.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
Хариуцагч Г. шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г. миний бие нь оршин суугч юм.
нь барилгын ажлыг гүйцэтгэн ашиглалтад оруулж, улмаар 97 айл өрх, уг байруудад амьдарч байгаа.
Уг байруудыг бариулсан Д.******* нь тухайн байруудыг ашиглалтад оруулахдаа барилгын ертөнцийн зүгээр баруун талд нь байрлах дэлгүүр байгаа газарт ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, мөн 97 айл өрхөд зориулсан авто зогсоолыг өргөтгөж хийнэ гэж зураг төсөл нь гарсан мэтээр ойлгуулж, орон сууцаа худалдсан.
2021 онд Д.******* нь Орон сууцны газар эзэмшүүлэх гэрээг хийж танай -д хүлээлгэж өгөх ёстой юм байна би бичиг баримтыг нь бүрдүүлээд өгсөн байгаа тул та нар хөөцөлдөөд аваад аваарай гэсний дагуу уг Орон сууцны газар эзэмшүүлэх гэрээ гарч талууд гарын үсэг зурж баталгаажуулж хүлээлцэн авахад Д.******* нь одоо байгаа авто зогсоолын газрыг өөрийн эзэмшлийн газар гэж зааж өгөөгүй учир бид нийтийн эзэмшлийн газар гэж бодож байсан.
Гэтэл өнөөдөр байдлаар байруудын гадна байрлах авто зогсоолын талбайг нийтийн эзэмшлийн талбай болгож өгөхийг, мөн оршин суугчид болон -ийн зүгээс удаа дараа Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, Хөгжлийн газарт, Хотын стандартын хяналтын газарт, сонгогдсон УИХ гишүүдэд хандаж байсан.
Тухайн төрийн захиргааны байгууллагууд нь тодорхой хариу өгдөггүй, асуудлыг шийдвэрлэж өгөөгүй өнөөдрийг хүрч оршин суугчдын эрх, ашиг, тав тухтай байдал ноцтой зөрчигдсөөр байсан.
2024 оны 10 сарын Орон нутгийн сонгуульд 9-р хороонд МАН-аас нэр дэвшигч Ө., Ц. нар нь 2024 оны 09 дүгээр сарын 25, 27-ны өдрүүдэд тухайн байрнуудын иргэд болон оршин суугчидтай уулзалт хийсэн. Ингэхдээ иргэдэд тулгамдаж байгаа асуудал байгаа эсэх талаар асуухад манай байрны иргэд, оршин суугчид орц, гарц байхгүй, зогсоолын хүрэлцээ байхгүй, тоглоомын талбай насны ангилалаар байхгүй, ногоон байгууламж байгүй, дэлгүүрийн хашаа болон ойр орчин хогоор дүүрсэн, оршин суугчид өглөө болгон бухимдалтай байдаг зэрэг болон нийтийн эзэмшлийн талбай байхгүй байгааг бухимдалтай илэрхийлсэн.
Гэтэл 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Нэр дэвшигч Ө.гийн туслах н. нь танай дээр ТВ8 телевиз ирэхээр болсон учир иргэд, оршин суугчидаа цуглуулж тулгамдсан асуудлаа яриарай гэсэн.
Удалгүй үдээс хойш ТВ8 телевизийн сэтгүүлч н. гэх ирж ирггэдтэй уулзаж 4-5 хүн буюу иргэд оршин суугчдаас ярилцлага авсан.
Ингэхэд миний зүгээс ярилцлага өгөхдөө бодит байдлын талаар болон иргэдээ төлөөлж мэдээлэл өгсөн. Бусдаар миний бие нь хэн нэгний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал мэдээллийг тараагаагүй. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар хэн нэгэн иргэний талаар өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр нийтэлсэн, олон нийтэд үзүүлснээс гэм хор учирсан гэж үзэж байгаа бол нэхэмжлэгч Д.******* нь ТВ8 телевизэд хандах эрхтэй. Энэ талаар иргэн Д.*******ийн тухай судлаагүй, ямар нэгэн цензур хийлгүй нэвтрүүлэг бэлтгэж, өөрийн сувгаар цацсан байна.
Иймд: Д.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
Хариуцагч Ц.*******, Г. нарын өмгөөлөгч О. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч *******ийн эрх ашиг хөндөгдөхгүй байна. Ярилцлага өгөхөд ТВ8, Телевиз цензургүйгээр оруулсан. Нэхэмжлэгч *******ийн нэр л гарч байгаа болохоос зураг дүрс, энэ байшин газар заасан зүйл байхгүй. гэв.
Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгч талын баримтаар гаргасан Д.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Д.*******ийн өмчлөлийн дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Нэгж талбарын дугаартай газрын кадастрын зургийн хуулбар, Д.*******ийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагааны хуулбар, Нийслэлийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дугаар захирамж түүний хавсралтын хуулбар, 2005 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэрийн хуулбар, Газар худалдах, худалдан авах 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн гэрээний хуулбар, Г.гийн өмчлөлийн дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Нэгж талбарын дугаартай газрын кадастрын зургийн хуулбар, Г.гийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагааны хуулбар, Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 413 дугаар захирамж түүний хавсралтын хуулбар, 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэрийн хуулбар, 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбар, Сантехникийн ажил гүйцэтгэх 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний хуулбар, давхрын байгуулалт зураг төсөл, Нийслэлийн Засаг даргын 2003 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 379 дугаар захирамж түүний хавсралтын хуулбар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн дугаартай магадлалын хуулбар, фото зураг/1 хх 120/, Ажлын зураг төсөл боловсруулах 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 21/01 дугаартай гэрээний хуулбар, Архитектур төлөвлөлтийн 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 544 дугаартай даалгаврын хуулбар, Иргэн Б.ийн үйлчилгээтэй орон сууцны барилгын эскизийн хуулбар, ТӨХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай Техникийн нөхцлийн хуулбар, ХХК-ийн дугаартай техникийн нөхцлийн хуулбар, Ус сувгийн удирдах газрын 295/24 дугаартай техникийн нөхцлийн хуулбар, ТӨХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн № дугаартай техникийн нөхцлийн хуулбар, ХХК-ийн ажлын зургийн хуулбар, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн дугаартай албан бичгийн хуулбар,
Хариуцагч талын баримтаар гаргасан Сууц өмчлөгчдийн холбоонд газар ашиглуулах 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн № дугаартай гэрээний хуулбар, нэгж талбарын дугаартай газрын кадастрын зургийн хуулбар, Сууц өмчлөгчдийн холбоонд газар ашиглуулах 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн № дугаартай гэрээний хуулбар, нэгж талбарын дугаартай газрын кадастрын зургийн хуулбар, - -ны 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 24/105 дугаартай албан бичиг, - -ны 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 24/83 дугаартай албан бичиг, - -ны 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 24/85 дугаартай албан бичиг, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай шийдвэр, фото зураг/1 хх 154/
Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Үзлэгийн тэмдэглэл, 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Үзлэгийн тэмдэглэлийг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.******* хариуцагч Ц.*******, хариуцагч Г. нарт холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, тараасан арга болох ТВ8 телевийн сувгаар уг мэдээлэл нь худлаа болох, Д.******* уг газрыг хууль ёсны захирамж, гэрчилгээний дагуу өмчилж байгаа нь үнэн болох тухай ярилцлага өгч залруулга хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Ц.******* нь миний зүгээс ярилцлага өгөхдөө бодит байдлын талаар болон иргэдээ төлөөлж мэдээлэл өгсөн гэж маргасан.
Хариуцагч Г. нь хэн нэгний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал мэдээллийг тараагаагүй гэж маргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дах хэсэгт зааснаар зохигчийн зөвшөөрлөөр иргэдийн төлөөлөгч Д.гийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх бүрэлдэхүүн дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь тоот хаягт байрлалтай, 345 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөгч болох нь 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн дугаар Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагч Ц.******* нь 2024 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр ТВ8 телевизийн хөтөлбөрт ... Ингээд бид нар нөгөө нэг газар цэг эм.энээс ингээд өөрсдийнхөө энэ талбар планыг хартал нэг ийм эзэнгүй газар ингээд хуваарилаад таслаад авчихсан байхгүй юу. ... Нийтийн бид нар энийгээ нийтийн эзэмшлийн талбай гээд л бодоод явж байсан. гэсэн ярилцлага өгсөн болох нь 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.
Хариуцагч Г. нь 2024 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр ТВ8 телевизийн хөтөлбөрт ... Энэ дэлгүүрийн газрыг ... иргэн ******* чинь нөгөө нэг хувийнхаа эзэмшлийн газар болгочхоод ... гэсэн ярилцлага өгсөн болох нь 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.
ТВ8 телевизийн цахим хуудаст байршуулсан хариуцагч Ц.*******, Г. нарын 2024 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн хөтөлбөрт өгсөн дээрх ярилцлагыг 1,600/нэг мянга зургаан зуу/ хүн үзэж, 5/тав/ хүн таалагдсан/лайк/ тэмдэг дарсан болох нь 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь өмчилж байгаа тоот хаягт байрлалтай, 345 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон дэлгүүрийн байршиж байгаа газар нь байрны урд талд байршилтай болох нь Нийслэлийн дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Кадастрын зургийн хуулбар, Нийслэлийн дүүргийн Газрын албаны 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Кадастрын зургийн хуулбар, газрын фото зургаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь тоот хаягт байрлалтай, 345 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг иргэн А.ээс 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр худалдан авсан болох нь 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Газар худалдах, худалдан авах гэрээний хуулбар, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
дэлгүүрийн байршиж байгаа тоот хаягт байршилтай газрын өмчлөгчөөр иргэн Г. бүртгэлтэй болох нь 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн дугаар Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Нийслэлийн дүүргийн Газрын албаны 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Кадастрын зургийн хуулбараар тогтоогдож байна.
- , Н., Г., Г. нар Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хотын стандартын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нар нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дугаар захирамжийн Д.*******д холбогдох хэсгийг, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 457 дугаар захирамжийн Г.д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан Г.гийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийг, Д.*******ийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргажээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын Нийслэлийн Засаг дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газар нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 544 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосон болох нь Нийслэлийн дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн дугаар шийдвэрээр тогтоогдож байна.
Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн дугаар магадлалаар Нийслэлийн дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн дугаар шийдвэрийг хэвээр үлдээсэн болох нь Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн дугаар магадлалын хуулбараар тогтоогдож байна.
Нийслэлийн дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн дугаар шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн дугаар магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон болох нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. гэж заасан.
Нийслэлийн дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн дугаар шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн дугаар магадлалын хуулбараар нэхэмжлэгч нь тоот хаягт байрлалтай, 345 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч бөгөөд нэхэмжлэгчийг 336 тоот хаягт байрлалтай, 345 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөгчөөр бүртгэсэн нь хууль тогтоомжид нийцсэн болох нь тогтоогджээ.
Иргэн Г. нь дэлгүүрийн байршиж байгаа тоот хаягт байршилтай газрын хууль ёсны өмчлөгч болох нь Нийслэлийн дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн дугаар шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн дугаар магадлалын хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дээрх үйл баримтыг дахин нотлохгүй.
Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд ... мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ., мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.2-т ... мэдээ тараасан уг хэлбэр болон бусад аргаар няцаалт хийхийг гэм хор учруулсан этгээдэд үүрэг болгоно. гэж заасан.
Хариуцагч Ц.******* 2024 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр ТВ8 телевизийн хөтөлбөрт ... ийм эзэнгүй газар ингээд хуваарилаад таслаад авчихсан байхгүй юу. ... Нийтийн бид нар энийгээ нийтийн эзэмшлийн талбай гээд л бодоод явж байсан. гэсэн бодит байдалд нийцээгүй буюу эзэнгүй газар таслаад авчихсан гэх нэхэмжлэгчийн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан болох нь 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Газар худалдах, худалдан авах гэрээний хуулбар, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Үзлэгийн тэмдэглэл, 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.
Хариуцагч Г. нь 2024 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр ТВ8 телевизийн хөтөлбөрт ... Энэ дэлгүүрийн газрыг ... иргэн ******* чинь нөгөө нэг хувийнхаа эзэмшлийн газар болгочхоод ... гэсэн бодит байдалд нийцээгүй буюу дэлгүүрийн газрыг нэхэмжлэгч нь хувийнхаа эзэмшлийн газар болгосон гэх нэхэмжлэгчийн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан болох нь 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн дугаар Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Нийслэлийн дүүргийн Газрын албаны 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Кадастрын зургийн хуулбар, 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Үзлэгийн тэмдэглэл, 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.
Хариуцагч Ц.*******, Г. нар нь нэхэмжлэгчийн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан дээрх мэдээг тараасан байх тул Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, ТВ8 телевизийн сувгаар нэхэмжлэгч Д.******* нь уг газрыг хууль ёсны захирамж, гэрчилгээний дагуу өмчилж байгаа нь үнэн болох тухай ярилцлага өгч залруулга хийхийг хариуцагч Ц.*******, Г. нарт даалгах үндэслэлтэй.
Шүүх Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******ийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, ТВ8 телевизийн сувгаар Д.******* нь уг газрыг хууль ёсны захирамж, гэрчилгээний дагуу өмчилж байгаа нь үнэн болох тухай ярилцлага өгч залруулга хийхийг хариуцагч Ц.*******, Г. нарт даалгах нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах заалтад зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Сарангэлэл, Г. нараас улсын тэмдэгтийн хураамжид нийт 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******ийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, ТВ8 телевизийн сувгаар Д.******* нь уг газрыг хууль ёсны захирамж, гэрчилгээний дагуу өмчилж байгаа нь үнэн болох тухай ярилцлага өгч залруулга хийхийг хариуцагч Ц.*******, Г. нарт даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах заалтад зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Сарангэлэл, Г. нараас улсын тэмдэгтийн хураамжид нийт 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ
ШҮҮГЧ Д.БАТХУЯГ
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР